Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч ХХК,

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам,

Хариуцагч: Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах тендерийн үнэлгээний хороо нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Улаанбаатар төмөр зам ХНН, Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2024/0101/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. "Улаанбаатар төмөр зам" ХНН-аас зарласан М дугаартай "Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах" тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол улсын сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "Улаанбаатар төмөр зам" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгож тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа: "Улаанбаатар төмөр зам" ХНН-аас зарласан М дугаартай Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "Улаанбаатар төмөр зам" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, улсын орлого болгосон нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах гэж тодруулсан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Нэхэмжлэгч Ч ХХК нь Улаанбаатар төмөр зам ХНН-аас зарласан М дугаартай Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах цахим тендерт холбогдох материалыг бүрдүүлэн оролцсон.

2.2. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний 38/1308 тоот албан бичгээр ... Тендерийн хянаж үзэхэд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан энэ хуулийн 27.4-т зааснаар уг тендерээс татгалзаж буйг үүгээр мэдэгдэж байна гэх шийдвэрийг хүргүүлсэн.

2.3. Улаанбаатар төмөр зам ХНН-аас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 тоот албан бичгээр ... Тендерийн хянаж үзэхэд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан энэ хуулийн 27.4-т зааснаар уг тендерээс татгалзаж буйг үүгээр мэдэгдэж байна гэх шийдвэрийг хүргүүлсэн.

2.4. Ч ХХК нь дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2023 оны 08 дугаар сарын 15-ны 8/15-01 тоот албан бичгээр гомдол гаргасан.

2.5. Үүний дагуу Сангийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03/6267 тоот албан бичгээр ...захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй, ...тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хуульд заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэх хариу хүргүүлсэн.

2.6. Улмаар Сангийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 тоот албан бичгээр Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдсэн.

2.7. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 38/3068 тоот албан бичгээр Хаан банкны Е дугаартай тендерийн баталгааны 15,673,600.00 /арван таван сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөг, Е дугаартай тендерийн баталгааны 6.675,020 /зургаан сая зургаан зуун далан таван мянга хорин/ төгрөг E дугаартай тендерийн баталгааны 240,705 /хоёр зуун дөчин мянга долоон зуун таван/ төгрөг, Е дугаартай тендерийн баталгааны 12.735.000 /арван хоёр сая долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг тус тус Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд төвлөрүүлсэн тухай хариу мэдэгдсэн.

2.8. Нэхэмжлэгч Ч ХХК-иас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд анх гомдол гаргаж, бүрдүүлбэр хангуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Ч ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Манай "Ч" ХХК нь "Улаанбаатар төмөр зам" ХХН-аас зарласан М дугаартай "Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах цахим тендерт дараах 4 багц бүхий нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон.

Захиалагчийн нэр: "Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"

Тендер шалгаруулалтын нэр: Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах"

Тендер шалгаруулалтын дугаар: М

Багц № 1-т 2,750,471,900 /Хоёр тэрбум долоон зуун тавин сая дөрвөн зуун далан нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн,

Багц № 2-т 1,099,713,560 /Нэг тэрбум ерэн есөн сая долоон зуун арван гурван мянга зуун жар/ төгрөгийн,

Багц № 3-т 45,986,160 /Дөчин таван сая есөн зуун наян зургаан мянга нэг зуун жар/ төгрөгийн,

Багц №4-т 2,156,220,000 /Хоёр тэрбум нэг зуун тавин зургаан сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийн үнийг санал болгосон.

3.2. Энэ нь шалгарсан оролцогчдын санал болгосон үнээс дариу 696,728,380 /Зургаан зуун ерэн зургаан сая долоон зуун хорин найман мянга гурван зуун ная/ төгрөгөөр бага үнэ юм. Бид уг тендерт 2 дахь удаагаа тендерийн материал илгээж оролцсон бөгөөд анхны М/01 дугаартай шалгаруулалтад захиалагчийн зүгээс бидэнд татгалзсан хариуг ирүүлэхдээ 1-д Хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс өндөр үнэтэй", 2-д Үхрийн ястай мах, хонины ястай махны бичиг ирүүлсэн /Ямааны ясны мах, дайвар бүтээгдэхүүний шинжилгээний бичиг ирүүлээгүй./" гэж 2 шалгуурыг хангаагүй бусад нь хангаж байна гэсэн бөгөөд бид 2 дахь удаагаа уг тендерт оролцохдоо дээрх татгалзсан зүйлсийг анхаарч хамгийн бага үнийн саналыг хүргүүлсэн боловч энэ удаад Ижил төстэй гэрээний хуулбар орчуулаагүй, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тодорхойлолтыг ирүүлнэ гэснийг тус тус хангаагүй байна" гэсэн шалтгаанаар манай тендерээс татгалзаж улмаар уг тендерийн хорооны шийдвэрийг бидэнд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 38/2807 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

3.3. Тендерийн хороо манай компанийн тендерээс өмнө нь татгалзахдаа Ижил төстэй гэрээний хуулбар орчуулаагүй, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тодорхойлолтыг ирүүлнэ гэснийг тус тус хангаагүй байна гэж байгаагүй харин ч энэ шаардлага нь хангаж байна гэсэн атлаа дахин 2 удаагаа оролцож бага үнийн санал өгөхөд урьд нь шаардлага хангаж байсан зүйл нь гэнэт яагаад шаардлага хангахгүй болчхож байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

3.4. Бид тендерийн материалд ижил төстэй барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тодорхойлолтыг хавсарган өгсөн харин Монгол хэлний орчуулгыг хавсаргаагүй гэдэг шалтгаанаар хасагдсан нь хамгийн сайн үнийн санал хүргүүлсэн оролцогчийн хувьд гомдолтой, мөн өмнө зарласан тендерт манай компаниас татгалзахдаа гэрээний орчуулгатай холбоотой зүйлс огт дурдаагүй атлаа энэ удаа орчуулгагүй гэж татгалзаж байгаа нь тендерийн хороо үнэлгээ хийхдээ олон янзаар үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлж байна гэж үзсэн тул манай компани 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 8/15-01 дугаартай албан бичгээр Монгол Улсын сангийн яаманд гомдол гаргасны дагуу Монгол Улсын сангийн яамнаас гомдлыг хянаж үзээд бидэнд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 03/6267 дугаартай "Гомдол хянасан тухай" албан бичгээр бидний гаргасан гомдлыг үндэслэлгүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай албан бичгийг "Улаанбаатар төмөр зам ХХН-д хүргүүлж манай компанийн тендерийн баталгаанд байршуулсан нийт 35,365,658,46 төгрөгийг тендертэй холбоотой гаргасан гомдол нь үндэслэлгүй байсан гэдэг шалтгаанаар улсын орлогод хураан авч манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул бид өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Тендер нээсний дараа тендер тус бүр дараах шаардлага хангасан эсэх талаар тус бүр хянан үзнэ гэж зааснаар тендерийн хороо оролцогч нарын материалыг бүрэн хянан үзэж мөн хуулийн 27.1, 27.2, 27.3-т заасан бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэхээр заасан байна.

3.6. Гэтэл "Улаанбаатар төмөр зам ХХН-аас зарласан М дугаартай Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах" цахим тендерийн үнэлгээний хороо уг тендер шалгаруулалтын үнэлгээг шударга бусаар дүгнэж хамгийн сайн гэх тендерийн саналыг шалгаруулахгүй хуурамч баримт материал бүрдүүлэн өгсөн "Э*******" ХХК-ийг хуурамч тендерийн материал өгснийг мэдсээр байж 2 дахь удаагаа ялагч болгосон бөгөөд тендерийн хороо "Э******* ХХК-ийн ижил төстэй бараа нийлүүлэх гэрээг хуурамч байхад агуулга нь тохирсон гэх үндэслэлээр дахин зарласан энэ тендерийн шаардлагыг хангасан гэж үзсэн атлаа манай хүргүүлсэн гэрээг гэрээний орчуулгагүй тендерийн шаардлага хангахгүй гэж үнэлсэн, мөн дахин зарласан тендерийг 2 өөрөөр үнэлсэн зэрэг нь тендерийн хорооны үнэлгээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлж байна.

3.7. Хэрэв тендерийн үнэлгээний хороо тендерийг шударгаар үнэлсэн бол хамгийн бага үнийн санал өгсөн манай компани энэхүү тендерт шалгарах байсан боловч дахин дахин нэг компанид давуу байдал үүсгэж тендерийн материалыг олон янзаар үнэлж байгаа нь хэт шударга бус, нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж байна.

3.8. Тодруулбал тендерт ижил төстэй гэрээний туршлагад хүргүүлсэн тендерт шалгарч ялагч болсон "Э******* ХХК-ийн "N" LLC-тэй байгуулсан гэрээ хуурамч эх хувиасаа өөр, тодорхойлолтын огноо засвартай эргэлзээтэй, "Д*******" ХХК-тай байгуулсан гэрээний тооцоо нийлсэн актын үнийн дүн эргэлзээтэй, тодорхойлолт нь огноо засвартай эргэлзээтэй байсан тул хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн байна гэж өмнөх тендерийг тендерт оролцогчийн гомдлоор хүчингүй болгосон байтал дахин зарлагдсан тендерт "Э*******" ХХК өнөөх хуурамч баримт материалыг дахин хүргүүлсэн байхад үнэлгээний хороо тендерийн шаардлагад нийлсэн гэж 2 дахь удаагаа ялагч болгосон нь энэ тендерт зөвхөн "Э*******" ХХК ялагч болох ёстой бусад нь ялагч болох боломжгүй болгож үнэлгээний хороо тендерийн үнэлгээг шударга бусаар, янз бүрээр үнэлж байгаа нь хэт шударга буй бөгөөд хууль бус байгаа юм.

3.9. Иймд "Улаанбаатар төмөр зам" ХНН-аас зарласан М дугаартай "Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах" тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол улсын сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "Улаанбаатар төмөр зам" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгож тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгч Ч ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

4.1. Манай "Ч" ХХК нь "Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн М дугаартай Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах" цахим тендерт дараах 4 багц бүхий нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон.

4.2. Захиалагчийн нэр: "Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

Тендер шалгаруулалтын нэр: Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах"

Тендер шалгаруулалтын дугаар: М

Багц № 1-т 2,750,471,900 /Хоёр тэрбум долоон зуун тавин сая дөрвөн зуун далан нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн

Багц № 2-т 1,099,713,560 /Нэг тэрбум ерэн есөн сая долоон зуун арван гурван мянга таван зуун жар/ төгрөгийн,

Багц № 3-т 45,986, 160 /Дөчин таван сая есөн зуун наян зургаан мянга нэг зуун жар/ төгрөгийн,

Багц № 4-т 2,156,220,000 /Хоёр тэрбум нэг зуун тавин зургаан сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийн үнийн санал болгосон.

4.3. Энэ нь шалгарсан оролцогчдын санал болгосон үнээс дариу 696,728,380 /Зургаан зуун ерэн зургаан сая долоон зуун хорин найман мянга гурван зуун ная/ төгрөгөөр бага үнэ юм. Бид уг тендерт 2 дахь удаагаа тендерийн материал илгээж оролцсон бөгөөд анхны М/01 дугаартай шалгаруулалтад захиалагчийн зүгээс бидэнд татгалзсан хариуг ирүүлэхдээ "1- д "Хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс өндөр үнэтэй", 2-д "Үхрийн ястай мах, хонины ястай махны бичиг ирүүлсэн" /Ямааны ясны мах, дайвар бүтээгдэхүүний шинжилгээний бичиг ирүүлээгүй." гэж 2 шалгуурыг хангаагүй бусад нь хангаж байна гэсэн бөгөөд бид 2 дахь удаагаа уг тендерт оролцохдоо дээрх татгалзсан зүйлсийг анхаарч хамгийн бага үнийн саналыг хүргүүлсэн боловч энэ удаад "Ижил төстэй гэрээний хуулбар орчуулаагүй, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тодорхойлолтыг ирүүлнэ гэснийг тус тус хангаагүй байна" гэсэн шалтгаанаар манай тендерээс татгалзаж улмаар уг тендерийн хорооны шийдвэрийг бидэнд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 38/2807 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

4.4. Тендерийн хороо манай компанийн тендерээс өмнө нь татгалзахдаа "Ижил төстэй гэрээний хуулбар орчуулаагүй, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тодорхойлолтыг ирүүлнэ гэснийг тус тус хангаагүй байна" гэж байгаагүй харин ч энэ шаардлага нь хангаж байна гэсэн атлаа дахин 2 удаагаа оролцож бага үнийн санал өгөхөд урьд нь шаардлага хангаж байсан зүйл нь гэнэт яагаад шаардлага хангахгүй болчхож байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

4.5. Бид тендерийн материалд ижил төстэй барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тодорхойлолтыг хавсарган өгсөн харин Монгол хэлний орчуулгыг хавсаргаагүй гэдэг шалтгаанаар хасагдсан нь хамгийн сайн үнийн санал хүргүүлсэн оролцогчийн хувьд гомдолтой, мөн өмнө зарласан тендерт манай компаниас татгалзахдаа гэрээний орчуулгатай холбоотой зүйл огт дурдаагүй атлаа энэ удаа орчуулгагүй гэж татгалзаж байгаа нь тендерийн хороо үнэлгээ хийхдээ олон янзаар үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлж байна гэж үзсэн тул манай компани 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 8/15-01 дугаартай албан бичин Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Монгол Улсын Сангийн яамнаас гомдлыг хянаж зээд бидэнд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 03/6267 дугаартай "Гомдол хянасан тухай" албан бичгээр бидний гаргасан гомдлыг үндэслэлгүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13/9296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" албан бичгийг Улаанбаатар төмөр зам" ХНН-д хүргүүлж манай компанийн тендерийн баталгаанд байршуулсан нийт 35 365,658,46 төгрөгийг тендертэй холбоотой гаргасан гомдол нь үндэслэлгүй байсан гэдэг шалтгаанаар улсын орлогод хураан авч манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул бид өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

4.6. Гэтэл нэхэмжлэл гаргасны дараа уг зарлагдсан тендерийг хүчингүй болгож дахин тендер зарласан боловч уг хүчингүй болсон тендерийн шийдвэр өнөөдрийг болтол хүчин төгөлдөр хэрэгжиж манай компанийн тендерийн баталгаанд байршуулсан 35 365 658,46 төгрөгийг буцаан олгохгүй манай компанийн эрх ашгийг зөрчиж хохирол учруулаад байна.

4.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Тендер нээсний дараа тендер тус бүр дараах шаардлага хангасан эсэх талаар тус бүр хянан үзнэ" гэж зааснаар тендерийн хороо оролцогч нарын материалыг бүрэн хянан үзэж, мөн хуулийн 27.1, 27.2, 27.3-т заасан бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэхээр заасан байна. Гэтэл "Улаанбаатар төмөр зам" ХХН- aac зарласан МЗХННУБТЗ/202302278 УБТЗ/2023/НТШ/Б/87) дугаартай "Кейтерингд малын ястай мах, дайвар Бүтээгдэхүүн худалдан авах" цахим тендерийн үнэлгээний хороо уг тендер шалгаруулалтын үнэлгээг шударга бусаар дүгнэж хамгийн сайн гэх тендерийн саналыг шалгаруулахгүй хуурамч баримт материал бүрдүүлэн өгсөн "Э*******" ХХК-ийг хуурамч тендерийн материал өгснийг мэдсээр байж 2 дахь удаагаа ялагч болгосон бөгөөд тендерийн хороо "Э*******" ХХК-ийн ижил төстэй бараа нийлүүлэх гэрээг хуурамч байхад агуулга нь тохирсон гэх үндэслэлээр цахим зарласан энэ тендерийн шаардлагыг хангасан гэж үзсэн атлаа манай хүргүүлсэн гэрээг гэрээний орчуулгагүй тендерийн шаардлага хангахгүй гэж хэлсэн, мөн дахин зарласан тендерийг 2 өөрөөр үнэлсэн зэрэг нь тендерийн хорооны үнэлгээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлж байна.

4.8. Хэрэв тендерийн үнэлгээний хороо тендерийг шударгаар үнэлсэн бол хамгийн бага үнийн санал өгсөн манай компани энэхүү тендерт шалгарах байсан боловч дахин дахин нэг компанид давуу байдал үүсгэж тендерийн материалыг олон янзаар үнэлж байгаа нь хэт шударга бус, нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж байна.

4.9. Тодруулбал тендерт ижил төстэй гэрээний туршлагад хүргүүлсэн тендерт шалгарч ялагч болсон "Э*******" ХХК-ийн "N" LLC-тэй байгуулсан гэрээ хуурамч эх хувиасаа өөр, тодорхойлолтын огноо засвартай эргэлзээтэй, "Д*******" ХХК-тай байгуулсан гэрээний тооцоо нийлсэн актын үнийн дүн эргэлзээтэй, тодорхойлолт нь огноо засвартай эргэлзээтэй байсан тул хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн байна гэж өмнөх тендерийг тендерт оролцогчийн гомдлоор хүчингүй болгосон байтал дахин зарлагдсан тендерт "Э*******" ХХК өнөөх хуурамч баримт материалыг дахин хүргүүлсэн байхад үнэлгээний хороо тендерийн шаардлагад нийлсэн гэж 2 дахь удаагаа ялагч болгосон нь энэ тендерт зөвхөн "Э*******" ХХК ялагч болох ёстой бусад нь ялагч болох боломжгүй болгож үнэлгээний хороо тендерийн үнэлгээг шударга бусаар, янз бүрээр үнэлж байгаа нь хэт шударга буй бөгөөд хууль бус байгаа юм.

4.10. Мөн тендерийг хүчингүй болгохоос өмнө уг тендерийн үнэлгээг хууль бус болгохоор Сангийн яаманд гомдол гаргаж хүчингүй болсон тендерийг үндэслэн манай гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэн улмаар тендерийн баталгаанд байршуулсан 35 365 658,46 төгрөгийг улсын орлого болгох шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-д заасныг зөрчиж тендерийн баталгаанд байршуулсан бүх мөнгө болох 35 365 658,46 төгрөгийг улсын орлого болгосон нь мөн хууль бус бөгөөд хуулиар тендерийн баталгаанд байршуулсан 20 000 000 төгрөгийг улсын орлого болгохоор заасан байдаг.

4.11.. Иймд "Улаанбаатар XXH-aac зам" төмөр зарласан МЗХННУБТЗ/202302278 (УБТЗ/2023/НТШ/6/87) дугаартай "Кейтерингд малын ястай мах, дайвар Бүтээгдэхүүн худалдан авах" тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "Улаанбаатар төмөр зам" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгохыг даалгаж өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

5.1. "Ч" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох "Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 тоот "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" албан мэдэгдлийг хүчингүй болгох, тендерийн баталгаа болох 35,365,658.46 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5.2. Тус яам нь нэхэмжлэгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/15-04 тоот албан бичгээр МЗХННУБТЗ/202302278 дугаартай "Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад холбогдуулан гаргасныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын дагуу хянан шийдвэрлэсэн.

5.3. Гомдолд тус компанийн тендерээс татгалзахдаа гомдолд ижил төстэй гэрээ дүгнэсэн акт болон захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, мөн гадаад хэл дээрх гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт орчуулгагүй шаардлага хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг хянаж өгөхийг хүссэний дагуу хянахад дараах нөхцөл байдал илэрсэн.

5.4. "Ч" ХХК-ийн тендерт ирүүлсэн БНУУ-ын "******* LTD компанитай 2022 онд байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтын орчуулга ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 13.1-д заасан "... Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлэх шаардлага хангахгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

5.5."Ч" ХХК-ийн тендерт ирүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай 2021 онд байгуулсан 211278/07-686 дугаартай гэрээ дүгнэсэн акт болон захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан ... хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх" шаардлага хангахгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан болно.

5.6. Тус компанийн тендерийн баталгааны 35,365,658.46 төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын 7 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын орлого болгохыг захиалагчид даалгасан ба тус албан бичигтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь захиалагчийн "Ч" ХХК-тай холбоотойгоор гаргасан шийдвэр хүчинтэй хэвээр тохиолдолд хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр шийдвэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

6. Хариуцагч "Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах" тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

6.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэс нь 2023 онд ажилчдын хоол үйлдвэрлэл, худалдаалах хоол үйлдвэрлэлд хэрэглэгдэх 2023 онд ажигчдын дайвар бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө"-г 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр батлуулж, Замын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/206 тоот тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдсан.

6.2.Эхний тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болж. Үнэлгээний хороо 2023 оны 06 дугаар 21-ний өдөр урилга нийтэлж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тендерийг нээсэн. Тус Цахим тендер шалгаруулалтад дараах компаниуд материалаа ирүүлсэн. Үүнд:

1."М*******" ХХК

2. "Ч" ХХК

3. "Э*******" ХХК

Дээрх компаниудын тендерийн материалд үнэлгээ хийж үзэхэд:

6.3."УБТЗ ХНН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 38/2807 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр /ХХ-93/ "Ч" ХХК нь "гэрээний хуулбар орчуулаагүй, гэрээ дүгнэсэн актын хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар. тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй, мөн Монгол хэл дээр ирүүлсэн 1 гэрээ нь гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй мөн ТШЗ 13.1-д заасан тендерийн хэл Монгол хэл байна, гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ" гэснийг тус тус хангаагүй тул тендерээс татгалзсан.

6.4. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд тус компани гомдол гаргасан байсан. Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж: 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 03/6267 дугаартай албан бичгээр "... БНУУ-ын ******* LMD" компанитай 2022 онд байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт. захиалагчийн ирүүлээгүй нь ТББ-ийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 13.1-д заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

6.5. Үүний дараа Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3. 55 дугаар зүйлийн 55.9. Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан журмын 7-д заасан үндэслэл журмын дагуу Ч ХХК-ийн гаргасан тендерийн баталгааны 15.673.600, 6.675.020, 240.705, 12.735.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000763 төгрөгийн төвлөрүүлж 3 хоногийн дотор хариу мэдэгдэхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн юм.

6.6. Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасныг хэрэгжүүлэн ажиллах үүргийн дагуу ирүүлсэн материалуудыг үнэлсэн. N LLC-ийн N LLC-тэй байгуулсан гэрээ хуурамч, эх хувиасаа өөр, огноо засвартай гэдэгт тодруулга авахад /хх 103-113/: 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 92/3066 дугаартай албан бичгээр тодруулга авсан бөгөөд N LLC-ээс 2023.09.08-ны өдөр ЛА- 2020 дугаартай гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан хариу ирүүлсэн нь шаардлагад нийцсэн байсан.

6.7. Д******* ХХК-тай байгуулсан гэрээний тооцоо нийлсэн актын үнийн дүн эргэлзээтэй гэдэгт тодруулга авахад /ХХ115-139/: 2023.09.13-ны өдөр DK-F-22/198 дугаартай гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн акт тус тус и-мэйлээр ирсэн юм. Үүнийг үнэлгээний хороо нягталж үзэхэд ТШЗ-д заасан шаардлагыг тус тус хангаж байсан тул шалгаруулсан.

6.8. Ингээд УБТЗ ХНН-ээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 38/3305 дугаартай "хариу хүргүүлэх тухай" албан бичгээр N LLC болон Д******* ХХК-тай байгуулсан гэрээ нь утга агуулгын хувьд шаардлага хангаж байгаа талаар Сангийн яаманд хүргүүлсэн болно. Иймд Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй тул "Ч" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

7. Хариуцагч Улаанбаатар төмөр зам ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

7.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэс нь 2023 онд ажилчдын хоол үйлдвэрлэл, худалдаалах хоол үйлдвэрлэлд хэрэглэгдэх "Малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө"-г 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр батлуулж, Замын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/206 тоот тушаалаар 7 хувий бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдсан.

7.2. Эхний тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болж, Үнэлгээний хороо 2023 оны 06 дугаар 21-ний өдөр урилга нийтэлж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тендерийг нээсэн. Тус Цахим тендер шалгаруулалтад дараах компаниуд материалаа ирүүлсэн. Үүнд:

1. "М*******" ХХК

2. "Ч" ХХК

3. "Э*******" ХХК

7.3. Дээрх компаниудын тендерийн материалд үнэлгээ хийж үзэхэд: "Э*******" ХХК-ийн тендерийн материал шаардлага хангасан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн.

7.4 "Ч" ХХК нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18 дах заалтын 18.6-т "Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Ижил төстэй гэрээний туршлага: 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Ижил төстэй ажилд тухайн бараа болон түүнтэй дүйцэхүйц бараа нийлүүлсэн туршлагыг тооцно" гэж заасныг зөрчиж ижил төстэй гэрээний мэдээллээ гадаад хэл дээр гэрээ ирүүлсэн. Мөн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 13 дахь заалтын 13.1-т "Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ" гэсэн заалтуудыг тус тус хангаагүй. Иймд үнэлгээний хороо нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг хангаагүй тул уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу уг тендерээс татгалзсан.

7.5. "М*******" ХХК нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18 дугаар заалтын 18.6.8.6-д "Мал төхөөрөх, боловсруулах үйлдвэр, мах хадгалах агуулах, түргэн муудах бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгсэл зэрэг нь эрүүл ахуйн шаардлагад нийцэж буйг нотлох тохирлын гэрчилгээ эсхүл улсын байцаагчийн дүгнэлт ирүүлнэ" гэснийг зөрчиж 2013, 2016 онуудын шинэчлэгдээгүй дэл Мән техникийн тодорхойлолтод заасан мал нядлах үйлдвэр. Аюулын дүн шинжилгээ ба эгзгийн хянах цэгийн /НАССР/ тогтолцоо нэвтрүүлсэн эсэхийг баталгаажуулах баримт зэргийг тус тус ирүүлээгүй.

7.6. Иймд үнэлгээний хороо нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг хангаагүй тул уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу уг тендерээс татгалзсан.

7.7. Дээрх шийдвэрүүдийн дагуу үнэлгээний хороо нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цахим тендер шалгаруулалтын системд тендерийн үр дүнг нийтэлсэн. Монгол улсын Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн талаар: Монгол Улсын Сангийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 03/5951 тоот албан бичиг ирсэн. Уг албан бичигт тендер шалгаруулалтад оролцсон "М*******" ХХК-иас гомдол ирүүлсэн тухай мөн 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 03/6041 тоот албан бичигт "Ч" ХХК-аас тус тус гомдол гаргасан тухай тус тус мэдэгдсэн. Албан бичгийн дагуу шаардсан материалыг 2023 оны 08 дугаар сарын 17-ний өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.

7.8. Монгол улсын Сангийн яам гомдлыг хянасан талаар: "Ч" ХХК-ийн гомдлыг хянасан тухай: 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын Сангийн яамнаас 03/6267 тоот албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт "Ч" ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэлгүй тухай" хариуг ирүүлсэн. Мөн Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 тоот албан бичгээр "Ч" ХХК-ийн байршуулсан тендерийн баталгааг "улсын орлого болгох"-ыг Улаанбаатар төмөр замын "Хувь нийлүүлсэн нийгэмлэг"-т мэдэгдсэн.

7.9. Үүний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 38/3068 тоот албан бичгээр "Ч" ХХК-ийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд байршуулах тухай мэдэгдсэн. ХААН банкнаас 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн №5422/23/447 дугаартай албан бичгээр тендерийн баталгааны нийт 4 багцын 35,324,325 /гучин таван сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд шилжүүлсэн тухай мэдэгдсэн.

7.10. "Монмийт" трейд" ХХК-ийн гомдлыг хянасан тухай: Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03/6266 дугаартай албан бичигт УБТЗ/2023/НТШ/Б/87 тоот "Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн" худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтын 1-4-р багцад оролцсон "М*******" ХХК-аас ирсэн гомдлыг хянасан тухай хариу ирүүлсэн.

7.11. "Тендер оролцогч "М******* ХХК" -иас гаргасан 4 үндэслэл бүхий гомдлын 2 үндэслэл нь Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй зөв байна гэж дүгнэсэн. "М*******" ХХК-ийн тендерт ирүүлсэн 2013 болон 2016 оны ажлын байрны дүгнэлтийг шинэчлээгүй нь тендерийн баримт бичгийн дээрх заалтын шаардлага хангахгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Тендерийн баримт бичгийн уг заалтад ажлын байрны дүгнэлтийг шинэчилж ирүүлэх хугацааны талаар заагаагүй гэж дүгнэсэн.

7.12. Гомдолд захиалагчийн М/01 маркет" ХХК-ийн тендерт өмнө нь зохион байгуулсан Дугаартай тендер шалгаруулалтад "Эрдэнэт мах ирүүлсэн "Но*******" ХХК-тай байгуулсан: гэрээний мэдээлэл, захиалагчийн тодорхойлолт уг тендер шалгаруулалтад ирүүлсэн мэдээллүүд зөрүүтэй, мөн "Д******* ХХК-тай байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актын мэдээллийн үнийн дүн, захиалагчийн тодорхойлолтын огноо зэргийг засаж, хуурамч материал ирүүлсэн талаар дурдсан байх тул холбогдох байгууллагаас тодруулж нягталж үзэх шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн.

7.13. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн №03/6266 дугаартай албан бичигт тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Үнэлгээний хороонд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдсэн.

7.14. Монгол улсын Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийсэн талаар: Үнэлгээний хороо 2023 оны 09 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, "М*******" ХХК болон "Э*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж үзэхэд: "М*******" ХХК нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18 дах заалтын 18.6.8.6-д "Түргэн муудах бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь эрүүл ахуйн шаардлагад нийцэж буйг нотлох тохирлын гэрчилгээ эсхүл улсын байцаагчийн дүгнэлт ирүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж байцаагчийн дүгнэлт, нотлох баримтыг ирүүлээгүй, Мөн техникийн тодорхойлолтод заасан мал нядлах үйлдвэрт, Аюулын дүн шинжилгээ ба эгзгийн хянах цэгийн /НАССР/ тогтолцоо нэвтрүүлсэн эсэхийг баталгаажуулах баримтыг тус тус ирүүлээгүй.

7.15. Иймд үнэлгээний хороо нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 27.1 дэх заалтыг хангаагүй тул уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу уг тендерээс татгалзсан.Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 38/3066 дугаартай албан бичгээр "Но*******" ХХК-д "Э*******" ХХК-тай байгуулсан ЛА-2020 дугаартай гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн акт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/3101 дугаартай албан бичгээр "Д*******" ХХК-д "Э*******" ХХК-тай байгуулсан D******* дугаартай гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн акт зэргийг тус тус нотариатаар, эсхүл хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан ирүүлэх тухай тодруулга хүссэн албан бичиг хүргүүлсэн.

7.16. Уг хүсэлтийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "Но*******" ХХК-иас "Э*******" ХХК-тай байгуулсан ЛА-2020 дугаартай гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актыг хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан хэлбэрээр и-мэйлээр ирүүлсэн. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр "Д*******" ХХК-иас "Э*******" ХХК-тай байгуулсан D******* дугаартай гэрээний хуулбар, эрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актыг и-мэйлээр тус тус ирүүлсэн.

7.17. Үнэлгээний хорооны шийдвэр: Дээрх бичиг баримт ирсэнтэй холбоотойгоор Үнэлгээний хороо 2023 оны 09 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, "Эрдэнэт мах Маркет" ХХК-ийн тендерт ирүүлсэн ЛА-2020, D******* дугаартай гэрээнүүдийг үнэлгээний хороо нягталж, шалгаж үзээд шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн байна гэж шийдвэрлэсэн.

7.18. Уг шийдвэрийн дагуу Үнэлгээний хорооноос Багц №1 "УБ Кейтерингд үхрийн ястай мах нийлүүлэх", Багц №2 "УБ кейтерингд хонь, ямааны ястай мах нийлүүлэх". Багц №3 "УБ Кейтерингд дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх", Багц №4 "Дорноговь аймаг Замын-Үүд сум Жинчин төвд үхэр, хонь, ямааны ястай мах нийлүүлэх" гэсэн багцуудад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч "Э*******" ХХК-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 29 дүгээр зүйлийг үндэслэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх олгохоор Захиалагчид зөвлөмж хүргүүлсэн.

7.19. Үүний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 38/3266 тоот албан бичгээр "Э*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн боловч тендер хүчинтэй байх хугацаанд гүйцэтгэлийн баталгаа байршуулаагүй тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/3506 тоот албан бичгээр "Э*******" ХХК-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"- ийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн.

7.20. Ингээд Монгол Улсын Сангийн яаманд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16/4082 тоот албан бичгээр "Э*******" ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгох зөвшөөрөл хүссэн.

7.21. ХААН банканд Монгол Улсын Сангийн яаманд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16/4351 тоот бичгээр "Э*******" ХХК-ийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд байршуулах тухай мэдэгдсэн. Үүний дагуу ХААН банкнаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нийт 4 багцын 35,324,325 /гучин таван сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд шилжүүлсэн тухай мэдэгдсэн юм. Иймд Тендер шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдсан ба Ч" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Ч ХХК-ийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Улаанбаатар төмөр зам ХНН-аас зарласан М дугаартай Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "Улаанбаатар төмөр зам" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байсан болохыг шийдвэр болохыг тогтоож, улсын орлого болгосон нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах гэж тодорхойлон маргасан.

1.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах УБТЗ/2023/НТШ/Б/87 дугаар бүхий 4 багцтай тендерийг зарласан байх бөгөөд нэхэмжлэгч Ч ХХК нь тус тендерт оролцсон, захиалагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 38/1308 тоот албан бичгээр Ч ХХК-ийн тендерээс татгалзсан байдаг ба уг тендер нь амжилтгүй болж, дахин тендер зарлахад М******* ХХК, Ч ХХК, Э******* ХХК-иуд оролцжээ.

1.2. Улмаар захиалагчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 тоот албан бичгээр Ирүүлсэн материалд гэрээний хуулбар орчуулаагүй, гэрээ дүгнэсэн актын хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэснийг тус тус хангаагүй байна. Монгол хэл дээр ирүүлсэн 1 гэрээ нь гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, ТШЗ 13.1 Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй үндэслэлээр Ч ХХК-ийн тендерээс татгалзсан болохыг тус компанид мэдэгдсэн байна.

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс уг мэдэгдлийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...Тендерийн хороо манай компанийн тендерээс өмнө нь татгалзахдаа Ижил төстэй гэрээний хуулбар, орчуулаагүй, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тодорхойлолтыг ирүүлнэ гэснийг хангаагүй байна гэж татгалзаж байгаагүй атлаа 2 дахь удаагаа татгалзахдаа урьд нь шаардлага хангаж байсан зүйл нь гэнэт яагаад шаардлага хангахгүй болчхож байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Монгол хэлний орчуулгыг хавсаргаагүй гэдэг шалтгаанаар хасагдсан нь хамгийн сайн үнийн санал хүргүүлсэн оролцогчийн хувьд гомдолтой байна, мөн тендерийн үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ олон янзаар үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлж байна гэж үзсэн... гэж тайлбарлан маргасан.

1.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна: 47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно., 29 дүгээр зүйлийн 29.1-т Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ. гэж тус тус заасан.

1.5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2 дахь удаагийн тендерт ирүүлсэн 3 компанийн тендерийг үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ч ХХК-ийн тендерийг ТӨХ-ийн 18.6, 13.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. /2хх-81-86 тал/

1.6. Улмаар Үнэлгээний хороо нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 02-01 дугаар Үнэлгээний зөвлөмж, дүгнэлт хүргүүлэх тухай зөвлөмжөөр /2хх-87-90 тал/ Багц 1, 2, 3, 4-т Э******* ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт зөвлөсний дагуу захиалагч нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2809 тоот албан бичгээр Э******* ХХК-д гэрээ байгуулахыг мэдэгдэж, мөн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 тоот албан бичгээр тендерээс татгалзаж байгааг Ч ХХК-д мэдэгдсэн нь дээрх хуульд заасанд нийцсэн захиргааны үйл ажиллагаа байна.

1.7. Тодруулбал, нэхэмжлэгчийн тендер нь тухайн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 18.6-д ижил төстэй гэрээний туршлага:2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. гэж, мөн ТШЗ 13.1-т Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ. гэж заасан шаардлагыг хангаагүй болох нь нэхэмжлэгчийн тендерийн материал дахь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой ******* Contract гэх орчуулгагүй баримт, 2021 оны 12 дугаар сарын 28-ны огноотой Мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, түүнийг хадгалах, худалдан борлуулахад хяналт тавих гэрээ-г хавсаргасан боловч Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй зэргээр нотлогдох бөгөөд эдгээр шаардлагыг хангаагүй гэдгээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч хүлээн зөвшөөрдөг, маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлдэг.

1.8. Ийнхүү Үнэлгээний хороо нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг үнэлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс 2 дахь удаагаа ирүүлсэн тендерийг үнэлж, шаардлага хангаагүй гэх дүгнэлтийг гаргасныг үндэслэн захиалагч нь тус компанийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага., 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ., 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. гэж заасанд нийцэх бөгөөд нэгэнт шаардлага хангаагүй тендер ирүүлсэн нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

2. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "Улаанбаатар төмөр зам" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, улсын орлого болгосон нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Ч ХХК-иас захиалагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/6267 дугаар албан бичгээр тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн.

2.2. Улмаар Сангийн яамны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаар Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай албан бичгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд хүргүүлжээ.

2.3. Уг албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын 7-д заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн Хаан банкны Е дугаартай тендерийн баталгааны 15,673,600.00 /арван таван сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөг, Е дугаартай тендерийн баталгааны 6,675,020 /зургаан сая зургаан зуун далан таван мянга хорин/ төгрөг, ЕТЕ2307200337832 дугаартай тендерийн баталгааны 240,705 /хоёр зуун дөчин мянга долоон зуун таван/ төгрөг. Е дугаартай тендерийн баталгааны 12,735,000 /арван хоёр сая долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг тус тус хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор тус яаманд хариу мэдэгдэнэ үү. гэсэн байна.

2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-д Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно, 20 дугаар зүйлийн 20.7-д Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно: ...20.7.3-д тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж тус тус зааснаар Сангийн яамнаас гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох эрхтэй, ингэхдээ дээд хэмжээ нь 20 сая төгрөг байхаар хуульчилжээ.

2.5. Энэхүү маргааны тохиолдолд тендер нь 4 багцтай байх бөгөөд нэхэмжлэгч нь багц тус бүрээр тендерийн баталгаа байршуулсан, нийт дүн нь 35,324,325 төгрөг байна.

2.6. Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн тул тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч багц тус бүрээр тооцон нэхэмжлэгчийн тендерийн баталгаанд байршуулсан 35,324,325 төгрөгийг бүхэлд нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

2.7. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно. гэж зааснаар тухайн тендер нь багцад хуваагдсан боловч худалдан авах ажиллагааны хувьд нэг тендер шалгаруулалтын ажиллагаагаар явагдсан тул тендерийн баталгааг нийт дүнгээр тооцохоор байна.

2.8. Иймд Сангийн яам нь хуульд заасан улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрүүлэн нийт 35,324,325 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул илүү хураасан 15,324,325 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг Сангийн яаманд даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.7.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-иас гаргасан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай 03/6296 дугаар албан бичгийн хуульд заасан хэмжээнээс илүү хураасан 15,324,325 төгрөгт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, илүү хураасан 15,324,325 төгрөгийг нэхэмжлэгч Ч ХХК-д буцаан олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ