Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Д.М-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Б.Б

                        Яллагдагчийн өмгөөлөгч                                Б.А

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Мт холбогдох 2012000000378 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Зээлийн 07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.М

 

Яллагдагч Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Халтар ангархайн ам гэх газраас хохирогч Б.Эын 5 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Таван тээгийн арал гэх газраас хохирогч Ш.Бн хонгор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газраас хохирогч  А.Нын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар: Эрүүгийн 2012000000378 дугаартай хэргийн материалтай танилцахад Д.Мын 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газраас хохирогч  А.Нын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2020 оны 11 сарын 27-ны өдөр  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан,

мөн ялагдагч Д.Мын 2019 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Таван тээгийн арал гэх газраас хохирогч Ш.Бн хонгор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан,

яллагдагч Д.Мын 2019 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Халтар ангархайн ам гэх газраас хохирогч Б.Эын 5 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар  татсан байна.  2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01, 02 дугаартай прокурорын тогтоолоор дээрх хэргүүдийг нэгтгэж аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд “...прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана...” гэж заасан байгааг зөрчиж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Иймд яллагдагч Д.Мт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд

 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дагвадоржийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 2012000000378 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор болон яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бгийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Халтар ангархайн ам гэх газраас хохирогч Б.Эын 5 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Таван тээгийн арал гэх газраас хохирогч Ш.Бн хонгор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газраас хохирогч  А.Нын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Мыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мт холбогдох хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

Эрүүгийн 2012000000378 дугаартай хэргийн материалтай танилцахад Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хоёр эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01, 02 дугаартай прокурорын тогтоолуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд “...прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана...” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2012000000378 дугаартай хэрэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2012004020393, 2012004100394 дугаартай хэргүүдийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж, яллагдагч Д.Мын үйлдсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн болно.

Иймд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл прокурор яллагдагчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөөгүй, нэмэлт оруулаагүй бөгөөд тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй байх тул шүүгдэгч Д.Мт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь Д.Мыг яллагдагчаар татсан тогтоолын зүйл, хэсэг, заалтад ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй юм. Яллагдагчаар татсан тогтоолд хэрэв өөрчлөлт оруулах тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн тогтоолыг өөрчлөх болно. Гэтэл энэ хэргийн буюу үндсэн хэргийн тогтоолд нь өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд хоёр хэргийг нэгтгэж байгаа үйл ажиллагаа нь яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт орж байгаа гэж үзэж байна. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Бгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Мыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Халтар ангархайн ам гэх газраас хохирогч Б.Эын 5 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Таван тээгийн арал гэх газраас хохирогч Ш.Бн хонгор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газраас хохирогч  А.Нын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд “...прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана...” гэж заасан байгааг зөрчиж яллах дүгнэлт үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

   Прокурор яллагдагч Д.Мыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсаны дараа хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт нь хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэсэн ба уг ажиллагааг хийснийг яллагдагчаар татах тогтоолуудад заасан зүйл, хэсэг, заалтыг нэгтгэсэн, өөрчилсөн, хүнд зүйлд багтаасан гэж үзэх боломжгүй юм.

 

    Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан ажиллагааг заавал хийх шаардлагатай бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

     

     Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                    В.Ц