Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 524

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Хохирогч: Э.Жавхлан,

Гэрч: М.Хуягбаатар,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Т д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

эрүүгийн 201726020973 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн

авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т ,

Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд

боловсролтой, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн цахилгаан хангамжийн 3 дугаар курсийн

оюутан, ам бүл 5, эцэг, эх дүү, эхнэрийн хамт

оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Т  нь 2017 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко Банана” бааранд

Э.Жавхлантай бүжгийн талбай дээр шүргэлцлээ гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар уг

баарны гадна талд түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай

учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд

үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”

гэв.

Хохирогч Э.Жавхлангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын

19-нөөс 20-нд шилжих шөнө хоёр найзтайгаа Коко Банана бааранд орсон. Бүжгийн

талбай дээр бүжиглэж байхад найз Баярмагнайтай Т  муудалцаж бүжгийн талбай

дээр эхэлж зодолдсон. Намайг эргээд харахад Т , Баярмагнай хоёр хоёулаа газар

унасан байсан. Баарны хамгаалагч нар Т г араас нь тэврээд аваад гарсан. Би урд нь

Т  миний араас гарсан. Тэгээд би гадаа гарахад Т  намайг зодсон” гэв.

Гэрч М.Хуягбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би Коко Банана бааранд 2016

оны 8 дугаар сараас эхэлж ажиллаж эхэлсэн. Тухайн өдөр эхэлж бүжгийн талбай дээр

зодоон болсон. Би очиж салгасан. Юунаас болж зодолдсоныг би мэдэхгүй. Дагуулаад

гарахад араас олон хүн цуг гарсан. Жавхлан араас гарч ирсэн учир Т , Жавхлан

хоёрыг хоорондоо муудалцсан гэж бодсон. Найзууд нь гэх залуучууд байсан. Тухайн

хүмүүс зодоонд оролцоогүй” гэв.

Хохирогч Э.Жавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг зодуулж байхад

Т тэй хамт явсан 1 эрэгтэй нь гараараа баруун шанаа руу хальт 1 удаа цохьсон ч

түүний үйлдлээс болж би гэмтээгүй. Т  л их хүчтэй цохиж зодоод байсан юм.

Тиймээс миний биед гэмтэл учруулсан гол буруутай хүн нь Т г гэж үзэж байна, энэ

хүнээс эмчилгээний зардлаа нэхэмжилж, гэм буруутай асуудалд нь хуулийн хариуцлага

хүлээлгэж өгөөч гэж хүсч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Гэрч М.Хуягбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед баарандаа ажлаа

хийгээд дотроо байж байтал нэг харсан бүжгийн талбай дээр зодоон болсон нэг өндөр

залуу нэрийг нь Жавхлан гэсэн бас Т  гээд залуу хоорондоо зодолдсон. Тэгээд бид

нар очиж салгаад Т г салгаад аваад гарсан. Тэгээд үүд рүү гарч байтал тэр Жавхлан

гэх залуу араас гүйгээд ирсэн. Ирэнгүүтээ надтай хамт Т г чирээд гарсан. Тэгээд тэд

нартай хамт явсан, Т тэй хамт явсан 1, 2 залуу нөгөө Жавхлантай бас нэг хоёр залуу

хамт гарсан. Тэгээд гарахын өмнө үүдэнд Жавхлан гэх өндөр залууг муудалцсан Т

гэх залуу хэд хэдэн удаа гараараа цохиод бас Жавхлан өөдөөс нь цохиж байсан. Яг хэдэн

удаа бие биенээ цохисныг санахгүй байна. Хэн хэнийхээ нүүр рүү цохисон дөнгөж гараад

шууд хоорондоо зодолдох гээд байсан. Тойрч шаваад байсан. Тэгээд бид нар салгаад

байж байтал гадаа гараад шууд тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд эхлээд Жавхлан,

Т г нэг удаа цохих гэсэн гэхдээ цохиж чадаагүй. Тэгээд бид нар салгах гээд

зууралдаж байгаад нөгөө Т  гэх залуу Жавхлангийн ард гараад толгой руу нь нэг

удаа өшиглөсөн. Тэгээд Жавхлан газар суугаад бид нар Т г салгаад цааш нь аваад

явсан. Тэр үед өшиглүүлсний дараа Жавхлангийн хамарнаас цус гарчихсан, хамар нь

мурийчихлаа гээд орилж байсан. Тэгээд бид нар Т г цагдаа дуудаад өгөөд явуулсан.

Бүжгийн талбай дээр гэнэт зодолдоод Т  газар уначихсан байсан” гэсэн мэдүүлэг

/хх-н 25/,

Гэрч А.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бүжгийн талбай дээр

бужигнаан болоход Жавхлан, Ням-Очир бид хоёроос салчихсан байсан. Жавхлан руу хэн

яаж дайрч давшилж байгааг хараагүй, гадаа Жавхланг хэн яаж зодсонг харж чадаагүй,

намайг баарнаас гарахад Жавхлан зодуулсан, цустайгаа холилдсон байдалтай гадаа

гэрлийн шонгийн хажууд сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 86/,

Гэрч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Т  бид нар ирэхдээ архи

уусан байдалтай ирсэн ба насаар бид нараас дүү тул ширээн дээр зэрэгцээд сууж

байгаагүй. Тэгээд ганцаараа бүжгийн талбай дээр явж байхдаа асуудалд орсон байсан.

Бидний хувьд зодоон болоод байна гэхээр нь мэдэж гарч очиход зодоон болоод дууссан

байсан. Баарны гадаа олон хүн байсан. Зодолдсон хүмүүс нь байсан юм уу, эсвэл зодоон

болохоор хэрэгт дурлаад шавсан хүмүүс байсан юм уу, ямар учиртай хүмүүс байсныг би

хэлж мэдэхгүй. Бидний хэн нь ч Т г зодоон хийсэн гэдгийг мэдээд түүнд хамжиж хэн

нэгэн хүнийг зодож цохисон үйлдэл хийгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 88/,

Шинжээчийн 5350 дугаартай дүгнэлтэд: “...Э.Жавхлангийн биед баруун гайморовын

хөндийн доторх хана зөрөөтэй хугарал, хамрын ясны хоёр хажуу хана сэлтэрсэн

зөрөөтэй, мөн этмойд хөндийн хугарал, духны хөндийн гадна ялтасын зөрөөгүй хугарал,

хоёр талын нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын шарх, нүүрний зөөлөн эдийн

няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг

болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг

тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги

алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 28-р хуудас/,

Шинжээч М.Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн: “...Дээрхи гэмтлүүд бүгд нэг цаг

хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Учир нь томографикийн зурагт хуучин өмнө

учирсан байхаар ямар нэг бороололт эдгэрэлт байхгүй хугарлаас хөндий цустай байсан

байна” гэсэн мэдүүлэг /хх-н 29-р хуудас/,

Шүүгдэгч Т гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э.Жавхлангийн биед надаас

өөр хүн гар хүрээгүй, намайг дуудсан Ууганбаяр, Тэмүүжин /утас-90880777/ нар гадаах

хэрэг болсноос хойш гарч ирсэн. Тэд нар Жавхлангийн биед огт гар хүрээгүй” гэсэн

мэдүүлэг /хх-н 38-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж

үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т  нь 2017 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко Банана” бааранд

Э.Жавхлантай бүжгийн талбай дээр шүргэлцлээ гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар уг

баарны гадна талд түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай

учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Э.Жавхлангийн: “...найз Баярмагнай, Т  хоёр муудалцаж бүжгийн талбай дээр

эхэлж зодолдсон байсан. Би эргээд харахад Т , Баярмагнай хоёр хоёулаа газар унасан

байсан. Баарны хамгаалагч нар Т г араас нь тэврээд аваад гарсан. Би урд нь Т  араас

гарсан. Намайг зодуулж байхад Т тэй хамт явсан 1 эрэгтэй нь гараараа баруун шанаа руу

хальт 1 удаа цохьсон ч түүний үйлдлээс болж би гэмтээгүй. Т  л их хүчтэй намайг цохиж

зодоод байсан юм. Тиймээс миний биед гэмтэл учруулсан гол буруутай хүн нь Т г гэж үзэж

байна” гэсэн мэдүүлэг, гэрч М.Хуягбаатарын: “...Тэгээд гарахын өмнө үүдэнд Жавхлан гэх өндөр

залууг муудалцсан Т  гэх залуу хэд хэдэн удаа гараараа цохиод бас Жавхлан өөдөөс нь

цохиж байсан. Яг хэдэн удаа бие биенээ цохисныг санахгүй байна. Хэн хэнийхээ нүүр рүү

цохисон, дөнгөж гараад шууд хоорондоо зодолдох гээд байсан...Тэгээд бид нар салгах гээд

зууралдаж байгаад нөгөө Т  гэх залуу Жавхлангийн ард гараад толгой руу нь нэг удаа

өшиглөсөн. Тэгээд Жавхлан газар суугаад бид нар Т г салгаад цааш нь аваад явсан. Тэр үед

өшиглүүлсний дараа Жавхлангийн хамарнаас цус гарчихсан, хамар нь мурийчихлаа гээд орилж

байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 5350 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу

цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”

гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т  “Коко Банана” бааранд Э.Жавхлантай бүжгийн талбай дээр

шүргэлцлээ гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар уг баарны гадаа түүнийг зодож эрүүл

мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт

авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд

улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Жавхлангийн биед хүндэвтэр

хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаар 210.000 төгрөгийг нотлох баримтаар

гаргаж өгсөн ба шүүгдэгч Т  нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүхийн

хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож

байна.

Хохирогч Э.Жавхлан нь тухайн гэмт хэргийн улмаас хагалгаанд орох шаардлагатай

тул хагалгаанд орох зардал 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирогч нь тухайн

хагалгаанд ороогүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн

энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн

талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч,

түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй

гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг

үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн

байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д

заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Т  шүүхээс

оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах

боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван

таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг

мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт

зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г

хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд

хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т г “хүний эрүүл мэндэд

хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Т г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч

Т  нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр

торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг

биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний

төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт

хавсаргаж, шүүгдэгч Т гийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус

дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Жавхланд 210.000 төгрөг төлсөн

болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Э.Жавхлан нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний

журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч Т д авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР