Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 519

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Т , түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл

хохирогч Б.Итгэл, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн

гэрч Б.Пүрэвдорж

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй

хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

1705004870118 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн

Тариалан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1;

оршин суух хаягтай, ялгүй, Т

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Т  2017 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Кастль” нэртэй баарны гадна хохирогч Б.Итгэлийн

нүүр рүү цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт

холбогджээ.

Шүүгдэгч Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл

байхгүй. Хохирогчийг цохисон гэм буруу дээр маргахгүй. Хохиролд гэж өнөөдөр 500.000

төгрөг өгсөн гэв.

Хохирогч Б.Итгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн өдөр манай найз Пүрэвдорж бид хоёр хорооллын “Castle” нэртэй бааранд

орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед манай найзыг түлхээд байхаар нь

болиулах гэхэд Т  гэгч нь хэл амаар доромжлоод байсан. Т  намайг

газар түлхэж унагаад миний дээрээс өшиглөөд цохиод байсан. Манай найз Пүрэвдорж

руу дайраад барьж аваад газар саваад унагаад байсан. Баарны хамгаалагч нар ирж

бид нарыг салгасан.

Гомдолтой байна. Эмчилгээний зардалд нийт 4.113.750 төгрөг нэхэмжилнэ.

Шүүгдэгч Т  өнөөдөр 500.000 төгрөг өгсөн гэдэг нь үнэн. Энэ мөнгийг хасч

тооцуулъя. Бас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Энэ талаарх

баримтуудаа шүүхэд өгсөн байгаа гэв.

Гэрч Б.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд зодуулж гэмтсэн зүйл байгаа. Гэхдээ би маргааш нь цэргийн анги

руугаа буцаад явсан. Тэгээд ч би цэргийн албан хаагч болохоор ямар нэгэн зодоонд

оролцоогүй. Камерын бичлэгийг үзсэн. Итгэл бид хоёрыг бүжиглэж байхад намайг

мөрлөөд хэл амаар доромжлоод байсан. Т  нь Итгэлийг газарт унагаад

дээрээс нь өшиглөөд цохисон. Баарны хамгаалагч нар ирээд салгасан. Бид хоёр тухайн

баарнаас гараад явах гэтэл Т  найзуудтайгаа гарч ирээд дахин зодсон.

Намайг нэг найзтай нь зууралдаж байх үед Т , Итгэлийг цохиод байсан.

Итгэлийг 3 залуу барьж байгаад цохиод байсан гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох

баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Баттулгын Итгэл “... 2017 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цагийн

үед найз Пүрэвдоржтой уулзаад нэг цаг дуулаад хүний 2 пиво авч уугаад Баянгол

дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах Кастль нэртэй бааранд ороод шөнийн 03

цагийн үед манай найз бүжиглэж байхад нь нэг танихгүй залуу манай найзыг гарынхаа

тохойгоор цохиод муудалцаад байхаар нь би очиж салгахад нөгөө залуу согтуугаар

агсам тавиад ална гээд орилоод байсан ба манай найзыг түлхэж унагаад над руу

дайраад байсан. Тэгээд намайг газарт унагаахад хажуунаас өшиглөж цохиод,

хажуунаас дахин залуучууд нэмэгдэж ирээд 3-5 залуучууд болоод өшиглөсөн. Тухайн

баарны хамгаалагч нар нь салгаад бид нарыг гаргасан. Манай найз Пүрэвдорж таньдаг

гэх хүнтэй уулзаад зогсож байхад араас нөгөө залуучууд гарч ирээд над руу дайраад

байхад нь хамгаалагч нь салгаад байсан ба харин манай найзыг тухайн залуугийн найз

нь хавсарч унагаасан. Хамгаалагч нар нь ирээд салгаж байгаад цагдаагийн ажилтанд

хүлээлгэж өгсөн. Тухайн үед намайг муудалцсан залуучуудын жижиг биетэй залуу,

нүдний шилтэй залуу, босоо үстэй шар царайтай залуучууд өшиглөж байсан. Өөр цаана

нь хэдэн залуучууд байсан, миний биеийн баруун нүд, 2 чих, хамар зэрэг газарт ил

харагдах гэмтэлтэй байна. Өөр хаана гэмтсэн талаар мэдэхгүй байна. би шүүх эмнэлэгт

үзүүлнэ. Пүрэвдорж бид хоёр тэдгээр залуучуудыг танихгүй, өш хонзон, өр авлагатай

асуудал байхгүй, хэрүүл маргаан хийгээгүй” /хх-н 9-10/ гэж,

гэрч Бумцэндийн Пүрэвдорж “... найз Итгэлийн хамт Баянгол дүүргийн 12

дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастль” нэртэй бааранд 00 цаг

өнгөрч байхад орсон юм. Бид хоёр тухайн бааранд үйлчлүүлээд 02 цаг өнгөрч байхад

бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних гурван залуугийн нэг нь намайг

тохойлдсон бөгөөд үүнээс болж маргаан үүссэн. Маргалдаж байхад бүжгийн талбай

дээр Итгэлийг намхан нуруутай хар өнгийн фудболктой залуу газар унагаачихсан

бөгөөд ямар үйлдэл хийж унагаасан талаар мэдэхгүй байна. Энэ үед хамгаалагч нар

ирж салгасан. Бүжгийн талбайгаас бид хоёрыг буугаад ирэх үед Итгэлийн нүүрэн дээр

нь хумасны сорив байсан. Тухайн гэмтэл хэрхэн учирсан талаар мэдэхгүй. Тэгээд 03

цаг өнгөрч байхад баарнаас гараад гадаа зогсож байхад бүжгийн талбай дээр

маргалдсан гурван залуу гарч ирээд намхан хар өнгийн фудболктой залуу Итгэлийг

шууд нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд Итгэл тэр хоёр хоорондоо

зууралдаад Итгэл тухайн залуугийн цээжийг нь доош нь дараад тэвэрсэн байсан

намайг тэр хоёрыг салгах гэж очиход хамт явж байсан хоёр залуу нь намайг хориглоод

өндөр нуруутай залуу нь намайг хавирч газар унагаасан. Энэ үед Итгэл хар фудволктой

залуутай зууралдаад хашаанд шахуулсан байсан бөгөөд хамгаалагч нар ирээд

зодооныг салгасан. Үүнээс хойш дахиж зодолдоогүй.

Миний биед учирсан сүртэй гэмтэл шарх байхгүй. Согтолт бага байсан. Болж

байгаа үйл явдлыг бүрэн ухамсарлах чадвартай байсан. Надад гомдол санал байхгүй.

Би Итгэлийг яг хэдэн хүн зодож цохьсон талаар мэдэхгүй байна. Хар фудволктой

намхан залуу нь түүнийг газар унагаад дээр нь зогсож байсныг санаж байна. Тухайн

зодоонд Итгэл бид хоёроос гадна гурван хүн байгаа. Тухайн залуу хэн нэгэнд гар

хүрээгүй хажууд л ямар нэг зүйл яриад байсан. Яг юуны талаар яриад байсныг

мэдэхгүй байна. Итгэлийн баруун талын шанаа хавдаад цус гарсан, хамар нь хавдсан

байсан. Өөр зүйл би ажиглаагүй. Баар руу ороход Итгэлийн биед ямар нэгэн гэмтэл,

шарх байгаагүй” /хх-н 12/ гэж,

гэрч Батболдын Билгүүн “... 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн

өдөр болоод найз Т , Энхтамир, Саруул, Эрдэнэцэцэг, Гэрлээ, Лхамаа,

Хулан, найз охин Халиунаа бид нар уулзаж Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг

дэвсгэрт байрлах “Кастль” гэх нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Би Лхамаа, Хулан

нарын хамт ширээнд сууж байхад манай найзуудын бүжиглэж байсан хэсэгт

бужигналдаад байхаар нь би бүжгийн талбай дээр очиход Т  хохирогч гэх

залуутай тэврэлдсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд салгах гээд очиход хамгаалагч

нар ирээд салгаад нөгөө 2 залууг аваад явсан. Би юу болсон талаар асуухад

Т  нь Эрдэнэцэцэгийг араас нь найз нь тэврээд өдөөд байхаар нь боль гээд

жаахан холдуулсан чинь найз нь ирээд шууд цохиод авахаар нь барьцалдаж аваад

газар унасан гэж хэлсэн. Тэгээд Энхтамир бид 2 гарч тамхи татах гээд зогсож байхад

баарны гадаа нөгөө 2 залуу зогсож байсан. Тэгтэл араас Т  гарч ирсэн нөгөө

залуу хэрүүл өдөөд байсан чинь Т  нөгөө хохирогч гэх залуугийн нүүр рүү нь

гараараа 1 удаа цохиод тэврэлдээд явсан. Эргээд харсан чинь Энхтамир нөгөө

залуугийн найз гэх залууг нь өргөөд газар 2 унагаасан. Би Т  рүү харсан чинь

барьцалдсан байхаар нь очиж салгах гэхэд баарны хамгаалагч нар ирээд салгасан.

Тэгээд нөгөө 2 залуугийн хохирогч нь би цагдаа гээд дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар

ирээд бид 3-ыг авчираад согтолтын зэргийг үлээлгэж шалгахад бид 3-аас 0 хувьтай

гарсан. Нөгөө 2 залуугийн хохирогч нь нилээн согтуу гуйвсан байдалтай, найз нь бол

арай гайгүй байсан. Тэгтэл хохирогчийн ээж нь гэх эмэгтэй ирээд бид нарыг цохиод

доромжлоод байсан. Би тэр 2 залууг цохиогүй, уг нь нэг залууг өшиглөх гэж байгаад

больсон. Манай найз Т  тэр залууг нэг удаа цорьсон. Өөр хүн зодоогүй” /хх-н

13-14/ гэж,

гэрч Энхжаргалын Эрдэнэцэцэг “... 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр найз

Билгүүний төрсөн өдөр нь болоод найз Т , Билгүүн, Энхтамир, Саруул,

Гэрлээ, Лхамаа, Хулан, Халиун нарын хамт “Кастль” гэх нэртэй бааранд орж

үйлчлүүлсэн. Тухайн үед намайг бүжиглэж байхад нэг үл таних цагаан өнгийн

фудволктой халзан толгойтой залуу миний араас байн байн тэвэрч авах гээд байхаар

нь миний өөдөөс хараад зогсож байсан Т  тэр залууг болиоч ээ гээд надаас

холдуулсан. Тэгсэн чинь өөр нэг залуу гарч ирээд Т  рүү нэг удаа цохиод

авсан. Яг хаашаа цохьсоныг мэдэхгүй. Т  тэр залууг тэврээд аваад газар

унасан. Нөгөө залуу нь нилээн согтуу байсан. Бид нар архи согтууруулах ундаа

хэрэглээгүй байсан. Тэнд бүжиглэж байсан залуучууд Т  тэр залуу хоёрыг

хоёр тийш нь салгасан. Гэтэл нөгөө залуу найзтайгаа цаашаа явсан. Ширээн дээр юу

болсон гээд нэг нэгнээсээ асууж байгаад би 00 руу яваад буцаж ирэхэд манай 3 залуу

байхгүй байхаар нь тамхи татахаар гарсан юм байна гэж ойлгосон. Түүнээс цааш юу

болсон талаар мэдэхгүй” /хх-н 25-26/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Б.Итгэлийн гэмтэлтэй холбоотой “Б.Итгэлийн биед баруун

нүдний дээд, доод зовхи, зүүн чихний дэлбэн, баруун далны доод хэсэгт цус хуралт

гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг

хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын

2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн

зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-н

32/ гэсэн 10636 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн

шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг

нотолно.

Прокуророос шүүгдэгч Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн,

Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Т т ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт

хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49/,

гэрч Мааяагийн Цэлмэгийн “... Т  нь миний дүү Даваадоржийн ганц

хүү нь байгаа юм. Т  Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн бөгөөд

Сэлэнгийн Хөтөлд өссөн. Улаанбаатар хотод 2006 онд орж ирсэн бөгөөд ганцаараа

ажил төрөл хийгээд өөрийгөө болгоод л яваад байдаг юм. Түүний ээж нь 1987 оны үед

нас барсан, аав нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бие нь тааруу хагалгаанд орсон,

ходоодны өвчтэй байдаг. Т  гаж буруу зан, ааш байхгүй, найзархаг, түргэн

гэнэт уурладаг зантай хүүхэд байгаа юм. Т  нь эхнэр хүүхэд байхгүй. Архи

согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татахгүй. Урьд өмнө цагдаад шалгагдаж

байгаагүй” /хх-н 27/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Итгэл нь шүүгдэгч Т өөс нийт 4.113.750 төгрөг

нэхэмжилснээс 600.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлагад нийцсэн гэж

шүүх дүгнэв.

Үүнд; Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчид үзүүлсэний

8000 төгрөгийн баримт, нотариатын үйлчилгээний төлбөрийн 7000 төгрөгийн баримт,

лазерийн эмчилгээ хийлгэсний 60.000 төгрөгийн баримт, “Өдрийн эмч” гэсэн 525.000

төгрөгийн баримт буюу нийт 600.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага

хангаж байна.

Дээрх 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Т ийн

бэлэн мөнгөөр төлсөн 500.000 төгрөгийн хасч тооцоод, үлдэх 100.000 төгрөгийг

хохирогч Б.Итгэлд олгуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч Б.Итгэлийн гаргасан нэхэмжлэл болох 1 сарын цалин 1.500.000

төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, кундам тариа 108.750 төгрөг, шатахууны үнэ

105.000 төгрөг, сорви арилгах эмчилгээний зардал 1.300.000 төгрөгийн шаардлагыг тус

тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Эдгээр шаардлагыг нь нэг бүрчлэн үгүйсгэвэл:

1-рт; хохирогч Б.Итгэл “Монгол модел” агентлагтай Хөдөлмөрийн гэрээ

байгуулсан гэх боловч тухайн байгууллагад ажилд орсон гэх “Тушаал” байхгүй, хэрвээ

ажилтан нь мөн бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн нотлох баримт нь өөр нотлох баримтуудаар давхар нотлогдож

хэмээн нотолгооны шаардлагыг хангах ёстой.

2-рт; Өмгөөлөгчид төлсөн гэх 500.000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны явцад гарсан шууд зардал биш.

3-рт; 108.750 төгрөгийн үнэ бүхий “Кундам” гэх тариаг хэн гэх эмчийн заавраар

тариулсан хийгээд, ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан гэсэн бичилт “Өвчтний

түүх” буюу “Иргэний эрүүл мэндийн дэвтэр”-т нь бичигдээгүй байна.

4-рт; Шинжээчийн дүгнэлтээр “хөнгөн” зэргийн гэмтэлтэй гарсан хохирогчийн

унааны зардалд 105.000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэхэд эргэлзээтэйгээс гадна,

үүнийгээ өөр байдлаар давхар нотолж чадаагүй.

5-рт; “... сорви арилгах эмчилгээ хийлгэнэ, үүний зардал 1.300.000 төгрөг” гэх

шаардлага нь үндэслэлгүй. Учир нь ирээдүйд гарах зардлыг шүүх урьдчилан

шийдвэрлэх боломжгүй.

Хохирогч Б.Итгэл цаашид гарах зардлаа жич нэхэмжилбэл зохино. Түүний энэ

эрхийг нь хуульд заасны дагуу нээлттэй үлдээв.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн “... энэ хэргийг

дутуу шалгасан, ... зөвхөн Т  гэгч үйлдээгүй, ... тиймээс бусад хүмүүсийн

үйлдэл оролцоог дахин шалгах нь зүйтэй ...” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүх

хангаж шийдвэрлэх боломжгүй.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар гэрчүүд тогтвортой мэдүүлсэний

зэрэгцээ, зодооны талаарх CD бичлэгт гэм буруутай этгээдийн үйлдэл оролцоо

тодорхой бичигдсэн байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал

дээр маргаагүй болно.

Гэхдээ шүүхээс шүүгдэгч Т т ял оногдуулахдаа хохирол төлбөрийг

бүрэн барагдуулаагүй, хохирогчийн гомдолтой гэх байдал зэргийг харгалзан түүнд

торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялаар

шийтгэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт

хавсарган үлдээв. /хх-н 6/

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Т  цагдан

хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,

36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Т  400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил

хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд

мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус

тус зааснаар шүүгдэгч Т өөс 100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Итгэлд олгож,

хохирогч Б.Итгэл нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт

хавсарган үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Т  цагдан хоригдсон

хоноггүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол

гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд

давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг

түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т т урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах

тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ