Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 520

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч М  түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн

прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

М т холбогдох 1705009140220 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны

11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Увс аймагт төрсөн, 32 настай,

эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,

оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2005 оны

06 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 5

жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 590

дугаартай Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт

заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 10 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг

өршөөн хэлтрүүлж 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Шүүгдэгч М  нь О.Догоосүрэнг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Их

нарангийн автобусны буудлаас Улаан чулуут чиглэлийн автобусанд суугаад Баянгол дүүргийн 6

дугаар хороо 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буух үедээ гадуур хувцасны

халааснаас “Самсунг жи-7” загварын гар утсаа хулгайлж 450.000 төгрөгийн буюу бага

хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд

өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1

дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч М  нь О.Догоосүрэнгийн гадуур хувцасны халааснаас “Самсунг жи-7”

загварын гар утсаа хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд

болох:

Хохирогч О.Догоосүрэнгийн “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Их нарангийн

автобусны буудлаас Улаанчулуут Их наран чиглэлийн автобусанд суугаад Баянгол дүүргийн 6

дугаар хороо 10 хорооллын автобусны буудал дээр буусан юмаа. Тэгээд АТМ- с мөнгө

шилжүүлэх гээд утсаа хайгаад олоогүй хулгайд алдсанаа мэдсэн. Автобусанд явж байгаал буух

үед маш их хүнтэй шахцалдаад гарсан болохоор би автобусанд алдсан байна гэж бодсон.

Тэгээд би өөрийнхөө утас руу хүний утаснаас залгаад үзсэн чинь цагдаад ирээд гар утсаа

аваарай. Хүнийг нь барьчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

Гэрч Л.Эрдэнэсүрэнгийн “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би өглөө 07 цаг 30

минутаас хуваарийн дагуу Баянгол дүүрэгт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянгол дүүргийн 6

дугаар хороо 10 дугаар хорооллын автобусны буудал дээр байж байхад 09 цаг 30 минутын үед

байсан санагдаж байна, автобуснаас халаасны хулгайн гэмт хэргийн байнга этгээдүүдийн

бүртгэлд бүртгэлтэй байдаг М  нь Их наран чиглэлийн автобуснаас бууж ирэхэд нь

шалгаж үзэхэд биеэс нь самсунг G-7 загварын гар утас илэрсэн ба уг гар утсыг шалгаж үзэхэд

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 13-02 тоотод оршин суух хаягтай

ЙС86062025 регистирийн дугаартай Ойдов овогтой Догоосүрэнгийн гар утас болох нь

тогтоогдож М  нь хулгайн хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож үргэлжлэн

шалгуулахаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

Шүүгдэгч М ын яллагдагчаар өгсөн “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

ганцаараа Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудлаас

автобусанд суугаад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол орсон. Автобусны

голын хаалганаас нэг эмэгтэй буух гээд зогсож байсан. Тэр эмэгтэйн зүүн талын халааснаас нь

гар утас нь харагдаад байсан юм. Тэгээд миний хажууд зогсож байсан болохоор яг буух үед нь

зүүн гараараа утсыг нь суйлж авсан. Гар утсыг аваад автобуснаас буугаад цагдаатай

тааралдаад үйлдэл дээрээ баригдчихсан. Нөгөө гар утсаа алдсан эмэгтэй хаачсан мэдэхгүй

буугаад явчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/

Эд зүйлийг хурааж авсан “М аас Самсунг Ж-7 загварын шаргал өнгийн 2 сим

ордог imei:358301079685921/01, 358302079685929/01 дугаар бүхий гар утас 1 ширхэгийг

хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 13 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн “О.Догоосүрэнд Самсунг Ж-7 загварын шаргал өнгийн 2 сим

ордог imei:358301079685921/01, 358302079685929/01 дугаар бүхий гар утас 1 ширхэгийг

хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэсэн тэмдэглэл /хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч М ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд

холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх

дүгнэлээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд

прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах

дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 17.5 дүгээр зүйлд зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн

хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг

дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг

зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм

буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь

шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын

саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн

өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан

“шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгчийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч

зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх

хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн

хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан

шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч

хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч М  баривчлагдсан, цагдан хоригдсон

хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. М ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,

нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

М ыг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

М т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

М  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх

ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

М  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М т авсан

хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ