| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03749/И |
| Дугаар | 184/ШШ2024/04661 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/04661
2024 09 19 184/ШШ2024/04661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н
нэхэмжлэлтэй,
Хариуцагч:
холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах тухай,
хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний
хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******,
хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар *******
нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ
нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан
******* /рд:*******/, ******* /рд:*******/
нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан
******* /рд:/, /рд:/ нарыг эх
*******ийн асрамжид үлдээсүгэй.
4
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг
баримтлан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ийг 11
нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-
16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүртэн боловч
хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг
*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.5-т заасныг баримтлан 20,000,000 төгрөгийг хариуцагч *******
нь 2024 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 20-ний
өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ний өдөр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч
*******т төлж барагдуулах зохигчийн эвлэрлийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200
төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод
хэвээр үлдээсүгэй.
6. Зохигч дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт
цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш
ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад
явуулахыг шүүгчийн туслах даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН