| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 1912007390020 |
| Дугаар | 2021/ДШМ/12 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/12
Прокурор С.Б
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э
Шүүгдэгч Т.Э
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч П.Г, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э-ид холбогдох 1912007390020 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн Хөшөөтийн 6-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Архангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/А дугаартай магадлалаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөн шийтгүүлж байсан, Т.Э
2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд үйл ажиллагаа явуулдаг Д.Эийн эзэмшлийн Урандөш зоогийн газрын ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй ширээ, ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй 3 ширхэг сандал зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж, 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Т.Эид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Т.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/А дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид оногдуулсан 5 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн 2020 оны 09дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 129 /нэг зуун хорин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,шүүгдэгчийг бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Дмаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Эийн гаргасан давж заалдах гомдолд: Т.Э миний бие нь 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, мөн Д.Э гэдэг хүний цайны газрын ширээ, сандлыг эвдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шалгагдсан. Өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 08 дугаар сарын 06-нд орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан. Тэнсэн харгалзах ялтай хугацаа дуусаагүй байхад дахин хэрэг хийсэн үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 26-нд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж тэнсэн харгалзах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар сольж, мөн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр орж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил болгон шийдвэрлэсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 123 дугаар ангид ялаа эдэлж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 14-нд дуудлагаар ирсэн. Тэгээд 09 дүгээр сарын 15-нд шүүхээр орсон бөгөөд хурал хойшилсон. 2021 оны 01 дүгээр сарын 22-нд шүүх хурал болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс тасалбар болгож биеэр эдэлж байсан ялын үлдэгдэл 5 сар 22 хоногийг нэмж, нийт 5 жил 6 сар 22 хоногийн ялаар шийтгэсэн. Иймд миний бие нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд хийсэн хэргийнхээ талаар маргахгүй нь үнэн. Хохирогч Б.Дмаагийн биеийн байдал зүгээр бөгөөд одоо ажлаа хийж байгаа. Миний бие бусдад төлөх төлбөр хохиролгүй, мөн ижил төстэй нэг зүйл ангиар шүүхээр хоёр таслагдаж байгаа зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлж, 5 жил 6 сар 22 хоногийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Иймээс шүүгдэгч Т.Э болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Т.Эид анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг доошлуулан багасгаж өгнө үү. Т.Эийн гомдол гаргах болсон гол зорилго нь ял шийтгэлээ багасгуулах юм. Иймд Т.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, түүнд оногдуулсан ялыг хуульд нийцүүлэн багасгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Т.Эийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Э нь шүүхээс тэнссэн хугацаанд 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын төвд иргэн хамтран амьдрагч Б.Дмааг тархины хоёр тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, их бие, дээд, доод мөчинд цус хуралт бүхий гэмтэл учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд үйл ажиллагаа явуулдаг Д.Эийн эзэмшлийн Урандөш зоогийн газрын ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй ширээ, ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй 3 ширхэг сандал зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж, 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Т.Эийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв байна.
Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/А дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Эийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь... Миний бие бусдад төлөх төлбөр хохиролгүй, мөн ижил төстэй нэг зүйл ангиар шүүхээр хоёр таслагдаж байгаа зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлж, 5 жил 6 сар 22 хоногийн ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Эийн үйлдсэн гэмт хэргүүд нотлох баримтаар тогтоогдсон, оногдуулсан хорих ял түүний хувийн байдалд тохирсон байх тул ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Т.Э нь 59 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ийн цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД Д.Б
В.Ц