Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 525

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-

Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Иргэдийн төлөөлөгч Д.Майдаржав,

Улсын яллагч Ням-Очир,

Шүүгдэгч А , түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Г.Батбаяр,

Шүүгдэгч Н , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Хохирогч Н.Эрдэнэбаатарын өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус

шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол

дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн

2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Н , А  нарт холбогдох

201301010855 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод

төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,

эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт

оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр

сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял

шийтгүүлж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх

хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолоор 3 жил 5

сар хорих ялаар өөрчлөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 415 дугаар ангид

хорих ялаа эдэлж байгаа, Монгол улсын иргэн, Дорноговь аймаг

Сайншанд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

цахилгаанчин мэргэжилтэй, Сити таур ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 4,

эхнэр 2 хүүхдийн

оршин суух хаягын бүртгэлтэй

ял шийтгэлгүй А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Н , А  нар бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын

21-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк

хотхоны 301 дүгээр байрны жижүүрийн өрөөнд хувийн таарамжгүй харьцааны

улмаас маргалдан иргэн Н.Эрдэнэбаатарыг зодож бие махбодид хүнд гэмтэл

санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох

баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н  мэдүүлэхдээ: “2013 оны 4

дүгээр сарын 20-ны өдөр нутгийн залуутай архи уугаад маргааш нь Мөнхтуяагийн

жижүүрийн өрөөнд 2 пивотой орсон. Мөнхтуяа бид хоёр унтаад Мөнгөнтуул эгч

А  2 уугаад үлдсэн. Тэгээд Эрдэнэбаатар ах орж ирсэн ба Эрдэнэбаатар

ах Мөнгөнтуултай хайр сэтгэлийн холбоотой байсан юм шиг байна лээ.

Эрдэнэбаатарт пиво авч өгөөд хамт ууцгаасан. Мөнхтуяа намайг уулгахгүй байсан

ба Эрдэнэбаатар ах ууртай байсан. Мөнгөнтуул эгч биднийг гэрээсээ хөөсөн ба

Мөнхтуяа миний хувцасыг өгөхгүй нуугаад байсан. Тэгээд А  бид хоёр

муудалцаад байж байгаад Эрдэнэбаатар ахтай А  хоёр муудалцсан ба

Мөнгөнтуул эгч гэрээс гар гээд хөөгөөд гаргасан. Тэгээд намайг Туул эгч араас нь

гар гэхээр нь гараад очтол энэ хоёр зодолдоод дууссан байсан ба Эрдэнэбаатар

ахын толгой нь хагарсан байсан. Эрдэнэбаатар ах төмөр аваад намайг цохихоор

нь би зугатаасан. Тэгтэл араас энэ хоёр эвлэрээд хүрээд ирсэн. Тэгээд би дэлгүүр

ороод архи аваад хамт ууцгааж байхдаа Эрдэнэбаатар, А  хоёр

эвлэрцгээсэн. Мөнхтуяа намайг архи уулгахгүй байсан. Эрдэнэбаатар намайг чи

дахиж битгий ирээрэй гэж хэлэхээр нь та ч гэсэн гэр бүлтэй байж хүнийг элэг

барьж байгаа биз дээ гэхэд над руу нулимсан. Тэгэхээр нь би уурлаад

Эрдэнэбаатар ахыг өшиглөж байснаа санаж байна. Мөнхтуяа намайг салгасан.

Тухайн үед Эрдэнэбаатар ахыг хүнд гэмтэл учруулснаа мэдэж байсан. Мөнхтуяа

эмнэлэг дуудая гэхээр нь би яах вэ гээд цагдаа эмнэлэг ирэх үед эд нар үгсэн

тохирч байсан. Би эрүүлжүүлэхэд орсон ба Эрдэнэбаатар ахыг сэхээнд байхад нь

эргэж тойрч байсан. Маш их гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А  мэдүүлэхдээ: “2013 оны 4

дүгээр сарын 21-ний өдөр Н ын хамт Мөнхтуул эгчийн гэрт очоод авч

очсон пивоо ууцгаасан. Тэгээд Эрдэнэбаатар ах намайг хөөгөөд байсан тул

түүнтэй маргалдсан. Миний чих хатуу учир зарим үгийг нь сайн сонсоогүй. Тэгээд

бид хоёрыг эгч нь хөөж гаргаад гадаа учраа ололц гэсэн тул гадаа гарч учраа

олсон. Тэгээд Н  гарч ирээд бид 3 дэлгүүр ороод архи аваад буцаад

орцгоосон. Гэрт ороод Н  Эрдэнэбаатар ах 2 зодолдсон” гэв.

Хохирогч Н.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “2013 оны 4 дүгээр сарын 21-ний

өдөр ээлжнээс буусан өдөр байсан ба төрсөн өдөр байсан тул архи уусан байсан.

Би тэр өрөөнд орж шитний түлхүүр аваад гэр чийдэн солих байсан. Би Мөнхтуяа,

Мөнгөнтуул нарыг орцны жижүүрээр ажилд оруулж өгсөн. Намайг орох үед эд нар

пиво ууцгааж байсан ба би согтуу байсан ба тэнд ороод нэмж уусан.

А той маргалдаад гадаа гарч ганц хоёр цохилцсон ба сүртэй гэмтээгүй.

Бид хоёр буцаж ороод архи авч ууцгаасан ба Н тай маргалдаж өшиглөж

байсныг санаж байгаа ба түүнээс хойш яаснаа санахгүй байна. Би тухайн үед

нэлээн согтуу байсан тул өөрийн үйлдлээ сайн санахгүй байгаа. Эмнэлэг дээр

байцаагч ирээд болсон асуудлын талаар асууж байсан. Н ын ар гэрээс

эмчилгээний төлбөр гэж 700.000 төгрөг өгсөн” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “..2013 оны 4

дүгээр сарын 21-ний өдөр би ээлжнээсээ буугаад 13.00 цагийн үед би Баянгол

дүүргийн 4 дугаар хороо, Голден паркын 301-р байрны гражид байдаг 00-ийн

өрөөнд гэрэл хийхээр очсон юм. Тэгээд уг орцны жижүүрийн байранд ортол

жижүүр нь байхгүй, 2 залуу байж байсан. Тэр 2 залуугийн 1-ийг нь би зүс харсан

урд нь тэр орцны жижүүр Мөнхтуулын гэрээр хааяа ирсэн байдаг залуу байсан. Би

жижүүр Туулыг гаднаас орж ирэхийг хүлээгээд сууж байтал нөгөө 2 залуу

хоорондоо маргалдаад байсан. Би хэрэлдэж маргалдахыг нь болиулах гэж

шаардлага тавьтал танихгүй залуу нь намайг хэл амаар доромжилсон. Сүүлдээ

нөгөө 2 залуу 2-уулаа над руу агсарч дайраад байсан. Тэгээд намайг зүс таньдаг

залуу нь болох Н  намайг барьж аваад шанаанд цохьсон. Би тэгэхээр нь

Н ын нүүр лүү мөргөж гарыг нь тавиулсан. Тэгтэл Н тай хамт залуу

нь намайг ирж бариад зууралдаад бид нар хоорондоо дээр доороо ороод

ноцолдож байхдаа тэр 2 залуу миний толгой цээж рүү өшиглөөд байсан. Тэр үед

жижүүр Мөнхтуул орж ирээд биднийг жижүүрийн өрөөнөөсөө хөөж гаргасан.

Тэгээд тэр 2 залуутай гадаа гараад намайг нийлж хаа таарсан газраа зодож

цохисон. Тэр 2 залуу намайг яаж цохиж зодож байгааг харах тэнхэлгүй байсан.

Зодуулаад толгой манарсан байсан. Тэгээд нэг хартал би жижүүрийн өрөөнд сууж

байсан. Ширээн дээр том савтай пиво тавьсан. Тэр пивоноосоо Н  надад

хийж өгөхөөр нь уусан.

...Тэгээд удалгүй түргэний эмч ирж намайг үзээд машиндаа суулгаж байсан.

Тэгээд тэр машинд Н ыг найзынх нь хамт суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү

авч явсан.

...Би Н ыг найзтайгаа маргалдаад байхаар нь ах хүний хувьд

шаардлага тавьтал Н ын найз залуу намайг хэл амаар доромжилж улмаар

бүлэглэн зодсон. Би тэр 2 залууд зодуулаад миний 3-7 дугаар хавирга хугарсан,

баруун уушиг няцарч устсан, мөн 2 нүдний ухархайн яс 2-уулаа хугарсан байсан.

Мөн миний зүүн талын нүд юм харахгүй байгаа. Урд нь зүүн нүд муу хардаг

байсан. Гэтэл зүүн нүд бүр харахгүй болсон. Намайг Н  найзтайгаа газар

унагаж өшиглөж дэвсэлж зодсон. Би зодуулаад Гэмтлийн эмнэлэгт 9 хоног хэвтэж

эмчилгээ хийлгэсэн. Гэмтлийн эмнэлгээс гараад Сүхбаатарын дүүргийн эмнэлгийн

гэмтлийн тасагт гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Одоо босч явж болж байгаа учир

нүднийхээ харааг үзүүлж оношлуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

...намайг газарт унасан байхад А , Н  нар нь миний тархи

толгой болон нүүр, нүд рүү хоёулаа өшиглөж зодож байсан. А , Н

нар зодож дуусчихаад сүүлд нь боль, боль наад хүн чинь болохоо болилоо гэтэл

Н  больж байсан” гэжээ. /1хав 23-24, 2хав 78, 87-88/

Гэрч В.Мөнхтуяа мэдүүлэхдээ: “..2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

11.00 цаг өнгөрч байхад эгч Мөнгөнтуулын хамт жижүүрээр ажилладаг Баянгол

дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 301 байрны давхрын цэвэрлэгээ хийгээд

жижүүрийнхээ өрөөнд ороод иртэл эгчийн салсан нөхрийн найзынх дүү гэх

Н  гэж залуу, 1 залуугийн хамт ирчихсэн том савтай Боргио пиво уугаад

сууж байсан. Н  дагуулж ирсэн залуугаа А  гэж байсан. Эгч тэд

нарт “-Та нар яагаад ажлын байранд пиво уугаад байгаа юм бэ? гэж уурласан. Тэр

2 залуу “-Энэ пивоо ууж дуусгаад одоохон гарлаа” гэж хэлсэн. Тэгээд эгч бид 2

эргээд цэвэрлэгээ хийхээр гарсан. Цэвэрлэгээ хийгээд дахиад ороод иртэл

Н  яваагүй, нөгөө залуутайгаа пивоо уугаад дуусгаж байсан. Тэгтэл

гаднаас манай компаний цахилгаанчин Эрдэнэбаатар ах нэлээн халамцуу

байдалтай орж ирсэн. Н  Эрдэнэбаатар ахтай мэндлээд “-Ахад пиво авч

өгнө” гээд хажуугийн дэлгүүрээс савтай пиво аваад тэр 3 хувааж уусан. Тэгээд

пиво ууж байгаад Эрдэнэбаатар ах “-За одоо больё. Ажлын местэн дээр ингэж

болохгүй” гэж хэлтэл А  “-Чи юу гээд томроод байгаа юм бэ? гэж уурлаад

маргалдсан. Тэр залуу Эрдэнэбаатар ахтай маргалдаад байхаар нь эгч бид 2 “-Та

2 гарч учраа ол” гэж хэлээд гаргасан. Н  суугаад үлдсэн. Эгч Н ад “-

Чи хамт явсан хүнээ одоо аваад яв” гэж хэлээд цэвэрлэгээндээ гарсан. Тэгээд 10-

аад минутын дараа жижүүрийн өрөөнд эргэж орж иртэл Н  сууж байсан.

Тэгэхээр нь Н ыг “-Найз чинь юу болсон бэ? Одоо араас нь гар” гээд эгч

бид 2 өрөөнөөс гарсан. Тэгээд 15.30 цагийн үед эргээд өрөөндөө ороод эгчтэйгээ

цай уугаад сууж байтал гаднаас Эрдэнбаатар ах нөгөө 2 залуутай орж ирээд “-Энэ

2 чинь намайг алах нь ээ” гэхээр нь хартал Эрдэнэбаатар ахын нүүр нь

хавдчихсан, хамар амнаас цус гарчихсан орж ирсэн. Н ын толгой хамраас

нь цус гарсан, А ын хамраас цус гарсан байсан. Тэгээд Эрдэнэбаатар,

Н , А  3 орж ирж суугаад эвлэрч байна гээд ууж байсан пивоны

үлдсэнийг хувааж ууж дуусгасан. Тэгснээ дахиад тэд нар дахиад маргалдаад

эхлэхээр нь би эгчийг цагдаа дууд гээд гаргасан. Эрдэнэбаатар ах “-Би боксчин

байсан хүн. Эр хүн шиг нэг нэгээрээ үзье” гэж согтуу агсрахаар нь А  босч

ирээд Эрдэнэбаатар ахын шанаа руу нь цохиж унагаасан. Тэд нарыг болиулах

гэтэл А , Н  2 цээж рүү нь өшиглөсөн. Эрдэнэбаатар босч ирээд

ширээн дээр байсан стаканыг авч А ын толгойн ар дагзны орчим толгойг

нь хагалсан” гэжээ. /1хав 29-31/

Гэрч Б.Отгонбаатар мэдүүлэхдээ: “...2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

би цагдаа, цагдаагийн ахлагч Т.Эрдэнэжаргалын хамт Баянгол дүүрэг дэх

Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 3, 10 дугаар хорооллын цагдаагийн хэсэгт

жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байх үед өдрийн 16.17 цагт хэлтсийн жижүүр

Бугат-10-аас “-4-р хороо. Голден парк хотхоны 301 дүгээр байрны жижүүрийн

өрөөнд согтуу хүмүүс танхайраад байна” гэсэн дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу

очиж шалгахад Баянгол дүүргийн 4-р хороо. Голден парк хотхоны 301 дүгээр

байрны жижүүрийн өрөөнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Тэр 3 эрэгтэй хүн нь 3-

уулаа согтуу, 50 орчим насны эрэгтэй нь 2 нүд нь хавдаж улайсан, хамраас нь цус

гарсан байдалтай байсан. Нөгөө 2 эрэгтэй нь 30 орчим насны эрэгтэй хүмүүс

байсан бас тэр хоёр хүн хоёулаа толгойны ар дагз хэсэгтээ язарсан шархтай

байсан. 2 эмэгтэй 1 нь 50 орчим насны, нөгөөх нь 30 гаруй насны эмэгтэйчүүд

байсан ба уг 2 эмэгтэй эрүүл байсан. 50 орчим насны эрэгтэй нь Эрдэнэбаатар гэх

хүн байсан. Нөгөө 2 залууг нь Н , А  гэж өөрсдийгөө хэлж байсан.

Тэдгээр 3 согтуу эрэгтэйг авч явах гэтэл Эрдэнэбаатар нь суучихаад босч

чадахгүй “-Хэвлий цээжээр хөндүүрлэж өвдөөд байна” гэхээр нь 103-т дуудлага

өгсөн. Эрдэнэбаатар ”- Намайг энэ 2 залуу нохой шиг зодсон” гэхээр нь“–Энэ 2

хүнийг хэн зодсон гэмтээсэн юм бэ? гэж асуухад тэр Эрдэнэбаатар нь “-Наад 2

чинь намайг зодоод байхаар нь тэсэхээ байгаад ганц нэг цохисон. Өт хүртэл биед

нь хүрэхэд атирдагтай адил тэсэхгүй болоод наад 2-ыг чинь цохичихсон юм” гэж

хэлсэн” гэжээ. /1хав 32-33/

Гэрч В.Мөнгөнтуул мэдүүлэхдээ: “..Эрдэнэбаатар ах эхлээд зодуулсан орж

ирсэн дараа нь Н , А  хоёр цувж орж ирээд гар нүүрээ угаасан.

Тэгээд тал үлдсэн пивоо хувааж ууж байгаад А , Эрдэнэбаатар хоёр

маргалдаад Эрдэнэбаатар ууж байсан стаканан аягаараа А ын толгой

руу цохиод хагалсан. Н  гаднаас орж ирэхдээ толгой нь хагарсан орж

ирсэн. Эрдэнэбаатарын хувьд нүд ам нь хавдсан байдалтай хамар амнаас нь цус

гарсан цээжээ тэвэрсэн байдалтай бөгтийгөөд орж ирсэн. Эрдэнэбаатарыг

гаднаас орж ирэхэд хавирга хугарсан үгүй нь сайн мэдэгдэхгүй нилээд согтуу

байдалтай байсан. Эрдэнэбаатар эхлээд А ыг толгойн тус газар нь

шилэн аягаар цохисон. Харин А  Эрдэнэбаатарыг цохиж унагаагаад

Н  цээжрүү нь нэг удаа өшиглөсөн.

...Ямар ч байсан Эрдэнэбаатар гаднаас орж ирэхдээ хүнд зодуулчихлаа

гэсэн орж ирсэн. Яг дараа нь Н , А  2 орж ирсэн. Эрдэнэбаатар

гаднаас орж ирэхдээ зодуулсан нүд ам нь хөхөрч хавдсан, ам хамраас нь цус

гарсан, цээж бөгтийсөн байдалтай байсан сүүлд түргэний машинд суухдаа

амьсгаа авч болохгүй байна гэж ярьж байсан” гэжээ. /1хав 39, 40/

Гэрч В.Мөнгөнтуул мэдүүлэхдээ: “...2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 11

цагийн үед дүү Мөнхтуяагийн 301-р дүгээр байрны талыг угаачихаад орж ирэхэд

манай салсан нөхрийн найзынх нь дүү ...Н  гэх залуу нэг залуутай хамт

ирчихсэн тэр залуугаа Аагий гэж дуудаад байсан. Тэр 2 том 2,5 л хэмжээтэй

Боргио пиво авчирсан задлаад уугаад эхэлсэн. Би тэгэхээр нь ажлын байран дээр

пиво ууж болохгүй шалгалт ирж байгаа гэж хэлсэн. Н  гэтэл энэ пивыг

уучихаад гарлаа гэсэн. Тэгээд шалаа угаахаар дахиад Мөнхтуяа гарсан. Тэгээд

хэсэг хугацааны дараа шалаа угаачихаад өрөөндөө ортол Эрдэнэбаатар ирчихсэн

би өмнөх өдөр нь гэрлээ солиулах гээд дуудсан байсан. Угаасаа байнга ирж гэрэл

цахилгаан шалгаж үздэг байгаа. Эрдэнэбаатарт Н  Аагий 2 ууж байсан

пивоноосоо хийж өгсөн. Тэгээд Эрдэнэбаатар ажлын байран дээр ингэж архи ууж

болохгүй ээ та нар одоо явцгаа гарцгаа гэхэд Аагий гэх залуу нь Эрдэнэбаатарыг

чи яасан овоо юм бэ гээд маргааныг эхлүүлсэн. Гэтэл Н  нь босч ирээд

Эрдэнэбаатар, Аагий 2 гэрээс гараад явсан. Мөнхтуяа бид 2 та нар одоо гарцгаа

явцгаа гэхэд Н  сууж байгаад гараад явсан. Тэгээд Мөнхтуяа бид 2 аяга

цай уугаад талх боорцог идээд сууж байхад Эрдэнэбаатар Н  Аагий хоёрт

зодуулчихлаа алахнээ гээд хамар амнаас цус гарчихсан нүд нь хөхөрч хавдсан

Н , Аагий 2-т сугадуулаад орж ирсэн. Цээж хөндүүр байна гэдийж болохгүй

байнаа гэсэн. Харин Н , Аагий 2 зодолдсон байдалтай Н ын толгой

нь хагарсан байсан. Нөгөө залуу нь бас цус болчихсон байсан юм. Тэгээд бид нар

одоо эвлэрч байна гээд дахиад нэг том пиво задалсан хэн нь авчирсан юм

мэдэхгүй байна өмнө нь авчирсан юм уу сүүлд нэмж авсан уу хараагүй. Пивоо ууж

байгаад тэд нар дахиад маргалдаад Эрдэнэбаатар би боксчин байсан хүн шдээ

нэг нэгээрээ зодолдоё гэхэд Аагий нь босч ирээд Эрдэнэбаатарын нь шанаа руу

цохиж унагаасан. Мөнхтуяа бид 2 салгах гэтэл дийлдэггүй Н , Аагий хоёр

Эрдэнэбаатарын цээж рүү өшиглөөд байсан. Намайг Мөнхтуяа цагдаа дууд гэж

байсан надад утас байгаагүй. Тэгтэл Эрдэнэбаатар босч ирээд ширээн дээр

байсан шилэн стаканыг аваад А ын толгой руу цохисон.

...Ямар ч байсан хэдэн удаа өшиглөсөнийг мэдэхгүй хоёулаа олон удаа

өшиглөсөн. Н , А  нь Эрдэнэбаатарын цээж толгой руу өшиглөж

байсан. Эрдэнэбаатар ах ажлын байранд ууж болохгүй ээ гэснээс маргаан анх

эхэлсэн байгаа. Бид 5-аас өөр хүн байгаагүй ээ” гэжээ. /2 хав 26-27, 28/

Шинжээч Б.Ганзориг мэдүүлэхдээ: “ГССҮТ-ийн өвчний түүх №77202-оос

өвчин эхэлсэн, хэвтсэн 2013.04.21 19 цаг 20 мин.. эмнэлгээс гарсан 2013.04.29-ны

13 цаг. Хэвтэх үеийн зовиур: Цээжээр өвдөнө, дотор муухай оргино, унах гээд

байна... Үзлэгт БЕБ хүндэвтэр, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай,

байрлал албадмал ...ХГҮ: Цээжний баруун талаар эмзэглэлтэй, арьсан дор

хийтэй, чагнахад цулцангийн сулавтар амьсгалтай. Нүүрээр хаван хавдар ихтэй,

нүүрний дээд зовхи хавантай... 2013.04.22-ны Интер-Эйд КТГ-д:...зүүн хацар ясны

нум бага зэргийн зөрөөтэй хугаралтай, баруун нүдний ухархайн дотор хана

этмойд хөндий 0.5 см цөмөрсөн, зүүн нүдний ухайрхайн дотор хана хугаралтай,

этмойд хөндий шингэнтэй /цус/. Хамар ясны хажуу хана бага зэргийн зөрөөтэй

хуучин хугаралтай. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины бор цагаан

эдийн ялгарал буурсан бага зэргийн хавантай...зүүн нүдний эргэн тойронд зөөлөн

эдэд хаван хавдартай, нүдний алимны арын зай болон өөхөн эслэгт хийтэй, 2

талын эрүү болон хүзүү хэсгийн зөөлөн эдэд хий хурсан. 2013.04.21-ний цээжний

рентген харалтад: баруун талд 3,4,5,6,7-р хавирга LAA-LMC шугамаар хугаралтай,

баруун уушиг няцралтай, зураглал олширсон, уг өргөн баруун синус хаалттай,

бага хэмжээний шингэнтэй, цээжний баруун талаар арьсан доорхи хий

ихтэй...УЗИ-д голомтот өөрчлөлтгүй. 2013.04.22-ны ЦГХ: баруун уушиг

атлектазтай, баруун атлд 6-7-р хавирганы түвшинд шингэнтэй” гэжээ. /1хав 43,

183/

Гэрч Э.Баярцэцэг мэдүүлэхдээ: “..2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

манай ээж Пүрэвцэрэн надруу яриад аав чинь хүн зодуулаад гэмтэлд ухаангүй

байна гэхээр нь би яваад очтол гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан ба ямар нэгэн

зүйл хэлж чадахгүй ухаан санаа балартсан байдалтай байсан ба цагдаад очиж

өргөдөл өг гэсний дагуу цагдаагийн хэлтэст анх би очиж өргөдөл өгсөн байгаа.

Ажлын байран дээрээ байхад 2 хүнд зодуулсан гэж хэлж байсан...” гэжээ. /1хав

157-158/

Гэрч Я.Пүрэвцэрэн мэдүүлэхдээ: “..2013 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр

оройн 19 цагийн орчим гэмтлийн эмнэлгээс яриад танай нөхөр хүнд зодуулаад

хүнд гэмтсэн байна та ирэхгүй бол болохгүй гэхээр нь би гэрээсээ гараад гэмтэл

дээр иртэл Эрдэнэбаатар бага зэрэг согтуу байсан ба өөрөө ярихдаа толгой их

өвдөж байна орцны гэрэл солих гээд айлд очиход 2 согтуу залуу байж байгаад

намайг зодчихлоо гэж хэлж байсан” гэжээ. /1хав 159-160/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 4

дүгээр сарын 30-ны өдрийн 5171 дугаартай дүгнэлтэд: “Эрдэнэбаатарын биед

баруун 3,4,5,6,7-р хавирганы хугарал, баруун уушигны няцрал, авчийлт, цээжний

хөндийн шингэн хуралт, арьс доорхи хийх хуралт, зүүн хацар, 2 нүдний ухархайн

дотор ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх

гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 3,1,12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай

гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги

алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /1хав 42/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 492 дугаартай дүгнэлт /1 хав 49/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 79, 80, 81/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 76,77,78/

Толгойн компьютерт томографийн шинжилгээ, Поликлиникийн үзлэгийн

карт /1хав 82,83-88/

Хохирлын баримтууд /1хав 89-92, 93-96/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.18-ны

өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол /1хав 199-202/

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх

хуралдааны тогтоол /2 хав 142-146 хуу/

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017

оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 287 дугаар захирамж /2 хав 169 хуу/

Ялтан Н ын ялын тооцооны тодорхойлолт /2 хав 130 хуу/

Өвчиний түүх /1хав 220-243/

Гэрэл зураг /1хав 244-145/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн

бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох

баримтын шаардлага хангасан болно.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н , А  нар бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын

21-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк

хотхоны 301 дүгээр байрны жижүүрийн өрөөнд хувийн таарамжгүй харьцааны

улмаас маргалдан иргэн Н.Эрдэнэбаатарыг зодож бие махбодид хүнд гэмтэл

санаатай учруулсан болох нь шүүгдэгч Н ын мөрдөн байцаалт болон

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Эрдэнэбаатар /1 хав 23-24, 2

хав 78, 87-88/, гэрч В.Мөнхтуяа /1 хав 29-31/, Б.Отгонбаатар /1 хав 32-33/,

В.Мөнгөнтуул /1 хав 39,40, 2 хав 26-27,28/, Э.Баярцэцэг /1 хав 157-158/,

Я.Пүрэвцэрэн /1 хав 159-160/, шинжээч Б.Ганзориг /1 хав 43, 184/ нарын

мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 4

дүгээр сарын 30-ны өдрийн 5171 дугаартай дүгнэлт /1хав 42/, шүүх сэтгэц эмгэг

судлалын 492 дугаартай дүгнэлт /1 хав 49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/1 хав 79, 80, 81/ иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 76, 77, 78/, Толгойн

компьютерт томографийн шинжилгээ, Поликлиникийн үзлэгийн карт /1 хав 82, 83-

88/, хохирлын баримтууд /1 хав 89-92, 93-96/, өвчний түүх /1 хав 220-243/, гэрэл

зураг /1 хав 244-145/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар

нотлогдон тогтоогдлоо.

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Боржигон

овогт Бямбын Н , Мөнх овогт Зайсоновын А  нарыг хүний эрүүл

мэндэд хүнд хохирол санаатай бүлэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт

буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн 2017.01.18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол /1хав 199-202/-оор

шийтгэгдсэн гэмт хэргээс өмнө 2013 онд үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн

хариуцлага хүлээж байгаа тул түүнийг тухайн үедээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн

гэж үзэх үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг

хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх

нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Н.Эрдэнэбаатарын

гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч нарыг 2015

оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д

заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н , А  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны

ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25

жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

заалтад хамаарч байх тул шүүхээс шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялаас тус

бүрээс 2 жилийн хорих ялыг өршөөн хасч тэдгээрийн биечлэн эдлэх ялыг

тогтоолоо.

Шүүгдэгч Н ын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн 2017.01.18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол /1хав 199-202/-оор

оногдуулсан 5 жил 01 сарын хорих ялыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын

шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол /2 хав 142-146/-оор 3 жил 5

сарын хорих ял болгон өөрчилжээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017

оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 287 дугаар “Хорих ялыг дүйцүүлэн хасах

тухай” захирамж /2 хав 169/-аар түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар

тогтоосон байх тул шүүгдэгч Н ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9

дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэхдээ түүнд дээрх захирамжаар тогтоосон 2

жилийн хорих ялаар нь тооцон нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэх нь зөв байна.

Шүүгдэгч Н ын энэ тогтоолоор оногдуулсан ялаас үлдэх хорих ял

дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж түүний биечлэн

эдлэх ялыг тогтоон, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас биеэр эдэлсэн

1 жил 2 сар 25 хоногийг, энэ хэрэгт цагдан хоригдсон 173 хоног буюу 5 сар 23

хоногийг тус тус нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сар 18 хоногийг түүний эдлэх ялаас

хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сар 12 хоногоор тогтоох нь хуульд

нийцнэ.

Мөн шүүгдэгч А ын цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялаас

хасч тооцох ба шүүгдэгч нарыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад

эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А  болон түүний өмгөөлөгч

нараас “шүүгдэгч А  нь хохирогч Н.Эрдэнэбаатарт хүнд хохирол

учруулаагүй, нотлох баримтаар нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь мөрдөн байцаалтанд хохирогч Н.Эрдэнэбаатарын: “...нөгөө 2 залуу

хоорондоо маргалдаад байсан. Би хэрэлдэж маргалдахыг нь болиулах гэж

шаардлага тавьтал танихгүй залуу нь намайг хэл амаар доромжилсон. Сүүлдээ

нөгөө 2 залуу 2-уулаа над руу агсарч дайраад байсан. Тэгээд намайг зүс таньдаг

залуу нь болох Н  намайг барьж аваад шанаанд цохьсон. Би тэгэхээр нь

Н ын нүүр лүү мөргөж гарыг нь тавиулсан. Тэгтэл Н тай хамт залуу

нь намайг ирж бариад зууралдаад бид нар хоорондоо дээр доороо ороод

ноцолдож байхдаа тэр 2 залуу миний толгой цээж рүү өшиглөөд байсан. Тэр үед

жижүүр Мөнгөнтуул орж ирээд биднийг жижүүрийн өрөөнөөсөө хөөж гаргасан.

Тэгээд тэр 2 залуутай гадаа гараад намайг нийлж хаа таарсан газраа зодож

цохисон. Тэр 2 залуу намайг яаж цохиж зодож байгааг харах тэнхэлгүй байсан.

...Би тэр 2 залууд зодуулаад миний 3-7 дугаар хавирга хугарсан, баруун

уушиг няцарч устсан, мөн 2 нүдний ухархайн яс 2-уулаа хугарсан байсан.

...Намайг Н  найзтайгаа газар унагаж өшиглөж дэвсэлж зодсон... гэх

мэдүүлэг /1хав 23-24, 2 хав 78, 87-88/

Гэрч В.Мөнхтуяагийн: “...Н  гэж залуу, 1 залуугийн хамт ирчихсэн

том савтай Боргио пиво уугаад сууж байсан. ...гаднаас манай компаний

цахилгаанчин Эрдэнэбаатар ах нэлээн халамцуу байдалтай орж ирсэн. ...Тэгээд

пиво ууж байгаад Эрдэнэбаатар ах “-За одоо больё. Ажлын местэн дээр ингэж

болохгүй” гэж хэлтэл А  “-Чи юу гээд томроод байгаа юм бэ? гэж уурлаад

маргалдсан. Тэр залуу Эрдэнэбаатар ахтай маргалдаад байхаар нь эгч бид 2 “-Та

2 гарч учраа ол” гэж хэлээд гаргасан. Н  суугаад үлдсэн. Эгч Н ад “-

Чи хамт явсан хүнээ одоо аваад яв” гэж хэлээд цэвэрлэгээндээ гарсан. Тэгээд 10-

аад минутын дараа жижүүрийн өрөөнд эргэж орж иртэл Н  сууж байсан.

Тэгэхээр нь Н ыг “-Найз чинь юу болсон бэ? Одоо араас нь гар” гээд эгч

бид 2 өрөөнөөс гарсан. Тэгээд 15.30 цагийн үед эргээд өрөөндөө ороод эгчтэйгээ

цай уугаад сууж байтал гаднаас Эрдэнбаатар ах нөгөө 2 залуутай орж ирээд “-Энэ

2 чинь намайг алах нь ээ” гэхээр нь хартал Эрдэнэбаатар ахын нүүр нь

хавдчихсан, хамар амнаас цус гарчихсан орж ирсэн. Н ын толгой хамраас

нь цус гарсан, А ын хамраас цус гарсан байсан. Тэгээд Эрдэнэбаатар,

Н , А  3 орж ирж суугаад эвлэрч байна гээд ууж байсан пивоны

үлдсэнийг хувааж ууж дуусгасан. Тэгснээ дахиад тэд нар дахиад маргалдаад

эхлэхээр нь би эгчийг цагдаа дууд гээд гаргасан. Эрдэнэбаатар ах “-Би боксчин

байсан хүн. Эр хүн шиг нэг нэгээрээ үзье” гэж согтуу агсрахаар нь А  босч

ирээд Эрдэнэбаатар ахын шанаа руу нь цохиж унагаасан. Тэд нарыг болиулах

гэтэл А , Н  2 цээж рүү нь өшиглөсөн. Эрдэнэбаатар босч ирээд

ширээн дээр байсан стаканыг авч А ын толгойн ар дагзны орчим толгойг

нь хагалсан” гэх мэдүүлэг /1хав 29-31/

Гэрч Б.Отгонбаатарын: “...Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн

3, 10 дугаар хорооллын цагдаагийн хэсэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллаж

байх үед өдрийн 16.17 цагт хэлтсийн жижүүр Бугат-10-аас “-4-р хороо. Голден

парк хотхоны 301 дүгээр байрны жижүүрийн өрөөнд согтуу хүмүүс танхайраад

байна” гэсэн дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу очиж шалгахад Баянгол дүүргийн

4-р хороо. Голден парк хотхоны 301 дүгээр байрны жижүүрийн өрөөнд 3 эрэгтэй, 2

эмэгтэй хүн байсан. Тэр 3 эрэгтэй хүн нь 3-уулаа согтуу, 50 орчим насны эрэгтэй

нь 2 нүд нь хавдаж улайсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Нөгөө 2

эрэгтэй нь 30 орчим насны эрэгтэй хүмүүс байсан бас тэр хоёр хүн хоёулаа

толгойны ар дагз хэсэгтээ язарсан шархтай байсан. 2 эмэгтэй 1 нь 50 орчим

насны, нөгөөх нь 30 гаруй насны эмэгтэйчүүд байсан ба уг 2 эмэгтэй эрүүл

байсан. 50 орчим насны эрэгтэй нь Эрдэнэбаатар гэх хүн байсан. Нөгөө 2 залууг

нь Н , А  гэж өөрсдийгөө хэлж байсан” гэх мэдүүлэг /1хав 32-33/

Гэрч В.Мөнгөнтуулын: “..Эрдэнэбаатар ах эхлээд зодуулсан орж ирсэн

дараа нь Н , А  хоёр цувж орж ирээд гар нүүрээ угаасан.

...Эрдэнэбаатарын хувьд нүд ам нь хавдсан байдалтай хамар амнаас нь цус

гарсан цээжээ тэвэрсэн байдалтай бөгтийгөөд орж ирсэн. ...А

Эрдэнэбаатарыг цохиж унагаагаад Н  цээжрүү нь нэг удаа өшиглөсөн.

...Ямар ч байсан Эрдэнэбаатар гаднаас орж ирэхдээ хүнд зодуулчихлаа

гэсэн орж ирсэн. Яг дараа нь Н , А  2 орж ирсэн. Эрдэнэбаатар

гаднаас орж ирэхдээ зодуулсан нүд ам нь хөхөрч хавдсан, ам хамраас нь цус

гарсан, цээж бөгтийсөн байдалтай байсан сүүлд түргэний машинд суухдаа

амьсгаа авч болохгүй байна гэж ярьж байсан” гэх /1хав 39, 40/

“...Н  гэх залуу нэг залуутай хамт ирчихсэн тэр залуугаа Аагий гэж

дуудаад байсан. Тэр 2 том 2,5 л хэмжээтэй Боргио пиво авчирсан задлаад уугаад

эхэлсэн. ...Тэгээд хэсэг хугацааны дараа шалаа угаачихаад өрөөндөө ортол

Эрдэнэбаатар ирчихсэн би өмнөх өдөр нь гэрлээ солиулах гээд дуудсан байсан.

...Эрдэнэбаатарт Н  Аагий 2 ууж байсан пивоноосоо хийж өгсөн. Тэгээд

Эрдэнэбаатар ажлын байран дээр ингэж архи ууж болохгүй ээ та нар одоо явцгаа

гарцгаа гэхэд Аагий гэх залуу нь Эрдэнэбаатарыг чи яасан овоо юм бэ гээд

маргааныг эхлүүлсэн. Гэтэл Н  нь босч ирээд Эрдэнэбаатар, Аагий 2

гэрээс гараад явсан. ...Эрдэнэбаатар Н  Аагий хоёрт зодуулчихлаа

алахнээ гээд хамар амнаас цус гарчихсан нүд нь хөхөрч хавдсан Н , Аагий

2-т сугадуулаад орж ирсэн. Цээж хөндүүр байна гэдийж болохгүй байнаа гэсэн.

...Тэгээд бид нар одоо эвлэрч байна гээд дахиад нэг том пиво задалсан. Пивоо

ууж байгаад тэд нар дахиад маргалдаад Эрдэнэбаатар би боксчин байсан хүн

шдээ нэг нэгээрээ зодолдоё гэхэд Аагий нь босч ирээд Эрдэнэбаатарын нь шанаа

руу цохиж унагаасан. Мөнхтуяа бид 2 салгах гэтэл дийлдэггүй Н , Аагий

хоёр Эрдэнэбаатарын цээж рүү өшиглөөд байсан. ...Бид 5-аас өөр хүн байгаагүй

ээ” гэх мэдүүлэг /2 хав 26-27, 28/ зэргээр шүүгдэгч А , түүний өмгөөлөгч

нарын хүсэлт үгүйсгэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч

нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй

болохыг тус тус дурдлаа.

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар

зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1

дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н , А  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан

гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д

заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн

2.1-д зааснаар Н ыг 3 жил 5 сар хорих ялаар,

А ыг 3 жил 5 сарын хугацаатай хорих ялаар тус тус

шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент

байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5

дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Н ад оногдуулсан 3 жил 5 сарын

хорих ялаас, шүүгдэгч А од оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас тус

бүрээс 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, шүүгдэгч Н ын биечлэн эдлэх

ялыг 1 жил 5 сарын хорих ялаар, шүүгдэгч А ын биечлэн эдлэх ялыг 1

жил 5 сарын хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Н ад энэ тогтоолоор оногдуулсан ялаас үлдэх 1 жил 5

сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж

түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сарын хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Н ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас

биеэр эдэлсэн 1 жил 2 сар 25 хоногийг, энэ хэрэгт цагдан хоригдсон 173 хоногийг

нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сар 18 хоногийг эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх

ялыг 1 жил 8 сар 12 хоногоор тогтоох,

Шүүгдэгч А ын цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялаас хасч

тус тус тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт

зааснаар А , Н  нарын эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий

хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,

шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх

зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Н ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үлдээж, шүүгдэгч А ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх

арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр

сарын 27-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол

гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол

хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А , Н  нарын цагдан

хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ