Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/04253

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох

 

1,016,664 тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.******* нь нь ******* хорооллын нийтийн зориулалттай орон сууцны 111 дүгээр байшингийн 78 тоот байрны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох ажиллах хүч, хүний нөөцийн зардалд 1 сарын 3000 төгрөг, лифт ашиглалтын төлбөрт 1 сарын 1200 төгрөг, хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний хураамжийн 1 сарын төлбөрт 2500 төгрөг, нийтийн эзэмшлийн орц, зам, талбайн дулаан, гэрэлтүүлгийн 1 сарын төлбөрт 2000 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын хуримтлалын санд хариуцагчийн өмчлөлийн байрны сууцны зориулалттай талбайн 1 м.кв тутмыг тогтмол, cap бүр 100 төгрөгөөр, бичиг хэргийн материал, баримтын төлбөрт 1 сарын 100 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний төлбөрт 1 сарын 6,000 төгрөгөөр тооцож буюу нийт дүнгээр 2020 оноос 2024 оны 8 дугаар сарыг хүртэлх 48 сарын ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 1,016,664 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ... гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжилсэн 1,016,664 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Б.*******д холбогдуулан 1,016,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдуулан 1,016,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 29,500 төгрөгийн тал хувь 14,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******ээс 14,750 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН