Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 526

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Марал,

 Шүүгдэгч: Ж өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Ж ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн эрүүгийн 1705002700070 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны

өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж ,

1975 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай,

бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,

эхнэр, 3 хүүхдийн хамт

оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ж нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр БНХАУлсын

Эрээн хотод байрлах Хюган нэртэй агуулахын хашаанд архи согтууруулах ундааны

зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Юндэнгийн унаж явсан 55-55 СЭА улсын дугаартай

тээврийн хэрэгслийн зүүн кабины хаалга, тээшний хэсэг, арын гэрэл зэргийг алхаар

цохиж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Б.Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар

сарын 20-ны өдөр согтуугаар бусдын тээврийн хэрэгслийг алхаар цохиж гэмтээсэн. Би

буруугаа ухамсарлаж хохирогчийн хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж

байна” гэв.

Хохирогч М.Соёл-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2010 оноос хойш

ОХУлсаас БНХАУлсын Эрээн хотын хооронд ачаа тээвэрлэдэг том оврын 7 тээврийн

хэрэгслээр уг бизнесээ хийж байна. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр миний

эзэмшлийн 55-55 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Эрээн хотод мах тээвэрлээд

очсон. Уг машиныг Б.Юндэн жолоодож явсан. Б.Юндэн машинтайгаа буцаад Монгол

Улс руу жимс ачиж орж ирэх гээд Эрээнд байдаг хүнсний ногоо ачдаг хашаан дотор

байхад нь 2 Хятад иргэн ирээд Монгол улс руу ногоо ачих уу гэж асуусан байсан.

Б.Юндэн над руу залгаад асуухад нь өөр хүний ачаа биш бол 2.000.000 төгрөгөөр

тохироод ачаад Улаанбаатарт хүрээд ир гэсэн. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

00 цагийн үед Монгол улсын иргэн Ж гэх залуу миний 55-55 СЭА улсын

дугаартай тээврийн хэрэгслийг алхаар цохиод гэмтээсэн байсан. Ингээд цагдаагийн

байгууллагад өргөдөл гаргасан юм. Миний машиныг лантуугаар зүүн талын хаалганы

арын кабин, хаалганы урд тал, копуд, чиргүүлний арын хэсгийг цоолсон, шаврын хаалт,

гэрлийг хагалсан зэрэг гэмтэл учруулсан.... Би өөрийн машинаа засварлахад 2.200.000

төгрөг болон сул зогссон 3-4 ээлжийн мөнгөө гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг

/хх-н 23-27/,

Гэрч Б.Юндэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 20-ны

өдөр БНХАУлсын Эрээн хотод мах тээвэрлэж ирээд ачаагаа буулгаад хүнсний ногоо

ачдаг хашаа руу орсон. Ингээд хашаандаа байж байтал Хятад улсын 2 иргэн над дээр

хүрч ирээд хүнсний ногоо ачаад Улаанбаатар хот руу явах уу, зардлаа 2.000.000

төгрөгөөр тохироод 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04:00 цагт ачаагаа ачаад

хил онгойхоор бичиг баримтаа аваад явахаар болсон. Би шөнө хүнсний ногоо ачих

агуулахын хажууд машинаа байрлуулж тавиад машин дотроо унтаж байсан. Гэтэл 2017

оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цагийн үед миний зүс таних Ж  гэх

залуу согтуу машины гадаа ирчихээд миний машины чиргүүлний арын хэсэгт алх мэт

зүйлээр цохиж намайг гараад ир, чамайг ална гэж заналхийлсэн. Энэ үед би

машинаасаа гараагүй бөгөөд “Балдангийн Жанчив байна, та нар миний ачааг булаадаг

ямар овоо пизданууд вэ, намайг тэр цагдаадаа өгөөрэй, харнаа та нарыг гэх” үгээр

заналхийлж, 55-55 СЭА улсын дугаартай автомашины зүүн талын урд хэсгээс хойд

хэсэг хүртэл алхаар цохиж гэмтээж байгаад явсан. Миний машиныг санаатайгаар

устгаж гэмтээх гэсэн энэ үйлдэл нь ойролцоогоор 2-3 минут болсон юм. Миний

машиныг алхаар цохиж байх үед нь хажууд ямар нэгэн гэрч болохоор хүн байгаагүй,

хашаанд ямар нэгэн хүн байгаагүй. Би шөнө ачаа ачих ёстой байсан болохоор

машиндаа ганцаараа байсан. Миний сонссоноор уг 2 Хятад иргэнтэй Ж

ачааны мөнгө дээрээ тохироогүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-36/,

Шүүгдэгч Б.Ж ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонгож байгаа

ялыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрээн

хотод байрлах Хюган ачааны агуулахаас хүнсний ногоо 2.200.000 төгрөгөөр Монгол руу

ачихаар тохирсон байсан юм. Гэтэл Соёл-Эрдэнэ тухайн хүмүүстэй яриад 1.800.000

төгрөгөөр ачихаар тохирчихсон. Миний ачих ханшийг унагаачихсан байсан. Тэгэхээр нь

би орой архи уучихсан байсан болхоор уурлаад алхаар машиныг нь цохьчихсон. Тухайн

үед уурласан байсан болохоор хаана, хаана нь цохисноо санахгүй байна. Тэгээд

цохичихоод машин руугаа яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 12-13/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15/, эд мөрийн баримтаар тооцох

тогтоол /хх-н 18-19/, Арвижих Эстимейт ХХК-ны үнэлгээ /хх-н 42/, тээврийн хэрэгслийн

гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 43-48/, хохирлын баримтууд /хх-

н 49-50/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-н 59-63-ууд/ зэрэг

болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ж нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр БНХАУлсын

Эрээн хотод байрлах Хюган нэртэй агуулахын хашаанд согтуугаар иргэн Б.Юндэнгийн

унаж явсан 55-55 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн кабины хаалга,

тээшний хэсэг, арын гэрэл зэргийг алхаар цохиж бусдын эд хөрөнгийг санаатайгаар

гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн

мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Соёл-Эрдэний “...2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 00

цагийн үед Монгол Улсын иргэн Ж гэх залуу миний 55-55 СЭА улсын дугаартай

тээврийн хэрэгслийг алхаар цохиод гэмтээсэн байсан. Миний машиныг лантуугаар зүүн талын

хаалганы арын кабин, хаалганы урд тал, копуд, чиргүүлний арын хэсгийг цоолсон, шаврын

хаалт гэрлийг хагалсан зэрэг гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Юндэнгийн өгсөн:

“...2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цагийн үед миний зүс таних Ж  гэх

залуу согтуу машины гадаа ирчихээд миний машины чиргүүлний арын хэсэгт алх мэт зүйлээр

цохиж намайг гараад ир, чамайг ална гэж заналхийлсэн. 55-55 СЭА улсын дугаартай

автомашины зүүн талын урд хэсгээс хойд хэсэг хүртэл алхаар цохиж гэмтээж байгаад явсан”

гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15/, эд мөрийн баримтаар

тооцох тогтоол /хх-н 18-19/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ж ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний

улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан

байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг

тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж нь хохирогчийн “тээврийн хэрэгслийг алхаар цохиж

гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг

хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан идэвхтэй үйлдэл болох нь

хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн

шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч М.Соёл-Эрдэнэд 2.320.000 төгрөгийн хохирол өгсөн болох

нь мөнгө шилжүүлсэн баримтаар, хохирогчийн хэргийн материалтай танилцаад

гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт зэргээр бусдад төлөх төлбөргүй байна гэж

шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Ж ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон

тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь

зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг

үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний

хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн

1-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ж ид торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Ж ид шүүхээс

оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах

боломжтой буюу шүүгдэгч нь тодорхой ажил эрхэлж, орлого олдог болох нь

тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван

таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг

мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн

эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 31 см урттай модон бариултай, 12.4

см урттай металл ажлын хэсэгтэй модон бариулны төгсгөлийн 16 см-ыг хар өнгөөр

будсан алхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6

дахь хэсэгт зааснаар устгахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ийг “бусдын эд

хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Ж ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр

торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч

Б.Ж ид шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

төгрөгөөр торгох ялыг 01 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох

ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж нь цагдан

хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31 см урттай модон бариултай,

12.4 см урттай металл ажлын хэсэгтэй модон бариулны төгсгөлийн 16 см-ыг хар өнгөөр

будсан алхыг устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль

ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах

гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол

хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж ид хувийн баталгаа гаргуулах тухай

таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР