Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0343

 

      2024          04           17                                        128/ШШ2024/0343

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С******* *******” ХХК /РД: /,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н, Р.Л,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Гуравдагч этгээд: “С******* *******” ХК /РД: /,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х, Б.Н нарын хоорондын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь хуулиар харьяалагдаагүй маргааныг авч шийдвэрлэсэн гэх хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Р.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн  Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай Гомдлын шаардлагыг хангах тухай тогтоолыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн  Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай Гомдлын шаардлагыг хангах тухай тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна.

            2. “С******* *******” ХХК  нь Аж үйлдвэрийн өмчийн эрхийн  Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай Гомдлын шаардлагыг хангах тухай тогтоолыг эс зөвшөөрч, шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 19 дугаартай “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байхад Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар тушаал болон 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Оюуны өмчийн газрын даргын А/25 дугаар тушаалаар манай компанид хуулийн этгээдийн барааны тэмдгийн гэрчилгээг олгосон хэдий ч уг тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа,

3.2. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь хуулиар харьяалагдаагүй маргааныг авч шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчийг энэ гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй,

3.3. Гомдлын шаардлагыг хангах тухай тогтоолд нэхэмжлэгч Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зөрчигдөж байна,

3.4. Оюуны өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд оюуны өмчийн даргын бүрэн эрхийг заасан. Тус хуулийн 13.1.2-т “оюуны өмчийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасан. Улсын байцаагч нь энэ маргааныг шийдвэрлэх дээд шатны захиргааны байгууллага биш. Харьяалал зөрчөөд тогтоол гаргаж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Товчхондоо бол өнөөдрийн ажил удсан, энэ маргаан юунаас үүссэн бэ гэхээр ерөөсөө хууль тогтоомжид байхгүй процессыг С******* гаргаж ирж байгаа юм. Хуулиар зөвшөөрөгдөөгүй асуудалд гэнэт гомдол гаргасан. Гомдлын маргаан шийдвэрлэх зөвлөлд энэ гомдлыг хүлээж авч хэлэлцэнэ гэсэн бүрэн эрх олгоогүй байхад бүрэн эрхээсээ гадуурх асуудлыг дур мэдэн хүлээн авч шийдсэнээрээ өнөөдрийн энэ маргаан үргэлжлээд явж байгаа, үүсчхээд байгаа юм. С******* компани нь 2021 онд мэдүүлгийг анх гаргадаг. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулиар 9-12 сарын дотор шүүлтийн ажиллагаа дуусахаар байгаа. Практик дээр 6-7 сарын дотор шийдвэр гаргадаг. Гэтэл 2021 онд гаргасан мэдүүлэг энэ процесс, энэ гомдол хуульд заагаагүй үндэслэлээр бүрэн эрх олгогдоогүй асуудлыг хамж авч шийдэж, ингэж ажил удсаны улмаас 2021 онд гаргасан мэдүүлгийг 2024 оны 3 дугаар сард бид нар анх бүртгэсэн гэдэг шийдвэрээ авч байгаа юм. 3 жил орчим хуульд заагаагүй, дураараа процесс үүсгээд энэ асуудлыг үүсгэж байгаа нь энэ компанийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг үр дүн үзүүлж байгаа.

Хамгийн анхны н.Б шинжээчийн дүгнэлтийг маргаан шийдвэрлэх зөвлөл хүчингүй болгосон. Сүүлд Оюуны өмчийн газраас ирсэн баримтуудын дагуу н.Х******* гэдэг барааны тэмдгийн шинжээч дахин дүгнэлт гаргасан байсан. Гэтэл н.Б шинжээчийн дүгнэлт нь С******* компанийн 2021 онд гаргасан 40-2021-0030168 гэсэн барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийж байгаа дүгнэлт.  Үүнийг маргаан шийдвэрлэх зөвлөл хүчингүй болголоо гээд хууль бусаар бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргаад байж байсан чинь захиргааны байгууллага нь өөрөө дахин шинжээч томилоод н.Х******* гэдэг шинжээч нь дахин дүгнэлт гаргасан байгаа. Хоёр шинжээчийн дүгнэлт боловч энэ чинь яг үргэлжилсэн үйл ажиллагаа байгаа. 2021 онд гаргасан барааны тэмдгийн мэдүүлэг дээр л дүгнэлт хийгээд процесс үргэлжилж байгаа. Хэрвээ энэ маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ, хуулийн хүчин төгөлдөр байх юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд шүүхийн шийдвэр гараагүй байхад дүгнэлтийг гаргасан байна, энэ дүгнэлтийг чинь хүчингүй болгоё ч гэдэг юм уу энэ бүрэн эрх нээлттэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цаашид С******* компанийн эрх ашиг хөндөгдсөөр байх нь нээлттэй байгаа. Эцэс төгсгөлгүй л маргаан үргэлжилнэ. Хэрвээ маргаан шийдвэрлэх зөвлөлд үнэхээр энэ дүгнэлтийг зөв, буруу гэдгийг шийдвэрлэдэг бүрэн эрхийг нь олгочихсон бол өнөөдөр бид нар ингэж шүүхдэж явахгүй байсан. Гэтэл ямар ч хуульд заасан процессыг нь заагаагүй байхад түүгээр гомдол гаргаад, маргаан шийдвэрлэх зөвлөл тэр асуудлыг хэлэлцэнэ гэж бүрэн эрх олгоогүй байхад тэр асуудлыг нь авч гомдолд дурдаагүй асуудлаар шийдвэр гаргаад дүгнэлтийг хүчингүй болгоод, 2, 3 жилийн мэдүүлэх үйл ажиллагааг зогсоож байгаа нь компанийн эрхэд халдаж байгаа асуудлууд юм. Тийм учраас сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хэдийгээр н.Х******* шинжээчийн дүгнэлтийг үндэслээд Оюуны өмчийн байгууллага буюу маргаан шийдвэрлэх зөвлөл биш агентлаг буюу оюуны өмчийн байгууллага нь бүртгэх шийдвэр гаргаад энэ актыг хэрэгжсэн гэж үзэхээр байгаа. Гэсэн хэдий ч маргаан шийдвэрлэх зөвлөл нь өөрөө хууль бусаар бүрэн эрх олгогдоогүй асуудлаар, хууль зүйн үндэслэлгүй, тогтоол дотроо огнооны зөрүүтэй, гомдолд зааснаас өөр асуудлыг дураараа авч хэлэлцсэн гэх мэтчилэнгээр хууль бус байгаа. Тийм учраас хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь хуулиар харьяалагдаагүй маргааныг авч шийдвэрлэсэн байгаа юм. Нэхэмжлэгчийг энэ гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй. Гомдлын шаардлага хангах тухай тогтоолд нэхэмжлэгч Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хувьцаа эзэмшигч нарын ногдол авах эрх нь зөрчигдөж байгаа юм. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь тус тус зөрчигдөж байгаа юм. Манай гаргасан өргөдлийг шийдвэрлэж байх явцад хариуцагч байгууллага нь хуулиар харьяалагдаагүй маргааныг авч шийдвэрлээд, тогтоол гаргаж байгаа нь манай байгууллага хууль бус өргөдөл гаргасан юм шиг, түүнийг хариуцагч байгууллага нь засан залруулж байгаа юм шиг байгаа юм. Манай өргөдөл гаргах явцад хууль бус үйл ажиллагаа тогтоогджээ гэсэн ийм агуулга нь 19 дүгээр тогтоолоор тогтоогдсон, цаашлаад хүчин төгөлдөр үлдэх юм бол маргаанаар харьяалаагүй асуудлыг авч шийдвэрлэх боломжтой юм байна, процесс ажиллагааны явцад оюуны өмчийг бүртгэх эцсийн шийдвэр гараагүй, зөвлөл дундаас нь процесс ажиллагаанд оролцдог ийм жишиг тогтох сөрөг үр дагавартай гэж хараад байгаа юм.

Цаашлаад бусад хуулийн этгээдээс өргөдөл гомдол гаргасан тохиолдолд нэгэнт энэ байгууллагын гаргасан өргөдлийн явцад хууль зөрчсөн гэдэг нь 19 дүгээр тогтоолоор тогтоогдсон. Цаашид нэхэмжлэгчийн эсрэг сөрөг байдлаар ашиглагдах боломжтой гэж хараад байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан.

Цаашид ийм хууль бус тогтоолыг үндэслээд манай эсрэг шийдвэр, үйл ажиллагаа гарч болзошгүй учраас бид нар зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулах шаардлагатай байна. Оюуны өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд оюуны өмчийн даргын бүрэн эрхийг заасан. Тус хуулийн 13.1.2-д “оюуны өмчийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасан. Улсын байцаагч нь энэ маргааныг шийдвэрлэх дээд шатны захиргааны байгууллага биш. Харьяалал зөрчөөд тогтоол гаргаж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнийг хууль бус байсан болохыг тогтоох зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж нэхэмжлэгч үзэж байна. Хууль болон санхүүгийн тухайд компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг оюуны өмчөөр бүртгүүлээгүй, улмаар бүртгүүлсэн хэдий ч ийнхүү хууль бус тогтоол байгаа тохиолдолд хөрөнгийн зах зээлээс санхүүгийн эх үүсвэрийг хасахад компанийн үнэлгэ******* сөргөөр нөлөөлөх, цаашид компанийн үнэлгээг дутуу үнэлэхэд хүрч болзошгүй гэж үзэж байна. Оюуны өмчийн маргаантай эсвэл хууль зөрчсөн агуулгаар энэ тогтоол цаашид хүчин төгөлдөр байх нь нэхэмжлэгчид санхүүгийн зах зээлд хөрөнгө босгох, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, томруулах, гадаад болон дотоодын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахад нэн том асуудал үүсгэнэ. Сөрөг үр дагавар авчирна гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр хууль зүйн үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын хүрэ******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэг буюу захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж явж байгаа. Нэгэнт хэрэгжсэн буюу оюуны өмчийн барааны тэмдгийн гэрчилгээг авсан учраас энэ маргаан бүхий захиргааны акт болох 19 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох ийм нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд үүнийг нь дэмжээд явж байгаа юм гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн С******* ******* ХХК-ийн мэдүүлсэн барааны тэмдгийг бүртгэх тухай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай “С******* *******” ХК-аас гаргасан гомдлыг хянан хэлэлцэхэд “С******* *******” ХК нь барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтийг Оюуны өмчийн газарт гаргахад шинжээч Г.Б томилогдон, хянан шалгаж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлага хангаж байгаа талаарх дүгнэлтийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан.

Шинжээч Г.Б 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлтдээ гарын үсэг зураагүй, дүгнэлт гарсан хугацаанд жирэмсний амралттай байсан нь тогтоогдсон.

Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 5.1.5-д заасны дагуу Патентын тухай хууль болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдвол маргаан үүссэн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох этгээдэд даалгах гэж заасны дагуу Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газарт маргаан үүссэн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг даалгах нь зүйтэй гэж зөвлөлийн гишүүд дүгнэж шийдвэр гарсан.

Уг маргаан нь Аж үйлдвэрийн өмчийн газрын үйл ажиллагаанд холбогдох тул “С******* Эм Эм” ******* ХХК-ийг маргаанд оролцуулах шаардлагагүй байсан болно гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* болон С******* барааны тэмдгийн эзэмшигч нь манай банк бус санхүүгийн байгууллага. Манай нэрийг бүртгүүлэхээр нэхэмжлэгч тал Оюуны өмчийн газарт өгсөн байгаа. Манай дээр бүртгэгдсэн, манайх эзэмшигч нь байтал яг ижил төстэй нэр ороод ирсэн. Үүнээс болж манай хэрэглэгч нар болон харилцагч нар зөрүүтэй мэдээллээс болоод асуудал үүссэн. Тийм учраас бид нар гомдол гаргасан. 19 дүгээр тогтоолтой холбоотой дотоод үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдол нь Б тоот тушаалаар жирэмсний амралтаа авчихсан хүн нь амралттай байх хугацаандаа дүгнэлт гаргана гэдэг чинь өөрөө хууль бус. Жирэмсний амралтаа авчихсан ажилтан цахим гарын үсгээр дүгнэлт гаргаад явчихсан. Энэ дээр нь бид нар гомдол гаргасан. Яагаад гэхээр өөрийнхөө эрхийг хамгаалаад дээрээс нь энэ дүгнэлтийг гаргасан байцаагч нь өөрөө жирэмсний амралтаа авчихсан гэдэг нь Оюуны өмчийн газрын өгсөн материал дээр хүртэл байдаг. Тухайн хүнийх нь өөрийнх нь тайлбар байгаа. Жирэмсний амралтаа авчихсан байсан, 2 даргатайгаа цуг ярилцаж байгаад дүгнэлт гаргасан гэдэг нь яригдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өөрөө амралтаа авчихсан байгаа хүн энэ дүгнэлтийг гаргаж байгаа нь хууль бус гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2019 оны 11 дүгээр сард энэ барааны тэмдгийг бүртгэх үйл ажиллагааг эхлүүлээд маш их цаг хугацаанд бүх хэрэглэгчдийг таниулчихсан. С******* гэдэг мөнгөн гуйвуулга нээгээд үйл ажиллагаа явуулж байхад С******* компани нь Э******* гэж нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад С******* гэдэг нэрээ өөрчилснөөс болоод хэрэглэгчдэд төөрөгдөл үүсгээд харилцагчийн эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, ажилтнуудын төөрөгдөл зэрэг маш олон асуудлууд үүссэн учраас бид нар Оюуны өмчийн газар хамгийн анх гомдлоо гаргаж эхэлж байсан. Гэтэл өнөөдөр энэ удаагийн маргаантай холбоогүй ч гэс*******ээ төөрөгдөл хаана үүсээд байгаа, компанийн эрх ашиг хаана яригдаад байгаа юм, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ер нь хаана яригдаад байгаа юм, шударга өрсөлдөөн гэдэг юм хаана яригдаад байгаа юм бэ гэдгийг бодох ёстой байх. Оюуны өмчийн газар агентлагийн хүрэ******* үйл ажиллагаагаа зөв явуулж байна уу, үгүй юу гэдэг өөрөө бас эргэлзээтэй. Яагаад гэвэл нэхэмжлэгч талын дандаа дурдаад байдаг барааны эрхийн, онцгой эрхийн буюу С******* гэдэг барааны тэмдгийн онцгой эрх бол одоо хүндээр зөрчигдчихөж байгаа. Яагаад вэ гэхээр нэхэмжлэгчийг бүртгэчихэж байгаа юм. Энэ процесс өөрөө ер нь яг яаж яваад байгаа нь тодорхойгүй болж байгаа. Манайх өөрөө нээлттэй компани. Хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, нэр хүнд бүх юмтай, жинхэнээсээ нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд нөлөөлөөд явж байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрэ*******, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Анх Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/132 дугаар тушаалаар “S*******”, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/210 дугаар тушаалаар “s*******”, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар тушаалаар  “s*******” гэх үг, өнгө, дүрсний хосолмол барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг гуравдагч этгээд “С******* *******” ХХК-д зөвшөөрч барааны тэмдгийн гэрчилгээ олгожээ.

3. “С******* *******” ХХК-аас барааны тэмдгийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, Оюуны өмчийн газрын шинжээч Г.Б шүүлт хийж үзээд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг 5 дугаар зүйлийг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр татгалзаж, харин 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Оюуны өмчийн газраас барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн дагуу аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн цахим хуудсанд бүртгэл хийгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Үүний дараа “С******* *******” ХК-аас 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 107 тоот албан бичгээр Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх комисст “Оюуны өмчийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “С******* *******” ХХК-ийн мэдүүлсэн барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах гомдлыг гаргаж, үндэслэлдээ “...Оюуны өмчийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлт нь Оюуны өмчийн газрын шинжээч Г.Бийн жирэмсний амралттай байх цаг хугацаанд хийгдсэн байх бөгөөд өөр шинжээч  томилсон шийдвэр, тушаал байхгүй байхад шинжээчийн гарын үсэггүй, хэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй дүгнэлтийг гаргасан байна” гэжээ.

5. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “С******* *******” ХК-аас гаргасан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “С******* *******” ХХК-ийн  мэдүүлсэн барааны тэмдгийг бүртгэх тухай  шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хянан хэлэлцээд “…Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдвол маргаан үүссэн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох этгээдэд даалгах гэж заасны дагуу  Аж үйлдвэрийн өмчийн газрын Патент, барааны тэмдгийн шинжээч Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс  эхлэн жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт авсан нь Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар тогтоогдож байх тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан гомдол үндэслэлтэй” гэж үзэж, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газарт маргаан үүссэн нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг даалгах нь зүйтэй гэж үзэж, 19 дүгээр тогтоолоор Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 5.1.5-д заасны дагуу Аж үйлдвэрийн өмчийн газарт маргаан үүссэн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг даалгасан байна.

6. Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар “...Аж үйлдвэрийн өмчийн газрын Барааны тэмдэг, газар зүйн заалтын шинжээч Г.Бт 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн жирэмсний  болон амаржсаны 120 хоногийн амралт олгож,

7. Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар “...Аж үйлдвэрийн өмчийн газрын Барааны тэмдэг, газар зүйн заалтын шинжээч Г.Бт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөө олгосон байхад шинжээч Г.Б 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг гаргагч “С******* *******” ХХК-ийн “s******* mn” барааны тэмдэгт Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу шүүлт хийж, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэх барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлт гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлт, Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлд хандан гаргасан барааны тэмдгийн шинжээч Г.Бийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

8. Мөн Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 19 дүгээр “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолд заасны дагуу “…Аж үйлдвэрийн өмчийн газрын Патент, барааны тэмдгийг шинжээч  Г.Б нь жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралттай байх хугацаандаа “С******* *******” ХХК-ийн  мэдүүлсэн барааны тэмдгийг бүртгэх тухай  шинжээчийн дүгнэлтийг гаргасан гэх гомдол үндэслэлтэй” гэж үзэж, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газарт маргаан үүссэн нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг даалгаж, Оюуны өмчийн газар уг алдаагаа засаж, н.Х******* гэх шинжээч дахин дүгнэлт гаргаж, Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар тушаал болон 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Оюуны өмчийн газрын даргын А/25 дугаар тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд барааны тэмдгийн гэрчилгээг олгосон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

9. Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн асуудлаар дараах гомдлыг Маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ”, 25.1.4-т “хуульд заасан үндэслэлээр нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт гаргасан гуравдагч этгээдийн эсэргүүцэл”, 25.1.7-д “хуульд заасан бусад”, 25.3-т “Маргаан шийдвэрлэх зөвлөлийг нийт гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ”, 25.4-т “Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж тус тус заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгчийн “…маргаан шийдвэрлэх зөвлөл бүрэн эрх олгоогүй асуудлыг нь авч тэр гомдолд дурдаагүй асуудлаар шийдвэр гаргаад дүгнэлтийг хүчингүй болгосон нь манай компанийн эрхэд халдаж байгаа асуудал…” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны “Гомдлын шаардлагыг хангах тухай” 19 дүгээр тогтоол нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана”, 32.1-т “Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой дор дурдсан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх комисс ажиллана”, 32.1.1-т “энэ хуулийн 7, 8, 23, 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдүүлэг гаргагчийн гомдол” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.

10. Харин Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл гуравдагч этгээд “С******* *******” ХК-аас гаргасан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “С******* *******” ХХК-ийн  мэдүүлсэн барааны тэмдгийг бүртгэх тухай  шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хянан хэлэлцэхдээ Хууль зүйн сайдын 2020 оны А/235 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-ын 4.3-т “Зөвлөлийн хуралдаанд оролцогч гэдэгт маргаан гаргагч, маргаантай холбогдох этгээд түүний төлөөлөгч, маргаантай холбоотойгоор ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээд, орчуулагч, хэлмэрч, гэрч” гэж зааснаар хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч “С******* *******” ХХК-ийг татан оролцуулж, журмын 4.4.1-т “эсрэг талын гаргасан шаардлага, тайлбар, нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 4.4.2-т “Зөвлөлийн хуралдаанд оролцох”, 4.4.3-т “Зөвлөлийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 4.4.4-т “Зөвлөлийн гишүүдээс татгалзан гаргах”, 4.4.5-д “Зөвлөлийн шийдвэрт гомдол гаргах”, 4.4.6-д “маргааныг хүлээн авахаас татгалзсан гишүүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Зөвлөлийн даргад, Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргах”, 4.4.7-д “хууль, журамд заасан бусад эрх” гэж заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй нь маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн гуравдагч этгээд “С******* *******” ХК-аас мэдүүлсэн барааны тэмдгийг бүртгэх тухай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосон 2023 оны “Гомдлын шаардлагыг хангах тухай” 19 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн  Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “Гомдлын шаардлагыг хангах тухай тогтоол”-ыг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

                                  ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ