Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 527

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Н  түүний өмгөөлөгч Б.Нарандолгор,

хохирогч Ц.Баасандорж нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

холбогдуулан Н ад яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн эрүүгийн 1705006670120 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны

өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг

Уянга суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам

бүл 3, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н

Шүүгдэгч Н  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4

дүгээр хороо 54 дүгээр байрны орчимд иргэн Ц.Баасандоржтой хувийн таарамжгүй

харьцаанаас маргалдах явцдаа Ц.Баасандоржийн толгой руу чулуугаар цохиж эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н  мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 31-

ний өдөр 1 нас 6 сартай хүүхдээ салхилуулаад 54 дүгээр байрны урд явж байсан. Тэгэхэд

Баасандорж 3 дахь орцны үүдэнд сууж байсан. Баасандорж бид нар урьд хоорондоо маргалдаж

янз бүр болж байгаагүй болохоор нэг их анзаараагүй. Тэгтэл Баасандорж миний өөдөөс ирээд

бид хоёр байрны орцны цэвэрлэгээний асуудлаас болж маргалдаад би цааш салаад явсан.

Баасандорж миний араас ирээд цамцны малгайнаас зуураад чирсэн. Би тэвэрч байсан хүүхдээ

алдчих гээд нилээн хол газар чирэгдээд 9 дүгээр байрны урд талын догол дээр ирэхэд намайг

мангасдаад байсан. Тэгтэл миний ард зогсож байсан машинд тулсан. Би хүүхдээ газар руу

алдах гээд байхаар нь хүүхдээ өргөөд авах гэтэл гарт нэг юм тааралдаад түүгээрээ

Баасандоржийн толгойн ар болон урд хэсэг рүү цохисон. Баасандоржийн духны хэсгээс цус

гарч байсан. Баасандоржийг надаас салахаар нь бушуухан хүүхдээ аваад гэр рүүгээ очсон. Би

өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Баасандоржийн согтуугаар гаргасан үйлдэл намайг ийм

зүйл хийхэд хурцаар нөлөөлсөн гэж үзэж байна. Тэрнээс биш би Баасандоржийг санаатай

зодож цохиогүй. Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Баасандорж бид хоёр бие биенээ

ойлголцоод учраа олж байгаа гэж бодож байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Баасандорж мэдүүлэхдээ: “Би тухайн үед согтуу

байсан. Н ыг хүүхэд тэвэрсэн байсныг сайн санахгүй байна. Бид хоёр маргалдахад

Н  газраас том чулуу аваад миний толгой руу 2 удаа цохисон. Надад түүнийг

багалзуурдаж шахсан зүйл байхгүй. Тэгээд би эмнэлэг рүү явж оёдол тавиулсан. Дараа нь би

Н ын гэрийн хаалгыг тогшиход бага хүүтэйгээ хамт байсан. Тэгээд бага хүүтэйгээ хамт

надтай зууралдаж байхдаа миний хөмсгийг яз өшиглөсөн учраас оёдол тавиулсан. Би толгойн

ард хэсэгтээ 5 оёдол, урдаа 6 оёдол тавиулсан. Би Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулж, Шүүх

эмнэлэгт үзүүлсэн. Би Төмөр замын эмнэлэгт боолтоо солиулж байсан. Өнөөдөр Н ын

өмгөөлөгчтэй хохирол төлбөрийн талаар тохиролцсон бөгөөд энэ мөнгөө өгвөл надад гомдол,

санал байхгүй. Шүүх хуралдаан болохоос өмнө хохирлын талаар тохиролцоогүй байсан” гэв.

Шүүхээс шүүгдэгч Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Н  иргэн Ц.Баасандоржтой хувийн таарамжгүй харьцаанаас

маргалдах явцдаа Ц.Баасандоржийн толгой руу чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн

хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ц.Баасанждоржийн “2017 оны 08 дугаар сарын 31-ний орой би архи уучихсан

байсан бөгөөд гэрээсээ 16 цагийн орчим гараад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр

байрны урд талд Мандах гээд манай хөрш авгайтай таарсан юм. Манай байр орцоо амьдардаг

хүмүүс ээлжээр цэвэрлэдэг юм. Би өөрөө энэ ажлыг нь хариуцдаг юм. Ингээд Мандахад орцоо

танайх цэвэрлэх ажил хийсэнгүй гэж хэлсэн чинь Мандах уурлаад “чи атаархдаг” гэх зэргээр

хэл амаар доромжлоод газраас том чулуу аваад толгой руу шидээд толгойн ард дагз хэсэгт

хагалчихсан. Тухайн үед би согтуу байсан ба өөрийн гэсэн ухаан муу орон гаран байсан.

Болсон явдлыг хагас дутуу санаад байгаа юм. Өөрийгөө хамгаалах чадваргүй байсан. Ингээд

Мандах яваад өгсөн байсан ба би гэрийн гадна байсан машинаас бинт авч толгойгоо боогоод

Мандах авгайгийн хаалгыг цохиход Мандах өөрөө онгойлгосон ба 20 гарсан том хүүхэдтэйгээ

хамт гараад ирсэн ба та миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн чинь над руу дайраад намайг

орцонд унагааж өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-

ний өдрийн 11149 дугаартай үзлэг хийсэн актын:

1. Ц.Баасандоржийн биед зүүн хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл

тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн

дүгнэлт. /хэргийн 10 дугаар хуудас/

Шүүгдэгч Н ын яллагдагчаар өгсөн “ ...Би 1 нас 6 сартай ач хүү Итгэлийг

тэврээд урдуур нь гартал тэр “Мандах авгай минь орц цэвэрлүүлсэн шүү” гэхээр нь “харсаан

сайхан болсон байна лээ” гэсэн чинь “танай нөхөр арчаагүй муу санаатай хүн, юу ч хийхгүй

байна” гэхээр нь чи 60 гарсан хүнтэй юунд ингэж байдаг юм бэ гэхэд арчаагүй мөнгөгүй новш

гэх зэргээр хэл амаар доромжилсон ба би Баасандоржийг согтуу болохоор нь цаашаа яваад

өгсөн. Гэтэл Баасандорж араас хэрүүл хийгээд явахаар нь би зугтаад явсан боловч араас

мөрнөөс зуураад авахаар нь эргээд хартал нүүрнээс мангасдаад авсан ба салах гээд

чирэлцсээр байгаад нэг машин тулсан. Тухайн үед би ач хүүгээ тэвэрчихсэн дээр нь

Баасандорж зуурчихсан хүүхдээ унагачих гээд байсан бөгөөд машинд тулаад доошоо суухад

гарт нэг юм таарахаар нь барьж аваад толгой руу нь 2 удаа цохиод авсан. Тухайн үед ингэж л

салахгүй бол тэвэрч явсан 2 настай хүүхэд уначих гээд Баасандорж салахгүй чирэлцээд байсан

юм. Баасандорж энэ үед их согтуу байсан. Баасандорж уг нь архи дарс уудаг боловч надтай

маргаж байгаагүй. Би сандраад Баасандоржийн толгой руу нь чулуугаар цохисон ба урд талаас

нь цус гарч байсан. Ингээд салаад би зугтаад гэртээ ирсэн. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй

танилцсан. Би чулуугаар цохисны улмаас Баасандоржийн биед гэмтэл учирсан юм. Үүнийг

хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар

нотлогдон тогтоодсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн

байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Н  хохирогч болох Ц.Баасандоржтой “хувийн таарамжгүй

харьцаанаас” болж маргалдах явцдаа түүнийг толгой руу чулуугаар цохисны улмаас түүний

эрүүл мэндэд хөнгөн хохирол гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан нь хохирогчийн

мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул Н ыг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Н ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй

бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хамгийн бага ял болох “дөрвөн

зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” ял оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогч Ц.Баасандоржид учирсан хохирол болон хор уршигийн талаарх

баримт авагдаагүй боловч хохирогч Ц.Баасандорж, шүүгдэгч Н  нар нь гэмт хэргийн

улмаас учирсан хохирлын талаар хоорондоо тохиролцож “эмчилгээний зардалд 400.000

төгрөгийг” төлөх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Н ыг бусдад учруулсан хохирлоо төлөхөөр илэрхийлсэн гэж

үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч

Н  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг ял хүндрүүлэх нөхцөл байдал

тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Н ыг хууль зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,

түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр

тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Н ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун

тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н  нь торгох

ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

Н  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

Н  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н  нь хохирогч Ц.Баасандоржид гэмт хэргийн улмаас учруулсан

хохиролд 400.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Н ад

авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ