Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 516

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч С

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй

хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

1705009920179 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар

хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин

мэргэжилтэй, “Номинхолдинг” ХХК-ний Эрх зүйн газрын хамгаалалтын албанд

хамгаалагчаар ажилладаг, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт

оршин суух, ялгүй,С

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С  2017 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол

дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11 дүгээр гудамжинд орших нийтийн байранд

Г.Энхтөрийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт

холбогджээ.

Шүүгдэгч С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Маргаан надаас болоогүй. Тэгээд ч Энхтөр өмнө нь өөрөө зодуулчихсан байсан.

Үүнийг нь манай ажлынхан мэдэж байгаа. Дараа нь бид хоёр маргалдаад түүнийг би

цохисон. Гэм буруу дээр маргахгүй гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох

баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Ганбатын Энхтөр “... намайг 2017 оны 10 сарын 04-ноос 5нд шилжих

шөнө гэртээ байхад шөнө 3 цагийн орчимд надтай хамт Их дэлгүүрт хамгаалагчаар

ажилладаг С  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай гэрт

хонохоор ирсэн. С тай хамт тухайн өдөр нэг эмэгтэй хамт ирсэн бөгөөд эмэгтэй нь

гэрт орж ирээд унтаад өгсөн. Тухайн үед надтай хамт амьдардаг Баярхүү байсан.

Тэгээд С  унтахгүй гэрт холхиод байсан. С  бид 2 ажлын талаар ярьж байгаад

би хамт ажилдаг ээлжийн ахлахыг ааш муутай хүн гэдэг талаар ярихад С  тэр чинь

манай ах байгаа юм уурлаад намайг хэвтсэн байдалтай байхад миний хүзүүг боосон,

дараа нь цээж рүү гараараа 5-6 удаа цохиод намайг боогоод дээрээс босохгүй байсан.

Тэр үед С тай хамт явж байсан эмэгтэй нь сэрээд С г боль гэж хэлсэн.

Баярхүү бас сэрээд С г надаас холдуулж татаж чангааж байсан. Тэгэхээр нь би

шууд гадуур хувцасаа өмсөөд гэрээсээ гараад өөр газар очиж хонох гэсэн боловч айл

олдохгүй байхаар нь эргээд 7 цагийн үед гэртээ ирхэд С  гэрээс гараад явсан

байсан. Тэр хамт явж байсан эмэгтэй бол болсон асуудлыг ерөнхийд нь бүгдийг нь

харсан. Миний цээж рүү цохьсоны дараа Баярхүү сэрсэн би С д гар хүрээгүй. Би

тухайн үед цагдаагийн байгуулагад хандсан бөгөөд намайг болон С г гэрт байхгүй

байхад цагдаа нар ирээд явсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. С  нь миний

шанаа руу гараараа цохьсон, холойг боосон, цээж рүү цохисон. Би тухайн хүнд

зодуулсандаа гомдолтой байна” /хх-н 5-6/ гэж,

гэрч Отгоны Баярхүү “... би тухайн өдөр С тай хамт гадуур явж байгаад

хорооллын Мосва рестораны орчимд Хэнтий аймагт нэг сургуульд сурдаг байсан

эмэгтэй Эрдэнэбулгантай тааралдсан. Тэгээд Эрдэнэбулган, С  бид 3 орой болсон

байна гээд манай гэрт буюу Энхтөр бид хоёрын амьдардаг нийтийн байранд очиж

хонохоор явсан. Нийтийн байран дээрээ шөнийн 2 цагийн орчимд ирсэн. Гэрт ирхэд

Энхтөр унтаж байсан бөгөөд хаалгаа нүдээд гэрт ороод би 8 цагаас ажилтай байсан

учираас Эрдэнэбулган бид 2 өрөөний нөгөө буланд тус тусдаа унтсан харин Энхтөр,

С  2 архи дарс уулгүйгээр юм яриад сууж байсан. Тэгээд өглөө 7 цагийн орчимд

С  намайг сэрээгээд хархад С  Энхтөр хоёр бие биенээ заамдсан байдалтай,

Эрдэнэбулган тэнд байсан бөгөөд болиоч ээ, битгий зодолдоод бай гэсэн утгатай зүйл

хэлж байсан. Би шууд С  дээр очиж Энхтөрөөс холдуулсан. Тухайн үед тэр 2

ажлын талаар яриад бие биенээ хараагаад байсан. Надад тухайн үед тэр хоёрт ил

харагдах гэмтэл гэхээр зүйл байхгүй байсан” /хх-н 7/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Г.Энхтөрийн гэмтэлтэй холбоотой “Энхтөрийн биед тархи

доргилт, нүдний доод зовхи, уруул, харуун хацар, цээжний зөөлөн эдийн няцрал, цус

хуралт, хүзүүний зулгаралт, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоодлоо. Дээрх

гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд

байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д

зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарна. Цаашид гэмтлийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 12681

тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан

/хх-н 9/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос шүүгдэгч С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн,

Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч С д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг

гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, тусгагджээ.

Мөрдөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцуулах явцад хохирогч Г.Энхтөр

ямар нэгэн нэхэмжлэл гаргах талаар дурдаагүй байна. /хх-н 29/

Харин хохирогч Г.Энхтөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхдээ

8000 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт авагдсан /хх-н 8/ байх тул энэ мөнгийг шүүгдэгч

С гаас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй,

шүүгдэгч С  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,

36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт

хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. С д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр

150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. С  торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар

зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний

төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус

тус зааснаар шүүгдэгч С гаас 8000 төгрөг гаргуулж хохирогч Г.Энхтөр олгож,

хохирогч Г.Энхтөр нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй,

шүүгдэгч С  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол

гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд

давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг

түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах

тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ