Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 521

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-

Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч М  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн М  холбогдох 1705005910224

дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч,

ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Баянхонгор

аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,

мэргэжилгүй, “Хос цайз” СӨХ-д менежер хийдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, бага охин 1

нас 5 сартай Ө.Энх-Үжигийн хамтаар

оршин суудаг ба

улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М  нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол

дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолла” бэлэн хувцасны

дэлгүүрээс нууцаар нийт 530,000 төгрөгийн үнэ бүхий зарж байсан бэлэн хувцасыг

хууль бусаар хулгайлан авч С.Зоригтод бага хэмжээний хохирол учруулсан гэмт

хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох

баримтуудыг шинжлэн судлаад

2

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.

Улсын яллагчийн санал болгож байгаа 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын

саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан.

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын

мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М ын өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ... би ганцаараа Бозолла дэлгүүрт

хувцас сонирхоод байж байтал хажуу талд нэг хүүхдийн хувцасны чип нь салаад

уначихаар нь надад хувцасыг авчих юм бол үүдэнд байрлах байрлах дохиолол

дуугарахгүй юм гэсэн бодол орж ирээд, тэр хүүхдийн хувцасыг аваад цүнхэндээ

хийгээд үүдээр гарсан. Тэгээд би буцаад цаад талд нь дэлгүүрийн мухарт хувцасаа

үлдээчихээд буцаж ороод, дахин ногоон саарал өнгийн хүүхдийн бомбер жек буюу

ногоон хүрмийг чипийг нь хүчээр салгаж байгаад дахин цүнхэндээ хийж гарч нөгөө

газраа тавьчихаад дахин орж хүүхдийн пальто, цамц, гутал аваад нөгөө газраа

дахин тавьчихаад дахин орж савхи хулгайлж авахдаа уг дэлгүүрийн хүнд баригдсан

юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34/

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Зоригтын өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ... миний ажиллуулдаг Бозолло

дэлгүүрт их хүнтэй байхаар нь би өөрийн хяналтын камер дээрээ сууж байтал нэг

хүүхэн нааш цаашаа орж гараад ... манай хувцасны дэлгүүрийн хувцаснуудаас гар

цүнхэндээ хийж байхаар нь барьж авсан. Манай дэлгүүрээс 10 нэр төрлийн хувцас

хулгайлсан байсан. ... Тухайн үед энэ хүүхнээс өөр хүүхнүүд энэ хэрэгт хамааралгүй.

Ганцхан энэ хүүхэн тус өдөр манай дэлгүүрээс хулгай хийж байсан ... Надад гомдол

санал байхгүй, бид 2 сайн дураар эвлэрсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15,

29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нямсэр-Одын өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ... Бозолла дэлгүүрт нэгэн үл таних

эмэгтэй 2 удаа орж гарахаар нь хоёр дахь удаагаа гарах үед нь саатуулж байгаад

тортой хувцасыг шалгахад дохиоллыг нь тасалчихсан ногоон өнгийн гадуур өмсдөг

куртик, ногоон цамцны хамт авч гарах гэж байхад бариад Бозолла дэлгүүрийн

дарга Зоригоо ахад нөгөө эмэгтэйг хүлээлгэж өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн

31 дүгээр хуудас/

- Хулгайд алдсан эд зүйлийн нэхэмжлэл /хх-н 10/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-н 16/,

- Мөнгө түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 22/,

- Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 23/,

3

- Хохирогч С.Зоригтын “М аас хохирлоо бүрэн гүйцэт барагдуулж

авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан

журмаар шийдвэрлэж өгнө үү гэх” хүсэлт,

- Яллагдагч М ын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж

өгнө үү” гэх хүсэлт /хх-н 26/,

Шүүгдэгч М ын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Г.Доржийн өгсөн:

“... Миний охин М  төлөв даруухан зантай, дуу цөөтэй, хүний үгээр

байдаг хүүхэд. Манай охин 2008 онд хүнтэй сууж байсан. Одоо нөхрөөсөө салаад 3

хүүхдийн хамт, ээж аавын хамт амьдарч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44

дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Янжинцэвэлийн өгсөн:

“... Миний дүү М  их тусархуу, хүний үгнээс гардаггүй, маш сайн

дуулгавартай, дуу цөөнтэй, элдэв муу зан араншин байхгүй. ... Одоо 3 хүүхэд, ээж,

аавын хамт амьдардаг ...” гэх мэдүүлэг /хх-н 46/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/,

- Хос цайз СӨХ-ийн тодорхойлолт /хх-н 38/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 41-42/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 50/ зэрэг хэрэгт цуглуулж

бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт

цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын

дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,

агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль

ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан

шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч М д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр

зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос

М д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа танилцуулж, гарын

үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар

зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М  нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол

дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолла” бэлэн хувцасны

дэлгүүрээс нууцаар нийт 530,000 төгрөгийн үнэ бүхий зарж байсан бэлэн хувцасыг

4

хууль бусаар хулгайлан авч, С.Зоригтод бага хэмжээний хохирол учруулсан болох

нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч М ын

өгсөн “ ... 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ... би ганцаараа Бозолла дэлгүүрт

хувцас сонирхоод байж байтал хажуу талд нэг хүүхдийн хувцасны чип нь салаад

уначихаар нь надад хувцасыг авчих юм бол үүдэнд байрлах байрлах дохиолол

дуугарахгүй юм гэсэн бодол орж ирээд, тэр хүүхдийн хувцасыг аваад цүнхэндээ

хийгээд үүдээр гарсан. Тэгээд би буцаад цаад талд нь дэлгүүрийн мухарт хувцасаа

үлдээчихээд буцаж ороод, дахин ногоон саарал өнгийн хүүхдийн бомбер жек буюу

ногоон хүрмийг чипийг нь хүчээр салгаж байгаад дахин цүнхэндээ хийж гарч нөгөө

газраа тавьчихаад дахин орж хүүхдийн пальто, цамц, гутал аваад нөгөө газраа

дахин тавьчихаад дахин орж савхи хулгайлж авахдаа уг дэлгүүрийн хүнд баригдсан

юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг ...” гэж хэргээ хүлээн

мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч С.Зоригт, гэрч

Ц.Нямссэр-Од нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн

нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М  бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч

С.Зоригтын “М аас хохирлоо бүрэн гүйцэт барагдуулж авсан, цаашид

гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж

өгнө үү гэх” хүсэлт, мөрдөн байцаалтад өгсөн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”

гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч М  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх

удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг

ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал

тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 240 цаг

нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө

битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх

төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5

дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М ийг будсын эд хөрөнгийг

хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

5

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд

тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

М  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай

ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих

болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон

хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол саналгүй гэснийг

тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг

дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

М д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ