Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Геомастер ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эй Эс Эм И Эм ХХК /РД:5072719/,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/202310021 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороо,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам,

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Бэйспойнт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Инженергеодези ХХК /РД:2635003/,

Гуравдагч этгээд: Бэйспойнт ХХК /РД: 5255376/ нарын хоорондын Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024.01.22, 2024.01.30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024.01.30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яамнаас "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-уудын түншлэлтэй 2024.3.04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г тус тус хүчингүй болгож, БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн, У.Очмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбат, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхамсүрэн, О.Энхзул, Ч.Уянга, А.Оюунжаргал, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Орхонбаяр, М.Алтаншагай, гуравдагч этгээд Инженергеодези ХХК-ийн төлөөлөгч Ц.Билэг, гуравдагч этгээд Инженергеодези ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бурмаа, гуравдагч этгээд Инженергеодези ХХК-ийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Эй Эс Эм И Эм ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газар болон БХБЯ/202310021 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024.01.22-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024.01.30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах-аар тус шүүхэд анх нэхэмжлэл гаргаж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамнаас Инженер геодези ХХК ба Бэйспойнт ХХК-уудын түншлэлтэй 2024.3.04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ-г хүчингүй болгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.2. Хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024.01.22, 2024.01.30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024.01.30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яамнаас Инженер геодези ХХК ба Бэйспойнт ХХК-уудын түншлэлтэй 2024.3.04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ-г тус тус хүчингүй болгож, БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, маргаж байна.

2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж зөвлөх үйлчилгээний зарлалыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нийтэд зарлан мэдээлж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цаг хүртэл нэмэлт мэдээллийг хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагт сонирхсон этгээдийн мэдүүлгийг хүлээн авахаар шийдвэрлэсэн,

2.1. 19 компани оролцохоор мэдүүлэг ирүүлсэн байх ба Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж саналын урилгыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийтэд зарлан мэдээлж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл тендерийн материалыг хүлээн авч, 10.10 цагт тендерийг нээхээр шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгч Эй Эс Эм И Эм ХХК болон Геомастер ХХК-иудын түншлэл нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дээрхи БХБЯ/202310021 дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай зураг төсөл, арга хэмжээний зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний тендерт холбогдох материалыг бүрдүүлэн оролцсон.

2.3. Тус тендерийн нээлтийг хийхэд Эй Эс Эм И Эм ХХК болон Геомастер ХХК-ийн түншлэл, "Геосан" ХХК болон "Агар Од инженеринг" ХХК-ийн түншлэл, "Инженергеодези" ХХК болон "Бэйспойнт" ХХК-ийн түншлэл, Кадсүрвэй" ХХК болон "Тэгш хэм" ХХК болон "5Д ворлд" ХХК-иудын түншлэл, Геодата" ХХК, "Баясах сүрвэй" ХХК, "Некст Жи Ай Эс" ХХК болон "Хануйн цав" ХХК-ийн түншлэл гэсэн 7 компани тендерийн материалыг ирүүлсэн байх ба 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр тендерийн техникийн саналд авбал зохих 80 онооноос дээш оноо авсан "Инженергеодези" ХХК болон "Бэйспойнт" ХХК-ийн түншлэл, Кадсүрвэй" ХХК болон "Тэгш хэм" ХХК болон "5Д ворлд" ХХК-ийн, "Некст Жи Ай Эс" ХХК болон "Хануйн цав" ХХК- ийн, Эй Эс Эм И Эм ХХК болон Геомастер ХХК-ийн түншлэлүүдэд санхүүгийн санал нээх мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэж, тус компаниудад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагт ирүүлсэн санхүүгийн саналыг нээх болсныг мэдэгджээ.

2.4. Ийнхүү үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд нь нэмж чанар үнийн үнэлгээний нийт оноог гаргаснаар "Инженергеодези" ХХК болон Бэйспойнт ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн гэж үзэж шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.5. Үүний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгчид танай компанийн ирүүлсэн тендер техникийн саналын хувийн жинд 70.51 оноо, санхүүгийн саналын хувийн жинд 20 оноо, нийт 90.51 оноогоор үнэлэгдсэн байна. Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасны дагуу хамгийн өндөр оноо "Инженергеодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-иудын түншлэлтэй хийсэн хэлэлцээ амжилттай болсон бөгөөд "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул танай компанийн ирүүлсэн тендер шалгараагүй болохыг мэдэгдэж байна. Энэхүү шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй.-г мэдэгджээ.

2.6. Тус мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компаниас Сангийн яаманд 2024 оны 02 дугаар 02-ны өдөр гомдол гаргасан ба Сангийн яамны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/887 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж, тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн, үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Эй Эс Эм И Эм ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Түүнчлэн Үнэлгээний хорооноос Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүргүүлснээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас "Инженер геодези" ХХК "Бэйспойнт" ХХК-уудын түншлэлд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны А-1/194 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож улмаар 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдөр А-1/1033 дугаар албан бичгээр захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсний дагуу Барилга, хот байгуулалтын яам нь "Инженер геодези" ХХК "Бэйспойнт" ХХК-уудын түншлэлтэй 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2024/56 дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ-г байгуулжээ.

4. Нэхэмжлэгч Эй Эс Эм И Эм ХХК-ийн захирал Б.Мөнхзулаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Эй Эс Эм и Эм ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан ба геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, кадастрын зураглал хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компани "Геомастер" ХХК-тай түншлэл болж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/" зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтанд оролцож, тендерийн урилга, тендерийн баримт бичиг, ажлын даалгавар зэрэгт тусгагдсан бүхий л шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн заасан хугацаанд захиалагчид тендрийн баримт бичгийг илгээсэн. Гэвч уг тендерт манай түншлэл шалгараагүй тухай мэдэгдлийг 2024.01.30-ны өдрийн А-1/193 дугаартай албан тоотоор бидэнд мэдэгдсэн ба уг тендерт "Инженергеодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-уудын түншлэл шалгарсан гэж мэдэгдсэн. Манай түншлэл буюу манай компани нь уг сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/-д заасны дагуу Сангийн яаманд гомдлоо 2024 02.02-ны өдөр бичгээр гаргахад Сангийн яамны 2024.02.19-ний өдрийн 03/887 тоот албан бичгээр манай гомдлыг хангахгүй орхиж, тендер шалгаруулалтыг дахин үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Бид уг тендер шалгаруулалтын үнэлгээг дараах байдлаар хууль бус гэж үзэж байна. Үүнд: 1. Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Техникийн саналын үнэлгээний тэмдэглэл, дүгнэлтэнд "Инженер геодези" ХХК болон "Бэйспойнт" буруу бичээд бнуу ХХК-ийн түншлэлийн тендерийн саналд төслийн удирдагчийн ур чадвар туршлага дээр Ч.Цэрэнбатыг үнэлж Агаарын зураглалын инженерийн диплом, мөн зөвлөх инженерийн гэрчилгээтэй гэсэн байдаг. Гэтэл ил болгосон тендерийн материалд Ч.Цэрэнбатын "Инженерийн геодези" гэсэн диплом, "Инженерийн геодезийн зөвлөх инженер" гэсэн гэрчилгээг тус тус ирүүлсэн байна.

Энэ нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А-1/4419 албан тоотоор тендерт оролцогчдод ирүүлсэн "Тодруулгын хариу"-ны 3 болон 4-р асуултанд өгсөн "Агаарын зураглалын зөвлөх инженер" байхаар сонгосон гэсэн хариулттай нийцэхгүй байна. Мөн түүнчлэн Ч.Цэрэнбатын мэдээллийг тендерийн цахим системд оруулж бүртгээгүй байсан. Ч.Цэрэнбатыг "Геодези, зураг зүйн ажлын үнэлгээг цахимжуулах" БХТ/2023056470 дугаар бүхий тендерт санал болгож гэрээ байгуулсан бөгөөд ажлаа хийж дуусгаагүй байна. Энэ тохиолдолд тендерийн цахим системд тухайн зөвлөхийг давхардуулан санал болгож байгаа бол тендерээс татгалзах үндэслэл болохыг анхааруулсан мэдээлэл гарч ирдэг. Иймээс төслийн удирдагчид тавигдах мэргэжлийн болон зэргийн шаардлага хангахгүй Ч.Цэрэнбатыг шаардлага хангасан мэтээр үнэлж дүгнэсэн үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас төслийн удирдагчаар Д.Оюунчимэг, Ч.Цэрэнбат нарыг санал болгосон ба Д.Оюунчимэгийг тооцож үнэлсэн нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн. Гэтэл уг хариу нь дараах байдлаар үндэслэлгүй байна: а. Үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлтэд "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-ийн түншлэл нь төслийн удирдагчаар Д.Оюунчимэг, Ч.Цэрэнбат нарыг санал болгосон талаар буюу энэ 2 хүнээс Д.Оюунчимэгийг үнэлсэн талаарх тэмдэглэл, оноо огт байхгүй. Гэтэл Сангийн яам шаардлага хангахгүй хүнийг төслийн удирдагчаар үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох ёстой байтал үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлтэд тусгагдаагүй тайлбарыг шинээр гарган ирж захиалагчийн хууль бус шийдвэр үйл ажиллагааг улам өөхшүүлжээ.

b. Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТӨЗ 4.4.4-т төслийн удирдагч нэг л хүн байна гэж заасан байхад "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-ийн түншлэл нь төслийн удирдагчаар Д.Оюунчимэг, Ч.Цэрэнбат гэсэн 2 хүн ирүүлсэн гэж байгаа нь ТӨХ болон ТӨЗ-г тус тус зөрчсөн байна. с. Сангийн яамнаас төслийн удирдагчийн шаардлага хангасан гэж үзэж байгаа Д.Оюунчимэгийг "Кадсүрвэй" ХХК, "Тэгш хэм" ХХК болон "5Д ворлд" ХХК-ийн түншлэлийн тендерийн саналд төслийн удирдагчийн ур чадвар туршлага дээр үнэлж үнэлгээний хорооны тэмдэглэл шийдвэрт тусгажээ. Өөрөөр хэлбэл техникийн саналын босго оноог авч чадаагүй хасагдсан уг түншлэлийн төслийн удирдагчаар үнэлж дүгнэсэн Д.Оюунчимэгийг чухам ямар үндэслэлээр "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлийн төслийн удирдагчаар үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль бус байна. Үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлтэд байхгүй зүйлсийг дурдаж, ТӨХ-ийн 6.2-т заасан оноогоор дүгнэсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй байна. Иймээс "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-ийн түншлэл нь төслийн удирдагчийн ур чадвар туршлагын шаардлага хангаагүй тул ТӨХ-ийн 6.2-ийн 3- т заасан 10 хүртэлх оноог авах ямар ч боломжгүй юм.

d. Хэрэв тендерт шалгарсан гэх түншлэлийн төслийн удирдагч Д.Оюунчимэг нь 2 өөр тендерт оролцогчийн төслийн удирдагчаар нэгэн зэрэг материалаа ирүүлсэн юм бол энэ нь хувилбарт саналыг бий болгосон гэж үзнэ. Энэхүү тендер нь хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрөөгүй тул энэ нь ЗӨВЛӨХИЙН САНАЛ БЭЛТГЭХ ЗААВАРЧИЛГАА-ны 4.4 (5). Нэг ажлын байранд нэг ажилтанг санал болгох бөгөөд хувилбарт саналыг зөвшөөрөхгүй." гэж заасныг зөрчиж байна. Иймээс уг зааварчилгааны 1.11.10-д зааснаар "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлийг эрх бүхий бус гэж үзнэ.

Түүнчлэн Маягт 3.6 Мэргэжилтний намтарт Д.Оюунчимэгийн мэргэжлийн болон багийн ахлагчаар ажилласан ур чадвар, ижил төстэй зөвлөхийн үйлчилгээний туршлага хангалттай талаар холбогдох баримтыг ирүүлээгүй байна. 3. Тендерт шалгарсан гэх түншлэл нь ажиллах хүч, голлох мэргэжилтнүүдтэй холбоотой дараах зөрчлийг гаргасан. а. Маягт 3.5 БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН БОЛОН АЖЛЫН ХУВААРИЛАЛТ-Д 28 инженер техникийн ажилтны нэрс бичигдсэн боловч Ч.Цэрэнбат, Ц.Билэг, Б.Өсөхбаяр, Ж.Сэргээхдэмбэрэл, С.Оюунцэцэг, Ц.Мандахнаран, Ө.Мөнх-Эрдэнэ, Н.Бумчин, Д.Баасанхүү, Ж.Алтансүх, Б.Баярсайхан, Б.Отгонбаяр, Т.Адьяа гэсэн 13 хүний мэдээллийг тендерийн цахим системд оруулаагүй байна. Мөн Түншлэгч "Бэйс пойнт" ХХК-ийн инженер Б.Өсөхбаярын мэдээлэл нь өөрийнх нь компанийн хүний нөөцөд орсон боловч тухайн тендерийн хүний нөөцөд ороогүй байна. Эдгээр байдал нь ТББ-ийн ТӨХ-ийн ТӨЗ 4.4.4-д заасан "санал болгож буй инженер техникийн ажилтнуудын регистрийн дугаар, холбогдох мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ийн холбогдох талбарт бичиж санал болгоно" заалтыг хангаагүй. Иймээс "Дээрх бүртгэл хийгдээгүй тохиолдолд үнэлгээнд харгалзаж үзэхгүй." гэсний дагуу үнэлэхгүй байх ёстой байсан. Гэтэл эдгээр зөрчилд хэрхэн яаж оноо өгч үнэлсэн нь ойлгомжгүй байна. Хэрвээ үнэлсэн бол оноо хасагдах үндэслэлтэй байна.

b. "Инженер геодези" ХХК-ийн Б.Төгөлдөр, С.Батзориг, Б.Эрдэнэбулган, Э.Сумъяабазар нар нь 2021-2023 онд геодезийн инженерээр төгссөн бөгөөд 5 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна. Энэ нь ТББ-ийн ТӨХ-ийн ТӨЗ 4.4.4-д заасан шаардлагыг хангаагүй байна.

4. Тендерт шалгарсан гэх түншлэлийн санал болгосон ажлын хөтөлбөр, аргачлал нь дараах байдлаар тендерийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байна: а. Маягт 3.4 ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХӨТӨЛБӨР БОЛОН АРГАЧЛАЛЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА-д Ажлын даалгаврын 7.3, 7.4-д заасан агаарын зургийн нарийвчлал нь GSD 5см-ээс ихгүй их байх, байр зүйн 1:2000-ны масштабтай 0.5 м үеийн өндөртэй байр зүйн зураг зохиох, топологийн алдаа шалгах гэсэн техникийн гол шаардлагуудыг хангасан Ажлын даалгаврын 4.4, 4.5, 4.6, 4.7, 4.8-д заасан ажлын бүрдлүүдийг оруулаагүй байна. Энэ нь ТББ-ийн ТӨХ-ийн ТӨЗ 4.5-д заасан Бүрэн хэмжээний техникийн санал байна гэсэн заалтыг хангаагүй байна. ТББ-ийн Өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 6.2-ын 2.2-т заасан "Ажлын аргачлал, арга зүй дээр оноо бүрэн буюу 7 оноо авах боломжгүй. Ийм байдалтай байхад яаж оноо өгч үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Иймээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ." гэж заасныг зөрчсөн байна. b. Маягт 3.8 АЖЛЫН ХУВААРЬ-Д Ажлын даалгаврын 4, 6 болон 7 заалтыг тус тус тусгаж хуваарь гаргаагүй байна. Энэ нь ТШББ-ийн ТӨХ-ийн ТӨЗ 4.5-д заасан Бүрэн хэмжээний техникийн санал байна гэсэн заалтыг хангаагүй байна. ТШББ-ийн Өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 6.2-ын 2.1-д заасан "Даалгаврын дагуу ажлын төлөвлөгөө, графикийг оновчтой төлөвлөсөн байдал" болон ТӨЗ 6.2-ын 2.3-д заасан "Инженер техникийн ажилтнуудын ажил үүргийн хуваарилалт, ажлын ачааллыг тооцсон байдал" гэсэн заалтын дагуу бүтэн оноо буюу 10 оноо авах боломжгүй. Ийм байдалтай байхад яаж оноо өгч үнэлсэн нь ойлгомжгүй байна.

5. Тендерт шалгарсан гэх түншлэл нь Маягт 3.2 Зөвлөхийн танилцуулгын Байгууллагын чадварыг харуулж чадах сүүлийн 5 жилд үзүүлсэн ижил, төстэй үйлчилгээний мэдээллийг ТББ-т заасан Маягт 3.2-ын агуулгын дагуу ирүүлээгүй байна. Энэ нь ТББ-ийн ТӨХ-ийн ТӨЗ 4.5-д заасан Бүрэн хэмжээний техникийн санал байна гэсэн заалтыг хангаагүй байна. Иймээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26.9 дэх заалтыг зөрчсөн байна.

Иймээс дээрх зөрчлүүдээс харахад үнэлгээний хороо "Инженер геодези" ХХК болон "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлийг хэт өндрөөр үнэлж, манай түншлэлийн өгсөн тендерийн баримт бичгийг хэт доогуур үнэлсэн гэдгийг харуулж байна. Эндээс үнэлгээний хорооны гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг хардлагыг төрүүлж байна.

Уг тендерийн хорооны үнэлгээ нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйл, Сангийн сайдын 2008 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан "Зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээний заавар"-т заасны дагуу явагдаагүй тул дахин үнэлгээ хийх шаардлагатай гэж үзэж байна.

Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024.01.22-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024.01.30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны А/297 дугаар тушаалаар "Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулан, зөвлөх үйлчилгээг үзүүлэх сонирхолтой этгээд мэдүүлгээ ирүүлэх зарлалыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өдөр тутмын сонин болон Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр нээлттэй зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.50 цаг хүртэл мэдүүлэг хүлээн авч, тендерийг нээхэд нийт 19 зөвлөх мэдүүлэг ирүүлсэн. Үүнд: 1. "Буйст нетворк" ХХК, 2. "Бэйспойнт" ХХК, 3. "Гео үндэс" ХХК, 4. "Некст жи ай эс" ХХК, 5. "Топкад" ХХК, 6. "Хануйн цав" ХХК, 7. "Инженергеодези" ХХК, 8. "Агар од инженеринг" ХХК, 9. Геокад ХХК, 10. "Геодата" ХХК, 11. "Кадсүрвэй" ХХК, 12. "Эй эс эм и эм", "Геомастер" ХХК-уудын түншлэл, 13. "Баясах сүрвэй" ХХК, 14. "Үзмон" ХХК 15. "Тэгшхэм групп" ХХК 16. "Геосан" ХXK 17. "Ончсөрвэй" ХХК, 18. "Геосурвэй" ХХК, 19. "Топсүрвэй" ХХК. Эдгээр байгууллагуудын ирүүлсэн материалд үнэлгээ хийж хураангуй жагсаалт үүсгэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/-1/4199 дугаартай албан бичгээр саналын урилгыг 15 компанид хүргүүлсэн. Техникийн саналын нээлтийг товлосон хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт нээх байсан боловч оролцогчдоос тодруулга ирүүлсэнтэй холбогдуулан тодруулгын хариуг цахим системд байршуулан тендер нээх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт нээхээр хойшлуулсан. Техникийн саналыг нээхэд доорх тендерт оролцогч санал ирүүлсэн байна. Үүнд: 1. "Геосан" ХХК, түншлэл "Агар Од инженеринг" ХХК, 2 "Инженергеодези" ХХК, түншлэл "Бэйспойнт" ХХК, 3. "Кадсүрвэй" ХХК, түншлэл "Тэгш хэм" ХХК, "БД ворлд" ХХК-иуд, 4. "Геодата" ХХК, 5. "Баясах сүрвэй" ХХК, 6. "Некст Жи Ай Эс" ХХК, түншлэл "Хануйн цав" ХХК, 7. "Эй Эс Эм И Эм ХХК", түншлэл "Геомастер" ХХК.

Техникийн саналыг үнэлэх хурлыг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийж, тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын баталсан тендер шалгаруулах журам, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан техникийн саналыг үнэлэхэд: 1 "Инженергеодези" ХХК түншлэл "Бэйспойнт" ХХК - 92 оноо, 2. "Кадсүрвэй" ХХК түншлэл "Тэгшхэм" ХХК, "5Д ворлд" ХХК - 80 оноо, 3. "Некст Жи Ай Эс" ХХК түншлэл "Хануйн цав" ХХК - 84.7 оноо, 4. "Эй Эс Эм И Эм" ХХК түншлэл "Геомастер" ХХК - 88.14 оноогоор тус тус үнэлэгдэж санхүүгийн саналыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагт нээхээр мэдэгдсэн. Санхүүгийн саналын үнэлгээг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийж, санхүүгийн саналд компаниудад дараах оноог өгсөн.

Зөвлөхийн нэр

Техникийн оноо

Санхүүгийн оноо

Нийт оноо

"Некст Жи Ай Эс" ХХК түншлэл "Хануйн цав" ХХК

67.77

17.99

85.76

Эй Эс Эм И Эм ХХК түншлэл Геомастер ХХК

70.51

20

90.51

"Инженергеодези" ХХК түншлэл "Бэйспойнт" XXK

73.60

18.06

91.66

"Кадсүрвэй" ХХК түншлэл Тэгшхэм" ХХК, "БД ворлд" ХХК

64

19.26

83.26

"Эй Эс Эм И Эм" ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн боловч Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасны дагуу хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн "Инженергеодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-уудын түншлэлтэй хийсэн хэлэлцээ амжилттай болсон бөгөөд "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул "Эй Эс Эм И Эм ХХК-ийн ирүүлсэн тендерээс үнэлгээний хорооны 100 хувийн саналаар татгалзаж, тус газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлтэй холбогдуулан "Эй Эс Эм И Эм" хязгаарлагдмал хариуцлагатай компани Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/651 дүгээр албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Сангийн яамны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/887 дугаар "Гомдол хянан шийдвэрлэсэн тухай" албан бичигт захиалагчийн шийдвэр болон гэрээ байгуулах эрх олгосон "Инженергеодези" хязгаарлагдмал хариуцлагатай компани түншлэл "Бэйспойнт" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ирүүлсэн тендерийг хянан үзсэн ба теңдер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй бөгөөд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж мэдэгдсэн. Мөн Сангийн яамны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03/1106 дугаар "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгээр "Эй Эс Эм И Эм хязгаарлагдмал хариуцлагатай компани түншлэл "Геомастер" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тендерийн баталгааг улсын орлого болгохыг даалгасны дагуу тус газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А-1/1112 дугаар албан бичгээр Голомт банканд мэдэгдсэн. Тендерийн баримт бичигт төслийн удирдагч нь Агаарын зураглалын инженер, агаарын зураглалын инженерээр ажилласан туршлагатай байх /Зөвлөх инженерийн зэрэгтэй/ гэж шаардсан ба Төслийн удирдагчаар санал болгож ирүүлсэн Д.Оюунчимэг нь 1982 онд Москвагийн Геодези, агаарын зураглал, зураг зүйн инженерийн дээд сургуулийг Аэрофото геодези мэргэжлээр төгссөн дипломын хуулбар, мөн 2020 онд Агаарын зураглалын боловсруулалтын зөвлөх инженерийн гэрчилгээ тус тус ирүүлсэн байна. "Инженергеодези" хязгаарлагдмал хариуцлагатай компани түншлэл "Бэйспойнт" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ирүүлсэн тендерт санал болгосон төслийн удирдагч Д.Оюунчимэг, Геодезийн мэргэшсэн инженер Ч.Цэрэнбат, Геодезийн инженер Б.Өсөхбаяр, Ж.Сэргээхбэмбэр нарын гадаад улсад их, дээд сургууль төгссөн дипломын хуулбарыг орчуулгын хамт мөн мэргэшсэн инженерийн гэрчилгээг тус тус тендерийн материалд цаасаар хавсарган ирүүлсэн. Б.Төгөлдөр, С.Батзориг, Б.Эрдэнэбулган нарыг нэмэлтээр санал болгосон тул геодезийн инженерийн ажилласан жилийн туршлагыг үнэлгээнд харгалзан үзээгүй. Иймд дээрх төсөл, арга хэмжээний үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан бөгөөд Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын 1.3-т "Хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан тендерт оролцогчоос гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу заавал биелүүлнэ." гэж заасныг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Жич: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу тус тендер шалгаруулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө зарласан тул Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан болно. гэжээ.

6. Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хархорин хотыг сэргээн байгуулах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар зарлиг, "Орхоны хөндийг Шинэ хархорум хот байгуулах тухай" Улсын Их Хурлын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоол тус тус гарч Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум" хотыг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу "Шинэ Хархорум" хотыг байгуулахтай холбогдуулан "Шинэ Хархорум" хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, "Шинэ Хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Дээрх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд эхний ээлжийн нэн яаралтай суурь судалгааны ажил болох "Шинэ хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, инженер геологийн, гидрогеологийн, байр зүйн нарийвчилсан судалгаа болон зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулахад шаардагдах зардлын 4,0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 338 дугаар тогтоолоор баталсан. Уг тогтоолын дагуу хэрэгжүүлэх эхний ээлжийн нэн шаардлагатай суурь судалгааны ажил болох "Шинэ хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/" ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн жагсаалтыг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар тушаалаар баталж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газарт худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлсэн. Улмаар тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1033 тоот албан бичгээр "Инженер геодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлийг шалгаруулсантай холбоотой гэрээ байгуулах зөвлөмжийг Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн. Барилга, хот байгуулалтын яам нь зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгч "Инженер геодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлтэй гэрээг байгуулсан байна. Гүйцэтгэгч компани нь ажил гүйцэтгэх хуваарийн дагуу гэрээт ажлуудыг эхлүүлсэн бөгөөд захиалагчийг төлөөлөн "Шинэ хархорум хотын бүтээн байгуулалтын захиргаа захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх гэрээг хуульд заасан, бүр тодруулбал Захиргааны ерөнхий хуульд заасан ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа талаар "эрх зүйн үндэслэл" нь тодорхойгүй, мөн энэхүү гэрээг байгуулснаараа Барилга, хот байгуулалтын яам ямар хууль тогтоомжийг зөрчсөн нь бүрч ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Уг төсөл, арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд гаргасан шийдвэртэй, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан үе шаттай хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын суурь төлөвлөлтийн гол ажил тул Барилга, хот байгуулалтын яам болон "Инженер геодези" ХХК, Бэйспойнт ХХК-ийн түншлэлийн хооронд байгуулсан 2024/56 дугаартай гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

7. Гуравдагч этгээд "Инженер геодези" ХХК-ийн захирал Ц.Билэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн худалдан авах газрын зарласан БХБЯ/202310021 дугаартай урилгын "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байр зүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024.01.22-ны өдрийн үнэлгээний дүгнэлт, Төрийн худалдан авах ажиллагааны газрын А-1/193 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож БХБЯ/202310021 дугаартай урилгын тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах газарт даалгахаар нэхэмжлэл гаргасан нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталж оролцогчид шалгаруулалтад аж ахуй эрхлэгч түншлэлээр тендер ирүүлж болох нөхцөлийг бүрэн хангасан, оролцогчийн ерөнхий шаардлагыг магадалсан, тендер шалгаруулалтын баримт бичигт эрх бүхий үнэлгээний хороо дүгнэлтээ хийсэн, техникийн тодорхойлолт бүрэн хангагдсан, тендерийн баталгаагаар баталгаажсан, чадавхын болон туршлагын шаардлага тавих үндэслэлд бүрэн тохирсон багтай, санхүүгийн чадавхын шаардлагыг зохих ёсоор баталгаажуулсан, техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангалттай гүйцэтгэх боломжтой, тендер шалгаруулалтын зарлалын дагуу хугацаандаа зохион байгуулагдсан ажиллагааг Төрийн захиалагч байгууллага болох БХБЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар өөрийн эрх үүрэг оролцооныхоо хүрээнд шийдвэрлэсэн байдлыг үгүйсгэсэн илтэд үндэслэлгүй шаардлага бүхий нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 24 дүгээр зүйл Захиалагч шийдвэр гаргах хугацаа, 26 дугаар зүйл. Тендер хянан үзэх, 27 дугаар зүйл. Тендер үнэлэх, 28 дугаар зүйл. Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх, 29 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын мэдээллийг оролцогчид ил болгох, 30 дугаар зүйл. Гэрээ байгуулах, 50 дугаар зүйл. Үнэлгээний хорооны дүгнэлт, 51 дүгээр зүйл. Үнэлгээний хорооны хурлын санал шийдвэр, 59 дүгээр зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг хуулийн дагуу хийгдсэн бөгөөд Монгол Улсын Сангийн Яамны гомдол хянасан 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 03/887 тоот шийдвэр бүхий саналыг дэмжиж байгаа болно. 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2024/56 дугаартай "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байр зүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг захиалагч БХБЯ, Гүйцэтгэгч Инженер Геодези ХХК байгуулан гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөл, хавсралт 1, 2, 3, 4 дурдсан гэрээний үүргээ ханган ажлын гүйцэтгэл 25% тай гэрээний үүргийн дагуу үргэлжилж байгаа болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Геомастер ХХК-ийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж Эй Эс Эм И Эм ХХК-иас /цаашид нэхэмжлэгч Эй Эс Эм И Эм ХХК гэх/ гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч Эй Эс Эм И Эм ХХК уг шаардлагын үндэслэлээ "Агаарын зураглалын зөвлөх инженер" байх шаардлага хангаагүй Ч.Цэрэнбатыг үнэлсэн нь хууль бус, БХТ/2023056470 дугаар бүхий тендерт санал болгож гэрээ байгуулсан, ажлаа хийж дуусгаагүй байх тул төслийн удирдагчид тавигдах мэргэжлийн болон зэргийн шаардлага хангахгүй Ч.Цэрэнбатыг шаардлага хангасан мэтээр үнэлж дүгнэсэн Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй, Сангийн яам гомдлыг хянаад Д.Оюунчимэгийг шаардлага хангасан гэж дүгнэсэн нь хууль бус гэж маргасан.

1.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны А/297 дугаар тушаалаар "Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулсан байх ба Техникийн саналыг нээхэд дараахь нэр бүхий тендерт оролцогч нар санал ирүүлсэн, үүнд "Геосан" ХХК, түншлэл "Агар Од инженеринг" ХХК, 2 "Инженергеодези" ХХК, түншлэл "Бэйспойнт" ХХК, 3. "Кадсүрвэй" ХХК, түншлэл "Тэгш хэм" ХХК, "БД ворлд" ХХК-иуд, 4. "Геодата" ХХК, 5. "Баясах сүрвэй" ХХК, 6. "Некст Жи Ай Эс" ХХК, түншлэл "Хануйн цав" ХХК, 7. "Эй Эс Эм И Эм ХХК", түншлэл "Геомастер" ХХК болох нь тогтоогдсон,

1.3. Тус үнэлгээний хорооны, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан техникийн саналыг үнэлэхэд: 1 "Инженергеодези" ХХК түншлэл "Бэйспойнт" ХХК - 92 оноо, "Эй Эс Эм И Эм" ХХК түншлэл "Геомастер" ХХК - 88.14 оноогоор тус тус үнэлэгдсэн, харин Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Санхүүгийн саналын үнэлгээг хийхэд "Некст Жи Ай Эс" ХХК, "Хануйн цав" ХХК-ийн түншлэлд Техникийн оноо 67.77, Санхүүгийн оноо 17.99, Нийт оноо 85.76, Эй Эс Эм И Эм ХХК болон Геомастер ХХК-ийн түншлэлд Техникийн оноо 70.51, Санхүүгийн оноо 20, Нийт оноо 90.51, "Инженергеодези" ХХК болон "Бэйспойнт" XXK-ийн түншлэлд Техникийн оноо 73.60, Санхүүгийн оноо 18.06, Нийт оноо 91.66, "Кадсүрвэй" ХХК Тэгшхэм" ХХК болон "БД ворлд" ХХК-иудын түншлэлд техникийн оноо 64, санхүүгийн оноо 19.26, нийт оноо 83.26 гэж үнэлэгдсэн болох нь тус тус тогтоогдов.

1.4. Түүнчлэн дээрхи үнэлгээг үндэслэн "Эй Эс Эм И Эм" ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн боловч хамгийн өндөр оноог аваагүй тул хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн "Инженергеодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-иудын түншлэлд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/130 тоот албан бичгээр Хэлэлцээ хийх тухай мэдэгдсэн, үүний хариуд мөн өдрийн албан бичгээр Инженер геодези ХХК-иас ...гэрээг хүлээн зөвшөөрч буйг мэдэгдсэнээр хэлэлцээ амжилттай болсон гэж үзэж, "Эй Эс Эм И Эм ХХК болон Геомастер ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерээс татгалзаж, захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 дугаар албан бичгээр шалгараагүй мэдэгдэл хүргүүлсэн байна.

1.5. Тендерийн баримт бичигт Төслийн удирдагч нь Агаарын зураглалын инженер, агаарын зураглалын инженерээр ажилласан туршлагатай байх /Зөвлөх инженерийн зэрэгтэй/ шаардлага тавьсан байх ба "Инженергеодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн баримт бичгээс үзвэл санал болгож буй албан тушаал-Агаарын зураглалын инженер, МУ-ын зөвлөх инженер Д.Оюунчимэг гэж тэмдэглэн, Д.Оюунчимэгийн 1982 онд Москвагийн Геодези, агаарын зураглал, зураг зүйн инженерийн дээд сургуулийг төгссөн дипломын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ний 1/4255 дугаар тодорхойлолт, үүнд: Д.Оюунчимэгийн 1982 онд ОХУ-ын Москва хотын Геодези, агаарын зураглал, зураг зүйн инженерийн дээд сургуулийг Аэрофото геодези мэргэжлээр 3В 579578 дугаарын дипломтой төгссөнийг Геодези мэргэжлийн чиглэл, бакалаврын зэрэгтэй дүйцүүлсэн тухай болон 2020 онд Агаарын зураглалын боловсруулалтын зөвлөх инженер-ийн гэрчилгээг, мөн санал болгож буй албан тушаал-геодези, кадастрын инженер, МУ-ын зөвлөх инженер Ч.Цэрэнбат гэж тэмдэглэн, 1985 онд Политехникийн дээд сургуулийг Инженерийн геодези мэргэжлээр төгссөн диплом, 1999 онд Монгол Улсын Техникийн сургуулийг Геодези, кадастрын мэргэжлээр Техникийн ухааны магистрын зэрэг олгосон диплом, 2015 оны Барилга, хот байгуулалтын яамнаас зөвлөх инженерийн зэргийг Инженерийн геодезийн хүрээнд сунгасан гэрчилгээг тус тус ирүүлжээ.

1.6. Түүнчлэн төслийн удирдагч Д.Оюунчимэг, геодезийн мэргэшсэн инженер Ч.Цэрэнбат, Геодезийн инженер Б.Өсөхбаяр, Ж.Сэргээхдэмбэрэл нарын гадаад улсад их, дээд сургууль төгссөн дипломын хуулбарыг орчуулгын хамт ирүүлсэн /гадаад улсад их дээд сургууль төгссөн тохиолдолд БШУЯ-ны сайтаас харах боломжгүй байдаг гэх тайлбар гаргасныг талууд үгүйсгээгүй/ нь баримт бичгийн шаардлага хангасан гэж үзэхээр байна.

1.7. Нэхэмжлэгчээс ...Төслийн удирдагчаар Ч.Цэрэнбатыг үнэлсэн нь хууль бус, БХТ/2023056470 дугаар бүхий тендерт санал болгож гэрээ байгуулсан, ажлаа дуусгаагүй байсан... гэж тодорхойлон маргасанд хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзулаас би Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд баримт бичгийн бүрдлийг би хариуцах ёстой, би тус компанийн ирүүлсэн тендерт Төслийн удирдагч Д.Оюунчимэг гэж байхад Ч.Цэрэнбат гэж нэрийг сольж бичсэн нь миний хийсэн техникийн шинжтэй алдаа... гэж тайлбарлав.

1.8. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзвэл "Инженергеодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн тендерт Төслийн удирдагч Ч.Цэрэнбат гэж танилцуулан түүнийг шаардлага хангаж буй эсэх талаар ярилцаж шийдвэр гаргасан байх боловч үүнийгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс техникийн алдаа гаргасан гэж тайлбарласан, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас уг тендер шалгаруулалтыг хянаад 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/887 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр Төслийн удирдагч нь Д.Оюунчимэг гэж үзэж түүнийг тендерийн шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргаж, улмаар нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн, уг Сангийн яамны Гомдол хянасан тухай албан бичгийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй.

1.9. Тухайлбал, уг албан бичигт ...Түншлэлээс төслийн удирдагчаар Д.Оюунчимэг, Ч.Цэрэнбат нарыг санал болгосон байх бөгөөд Д.Оюунчимэгийн холбогдох мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д оруулсан байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 6.2-т заасан оноогоор тооцож үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, гомдолд дурдсан инженер техникийн ажилтнуудыг нэмэлтээр санал болгосон байх тул худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д шивж ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй,...геодезийн инженерт Э Сумьяабазар, Б.Өсөхбаяр нарыг санал болгож холбогдох мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д ирүүлсэн байх бөгөөд тухайн инженер, техникийн ажилтнууд нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.4.4-т "Геодезийн инженер 2 байх, ажилласан жил 5 болон түүнээс дээш байх" шаардлагыг хангасан, харин Б.Төгөлдөр, С.Батзориг, Б.Эрдэнэбулган нарыг нэмэлтээр санал болгосон байх тул геодезийн инженерийн ажилласан туршлага шаардлага хангаагүй гэх гомдол үндэслэлгүй, түншлэгч тал болох "Бэйспойнт" ХХК нь Ж.Сэргээхдэмбэрэлийг нэмэлтээр санал болгосон байх тул тухайн инженер, техник ажилтны мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д шивж ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй-г тус тус мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

1.10. Түүнчлэн Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТӨЗ 4.4.4-т Зөвлөхийн санал болгох ажилтанд шаардагдах туршлагын доод түвшин: Голлох мэргэжилтний шалгуурын доод үзүүлэлт: Албан тушаал-Төслийн удирдагч, тоо-1, Мэргэжил боловсрол-Агаарын зураглалын инженер, агаарын зураглалын инженерээр ажилласан туршлагатай байх /Зөвлөх инженерийн зэрэгтэй/, Ажилласан жил-15 болон дээш, диплом, гэрчилгээний хуулбар ирүүлэх шаардлагатай эсэх- Диплом ирүүлэх шаардлагагүй. Хүчин төгөлдөр гэрчилгээний хуулбар ирүүлнэ, Албан тушаал-Геодезийн мэргэшсэн инженер, Тоо-1, Мэргэжил боловсрол-Агаарын зураглалын инженер, агаарын зураглалын инженерээр ажилласан туршлагатай байх /Зөвлөх инженерийн зэрэгтэй/, Албан тушаал-Геодезийн инженер, тоо-2, Мэргэжил боловсрол-Геодезийн инженер мэргэжилтэй, Ажилласан жил-5 болон дээш, Диплом, гэрчилгээний хуулбар ирүүлэх шаардлагатай эсэх-Диплом ирүүлэх шаардлагагүй. Хүчин төгөлдөр гэрчилгээний хуулбар ирүүлнэ гэж, Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.4 (5)-д Нэг ажлын байранд нэг ажилтанг санал болгох бөгөөд хувилбарт саналыг зөвшөөрөхгүй" гэж, Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 1.11.10-д Энэхүү тендерийн баримт бичигт хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн тендер шалгаруулалтад аливаа тендерт оролцогч нэгээс дээш тендер ирүүлсэн бол; (Гэвч энэхүү заалт нь аливаа этгээдийг нэгээс дээш тендерт туслан гүйцэтгэгчээр оролцохыг, эсхүл нэг тендер шалгаруулалтад нэгээс олон багцад тендер ирүүлэхийг хязгаарлахгүй) гэж тус тус заасан шаардлагыг зөрчсөн тул "Инженергеодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-ийн ирүүлсэн тендерийг Эрх бүхий бус гэж үзнэ гэж маргав.

1.11. Хэрэгт авагдсан тендерийн баримт бичиг болон дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл "Инженергеодези" ХХК, "Бэйспойнт" ХХК нь Төслийн удирдагчаар Д.Оюунчимэгийг, Геодезийн мэргэшсэн инженерээр Ч.Цэрэнбатыг санал болгосон, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд алдаатай бичигдсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн геодезийн инженерт Э Сумьяабазар, Б.Өсөхбаяр нарыг санал болгож холбогдох мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д ирүүлсэн, энэ нь ТӨЗ 4.4.4-т "Геодезийн инженер 2 байх, ажилласан жил 5 болон түүнээс дээш байх" гэж заасан шаардлагыг хангасан байх ба харин Б.Төгөлдөр,С.Батзориг,Б.Эрдэнэбулган, Ж.Сэргээхдэмбэрэл нарын тухайд нэмэлтээр санал болгосон байх тул тэдгээрийн мэдээллийг цахим систем /www.tender.gov.mn/-д шивж ирүүлэх шаардлагагүй, энэ талаар дээд шатны захиргааны байгууллага нь дүгнэсэн гэж шүүх үзэв.

1.12. Түүнчлэн ТББ-ийн ТӨХ-ийн ТӨЗ 4.4.4, 4.5-д заасныг хангаагүй, "Ажлын аргачлал, арга зүй дээр оноо бүрэн буюу 7 оноо авах боломжгүй байхад яаж оноо өгч үнэлсэн нь ойлгомжгүй, Маягт 3.2 Зөвлөхийн танилцуулгын Байгууллагын чадварыг харуулж чадах сүүлийн 5 жилд үзүүлсэн ижил, төстэй үйлчилгээний мэдээллийг агуулгын дагуу ирүүлээгүй байхад Үнэлгээний хороо "Инженер геодези" ХХК болон "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлийг хэт өндрөөр үнэлж, манай түншлэлийн өгсөн тендерийн баримт бичгийг хэт доогуур үнэлсэн гэж маргасны тухайд:

1.13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 27 дугаар зүйлд 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:, 27.1.1-д энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;, 27.1.2-д техникийн тодорхойлолт;, 27.1.3-д тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага., 27.4-д Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр болон мөн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

1.14. Өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны гишүүдийн тендерийг үнэлсэн үнэлгээний хуудаснаас нийт 5 гишүүн үнэлгээг хийснээс үзвэл нэхэмжлэгч Эй Эс Эм И Эм ХХК, Геомастер ХХК-ийн түншлэлд нийт 617 оноо өгсөн, Авбал зохих техникийн доод оноо 88.14, Техникийн саналын хувийн жин 70.51, гуравдагч этгээд Инженергеодези ХХК, Бэйспойнт ХХК-ийн түншлэлд 644 оноо өгч, Авбал зохих техникийн доод оноо 92.00, Техникийн саналын хувийн жин 73.60 үнэлгээгээр үнэлсэн, энэ тохиолдолд тухайн үнэлгээг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

1.15. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиалагч хосолмол үнэлгээний аргыг хэрэглэх тохиолдолд техникийн саналын авбал зохих доод оноог саналын урилгад заана. гэж, 39.2-т Техникийн саналыг энэ хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ гэж, 39.4-т Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг тогтоосон хугацаанд нийтийн өмнө нээж тэмдэглэл үйлдэнэ, 39.6-д Нээсэн бүх санхүүгийн саналыг энэ хуулийн 36.9.3-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, оноо өгнө, 39.7-д Техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд нь нэмж чанар үнийн үнэлгээний нийт оноог гаргана, 39.8-д Захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ гэж тус тус заасан.

1.16. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийг үнэлж тухайлбал, хуулийн 39.7-д заасанчлан техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд нь нэмж чанар үнийн үнэлгээний нийт оноог гаргасан, Үнэлгээний хорооны гишүүд нь тус тусдаа, хараат бусаар ажиллаж дээрх журмын дагуу оноо өгч дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, эдгээр нь захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарах тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийн манай компанийг бага оноогоор үнэлсэн нь буруу, "Инженер геодези" ХХК болон "Бэйспойнт" ХХК-ийн түншлэлийг хэт өндрөөр үнэлж, манай түншлэлийн өгсөн тендерийн баримт бичгийг хэт доогуур үнэлсэн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

1.17. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд шүүхээс захиргаа хуульд заасан сонгох боломжийг хэрэгжүүлэхдээ хүрээ хязгаарыг хэтрүүлсэн эсэх, зорилгодоо нийцээгүй байдлаар хэрэгжүүлсний улмаас шийдвэр нь хууль бус болсон эсэхийг шалгах бөгөөд манай компанид 10 оноо өгөх ёстой байхад 3 оноо өгсөн нь хууль бус гэх асуудлын тухайд Үнэлгээний хороо нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага болохын хувьд гишүүн тус бүрийн үнэлсэн үнэлгээ өөр өөр байгааг шүүх дүгнэх боломжгүй, Үнэлгээний хороо үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдлээр Эй Эс Эм И Эм хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Геомастер хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын түншлэлд хандан Тус газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай "Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/" зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад танай компанийн ирүүлсэн тендер техникийн саналын хувийн жинд 70.51 оноо, санхүүгийн саналын хувийн жинд 20 оноо, нийт 90.51 оноогоор үнэлэгдсэн байна, Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасны дагуу хамгийн өндөр оноо "Инженергеодези" ХХК, "Бэйспойнт" ХХК-иудын түншлэлтэй хийсэн хэлэлцээ амжилттай болсон бөгөөд "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул танай компанийн ирүүлсэн тендер шалгараагүй-г мэдэгджээ.

2.2. Нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тендерийн үнэлгээ хийж манай компани шалгараагүйг бид энэ албан бичгээс мэдсэн тул захиргааны акт мөн, уг мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргасныг хариуцагч эс зөвшөөрч ...уг мэдэгдэл нь үр дагавар үүсгэхгүй, захиргааны акт биш, зөвхөн тендерт шалгараагүйг мэдэгдсэн агуулгатай гэж тайлбарлан маргав.

2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж хэлэхээр тус тус заасан.

2.4. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр болон мөн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ийн талаар нэхэмжлэгч болон бусад тендерт оролцогчдод хүргүүлсэн мэдэгдлийн шинжтэй албан бичиг болохын хувьд уг мэдэгдэл нь захиргааны акт биш, захирамжилсан шинж агуулаагүй байна гэж шүүх дүгнэв.

2.5. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй, уг мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гурав. Нэхэмжлэгчийн гаргасан Барилга, хот байгуулалтын яамнаас "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-уудын түншлэлтэй 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-д Захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ гэж зааснаар уг тендер шалгаруулалтанд хамгийн сайн үнэлэгдсэн Инженер геодези Бэйспойнт ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн тендерийг шалгаруулан захиалагчид зөвлөмж хүргүүлсний дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-уудын түншлэлтэй 2024 оны 3 дугаар сарын.04-ний өдөр 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ-г байгуулсан болох нь тогтоогдов.

3.2. Нэхэмжлэгч уг гэрээг хүчингүй болгуулах үндэслэлээ Үнэлгээний хорооны хууль бус шийдвэрт үндэслэсэн тул хүчингүй болох ёстой гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

3.3. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргасан, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр болон мөн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул уг шийдвэр, дүгнэлтийг үндэслэн хариуцагчтай байгуулсан дээрхи гэрээ нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

3.4. Тухайлбал, хариуцагч Барилга, хот байгуулалтын яам нь захиалагчаас ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн уг гэрээг байгуулсан, захиалагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй нь шүүхээр тогтоогдож байгаа нөхцөлд тухайн гэрээг дангаар нь хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 40 дүгээр зүйлийн 40.2-т Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно. гэж, мөн хуулийн 42.1-д Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:, 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан; гэж, 42.1.3-д энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн. гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа энэ үндэслэлээр тайлбарлаагүй гэрээг хүчингүй болгуулах-аар маргасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар уг гэрээг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох ямар нэгэн эрх зүйн зөрчилтэй байдал тогтоогдохгүй байна.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д ...захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; гэж заасан хэдий ч энэ заалт нь маргаан бүхий гэрээ нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хэрэглэгдэх агуулгатай, тухайн тохиолдолд уг гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хуулийн энэ заалтыг хэрэглэх боломжгүй.

3.7. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Барилга, хот байгуулалтын яам, "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-уудын түншлэлийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Дөрөв. Нэхэмжлэгчийн гаргасан БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ ...тендер шалгаруулалт хууль бус явагдсан тул тендерийг дахин үнэлэх ёстой гэх агуулгаар тайлбарлан маргасныг хариуцагч болон гуравдагч этгээдээс ...тендер шалгаруулалт хууль зөрчөөгүй тул тендерийг дахин үнэлэх боломжгүй, үнэлгээний хороо үнэлгээ хийж захиалагчид зөвлөмж хүргүүлснээр гэрээ байгуулсан гэж тайлбарлан маргав.

4.2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад хариуцагчийн эрхээр орж Төрийн худалдан авах ажиллагааны цахим тендерийн баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга О.Энхзулын мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслэн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр болон мөн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул тендерийг дахин үнэлэхийг хариуцагч Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

4.3. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.7, 39.8, 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Эй Эс Эм И Эм ХХК-ийн гаргасан, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024.01.30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яамнаас "Инженер геодези" ХХК ба "Бэйспойнт" ХХК-уудын түншлэлтэй 2024.3.04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г тус тус хүчингүй болгож, БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН