Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/04209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.*******сүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* банк ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******н ******* /*******/

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* //

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух овогт ын //

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух овогт гийн //

 

Хариуцагч: тоотод оршин суух овогт *******н // нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг 545,401,685 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Н.*******, Г.*******, Ц. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., С., хариуцагч Н., Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-аас хариуцагч Н.*******, Г.*******, нарт холбогдуулж гаргасан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 332,318,991 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 193,617,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19,443,426 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг нийт 545,401,685 төгрөг гаргуулах, хариуцагч Н.*******, Г.*******, Б., Н., Ц. нарт холбогдуулж барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Н.*******аас кредит картын төлбөр 7,356,850.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

... Зээлдэгч Н.*******, Г.******* нар нь ******* банктай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЭХЗГ-341801708469 тоот зээлийн гэрээг байгуулан 340,000,000 төгрөгийн автомашин борлуулах бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар 40 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй, жилийн 19,2 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийг Н.*******ын ******* банкны данс руу 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр бэлэн бусаар бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч нар зээлийн төлөлтийг сар бүр хийх ёстой боловч 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул зээлдэгчид төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Гэвч зээлээ төлөхгүй ******* банк ХК-нд хохирол учруулж байна. хариуцагч Н.******* нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр кредит картын зээлийг төлсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзсан ... зээлдэгч нар зээл зарцуулалттай холбоотой баримтыг хэрэгт өгөөгүй. Одоо эргэлтийн хөрөнгийн буюу бизнесийн зээлийн эргэн төлөлтийн хүрээнд төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч Н.*******, Г.******* нарт холбогдуулж өнөөдрийн байдлаар үндсэн зээл нь 332,318,991 төгрөг, хүү 193,617,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,443,426 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг нийт 545,401,687 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ... хариуцагч Б., Н., Ц. нарт холбогдуулж зээлийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, дүүрэг, 11-р хороо, , гудж 58 дугаар байрны 14 тоот хаягт байршилтай 92,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, 4-р хэсэг гудж 39 тоот хаягт байршилтай, 328 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, Сонгинохайрхан дүүрэг 1-р хороо, найрдлын з 4-р хэсгийн 47 тоот хаягт байршилтай, 168 м.кв хувийн сууц, нэгж талбарын дугаар, Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, 4-р хэсэг 39 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай газар, нэгж талбарын дугаар, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо зориулалттай 700 м.кв эзэмших эрхтэй газраар хангуулах шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

2. Хариуцагч Н.*******, Г.*******, Б., Н., Ц., тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... зээлийн гэрээний дагуу 340,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан нь үнэн, зээлээс 44,931,686 төгрөгийг нь төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 295,068,214 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш төлсөн дүнг хасаад үлдэх төлбөрийг зөвшөөрч, бусад зөрүү төлбөрийг зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд нэгдүгээрт зээлийн гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй үйлдсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа. ******* банкны зүгээс тухайн гэрээ хүчин төгөлдөр болсны үндсэн дээр шаардах эрх үүснэ. Иймд тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэхийг дүгнэх шаардлагатай гэж үзэж байна. Зээлийн гэрээнд ******* банкийг төлөөлж Гэгээнтэн бизнес төвийг төлөөлж Ц., Б. нар гарын үсэг зурсан. Гэрээнд төрийн банкны тгыг дараагүй, тус төвийн тгыг дарсан байна. Банкны салбарын захирал зээлийн гэрээг төлөөлж байгуулдаг эсэхийг тодруулах шаардлагатай. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна, 28 дугаар зүйлийн 28.2-т хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг нэгжийг салбар гэнэ, 29 дүгээр зүйлийн 29.5-д салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна гэж тус тус зохицуулсан. Компанийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7-д компанийн салбар нь түүний эрх үүргийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн эрхлэх ба үйл ажиллагаа нь баталсан журмын дагуу явагдах хуулийн этгээдийн эрхгүй хэлбэр байна гэдгийг мөн дахин баталгаажуулж өгсөн. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр хуульд заасан үйл ажиллагаа эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийн банк гэж тодорхойлсон бол 3.1.13-т банкны нэгж буюу салбар төлөөлөгчийн газар тооцооны төв нь хуулийн этгээдийн эрхгүй байна гэж зохицуулсан. Талуудын хооронд гэрээнд нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь гэх хүн байна. Энэ хүн Н.*******, Г.******* нартай зээлийн гэрээ байгуулаагүй, салбарын захирал нь гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь гэрээний хүчин төгөлдөр бус байдлыг үүсгэж байна гэж үзэж байна. Мөн Монгол банкнаас баталсан Банкны нэгжийн журд банкны салбар, төв, тооцооны төв гэсэн тодорхойлолтууд байх ба Гэгээнтэн бизнес төв гэдэг нь эдгээрийн аль ангилалд хаарч байгаа нь ойлгомжгүй. Монгол банкнаас салбар, тооцооны төв байгуулах талаар ерөнхий захирал зөвшөөрөл олгодог, энэ зөвшөөрөл жилд 2 олгогддог. Ерөнхий зөвшөөрлийн дагуу салбар тооцооны төв байгуулсан талаар Монгол банканд тухай бүр мэдэгдэж холбогдох мэдээллийг банкны гэрчилгээний хавсралтад тэмдэглүүлнэ гэж заасан. Дээрх зохицуулалтаас үзвэл зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан Гэгээнтэн бизнес төв нь гэрээ байгуулах үед ******* банкны салбараар Монгол банкнаас олгосон зөвшөөрөлд бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол тухайн салбар нь банкны хэрэгжүүлэх ямар эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх олгогдсон талаар тодорхойгүй байна. Салбар нь хуулийн этгээдийн эрхгүй болохын хувьд хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн хүрээнд гэрээ байгуулах эрх олгогдож байж тухайн байгуулсан гэрээ нь хуулийн хүрээнд байгуулагдсан хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэнэ. Гэтэл эдгээр нөхцөл байдалд буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүчин төгөлдөр гэж үзэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй, шүүх хуралдаан хүртэл цугларсан баримтаар анх байгуулагдсан гэрээ нь хуулийн хүрээнд зохих этгээдийн зөвшөөрлийн дагуу байгуулагдсан гэж нотлогдохгүй байна. Зээлийн хувийн хэрэгт гэрээ байгуулах үед авагдсан баримтуудаар аливаа нэг итгэмжлэл олгогдоогүй болох нь тогтоогдож байгаа тул үндсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болж байгаа тул шаардах эрх үүсэхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгосон гэж үзэж байгаа учраас хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй. Харин үндсэн авсан мөнгө болох 295,068,214 төгрөгийг төлүүлэх шаардлага гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт шүүхээс гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл дараах тайлбарыг гаргаж байна. Ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа нэмэгдүүлсэн. Сүүлийн нэмэгдүүлсэн шаардлагад Н. гарын үсэг зурсан. Гэтэл энэ хүмүүсийн итгэмжлэл хуулийн дагуу гарсан эсэхийг шалгах шаардлагатай. ******* банкны гүйцэтгэх захирал өөс , Ц. нарт итгэмжлэл олгосон байх боловч хавтаст хэрэгт энэ нь хуулбар байдлаар авагдсан байсан. Энэ итгэмжлэлийг үндэслэж Хан-Уул дүүргийн салбарын захирал болох оос Б.Одончимэг гэх хүнд итгэмжлэл олгосон. Үндсэн салбарын захирлаас олгосон итгэмжлэл шаардлага хангаагүй байсан тул нэхэмжлэл гаргах этгээд гэж үзэхгүй байна. Ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагаас олон итгэмжлэл олгосон байсан. Энэ олгосон итгэмжлэлийн өмнөх олгосон итгэмжлэл хүчинтэй эсэх нь тодорхойгүй тул хгийн сүүлийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл бүрдэж байна. Хавтаст хэргийн 89 дүгээр талд 2023 оны 8 дугаар сард Алтанзагас гэх хүний Б.Одончимэг, Жавхлантөгс нарт олгогдсон итгэмжлэл мөн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. Үүнээс харахад анх нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн үйлдлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Гуравдугаарт анх зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш 22 сарын хугацаа өнгөрсөн. Энэ нь хариуцагч нараас болоогүй. Нэхэмжлэгч байгууллагын буруу, давагдашгүй хүчин зүйлийн нөлөө тухайн үед үүссэн, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсан. Зээлдэгч эргэлтийн хөрөнгө, автомашин оруулж ирж зардаг талаар хэрэгт баримтаар авагдсан. Зээлдэгч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан боловч зээл төлөлтөө хийж байсан. Манай талаас давагдашгүй хүчин зүйл үссэн талаарх баримтыг хэрэгт өгсөн. Зээлийг хариуцаж байсан Б. гэх хүн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ байгуулснаас хойш цар тахал гарсан. Б. Н.*******д зээлийн гэрээний төлөлтөд өөрчлөлт оруулж, 3 сартай тэнцэх хэмжээний мөнгө болох 15,000,000 төгрөгийг дансандаа байршуулбал нэг жилийн хугацаагаар гэрээг сунгана гэж хэлсэн. 2021 оны 6 сард дансанд байршуулаад зээл төлөлтийг хойшилсон гэж ойлгосон боловч ******* банкны зүгээс тухайн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлж гэрээний хугацааг сунгаагүй, сунгаагүй байсан бол дараа сарын төлөлт болох үед зээлдэгчид сануулалгүйгээр шууд найдваргүй ангилалтай зээлийн ангилалд хруулж, дахин өөр хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтэд храгдах боломжгүй болгосон. Энэ нөхцөл байдлыг ******* банкны ажилтнууд мэдэж байсан, зээл төлөлт саатаж байхад зээлдэгчид мэдэгдэж байгаагүй, мөн зээлдэгчид буруу мэдээлэл өгсөн гээд Б. гэх хүнийг ажлаас нь халсан. Б. гэх хүний ярьж байсны дагуу 1 жилийн хугацааны хуваарь хойшилсон гэж ойлгоод төлбөрийг төлөөгүй тул энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Дөрөвдүгээрт Банк гэрээний үүргийн зөрчил үүссэн гэдгийг мэдсэн байж их хэмжээний хүү тооцон авах зорилгоор хугацаа өнгөрөөж буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сар хүртэл 2 жилийн дараа гэрээ цуцлах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. 2021 оны 6 дугаар сараас хойш 22 сарын хугацаанд төлөлт хийхгүй байсан. Нэхэмжлэгч байгууллага эрх ашиг нь зөрчигдөж байснаа мэдсэн бол шууд шүүхэд хандах боломжтой байсан. Гэвч барьцаа хөрөнгө хангалттай байсан тул хугацаа санаатайгаар өнгөрөөж их хэмжээний хүү нэхэж байгаа нь санаатайгаар хүү, нэмэгдүүлсэн хүү авах зорилготой байсан гэж үзэж байна. Н.*******д 3 удаа үүрэг зөрчигдсөн талаар мэдэгдэл хүргүүлсэн. Г.******* энэ зээлд хтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож байгаа ба зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар Г.*******д мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Гэрээ цуцлах талаар мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй нь жур зөрчсөн гэж харж байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгах, хүчин төгөлдөр гэж үзвэл хугацаа хэтрүүлсэн, давагдашгүй хүчин зүйл байсан эсэх асуудлыг харж үзэж шийдвэр гаргах нь зүйтэй. Мөн гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзаж байгаа бол нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч нарт гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн урьдчилсан нөхцөлийг хангаагүй байна. Н.*******, Г.******* нар гэр бүлийн хүмүүс бөгөөд энэ хүмүүсээс хаарахгүй нөхцөл байдлаас зээл төлөгдөөгүй. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг хүндэрсэн нь баримтаас харагдаж байна. Иргэн Н.******* бусдад хууран мэхлэгдсэн, эд хөрөнгөөрөө хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Мөн Н.******* бусдад итгэж найдсаны улмаас буруутгагдаж хоригдож байгаад гарч ирсэн. Ийм үндэслэлээр бид зээл төлөхөд хүнд байдалтай байсан гэдгийг шүүх харгалзаж үзээсэй ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Зээлдэгчийн анкет, Зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, мемориалын баримт, 2020.11.02-ны өдрийн ЭХЗГ-341801708469 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн ЭХЗБГ-341801708469 дугаар Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэр бүлийн хтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, №11-1792492, 1792553, 1792550 Барьцаалбар, 2023.01.18-ны өдрийн 23/01 дугаар, 2022.09.29-ний өдрийн 22/03 дугаар, 2022.05.09-ний өдрийн 22/02 дугаар, 2022.03.23-ны өдрийн 22/01 дугаар, 2023.04.12-ны өдрийн 23/03 дугаар, 23/02 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай мэдэгдэл, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Зээл, хүүгийн тооцооны хуудас, 2020.01.22-ны өдрийн 341801687980 дугаар Кредит карт эзэмших гэрээ, кредит картын бүтээгдэхүүний нөхцөлийн маягт, Кредит дансны хуулга.

 

4. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: зээлийн мэдээллийн лавлагаа, 2023.03.21-ний өдрийн 02/48 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Харилцах дансны харилцагчийн хуулга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023.11.28-ны өдрийн 28з4-2/4686 тоот албан бичиг, зээлийн мэдээллийн лавлагаа, 2022.11.25-ны өдрийн 1547 дугаар итгэмжлэл, 2022.11.25-ны өдрийн 2544 дугаар Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөн өдрийн 1544, 1543, 1545, 1546 дугаар итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ.

 

5. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: ******* банк ХК-ийн 2023.10.04-ний өдрийн 26-10 тоот Нэмэлт материал бүрдүүлж өгсөн тухай албан бичиг, 2020.04.21-ний өдрийн Ц.ын 0225 дугаар итгэмжлэл, 2020.04.20-ны өдрийн Б.ийн 0222 дугаар итгэмжлэл, 2020.04.20-ны өдрийн Н., Б. нарын 0221 дугаар итгэмжлэл, 2020.08.10-ны өдрийн Дахин үнэлгээний тайлан, хууль эрх зүйн дүгнэлт, ******* банк ХК-ийн 2024.03.18-ны өдрийн 23-09 дугаар Нотлох баримт гаргуулахтай холбоотой хариу хүргүүлэх тухай албан бичиг, Гүйлгээ хийхийн өмнө шалгах хуудас, мемориалын баримт, орлогын мэдүүлэг, 2020.10.29-ний өдрийн 95/18 дугаар Зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, барьцаалбар, зээлийн эрсдэлийн дүгнэлт, хууль эрх зүйн дүгнэлт, нэгжийн зээлийн хувийн хэрэгтэй танилцсан тухай, Автомашин түрээслэх тухай гэрээ, Эковил такси ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэгээнтэн бизнес төвийн зээлийн хорооны хурлын шийдвэр, Эргэлтийн хөрөнгийн зээл, тайлан тэнцэл, борлуулалтын орлогын түүвэр, мөнгөн урсгалын төсөөлөл, зээл судлах зөвшөөрөл, зээлдэгчийн анкет, Тусгай зөвшөөрөл, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэний гэрчилгээ, Голомт банкны дансны хуулга, 2020.09.02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Кредит дансны хуулга, зээлийн дансны хуулга, Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Голомт банкны Кредит картын хуулга, Хил хгаалах ерөнхий газрын 2024.03.21-ний өдрийн 2-4в/225 дугаар тодорхойлолт, Гадаадын иргэн, харьяатын газрын 2024.03.29-ний өдрийн 05-660 тоот албан бичиг, Хил хгаалах ерөнхий газрын 2024.04.25-ны өдрийн 2б/839 тоот албан бичиг, Коронавируст цар тахлын үед Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хилийн боомтуудыг түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан талаарх мэдээлэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Н.*******, Г.******* нарт холбогдуулж зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 332,318,991 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 193,617,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19,443,426 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг нийт 545,401,687 төгрөг гаргуулах, хариуцагч Н.*******, Г.*******, Б., Н., Ц. нарт холбогдуулж барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагч Н.*******д холбогдуулж кредит картын зээлийн үлдэгдэл 7,356,850.57 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр энэ шаардлагаасаа татгалзсан байна.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрт 295,068,214 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Маргаж буй үндэслэлээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, зээл авсны дараа ковид цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлажээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч ******* банк ХК болон хариуцагч Н.*******, Г.******* нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 340,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1,60 хувь, жилийн 19,20 хувийн хүүтэй, автомашин борлуулалтын бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №ЭХЗГ-341801708469 тоот Зээлийн гэрээ, нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хариуцагчид мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар шилжүүлж, хариуцагч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хт буцаан төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

6. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн салбар, төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно, мөн зүйлийн 29.2. Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ гэжээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь Гэгээнтэн бизнес төв салбараар джуулж зээлийн гэрээг байгуулсан ба гэрээнд салбарын захирал болон зээлийн ажилтан гарын үсэг зурж, банкны тэмдгээр баталгаажуулсан нь зээлийн гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэхгүй.

Хэрэгт баримтаар ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус банкны гүйцэтгэх захирал Ө.өөс Хан-Уул дүүрэг салбарын захирал Л.од, Л.оос Гэгээнтэн зээлийн төв-ийн захирал, харилцааны менежерт олгосон итгэмжлэлүүд тус тус авагдсан байх ба хариуцагч нь гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, зээлийн гэрээг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэх өөрийн тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 

9. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгчээс 340,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хариуцагч Н.*******ын дансанд шилжүүлсэн, мөн хариуцагч Н.*******, Г.******* нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 7,681,008.1, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 55,301.7 төгрөг, хүүгийн төлбөрт 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,934,684.9 төгрөг, мөн оны 12 сарын 25-ны өдөр 5,365,479.5 төгрөг, 2021 оны 01 сарын 25-ны өдөр 5,544,328.8 төгрөг, мөн оны 2 сарын 25-ны өдөр 14,897 төгрөг, 2 сарын 26-ны өдөр 5,529,500 төгрөг, 3 сарын 25-ны өдөр 5,007,712.6 төгрөг, 4 сарын 25-ны өдөр 5,544,328.8 төгрөг, 5 сарын 25-ны өдөр 5,365,479.5 төгрөг, 7 сарын 20-ны өдөр 71,160 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2021 оны 5 сарын 31-ний өдөр 34.9 төгрөг, 7 сарын 20-ны өдөр 20,061.1 төгрөг, 8 сарын 11-ний өдөр 30,000 төгрөг, 10 сарын 26-ны өдөр 156,049.9 төгрөг, 2022 оны 01 сарын 01-ний өдөр 362,517.4 төгрөг, мөн оны 01 сарын 27-ны өдөр 45,027.6 төгрөг, 4 сарын 27-ны өдөр 65,824.8 төгрөг, 6 сарын 27-ны өдөр 19,950 төгрөг, 7 сарын 28-ны өдөр 88,094.7 төгрөг, 10 сарын 28-ны өдөр 74,484.1 төгрөг, 2023 оны 1 сарын 30-ны өдөр 11,162.8 төгрөг нийт үндсэн зээлд 7,681,008.07 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 36,377,570.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 873,207.28 төгрөг нийт 44,931,786.29 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* банк дахь хариуцагч Н.*******ын 341801708469 дугаар зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл, хүүгийн тооцооны хуудас, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон ба талууд энэ үйл баримтуудын талаар маргаагүй.

 

10. Харин нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан нь үндэслэлтэй эсэх, зээл, хүүгийн төлбөр төлөх үндэслэлгүй талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

11. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэжээ.

Гэрээний дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, түүнчлэн зохигч гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

12. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл, хүүгийн тооцооны хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулгаар хариуцагч нар нь сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрийг, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үндсэн хүүгийн төлбөрийг тус тус төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

13. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

14. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8. Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2-т Дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно. Үүнд: ... 6.2.3 Зээлийн хяналтын явцад зэлдэгчийн ... санхүү, төлбөрийн чадвар муудсан ... , 6.2.8 Энэ гэрээний 2.1.10-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд, мөн гэрээний 2.1.10-т Зээл олголтыг зогсоох: Зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эрх бүхий этгээдийн шийдвэрийн улмаас үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй, зээлдэгчийн үйл ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүссэн эсхүл үүсэх нь илэрхий болсон ... тохиолдолд зээл олголтыг зогсооно ... гэж тусгажээ.

Мөн зээлийн гэрээний 4.1.1-т Банк нь зээлийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлтийг хянах үүднээс зээлдэгчээс зээл ашиглалтын талаарх мэдээлэл, улирал тутмын санхүүгийн тайлан тэнцлийг гаргуулан авах, зээлийн зарцуулалт, ашиглалт, барьцааны зүйлийн ашиглалт, хадгалалт, хгаалалттай газар дээр нь очиж танилцах, шаардлагатай арга хэмжээ авахыг шаардах, гэрээний 4.1.7-д Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулахыг шаардах, мэдэгдэл хүргүүлэх гэж тусгасан байна.

 

15. Банк нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн оролцогч этгээдийн хувьд олгосон зээлийн ашиглалтыг шалгах, зээлийн үйл ажиллагааны хэвийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашлаад зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал дордсон, зээлийн төлбөр эргэн төлөгдөхгүй, гэрээнд заасан ноцтой зөрчил үүссэн тохиолдолд зээлийн гэрээг цуцлах, зээлдэгчээс зээл, зээлийн хүү, бусад зардал, төлбөрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэйг хууль, гэрээнд ийнхүү тусгажээ.

Гэтэл ийнхүү хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн байхад нэхэмжлэгч ******* банк ХК нь хууль, гэрээнд заасан дээрх бүрэн эрхийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчил үүссэнээс хойш 9 сарын хугацаанд зээлдэгч нарын төлбөрийн чадвар, зээлийн төлбөр төлөгдөхгүй байгаа нөхцөл байдлыг тодруулаагүйгээс гадна зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, зээл төлөлт зогссоноос хойш 274 хоногийн дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээл төлөх тухай эхний мэдэгдлийг хүргүүлсэн, ингэхдээ зөвхөн зээлдэгч Н.*******д хүргүүлж, бусад зээлдэгч нарт энэ талаар мэдэгдлийг огт явуулаагүй байна.

Энэ байдал нь банкнаас хууль, гэрээгээр хүлээсэн зохих арга хэмжээ аваагүй нь хариуцагч нарын төлөх төлбөрийн хэмжээ, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр үүсэх үндэслэл болсон гэж үзэхээр байх ба энэ талаар хариуцагчийн татгалзал тайлбарыг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

16. Хариуцагч нар нь зээлийг автомашин борлуулалтын бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар буюу БНСУ-аас автомашин импортоор оруулж ирж худалдан борлуулах бизнесийн зориулалтаар авсан байна. Гэвч зээл авсаны дараа 2020 оны 11 дүгээр сараас Монгол Улсад коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал үүсэж Засгийн газрын тогтоол, шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сарыг хүртэл нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, дээрх хугацаанд Монгол Улсын хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хаасан болох нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 3 сарын 21-ний №02/48 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ, Хил хгаалах ерөнхий газрын 2024 оны 4 сарын 25-ны №2б/839 дугаар албан бичиг, хавсралт, Гадаадын иргэн, харьяатын газрын 2024 оны 3 сарын 29-ний №05/660 дугаар албан бичиг болон зээлийн хувийн хэрэг, материалаар тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч нар зээлийн төлбөрийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй нь цар тахлын нөхцөл байдлаас шууд шалтгаалсан гэж үзэх боломжгүй ч нэхэмжлэгч банкны хувьд энэ нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зээлдэгчийн төлбөрийн чадвар, биенесийн үйл ажиллагаа, зээл ашиглалтын байдлыг шалгах, зээлийн эргэн төлөлт хэвийн байдлаар үргэжлэх боломжтой эсэх асуудлыг тодорхой болгох, гэрээний үүргийн зөрчлийг арилгахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байжээ.

 

17. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 19 дүгээр зүйлийн 19.13. Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Тиймээс нэхэмжлэгч банкны зүгээс нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн байсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчээс анх хариуцагч Н.*******д явуулсан зээл төлөх мэдэгдлийн дагуу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөр талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №ЭХЗГ-341801708469 дугаар зээлийн гэрээг цуцлагдсанд тооцож, тухайн хугацаанд дахь үндсэн зээлийн үлдэгдэл 332,318,991.93 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 53,420,608 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,256,210 төгрөг нийт 386,995,809.93 төгрөгийг хариуцагч Н.*******, Г.******* нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 158,405,877 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлсэн баримт бичгийн нотариатын хөлс 22,000 төгрөгийн бодит зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ зардлыг хариуцагч нараа төлүүлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь заасанд нийцнэ.

 

19. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Н.*******, Б., Н., Ц. нартай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №ЭХЗБГ-341801708469 дугаар барьцааны гэрээ, барьцаалбар үйлдэж хариуцагч Н.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 1-р хороо, /18223/, 4-р хэсэг гудж 39 тоот, 328 м.кв, хувийн сууцны зориулалттай Ү- дугаар бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, Ц.ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11-р хороо, /17012/, гудж 58 байр 14 тоот, 92,8 м.кв, Ү- дугаар бүртгэлтэй, хоёр өрөө орон сууц, Б., Н. нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, найрдлын з /18223/ 4 дүгээр хэсгийн 47 тоот, хувийн сууцны зориулалттай 168 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Н.*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 22-р хороо, / анд/ зориулалттай 700 м.кв газар, Б.ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо / /, зориулалттай, 700 м.кв газрыг тус тус барьцаалж, бичгийн гэрээнд талууд гарын үсгээ зурцгааж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

20. Тиймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан тул хариуцагч Н.*******, Г.******* нар нь зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид төлсөн 3,331,657.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, Г.******* нараас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураж 2,092,929 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******, Г.******* нараас 387,017,809.93 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158,383,877 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.*******д холбогдох кредит картын төлбөр 7,356,850.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******, Г.******* нар нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 1-р хороо, /18223/, 4-р хэсэг гудж 39 тоот, 328 м.кв, хувийн сууцны зориулалттай Ү- дугаар бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11-р хороо, /17012/, гудж 58 байр 14 тоот, 92,8 м.кв, Ү- дугаар бүртгэлтэй, хоёр өрөө орон сууц, хариуцагч Б., Н. нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, найрдлын з /18223/ 4 дүгээр хэсгийн 47 тоот, хувийн сууцны зориулалттай 168 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н.*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 22-р хороо, / анд/ зориулалттай 700 м.кв газар, хариуцагч Б.ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо / /, зориулалттай, 700 м.кв газрыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид төлсөн 3,331,657.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураж 2,093,039 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН