Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

 

2022             05            12                                       2022/ДШМ/33

 

 

        .........., .........., ..........нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн. Шүүх хуралдаанд:

 

            Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

Шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч ..........,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал  даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ..........ын өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч ..........ын өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ..........,.........., .......... нарт холбогдох 2134002870446 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн

 

            Монгол Улсын иргэн,

 

            Монгол Улсын иргэн,

 

..........,.......... нар нь бүлэглэн, согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын төв захиргааны хашаан дотор ..........ыг зодож, эрүүл мэндэд “хамар, ясны хугарал, уруулын салстад шарх, баруун хацар, хамар, дээд уруул, эрүү, баруун зүүн шилбэ, хэвлийн зулгаралт санаатай учруулсан, яллагдагч ..........нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хэсгийн төлөөлөгчийн байрны гадна ..........тай муудалцаж улмаар хамрын тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “..........ын биед тархи доргилт, хамрын таславч мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..........,.......... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, ..........ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: шүүгдэгч ..........ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч .........., .......... нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .........., .......... нарыг тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .........., .........., .......... нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .........., .........., .......... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .........., .......... нараас 806 398 /найман зуун зургаан мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ..........ад олгож,

 

Эрүүгийн 2134002780446 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ..........бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ..........ын өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч .......... нарт холбогдох Эрүүгийн 2134002870446 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан шийдвэрлээд 86 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ..........ыг гэм буруутай тооцон түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Шүүхийн дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

 

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "гэм буруугийн талаар гээд .........., .......... нар нь согтуугаар бүлэглэж ..........ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан" гэж тодорхойлсон ба энэ нь шүүх эмнэлгийн дүгнэлт, хохирогчийн тогтвортой мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэжээ. Хохирогч гэх ..........нь "............., .........., .........., .......... бид нар гараад явж байхад .........., .......... нар намайг бүлэглэн зодсон, .........., .......... нар харсан, цагдаагийн кубоны хойд талын саданд гэмт хэрэг үйлдэгдсэн..." гэх мэт мэдүүлэг өгдөг ба дээрх мэдүүлэг нь эх сурвалжаараа тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасан. Тодруулбал гэрч Б.Даваадоржийн "............. нь гараад явсан эргэж ирээгүй, тэрнээс хойш Эрдэнэбаяр, .........., .......... бид нар гарч амарцгаасан." гэх мэдүүлэг, гэрч И.Цэрэнсугарын "............. нилээн хөөрөөд уусан байсан, миний нүдэн дээр маргалдаж зодолдсон зүйл байхгүй.." гэх мэдүүлэг, гэрч Ц.Дэлгэрбаярын "Кубоноос эхлээд Чой гэх хүн гарсан дараа нь бөөндөө гараад явсан, кубоны хойно цэцэрлэг байдаг миний цонх яг хажууд нь, зодоон болоход мэдэгдэнэ, тийм зүйд болоогүй..." гэх олон гэрчүүдийн тогтвортой мэдүүлгүүдээр хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж няцаагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч гэх ..........нь болсон үйл явдлыг тодорхой санадаггүй нөхцөл байдлууд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-т дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж буй гэрч Б.Даваадорж, И.Цэрэнсугар, Ц.Дэлгэрбаяр, Ө.Эрдэнэбаяр, Г.Тэлмэн нарын мэдүүлгийг огт анхаарч үзээгүй орхигдуулсан.

 

2. Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 355 дугаартай дүгнэлтээр хохирогч ..........ын биед баруун хацар, эрүүнд няцрал, баруун зүүн шилбэ, хэвлийд зулгаралт гэх биеийн өөр өөр хэсгүүдэд гэмтэл тогтоогдсон гэж дүгнэдэг. Хохирогч гэх ..........нь .......... хамар руу, .......... уруул руу цохьсон гэж мэдүүлдэг ба биеийн бусад газар учирсан гэмтлийнхээ эх сурвалж хэзээ, хаана, хэрхэн яаж учирсан талаараа нэрлэж зааж чаддаггүй, энэ талаарх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хохирогч гэгдэх ..........нь ..........ын биед гэмтэл учруулаад түрүүлээд гараад алга болсон ингэхдээ өөрт нь гэмтэл учраагүй байсан, түүний араас яллагдагч гэрчүүд бүгд хэсэг хугацааны дараа зэрэг гарцгаасан хохирогч гэгдэх ..........ыг түүнээс хойш хэн ч олж хараагүй дүр зураг байдаг. Тодруулбал хохирогч гэгдэх ..........нь кубоноос гараад хаачсан нь тодорхойгүй, биед нь учирсан олон тооны гэмтэл шархнуудыг хэн, хэзээ, хаана, хэрхэн учруулсан нь тодорхойгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ".....гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал" зэрэг нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хүчээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон байдаг.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогчтой шүүгдэгч нар хамт байгаагүй гэх үйл баримтыг баримтлан олон тооны гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн гэм буруугийн талаар мэтгэлцэн оролцсон боловч анхан шатны шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн гаргаж тавьсан үйл баримтыг няцаасан үгүйсгэсэн үйл баримтын талаар огт дурьдаагүй байна. Энэ нь анхан шатны шүүхийн 86 дугаартай тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэи баихад аль нэгииг нь авахдаа (бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэсэнтэй тохирч байна.

 

4. Шүүхийн тогтоолд "...гэсэн ч шүүгч өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэв" гэжээ. Энэ нь шүүгдэгч .......... нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй хэдий ч гэсэн шүүгч өөрийн дотоод итгэлээр гэрч шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийг шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэхгүй таамаглал хэлбэрээр дүгнэлт хийсэн гэж харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан бөгөөд энэ тохиолдолд хохирогч болон прокурорт ашигтай шийднэ, эсхүл шүүгч дотоод итгэлээр яллах талыг баримтална гэж заагаагүй байна. МУ-ын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй юм.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоол нь дээрх байдлаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, холбогдогч этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч ..........ын өмгөөлөгч М.Мэндсүрэн гомдолдоо: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч М.Мэндсүрэн бие шүүгдэгч ..........нарт холбогдох эрүүгийн 2134002870446 тоот хэрэгт шүүгдэгч ..........тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэйгээр энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа юм. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 86 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч ..........ын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан материалаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм.

 

Гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч ..........ыг .........., .......... нар бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл тогтоогдохгүйгээр барахгүй бүүр үгүйсгэгддэг. Бодит байдал ийм байхад шүүх гэрч нарыг яллагдагч нартай үгсэн тохиролцсон байж болзошгүй гэж үзэж дээрх шийтгэх тогтоолыг гаргасанд гомдолтой байгаа юм. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч ..........ыг цагаатган хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зарим гэрч худал мэдүүлэг өгсөн гээд байна. Тийм зүйл байхгүй. Энэ хэргийг маш дутуу шалгасан. Тодруулах зүйл их байсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр үед хамт байсан 6 гэрчийг худлаа гэрчилсэн гэх юм. Тэр хүмүүсээс хоёр нь л бидэнтэй хамт ажилладаг. Бусад нь өөр газар ажилладаг хүмүүс байгаа. Энэ хэрэгт би эрүүл мэндээрээ хохирсон байхад өнөөдөр ингээд биднийг яллаж байгаад маш их гомдолтой байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б. .........., .........., ..........нарт холбогдох 2134002870446 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, М.Мэндсүрэн нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна.

 

Хавтаст хэрэгт хохирогч ..........: "2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Төв аймгийн сумдаар ажлынхантайгаа явсан. Эрдэнэсант суманд очоод манай нөгөө даатгалын компанийн эгчийн төрсөн өдөр болоод Эрдэнэсант сумын төвөөс жоохон хол дуу довон дээр гарч салхилцгаасан. Тухайн үед авто тээврийн төвийн 4 хүн, захирал Навчаа, "Номин даатгал"-ын захирал .........., менежер .......... гээд залуу, "Монгол даатгал"-ын захирал .........., менежер Дашка, "Бодь даатгал"-ын захирал .........., "Миг даатгал"-ын менежер .......... гээд эдгээр хүмүүс байсан. Бид хэд тэндээ хоёр шил архи задалж уусан бөгөөд шөнө 22 цагийн үед тарцгаагаад Эрдэнэсант сумын Эрка гээд залуу бид хэдийг хүлээж аваад захиргааны ар талын байранд байх гэрт нь орж сууцгаасан... Тэгээд тухайн айлаас .........., .........., .........., .......... гээд бид хэд гараад алхаж байтал .........., .......... нар намайг үзэлцье зодолдъё гээд байсан. Тэгээд би үзвэл нэг нэгээрээ үзчих гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал .......... намайг баруун гараараа уруул, хамрын хэсэг рүү цохисон. Тэгээд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод босоход .......... хамар хэсэг рүү цохисон уг цохилтод би нүүрний баруун талаараа унасан. Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байгаа нэг мэдсэн өглөө 6 цагт эмнэлгийн үүдэнд явдаггүй микро машин дотор ганцаараа сэрсэн. Тухайн үед өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан. Бид хэд амрах гээд .........., .........., .......... гээд залуучуудтай гараад 30, 40 метр газар алхаад захиргааны ард очоод л ийм зүйл болсон. Би тухайн үйл явдлыг бүгдийг санаж байна. Маргааш нь би хэнтэй ч уулзаагүй шууд сумын Цагдаагийн байранд очоод хэсгийн төлөөлөгчид хэлтэл .......... л чамайг зодсон юм байна л даа, Цагдаагийн байранд байхад л чамайг зодох гээд байсан гэж хэлж байсан. Би Эрдэнэсант сумаас замын унаанд суугаад хот руу шууд гэмтлийн эмнэлэг орсон. Өмнө нь Угтаалцайдам гээд сумуудаар явахад архи уусан үедээ .........., Дашка гээд залуучууд нь намайг жоохон ялгаварлаад байсан. Энэ нь хэд хэдэн удаагийн тохиолдол, тухайн залуучууд бүгд цуг ажиллаад удчихсан хүмүүс. Тухайн үед .........., .........., Даваадорж нар байсан. Даваадорж угаасаа ..........ыг өмөөрөөд над руу дайраад байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” /1 хх-н 13-14/ гэж мэдүүлсэн бол

 

Гэрч Д.Энхболд: “...Тамгын газрын хажуу талын байранд Батхүү, Дашлхагва, Цэрэнсугар, .........., Мөнхбаатар, .........., .......... гээд хүмүүс 2 шил архи тойруулж уугаад би Батхүүгийн хамт гараад Тамгын газрын буудалд орж амарсан. Тэгээд өглөө босоход .........., .......... миний хамар луу цохиод тэгээд гүйгээд явчихсан гээд л америк кино шиг юм яриад байсан. Тэгээд би ..........тай уулзах гэсэн боловч тухайн үед байгаагүй. Тухайн өдөр .........., .......... хоёр хоорондоо хэрэлдээд байгаа нь мэдэхгүй ярилцаад байгаа нь мэдэгдэхгүй ойлгомжгүй байсан. Намайг байхад миний дэргэд бол муудалцсан зүйл байгаагүй. .......... өөр хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй байхаа.” /1хх-н 29/,

 

Гэрч Б.Даваадорж: “...сумын төв рүү ороод .......... гээд ахын найз тухайн сумын цагдаа Эрдэнэбаяр ах нутгийн найз гээд шил архи задлаад уг архийг Батхүү, Цэрэнсугар, .........., Мөнхбаатар, .......... бид нар тойруулж уусан. Тэгээд тэр Чой гээд хүн чинь нэлээн согтолттой байсан бөгөөд .......... гээд ахтай амаараа жоохон маргалдсан. Тэгээд .......... гэх хүнтэй .......... гэх хүн гарч яваад .......... нь орж ирэхдээ намайг цохчихлоо гээд хамраас нь цус гарчихсан орж ирээд намайг .......... цохисон гэж хэлсэн. Тэгээд араас нь .......... орж ирсэн, орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл байхгүй байсан бөгөөд .......... нь буцаж гарч яваад эргэж ирээгүй яваад өгсөн. Тэрнээс хойш Эрдэнэбаяр, .........., .......... бид хэд байрнаас гараад явж амарцгаасан.” /1хх-н 31/,

 

Гэрч С.Батхүү: “...Тус өдөр техникийн үзлэгээр ирсэн хүмүүс Отгонжаргал гээд захирлын төрсөн өдрийг тэмдэглэх гээд Төв аймгийн Эрдэнэсант сумаас наадмын талбайн тийшээ зүүн тийш холгүйхэн орой ажлаа тарчхаад бид хэд төрсөн өдрийг нь тэмдэглэх гээд явцгаасан. Тэгээд тэнд чихэр жимс идэж байгаад тухайн газраас орой 21 цаг өнгөрөөгөөд байхаа цагийг нь сайн санахгүй байна тарах нь тараад сумын төв рүү ирсэн. Тэгээд Цагдаагийн кубон руу Энхболдтой ороход .........., .........., .........., .........., хэсгийн төлөөлөгч болон Дэлгэрбаяр гээд цагдаа нар байсан. Тэгээд дотор бид хэд 1 шил архи тойруулж уучхаад би амрах гээд байшингаас гараад буудалд орж амарсан. Намайг байхад тухайн хүмүүс зодолдсон зүйл байхгүй. Харин .......... нь гэдэг нөхөр тухайн үед байсан хүмүүс рүү агсраад орилоод байсан. Намайг байхад зодоон цохион болсон зүйл байхгүй. Би кубоноос Энхболдтой гарч явсан. Бид хоёрыг гарч явахад бусад хүмүүс бүгд кубонд үлдэцгээсэн. Намайг байхад орж ирээгүй. Өөрсдийгөө удирдах чадваргүй бол байгаагүй. Миний мэдэхээр тухайн өдөр зодолдсон цохилцсон зүйл байхгүй, би түрүүлээд амрах гээд явчихсан байсан.” /1хх-н 44/,

 

Гэрч Г.Тэлмэн: “Тухайн суманд даатгалын компанийн хүмүүс, авто тээврийн хүмүүс байсан бөгөөд Отгонжаргал эгчийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд сумын төвөөс ажлаа тарчхаад орой 19-20 цагийн үед ойрхон гарцгаасан. Тэгээд тэндээ чихэр жимс архи дарс ууж байгаад орой 22-23 цагийн үед сумын төв рүү орцгоосон. Тэгээд би Соёлын төвийн урд байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа унтаж байсан, удалгүй .......... ах миний машинд орж ирж унтсан. Би төрсөн өдрийг тэмдэглэчхээд шууд машиндаа ирээд унтсан. .......... ганцаараа ирж миний машинд унтсан. Нэлээн согтолттой байсан машинд орж ирэхдээ ахыг нь Чой цохичихлоо гээд байсан. Ил харагдах гэмтэл шарх бол байгаагүй хамар нь жоохон хавдчихсан байх шиг байсан өөрийгөө хянаж чадахгүй чүй ай л машинд орж ирсэн. Миний ойлгосноор Чой нь .......... ахыг дагуулж гараад цохичихсон юм шиг байна лээ. Тэгээд .......... ах буцаж гэрт ороод нөгөө хэдтэй бөөндөө гарч ирэхэд Чой нь зугтаасан л юм шиг байна лээ. Би ..........ыг сайн мэдэхгүй байна.” /хх-н 46/,

 

Гэрч И.Цэрэнсугар: “............. гаднаас намайг Чой мөргөчихлөө хамраас цус гарчихлаа гээд Эркад хэлж байсан. Би яг цохиж, мөргөж байгааг нь хараагүй. Би тэр талаар мэдэхгүй байна хүн болгоныг гарч орж байгааг бүртгээгүй. .......... ямар ч байсан альпард машин дотор хоносон. .......... нь мөн машинд унтана гээд явсан, яг хэний машинд унтсан талаар мэдэхгүй байна. .......... хаана унтсан талаар би мэдэхгүй байна. Бид нарыг бөөндөө гэрээс гарахад лав байхгүй байсан.” /1хх 48/,

 

Гэрч О.Уран..........: “...Отгонжаргалын төрсөн өдөр болоод сумаас зайдуу гараад төрсөн өдрийг нь тэмдэглээд архи тойруулаад ундаа ус уугаад сэрүүхэн байсан болохоор буцаад сум руу төв рүү явцгаасан. Тэгээд суманд ирээд буудалд байрлаж байсан бөгөөд буудал оргүй болчихсон байхаар нь би Монгол даатгалын машинд орж унтсан. Унтаж байсан чинь .........., Цэрэнсугар, Эрдэнэбаяр гээд хэсгийн төлөөлөгч нар машины ард байсан пиво авъя гээд тэрийг л авч гараад инээлдэж хөхрөлдөөд л зогсож байсан. Би Цагдаагийн байрны тийшээ очиж архи дарс уугаагүй. Өөрсдийн үйлдлийг хянах чадвартай байсан байхаа. .......... гэдэг чинь нэлээн хөөрөөд уучихсан байсан. Намайг байхад лав миний нүдэн дээр зодолдож маргалдсан зүйл байхгүй.” /1хх-н 50/,

 

Гэрч Ө.Эрдэнэбаяр: “...Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчим би цагдаатайгаа эргүүлтэй явж байгаад гэр рүүгээ орох гэтэл гэрийн үүдэнд ..........тай таарсан. Тэгээд бид гурав манай гэр рүү орсон. Тэгээд ..........тай гэрт ороход ..........ын араас техникийн үзлэгээр ирсэн хүмүүс гээд .........., Энхболд, .......... гээд нийт 6 хүн орж ирсэн. Манай гэрт байж байгаад ..........ын авчирсан нэг шил архийг задлаад .......... тухайн архийг тойруулж хундагалж өгсөн. Анх орж ирэхдээ бүгд архи уучихсан халамцуу орж ирсэн. Даатгалын нэг эгчийнх нь төрсөн өдөр болсон юм гэсэн. Тэгээд архиа тойруулаад байж байтал араас нь 20 орчим минутын дараа .......... халамцуу орж ирсэн. Би ..........тай цэцэрлэгийн нэг ангид байсан. Тэгээд орж ирээд удаан уулзаагүй найзууд багийн үйл явдлуудаа ярьцгааж суусан. .......... анх удаагаа даатгалаар явж байгаа юм шиг байна лээ. Нөгөө хүмүүс нь нийлээд жоохон дээрэлхсэн юм шиг байна лээ, тэгээд .......... намайг харчхаад багын найзтайгаа уулзлаа гээд жоохон хөөрчихсөн байсан. .......... нэлээн халамцуу орж ирсэн бөгөөд тухайн үед байсан хүмүүс рүү үг хаях шинжтэй нөгөө хэд нь ч гэсэн ..........тай мөн адил маргалдчих гээд л үг хаялцаад байсан. Тэгээд сууж байтал .......... гараад араас нь .......... гараад явсан. Тэгээд .......... түрүүлж орж ирэхдээ намайг цохичихлоо гэж орж ирсэн хэн цохисон гэдгээ бол хэлээгүй. Тэгээд төд удалгүй байж байтал араас нь .......... орж ирсэн. .......... орж ирээд тэнд байсан хүмүүс рүү одоо халзагнах уу гэж хэлэхэд нь би тухайн хүмүүст одоо хоорондоо хэрэлдэж маргалдах зодоон цохионы асуудал байхгүй шүү гээд бүгдийг нь гэрээсээ гаргацгаасан. Нөгөө хүмүүсийн зарим нь захиргааны буудалд зарим нь машинд унтацгаана гээд явцгаасан. Тэгээд би гэртээ амарсан. Маргааш өглөө нь .......... манайд ирээд намайг .........., .......... нар цохиж зодсон гэж хэлсэн. Баруун нүдний хажууд зулгаралт үүссэн, хамар уруул нь шалбарч хавдсан байсан... Тухайн хүмүүс манай гэрт 2021 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 22 цагаас 23 цагийн хооронд байсан санагдаж байна. Хамгийн сүүлд бүгд л гэрээс бөөндөө гараад явсан санагдаж байна. Харин .......... бол түрүүлээд гэрээс гараад явсан...” /1хх-н 52-53, 55/,

 

Гэрч Ц.Дэлгэрбаяр: “Тухайн өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд хэсгийн төлөөлөгчтэй эргүүлд явж байгаад кубоны гадаа ирэхэд .......... гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд гэр лүү ороод байж байтал араас 3-4 хүн орж ирсэн сайн санахгүй байна. Тэгээд тэнд байсан хүмүүс нэг шил архи задлаад тойруулж уугаад хэсэг хугацааны дараа Чой гээд залуу нь гаднаас жоохон согтуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ нөгөө хэд рүүгээ хэл амаар өдөөд агсраад амжих уу гээд орилоод байсан. Тэгээд хэл амаар муудалцаж байтал .......... нь ..........тай цуг гарсан гараад 5 минутын дараа .......... гээд залуу нь намайг Чой цохичихлоо гээд хамраас цус гарчихсан орж ирээд араас нь .......... орж ирээд .......... луу одоо нэгийн эсрэг нэг үзчихье би эрийн цээнд хүрчихсэн би том болчихсон одоо насны ялгаа байхгүй шүү гээд орилоод байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч та нар энд битгий муудалц гарцгаа явж амар гэхэд Чой нь түрүүлээд гараад явсан. Тэгээд 10 минутын дараа байхаа бид хэд бүгд гэрээс гарч яваад би гэртээ үлдсэн.............  тэр хавьд байгаа хүмүүс рүү нь агсраад байсан. Тэгээд .......... ..........тайгаа найз юм шиг байна лээ тэгээд миний хөгшөөн боль энээ тэрээ гээд л авч гарсан миний ойлгосноор. Кубоноос эхлээд .......... ганцаараа гарч явсан дараа нь бүгд бөөндөө гарч явсан орой 23 цагийн орчим л гарч явсан байхаа нэлээн л бүрэнхий болчихсон байсан. Кубон дотор нэг шил архи хувааж уусан анх ирэхдээ бүгд халамцуу байсан. Бүгд л ер нь ойролцоо согтолттой байсан. Маргааш өглөө нь би техникийн үзлэгээр явахдаа кубоны үүдэн дээр 07 цагийн үед ..........тай таарсан. .......... "би эмнэлгийн гадаа машин дотор ганцаараа унтаж байгаад сэрлээ төлөөлөгч чинь хаана байна гээд өнгөрсөн. Нүүр царайг нь анзаараагүй.” /1хх 57/ гэж тус тус мэдүүлснээс үзэхэд хохирогч .........., гэрч нарын мэдүүлэгт ноцтой зөрөө байна.          

 

Тухайлбал хохирогч ..........мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ мөрдөгчийн “Таныг .........., .......... нар цохих үед дэргэд тань яг хэн хэн байсан бэ?” гэсэн асуултад “ Дашка, Энхболд, .......... гээд залуучууд байсан” гэж хариулсан бол 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор дахин авсан мэдүүлэгт мөрдөгчийн “Зодоон болоход таны хажууд яг хэн хэн байсан бэ?” гэсэн асуултад “.........., .......... нар байсан юм. Даваадорж угаасаа ..........ыг өмөөрөөд л над руу дайраад байсан юм” гэж хоорондоо зөрөөтэй мэдүүлсэн, мөн гэрч нарын хэн аль нь шүүгдэгч .........., .......... нарыг бүлэглэн ..........ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж зодсон талаар мэдүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх хохирогч .........., шүүгдэгч .........., /1хх 20, 24-25/, шүүгдэгч .......... /1хх 22-23/, гэрч Д.Энхболд /1хх 31/, Г.Тэлмэн /1хх 46/, И.Цэрэнсугар /1хх 48/, О.Уран.......... /1хх 52-53, 55/, Ц.Дэлгэрбаяр /1хх 57/, Т.Навчаа /1хх 162/ нарын мэдүүлгүүдээр .........., .........., .......... нарын дунд үл ойлголцох хувийн таарамжгүй харилцаа үүссэн, ..........нь ..........ын эрх чөлөөнд халдсан зэргээс хохирогч ..........ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг шүүгдэгч .........., .......... нар учруулсан байх үндэслэлтэй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх ... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг үнэлж чадаагүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудаас Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 355 дугаартай шинжээчийн: “1...........ын биед хамар ясны хугарал, уруулын салстад шарх, баруун хацар, хамар, дээд уруул, эрүү, баруун, зүүн шилбэ, хэвлийд зулгаралт, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Хамар ясны хугарал, уруулын салстын шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтэд /хх 61/ тусгасан гэмтлүүдийг учруулан хохирогч ..........ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн гэх нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангасан, харин хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч ..........ыг цагаатган хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, шүүгдэгч .........., .........., ..........нарт холбогдох хэрэгт магадлалд заасан нэмэлт ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцаан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч .........., .........., ..........нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                            Н.ЭНХМАА

 

                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ