| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/05722/И |
| Дугаар | 184/ШШ2024/04807 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/04807
| 2024 09 26 | 184/ШШ2024/04807 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ********, Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******** тоотод оршин суух, **** овогт **************** /РД:********/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ********, Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******** тоотод оршин суух, **** овогт ********ын ******** /РД:********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа:
“...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 сарын 21-ний өдриийн 01155 дугаартай захирамжаар хариуцагч Б.********, М.******** нараас 44,212,509 төгрөгийг “********” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч М.********ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай Сонгинохайрхан дүүргийн ********хороо, ********/18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ********тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 43.17 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.********ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч үнэлгээ хийлгэж 2024 оны 04 сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, уг дуудлага худалдаагаар тухайн байр зарагдсан байдаг. Нэхэмжлэгч Б.********, М.******** нар нь тухайн хөрөнгө зарагдсаныг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч н.Пүрэвжавтай уулзаж мэдсэн ба ахлах шийдвэр гүйцэтгэгчийн нэрээр дуудлага худалдааг төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй явуулсан байгаа тул хүчингүй болгуулж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан. Албадан дуудлага худалдааны явцад ********өмчлөх эрх шилжүүлэх тогтоолоор шилжүүлэхээр болоод байна.
Нэхэмжлэгч М.********д үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд үнэлгээний тайлантай танилцах, мөн анхны дуудлага худалдааг явуулах болсон тухай мэдэгдэлгүйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан, 14 хоногийн дотор хариу тайлбар өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би үзэж байна. Хариу тайлбараа сарын дараа өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нэхэмжлэгч М.********д албадан дуудлага худалдаа явуулж байгаа үнэлгээний тайлан болон танилцуулсан байдал харагдахгүй байна. Хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүрээнд явуулаагүй байна. Иймд анхны дуудлага худалдаа явуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа:
“...Шүүхийн шийдвэрээр Б.********, Б.******** нараас 44,437,115 төгрөгийг гаргуулан “********” ХХК-д олгохоор, үүргийн гүйцэтгэлийг М.********ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай Сонгинохайрхан дүүргийн ********, ********/18062/, үйлдвэрчний эвлэлийн гудамж 101 дүгээр байрны 65 тоот, 43.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг төлбөр төлөгч ********, ******** нарыг биечлэн байлцуулан битүүмжлэн, хурааж, үнийн саналыг төлбөр төлөгч нараас бичгээр хүлээн авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход төлбөр төлөгч нараас сайн дураар худалдан борлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч 1 сарын хугацаа өнгөрсөн. Үүний дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулахад дуудлага худалдааны оролцогч Батцэцэг 79,644,060 төгрөгийн үнийн санал гарган ялагчаар тодорсон.
Албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нийтэд зарлан мэдээллэж 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-219/7717 дугаар мэдэгдлийг, дуудлага худалдааны тогтоолын хамт төлбөр төлөгч Б.********, М.******** нарт утсаар уншиж танилцуулан, хүсэлтийн дагуу баталгаат шуудангаар илгээн мэдэгдсэн.
Ялагчийн мөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн тушааснаар хөрөнгийг Батцэцэг өмчлөх эрхтэй болсон тул өмчлөх эрхийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн уг тогтоолтой төлбөр төлөгч Б ******** танилцан гарын үсгээр баталгаажуулсан.
Иймд албадан дуудлага худалдаа холбогдох хуульд заасны дагуу явагдсан тул Б.********, М.******** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Б.********, М.******** нараас олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, эвлэрэл баталсан шүүгчийн захирамж, албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг, НШШГГ-ын мэдэгдэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж.
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжууд, ********-ын хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, зарлан дуудах мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан баримт, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө хураах тогтоол, үнийн санал гаргах тухай хүсэлтүүд, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Сүлд үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, дуудлага худалдааны тэмдэглэл, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.********, М.******** нараас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нараас “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэж байна. Хөрөнгийн өмчлөгч, төлбөр төлөгч М.********д хөрөнгийн үнэлгээг, албадан дуудлага худалдааг хуульд заасны дагуу мэдэгдээгүй, өмчлөгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах” гэх агуулга бүхий тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч тал эс зөвшөөрч “...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч нарт эд хөрөнгө хураах, үнэлэх, гарсан үнэлгээний тайланг танилцуулах, дуудлага худалдааг явуулахыг хуульд заасны дагуу мэдэгдсэн, төлбөр төлөгч нарт танилцуулсан” гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдриийн 01155 дугаартай захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хариуцагч Б.********, М.******** нараас 44,212,509 төгрөгийг “********” ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч М.********ын өмчлөлийн Ү-******** дугаартай Сонгинохайрхан дүүргийн ********хороо, ********/18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ********тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 43.17 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2023/10918 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдөр олгогдсон 184/ГХ2023/01299 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үйл баримтуудаас үзэхэд:
4.1. 2023 оны 09 сарын 22-ны өдөр “...Төлбөр төлөгчөөр Улаанбаатар хот, Сонинохайрхан дүүрэг, ********хороо, Содон ******** тоотод оршин суух Б.********, М.********, төлбөр авагчаар Хан-Уул дүүрэг, 2-р хороо, ******** ХХК” гэх 23271034 дугаартай хувийн хэргийг нээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарчээ.
4.2. 2023 оны 09 сарын 29-ний өдөр М.********ын өмчлөлийн үл хөлдөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргаж төлбөр төлөгч, өмчлөгч ********, түүний нөхөр, төлбөр төлөгч Б.******** нарт танилцуулсан, түүнчлэн төлбөр төлөгч Б.********, М.******** нарт ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед байлцах буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулах, хаягаа өөрчилбөл энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх, мэдэгдэх хуудсыг шаардлагатай тохиолдолд утас, факс, мэйл хаягаар, мессежээр мэдэгдэх зэрэг эрх, үүрэгтэй болохыг шийдвэр гүйцэтгэгч тайлбарласан, төлбөр төлөгч нар танилцаж гарын үсэг зурсан байна.
4.3. 2024 оны 01 сарын 30-ны өдөр талуудын зөрүүтэй саналыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тухай тогтоол гаргаж, улмаар шинжээч Сүлд үнэлгээ ХХК-иас хүргүүлсэн эд хөрөнгийн үнэлгээ, тайланг 2024 оны 02 сарын 05-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авчээ.
4.4. 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 4-219/3618 дугаартай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг “Сонгинохайрхан дүүргийн ********хоро, Содон хороолол, 103-р байр, 26 тоотод оршин суух Б.********, М.******** нарт” гэх хаягаар шуудангаар хүргүүлсэн, мэдэгдэлтэй Б.******** танилцсан, М.********тай утсаар холбогдож мэдэгдсэн. Улмаар төлбөр төлөгчийн бие даан худалдан борлуулах хүсэлтийг хүлээн авч бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон мэдэгдлийг М.******** хүлээн авсан байна.
4.5. 2024 оны 3 сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газар ирэхийг мэдэгдсэн зарлан дуудах мэдэгдлийг М.******** хүлээн авсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс бие даан худалдан борлуулах мэдэгдлийн хугацаа дуусмагц албадан дуудлага худалдаанд орж хөрөнгө борлуулах ажиллагаа хийгдэх талаар тайлбарлаж М.********тай ярилцсан талаар тэмдэглэл үйлджээ.
4.6. 2024 оны 3 сарын 26-ны өдөр 4/31 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч албадан дуудлага худалдаа болох тухай мэдэгдлийг 2024 оны 3 сарын 29-ний өдөр “Сонгинохайрхан дүүргийн ********хоро, Содон хороолол, 103-р байр, 26 тоотод оршин суух Б.********, М.******** нарт” гэх хаягаар шуудангаар хүргүүлсэн, энэ талаар төлбөр төлөгч Б.********тэй утсаар холбогдож хэлсэн талаарх тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Улмаар дуудлага худалдааны ялагч Баатархуягийн Батцэцэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол 2024 оны 4 сарын 26-ны өдөр гарчээ.
5. Дээрх үйл баримтуудаар төлбөр төлөгч Б.********, М.******** нарт анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг танилцуулах мэдэгдлийг тэдний оршин суух хаягаар шуудангаар хүргүүлсэн, төлбөр төлөгч Б.********д энэ талаар мэдэгдсэн болох нь тогтоогддог, мөн тэд гэр бүлийн хүмүүс бөгөөд хамт амьдардаг талаарх үйл баримтыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй тул “...төлбөр төлөгч М.********т мэдэгдээгүй” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
6. Харин хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын татгалзал, дээд шатны эрх бүхий байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичигт дурдсан тайлбарууд үндэслэл бүхий, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан ба төлбөр төлөгчийн болон өмчлөгчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Тодруулбал шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно”, 62.5-т “Энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна” гэж заасны дагуу ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгчийн буюу нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үйл баримт нотлогдохгүй байна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.********, М.******** нарын “2024 оны 3 сарын 26-ны өдөр 4/31 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг буюу дуудлага худалдааг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэдний төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.********, М.******** нарын анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ