| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/06035/И |
| Дугаар | 184/ШШ2024/04421 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/04421
2024 09 10 184/ШШ2024/04421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: н хүсэлттэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гэрч *******,
******* нар оролцож, нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа: Би *******тэй 2010 оны 01 дүгээр сард танилцаж, 10
дугаар сард нэг гэрт орсон. 2011 оны 05 дугаар сард охин *******, 2015 оны 11
дүгээр сард охин ******* нар төрсөн. 2010 оноос хойш бид хамт амьдарч байгаад
эхнэр маань 2024 оны 06 дугаар сарын 23-ний өдөр гэнэт нас барсан. Бид
өнгөрсөн хугацаанд *******ийн ээж /хадам ээж/ *******гийн хамт
амьдарч ирсэн. *******, ******* нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох
гэсэн боловч бид гэрлэлтий баталгаагүй тул шүүхээр хамтын амьдралтай байснаа
тогтоолгох шаардлага тавьсан. Иймд хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан
бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
******* нь 2010 оны 10 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын
23-ний өдөр хүртэлх хугацаанд *******тэй хамтын амьдралтай байснаа
тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн
15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь хүүхдийн
эцэг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
Тэрээр нь********************
хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.1, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий
үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал
2
болохоор заасан байх бөгөөд мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т зааснаар
түүнийг тогтоохдоо онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэжээ.
*******, ******* нар нь гэрлэлтээ хуульд заасны дагуу
төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч 2010 оны 10 дугаар сараас
2023 оны 06 дугаар сарын 23-ний өдөр хүртэл хамт амьдарч, энэ хугацаанд тэдний
дундаас 2011 оны 05 дугаар сарын 05-ний өдөр *******, 2015 оны 11 дүгээр
сарын 27-ний өдөр ******* нар төрсөн байна.
Хүсэлт гаргагч нь *******тэй хамтын амьдралтай байснаа
тогтоолгосноор “....хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоно...” гэж
хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжэжэ.
*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн
*******ын хүсэлт нь түүний тайлбар, эх *******эр овоглосон
******* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, нас барагчийн нас барсан
гэрчилгээ, түүний ээж *******, хүсэлт гаргагчийн эгч ******* нарын гэрчийн
мэдүүлэг, ******************* хорооны Засаг даргын
тодорхойлолт, гэр бүлийн хамт авахуулсан фото зургууд зэргээр тогтоогдож
байна.
Иймд охин ******* /рд:/, охин ******* /рд:/ нарт
тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор *******тэй хамтын
амьдралтай байсныг тогтоолгох тухай *******ын хүсэлтийг хангах нь
зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар
зүйлийн 135.2.14-д зааснаар ***********************
/рд:************/-г * /рд:***************/-тэй****************
2010 оны 10 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын 23-ний өдөр хүртэл
хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар
зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид
төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН