Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ц.С, Б.Н нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Б

                        Насанд хүрээгүй хохирогчийн

                                    хууль ёсны төлөөлөгч                        Д.О

                        Насанд хүрээгүй хохирогчийн

                                                       өмгөөлөгч                        С.П

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Г.Э

                        Шүүгдэгч                                                          Ц.С

                        Өсвөр насны шүүгдэгч                                    Б.Н

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч П.Г, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н нарын гаргасан давж заалдах гомдол болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаартай тогтоол зэргийг үндэслэн Ц.С, Б.Н нарт холбогдох 1912004870053 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц.С

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б.Н

 

Шүүгдэгч Ц.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн дагавар охин болох бага насны хохирогч Б.Н-ийг эрхшээлдээ байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2015 оны 06 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Малчны захын хашаанд байх гэртээ хөхнөөс нь базаж, өөрийн бэлэг эрхтнээ бариулж, 2015 оны 08 дугаар сарын үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Хойд могой гэх газарт жимсэнд явж байхдаа бэлгийн харьцаанд орсон, 2016 оны намар Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Ар хаяа гэх газарт бэлэг эрхтнийг нь оролдож, 2018 оны намар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Доной гэх газарт байх гэртээ бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

өсвөр насны шүүгдэгч Б.Н нь яллагдагч Ц.Ст холбогдуулан шалгаж буй эрүүгийн 1912004870053 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус аймаг дахь Цагдаагийн газрын насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах албан өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мөрдөгч Д.О-д дахин хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ц.С намайг хүчиндээгүй, би өмнө нь мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн. Би хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.С-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, Б.Н-ийг худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Нд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Б.Нд тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Нд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 182 /нэг зуун наян хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Өсвөр насны шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.С, өсвөр насны шүүгдэгч Б.Н нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.С, өсвөр насны шүүгдэгч Б.Н нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.С, өсвөр насны шүүгдэгч Б.Н нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Сийн гаргасан давж заалдах гомдолд: Ц.С би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Н-ийн өгсөн эхний мэдүүлэг бүгд худлаа юм. Энэ байдлаас болж миний эрүүл мэнд болон эрх зүйн байдал маш их дордож байна. Би энэ хэргийг дахиж шалгуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 244 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 42-01 тоотод оршин суух Ц.С-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь хохирогч Б.Н нь би хойд аав Ц.Ст хүчиндүүлээгүй, ууртай үедээ худлаа ярьсан, би өөр хүнтэй бэлгийн харьцаанд хүсэл сонирхлоороо орж байсан, одоогийн 6 дугаар ангийн хүүхдүүд ихэнх нь бэлгийн харьцаанд орсон байдаг, хүүхдийн ууртай үедээ хэлсэн үгээр хүнийг яллаж болохгүй гэж шүүх хуралдаанд өөрөө мэдүүлсэн. Мөн мөрдөн байцаалтын үед ч өөрөө би худлаа ярьсан, би хойд аав Ц.Ст хүчиндүүлээгүй гэж мэдүүлж байснаас харахад дээрх гэмт хэргийг Ц.С үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тухайн гэмт хэргийг Ц.С үйлдсэн байна гэж шүүх үзсэн тохиолдолд түүний ар гэрийн байдал, анх удаа хэрэгт холбогдож буй нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний ялыг багасгаж, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 244 тоот шийтгэх тогтоолыг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гардан аваад, уг тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Уг шийтгэх тогтоолоор Б.Н намайг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Миний тухайд хойд эцэг Ц.Сийг өөрийн хүсэл зоригийн эсрэг хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн, хүчиндсэн гэдэг мэдүүлгийг өгч байсан нь худал юм. Энэ мэдүүлгийг өөрийн ээжид гомдсон, уурлаж бухимдсандаа анх өөрөө бодож цагдаагийн байгууллагад мэдүүлсэн. Нэгэнт худал ярьсан мэдүүлгээ давтаж удаа дараа мэдүүлэг өгсөн. Ингэж байж байгаад өөрийн уур бухимдлаас болж хүнийг гэмт хэрэгт гүтгэх нь буруу гэдгийг ойлгосны улмаас өөрийн санаачилгаар хүсэлт гаргаж, урьд өгсөн мэдүүлгүүд худал гэдгээ хэлсэн. Гэтэл миний урьд өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж, харин миний сүүлд 16 нас хүрснийхээ дараа өгсөн үнэн зөв мэдүүлгийг үгүйсгэн намайг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний болчимгүй, томоогүй зангаасаа болж хүнийг хэрэгт гүтгэж өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн нь нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байгаа учраас энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Д.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-т зааснаар насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч Б.Н миний нэгэн адил хуульд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой байсаар байтал хуульд заасан эрх, үүрэг эдэлж хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж чадаагүй. Д.О нь надтай ярилцаж миний санаа бодол, бодит үнэн байдлын талаар сонсдоггүй бөгөөд сонсохыг ч хүсдэггүй. Ээжийг маань ч уулзахаараа элдвээр хэлж загнадаг. Миний түүнд итгэж ярьсан хувийн нууцыг хүртэл шүүх хуралдаан дээр ярьсан төдийгүй, зарим зүйлийг нэмж үнэн болгох гэж ярьж байсан. Энэ нь миний эрх ашгийг хамгаалахын төлөө бус зөвхөн өөрийн ажил хэргийн нэр хүнд, байгууллагын эрх ашгийг хамгаалж ажилласан гэх сэтгэгдэл төрүүлсэн. Тэр ч байтугай шүүх хуралдаан дээр намайг өмгөөлөгчтэй харьцуулахгүй, өмгөөлөгчийн урдуур орж надад өөрийн санааг хэлж байсан. Эдгээр үйлдэл нь хууль ёсны төлөөлөгч миний эрх ашгийг хамгаалж ажиллаагүй гэдэг дүгнэлт хийхэд хүргэсэн тул цаашид энэ хүнийг болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулмааргүй байна. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ц мэдүүлэгтээ Ц-ын охин ээждээ энэ асуудал танаас л болж байгаа юм гэж хэлсэн байгаа. Би ээжид уурлаж бухимдсандаа хойд эцэг Ц.Сийг худлаа хэлчихлээ гэсэндээ бухимдаж, ээж рүүгээ энэ үгийг хэлсэн юм. хамгаалах байранд намайг өөрийгөө нээх, бусдад илэрхийлэх талаар цочролд орж, нэг ч үг дуугарахгүй байдалтай байсан гэж хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Энэ нь миний хойд эцгийгээ худал гүтгэсэн гэдэгтээ шаналж байсан үйл явц юм. Миний ээж болон хойд эцэг Ц.Сийн эгч нараас надад сэтгэл зүйн дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Эдгээр хүмүүсийг Б.Нд сэтгэл зүйн дарамт үзүүлжээ гэсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй бөгөөд ийм дүгнэлт ч гарах боломжгүй. Гэсэн атал хууль ёсны төлөөлөгч яагаад ингэж хэлээд байгааг би ойлгохгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянаж, Б.Н намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өсвөр насны шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх  хуралдаанд оролцсон оролцогчдын тайлбар зэргээс харахад Б.Н нь зориуд худал мэдүүлэг өгсөн гэдэг нь тогтоогдсон байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл нь гэмт хэрэг байхаар хуульчилсан байдаг. Б.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн хор аюулын шинж нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр үүсээд байгаа ээдрээ төвөгтэй нөхцөл байдлаас харахад энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох жишээ болж байна. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын хувьд хэн нэгэн хүн нөлөөлсний улмаас энэ хэргийг зориуд худал үгүйсгэж байвал харин Б.Н-ийг энэ хэргийг үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал үүсэж болох юм. Гэтэл өнөөдөр Б.Нд нөлөөлсөн байж болох талаар түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэллээ. Б.Н-ийн сэтгэл зүйн байдалд гэр бүлийн гишүүд болон гэр бүлийн харилцаа нөлөөлсний улмаас тэрээр энэ хэрэг дээр зориуд худал мэдүүлэг өгсөн байна гэдэг нь тогтоогдоогүй. Иймээс Б.Нд холбогдох зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Сийн хувьд хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасны дагуу авагдсан хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Мөн цаг хугацааны талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн бөгөөд тухайн үйл явдал болж байсан талаар гэрч нар мэдүүлсэн учраас энэ гэмт хэргийн нөхцөл байдал бий болсон байна гэж үзэж байна. Иймд Ц.С, Б.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Оролцогч нарын зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хорих ялыг багасгах, хорих ялыг эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү гэсэн тайлбар хэлсэн бөгөөд үүн дээр тайлбар хэлэхэд шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй зэрэг нөхцөл байдлыг шүүхийн зүгээс харгалзан үзэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд хохирогчийн байр суурь дээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулаад ирэхээр энэ хүүхдийн шүүгдэгч гэсэн эрх, ашиг нь хөндөгдөж байна. Тэгэхээр Б.Н-ийн худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдлыг нэлээд сайн шалгаж тогтоосны үндсэн дээр гэм буруутайд тооцох ёстой. Тийм учраас Б.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгчийн хувьд гомдолтой байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Нд ээлтэй байдлаар шийдвэр гаргаж өгөхийг шүүхийн зүгээс хүсэж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хувьд хэлэх санал байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар заасан байгаа. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтооно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Тэгэхээр өнөөдрийн энэ хэрэг дээр эргэлзээтэй байдал үүссэн байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугүйд тооцох гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Ст ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн дагавар охин болох бага насны хохирогч Б.Н-ийг эрхшээлдээ байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2015 оны 06 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Малчны захын хашаанд байх гэртээ хөхнөөс нь базаж, өөрийн бэлэг эрхтнээ бариулж, 2015 оны 08 дугаар сарын үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Хойд могой гэх газарт жимсэнд явж байхдаа бэлгийн харьцаанд орсон, 2016 оны намар Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Ар хаяа гэх газарт бэлэг эрхтнийг нь оролдож, 2018 оны намар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Доной гэх газарт байх гэртээ бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь,

өсвөр насны шүүгдэгч Б.Н нь яллагдагч Ц.Ст холбогдуулан шалгаж буй эрүүгийн 1912004870053 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус аймаг дахь Цагдаагийн газрын насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах албан өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мөрдөгч Д.О-д дахин хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ц.С намайг хүчиндээгүй, би өмнө нь мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн. Би хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Ц.Сийн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Н-ийн худал мэдүүлсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус зүйлчилсэн нь зөв байна.

 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, өсвөр насны шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч, өсвөр насны шүүгдэгч Б.Н  нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг багасгах, ял эдлүүлэх дэглэм бууруулах боломжгүй юм.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Н нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 01 сарын 03-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч нарын хамт тус тус хохирогчийн мэдүүлэг өгсөн ба уг мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авч, бэхжүүлснийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн дээрх мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэлэх боломжтой.

 

Харин насанд хүрээгүй хохирогчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээс зөрүүтэй байх тул Б.Н-ийн дээрх мэдүүлгийг худал мэдүүлэг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Мөн насанд хүрээгүй хохирогчийг худал мэдүүлэг өгөхийг хэн нэгэн шаардсан, сэтгэл зүйн дарамтад оруулсан зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Н-ийг цагаатгах, түүнд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Ц.С нь 252 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ийн цагдан хоригдсон 252 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулсан тооцсугай.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     Д.Б