Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2024/0252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* м******* н******* р*******” ГХОХХК,

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга,

Маргааны төрөл: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* тушаал хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн ХV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй байгаа эсэх үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

          1.1.“М******* м******* н******* р*******” ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* шийдвэрийн “М******* м******* н******* р*******” ГХОХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч “М******* м******* н******* р*******” ГХОХХК-иас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан ““М******* м******* н******* р*******” ГХОХХК-ийн XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг “Мэргэжлийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

          1.3.Мөн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс

            -Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, өргөдлийн бүртгэлийг сэргээж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах,

          -М******* м******* н******* р*******” ГХОХХК-ийн XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг “Мэргэжлийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

          1.4.2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин  нэхэмжлэгчээс

          -Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

          - М******* м******* н******* р*******” ГХОХХК-ийн XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг “Мэргэжлийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан.

          2.Үйл баримтын тухайд,

          2.1.”Х-Э” ХХК-д Өмнөговь аймгийн Б сумын нутагт байрлах “Х А” нэртэй 1252.99 гектар талбайд Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2008 оны 0******* сарын 02-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгосон байна. 

          2.2.Харин Ашигт малтмал газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2010 оны шийдвэрээр ”Х-Э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн XV-01*******-004-ТF дугаартай шилжүүлэх өргөдлийг хянаад  Өмнөговь аймгийн Б сумын нутагт байрлах “Х А” нэртэй 1252.99 гектар талбайд  XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ”Х-Э” ХХК-иас “М******* м******* н******* р*******” ГХОХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн.

          2.3.Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр “М******* м******* н******* р*******” ГХОХХК-д Өмнөговь аймгийн Б сумын нутагт байрлах “Х А” нэртэй 1252.99 гектар талбайд XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 оны 0******* сарын 13-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.

          2.4.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр шийдвэрээр “М******* м******* н******* р*******” ГХОХХК-ийн эзэмшлийн XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2017 оны 0******* сарын  13-ны өдрөөс тооцож, 2020 оны 0******* сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.

2.5.Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-025/20 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн ХХ-2020/ дугаар шийдвэрээр шинжээчээр Д.Сыг томилсон байна.

2.6.Мөн нэхэмжлэгчээс 2022 оны 0******* сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Б сумын нутагт байрлах 636.56 гектар талбайд NM-02дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргажээ.

2.7.Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.“М******* м******* н******* р*******” ГХОХХК шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон өөрчилж, тодруулсан шаардлагын үндэслэлдээ:

“М******* м******* н******* р*******” ГХОХХК нь Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 09-р сарын 28-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Б сумын Х А нэртэй газарт орших 1252.99 гектар талбай бүхий XV-01******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зөвшөөрлийг 12 жилийн хугацаатай эзэмшиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж, гүйцэтгэсэн ажлын тайлан болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр гарган батлуулж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг цаг тухайд нь биелүүлж ирсэн.

Манай компани нь дээрх тусгай зөвшөөрлийн талбайд 2008 оноос хойш хайгуулын ажлын хийж гүйцэтгэн тогтоогдсон ордын хэмжээнд нөөц тогтоон тусгай зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаанд буюу 2020 оны 4 дүгээр сард хуульд заасны дагуу "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл"-д нөөцийг тогтоолгох, шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг үндэслэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ХХ-2020/ тоот шийдвэрээр мэргэшсэн геологич Д.Сыг шинжээчээр томилсон. Үүний Дараагаар манай компани томилогдсон шинжээчтэй 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн "Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан гэрээний дагуу холбогдох ажиллагаа явагдаж байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана" гэж заасан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөц хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаж үүнтэй холбоотойгоор нөөц хэлэлцүүлэх үйл явц төрийн захиргааны байгууллага дээр явагдаж байх хугацаанд манай компанийн XV-01******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хасч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус гэж үзэж байгаа ба энэхүү шийдвэрийг манай компанид танилцуулаагүй болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* шийдвэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах. Хоёрдугаарт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан шаардлага нь “М******* м******* н******* Р*******” ХХК-ийн ХҮ-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл хайгуулын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэхийг даалгах 2 шаардлага гаргасан байгаа.

 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд, “М******* м******* н******* р*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2010 оны 127 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Б сумын х А гэдэг нэртэй газарт 1252 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, тухайн талбай дээр хайгуулын ажлыг хийж ирсэн. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаандаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг цаг тухай бүрд нь биелүүлж, төлбөрийг төлж, холбогдох тайлан болон төлөвлөгөөг гаргаж захиргааны байгууллагаар батлуулж байсан. Мөн тусгай зөвшөөрлийн талбайд 2008 оноос хойш хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн, тогтоогдсон ордын хэмжээгээр нөөц тогтоон, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийг тогтоолгож, шинжээч томилуулах хүсэлтээ гаргаж байсан байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20/ тоот шийдвэрийг мэргэшсэн геологич Д.Сыг шинжээчээр томилсон. Тухайн шинжээч манай компаниас гаргаж өгсөн хайгуулын ажлын тайлан, холбогдох баримтуудтай танилцаад өөрийн дүгнэлтээ гаргасан байдаг. Тухайн дүгнэлтэд дурдагдсан шүүмжүүдийн дагуу компанийн зүгээс дахин засварлаад шүүмжийн хариуг гаргасан байдаг. Тухайн шүүмжийн хариу гарсны дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээчид үүрэг болгосны дагуу шинжээч дүгнэлтээ гаргаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэж өгсөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримт гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хайгуулын ажлын тайлан гаргах явцад дэлхий нийтэд Корона вирус цар тахлын үе, таарсан хөл хориотой, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан нь нийтэд илэрхий харагдаж байгаа. Мөн хайгуулын ажлын талбайд биднийг үйл ажиллагаагаа явуулахад нутгийн иргэд болон тодорхой улс төрч нар хүндрэл учруулж байсан. Энэ хүндрэлийг өөрсдийн нөөц бололцоогоор даван туулж, тодорхой бүх тайлан мэдээллээ гаргаж дууссан байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд манай компаниас тодорхой шинжээчийн дүгнэлтээ гаргуулаад бүх материалаа хүлээлгээд өгсөн. Энэ өгсний дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 56 дугаартай хяналтын хуудас олгогдсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүхээс хийсэн үзлэгийн баримтуудаар нотлогдож байгаа. Энэ хяналтын хуудас тухайн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тодорхой мэргэжилтнүүд тайланг хянаж үзээд, асуудал байвал асуудлыг нь бичнэ, хэлэлцүүлэх боломжтой гэж үзвэл хэлэлцүүлэхээр явдаг. Ийм дотоод процессыг албажуулсан тэмдэглэгээ байгаад байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх урьдчилсан нөхцөл юм. Нэхэмжлэгчийн зүгээс хяналтын хуудас олгогдсон учраас манай компанийн тусгай зөвшөөрөл, хайгуулын ажлын тайлан хянагдаад явж байгаа гэсэн ойлголттой байсан. Энэ хугацаанд мэдээж ковидын нөхцөл байдал байсан учраас төрийн байгууллагуудын үйл ажиллагаа сунжрах нөхцөл байдал их байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сараас эхлээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Тухайн сонсох ажиллагаатай холбоотойгоор очиж мэдээллийг өгсөн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хасаж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тушаал гарч шийдвэрлэсэн байдаг. Тушаалын үндэслэл дээр манай компаниас ирүүлсэн өргөдлийг хянаж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан шаардлагыг хангаагүй учраас татгалзаж шийдвэрлэсэн гэдэг хууль зүйн үндэслэлийг дурдсан байсан. Өөрөөр хэлбэл өргөдөлдөө хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэж, хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, Төрийн захиргааны байгууллагын шийдвэр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өргөдөлд хавсаргаж ирүүлээгүй гэдэг 2 үндэслэлээр өргөдлийг харж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байсан. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч компанийн зүгээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулах хүсэлтээ хуульд заасан хугацаандаа гаргаад, үүнтэй холбоотойгоор шинжээч томилогдоод, хяналтын хуудас тойроод явж байсан бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс маргаан бүхий 8******* шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр хяналтын хуудас буюу маргаан бүхий үйл баримтыг тогтоогоод байгаа хяналтын хуудас олгогдоод тойроод явж байсан. Энэ үйл баримтыг 2 тусдаа захиргааны байгууллага гээд шүүхэд хариуцагчаар ороод ирчихсэн байгаа ч гэсэн ер нь мэдэх боломжтой байгууллагууд байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга өөрөө Ашигт малтмал, газрын тосны газарт ажилладаг нэг мэргэжилтэн нь заавал давхар хашдаг албан тушаал байгаа. Тэгэхээр тухайн хяналтын хуудас тойроод явж байсан юм уу, эсвэл энэ хяналтын хуудсыг нь олгогдсоноос хойш манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нь хүлээж авахгүй, ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн шийдвэр нь гараагүй байхад нь Ашигт малтмал, газрын тосны газраас энэ шийдвэр гараад байгаа нь бодит байдалд байгаль орчны нөхцөл байдлын үнэлгээг хавсаргаж ирүүлээгүй гэдэг. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т дүгнэлтийг гаргахад заавал Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн тайлан, техник эдийн засгийн үндэслэлийг хавсаргаж Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өгч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гарах ёстой. Гэтэл бодитоор нэхэмжлэгч компаниас шалтгаалахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх боломжгүй байсан нөхцөл байдал байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулах боломжгүй байгаа. Тэгэхээр нөхцөл байдлуудыг хариуцагч захиргааны байгууллага шалгаж үзээгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн ямар нэг шийдвэр гаргах гэж байгаа бол бодит нөхцөлүүдийг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байдаг. Гэтэл тухайн шийдвэрийг гаргахдаа ямар нөхцөл байдал байсан бэ гэдгийг тогтоолгүй шийдвэрийг гаргаад байгаа нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хөндөж байна. Нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрөл авсан цагаасаа хойш 12 жилийн хугацаанд энэ талбай дээр үйл ажиллагаа явуулаад, мөн том талбайн х талын хэсэгт манай компани ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан талбайгаасаа тойроод бүтэн том талбай дээр үйл ажиллагаагаа явуулах зорилготой гэдэг хүсэл зоригоо бүрэн илэрхийлээд захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд нь баримт бичиг, хүсэлт өргөдлөө гаргаж өгсөн. Мөн энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс их хэмжээний хөрөнгө зардлуудыг гаргаж байсан. 2020 онд гаргасан зардлаа хавтаст хэрэгт нотлох баримтаар дурдсан байгаа. Хайгуул геологийн ажлыг бусад компаниуд хийж гүйцэтгүүлэх, бусад хайгуулын ажилтай холбоотой зардал гээд нийтдээ 800 гаруй сая төгрөгийн бодит зардал гарсан байгаа. Энэ 2020 онд гарсан зардлын хэмжээг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Үүнээс өмнө их хэмжээний зардлууд гарч байсан. Эдгээр баримтуудыг нотлох баримтаар өгөөгүй байгаа. Иймд нэхэмжлэгч компанийн эрх ашиг зөрчигдөөд байна. Хамгийн гол эрх ашиг нь зөрчигдөөд байгаа процесс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тухайн аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай тэмдэглэл, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг гаргах уу, эсвэл гаргахгүй юу гэдгийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаад байгаагаас шалтгаалаад өнөөдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын 8******* шийдвэр гараад байгаа юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус учраас энийг үндэслэж гараад байгаа 8******* шийдвэр хүчингүй болох боломжтой гэж үзэж байгаа, Ийм нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй байхгүй байна, төрийн захиргааны байгууллагад хандсан, хандаад асуудлыг нь шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй байхгүй байна гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн зүгээс эс үйлдэхүй байна гэж маргаж байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ямар эс үйлдэхүйг гаргасан гэхээр асуудлыг тодруулаад явсангүй. Хариуцагч байгууллага Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан бичгээр ирсэн тайлбараар тайлангийн хуудсаа ирүүлээгүй, хяналтын хуудсаа ирүүлээгүй, аваад явчихсан гэдэг байдлаар тайлбарлаад байдаг. Гэвч хяналтын хуудас болох энэ баримт чинь нэхэмжлэгч компани авч явах ёстой, хамааралтай албан бичиг мөн юм. Архив, албаны хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих ажлыг байгууллагын холбогдох ажилтан хариуцсан зохих албан тушаалтан зохион байгуулна гэж заасан байгаа. Уг хуулийн дагуу Засгийн газраас Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам гаргасан. Энэ журмыг төрийн байгууллага, хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа дагаж мөрддөг. Энэ журмын 6.1.3-т баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих зохион байгуулалтын болон техникийн ажлыг байгууллагын дотоод хяналт хариуцсан ажилтан, эсхүл бичиг хэргийн ажилтан зохион байгуулна гэж заасан байгаа. Тэгэхээр энэ хяналтын хуудас юу гэхээр шинжээчийн дүгнэлтээ гаргалаа, тайлангийн нөөцөө боловсруулаад дууслаа, хяналтын хуудас олгож өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаад өгсөн. 04 дүгээр  сарын 21-ний өдрийн албан бичгийн дугаартай  хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх үү гэдгийг 7 албан тушаалтнуудаараа хянуулах ажиллагаа байгууллагын дотоод үйл ажиллагаа юм.  Хяналтын хуудас буцаах зохицуулалт нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэмд тодорхой тусгагдсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 4 дүгээр сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг авсан. Тэр тухайн дүрмийн 2.2.2, 2.2.3, 2.2.4 дэх заалтуудад маш тодорхой байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь нөөцийг хэлэлцүүлэхтэй холбоотой ямар үүргийг хэрэгжүүлдэг вэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс ирүүлсэн тайлан, шинжээчийн дүгнэлт, холбогдох хүсэлтийг өөрсдийнхөө дотоод зохих нэгжээрээ хянуулаад, хянагдаж болсон гэж үзвэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, хэрэв болоогүй гэж үзвэл буцаах асуудлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасан. Энийг хэн хэрэгжүүлдэг гэхээр нарийн бичгийн дарга дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэрэгжүүлдэг гэж дүрэмд байгаа. Мөн гэрчийн мэдүүлэг дээр яриад байна. Хяналтын хуудас байгууллагын дотоод бүртгэл болохоос аж ахуйн нэгж байгууллагад өгдөг зүйл биш. Хэрэв хяналтын хуудсыг тойруулаад мэргэжилтэн хянаад гарын үсэг зурдаг бол хяналтын хуудсыг бид нарт олгосон бүртгэл байгаа юм уу. Манайхыг тайлангаа ирүүлээгүй гэдэг агуулгаар яриад байгаа. Тэгвэл бид нарт албан бичгээр эсхүл баримт хүлээлцэх актаар өгсөн архивд хадгалагдаад байгаа бичгүүдийг буцаан өгсөнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан үүргээ  хариуцагч байгууллагаас хэрэгжүүлсэн гэж яриад байна. Ашигт малтмалын тухай хуулийг 48.4-д 90 хоногт багтаан шийдвэрлүүлнэ гэдэг зөвхөн нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн 48.3-д тодорхой байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ямар хугацаанд, ямар үүрэг биелүүлэх ёстой вэ гэдгийг нарийвчлан зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрэх хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын ордын нөөцөд нийцүүлэн боловсруулаад шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж байгаа юм. Хэрэгт авагдсан баримтуудаас энэ хуулийн 48.3-д заасан бүх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн нь тодорхой харагдаж байгаа юм. Шинжээч томилуулах хүсэлт, хяналтын хуудас олгуулах хүсэлт тайлангаа дууслаа гэдэг бүх мэдэгдэл, албан бичгүүдийг тухайн цаг хугацаанд нь өгсөн байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-д заасан энэ зохицуулалт захиргааны байгууллагын үүрэг байгаа. Төрийн захиргааны байгууллага нь эс үйлдэхүй гаргаад байж болохгүй, та нарт хугацаа хэрэгтэй гээд 30 хоногт багтаж шинжээч томилох ёстой юм байна. Захиргааны байгууллагаас шинжээч томилж өгнө. Түүний дагуу бид нар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж байгаа. Энэ хэлэлцүүлэх эсэх асуудлыг Захиргааны байгууллага, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл шийдвэрлэж байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэмд маш тодорхой харагдаж байгаа. Энэ нэхэмжлэгч компани хяналтын хуудас аваад явчихсан гэдэг тайлбар хэлээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа ярьж байна. Тухайн үед 2020 оны 04 дүгээр сарын 20-нд тайлан, шинжээчийн дүгнэлт, холбогдох хяналтын хуудас олгох хүсэлтүүдээ өгсөн. Бусад асуудал нь байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал болохгүй бол буцаж мэдэгдэх ёстой байсан. Ковидын үеийн нөхцөл байдал байсан төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын бүх үйл ажиллагаа доголдолтой, хугацааны хувьд асуудлууд үүсэж байсан. нэхэмжлэгч байгууллага хуульд заасан хугацаандаа Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгчийн хувьд хүлээхээс өөр арга байгаагүй, ямар нэгэн байдлаар шийдвэрлэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Тэгэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуулиар тодорхойлсон үүргүүдээ хэрэгжүүлээгүй байна. Дүрэмдээ заасан үүргээ хэрэгжүүлээгүй, тэр дотоод хяналтаа хэрэгжүүлэх, шийдвэр гаргах процессоо хэрэгжүүлээгүй эсвэл баримт бичгийн бүрдэл дутуу болохгүй байна гэсэн бол буцаах ёстой. Энийг эс үйлдэхүй, хууль бус байна, хуульд заасан хугацаандаа шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байна гэж маргаж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хайгуулын ажлын хүрээнд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан. Энэ хөрөнгө оруулалтыг ганц буцаан нөхөх боломж нь ашигт малтмалыг нь олборлох үйл ажиллагааг явуулсан тохиолдолд буцаан олох эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгэхээр энэ агуулгаараа бид нар нэхэмжлэлийн шаардлагаа гаргахад хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим яригдах онцгой нөхцөл байдал мөн гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байгаа. Эдийн засгийн үр дагавартай ийм нөхцөл байдал нэхэмжлэгчид үүсгэлээ. Бид нар 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулаад, журмын дагуу хуульд заасан хугацаандаа баримтуудыг нь бүрдүүлээд өгөөд, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх юм байна гэдэг ойлголттой, итгэлтэй явж байсан. Тэгэхэд ямар нэгэн шийдвэр гаргахгүй байж байгаад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 8******* шийдвэрийн өргөдлөөс хассан шийдвэр гарсан. Тэгэхээр эдийн засгийн үр дагавар үүсгэж байна гэж үзэж байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг тайланг хэлэлцээд заавал дэмжсэн шийдвэр гаргуулах гэж маргаагүй байгаа. Тайланг журмын дагуу хэлэлцээд, үүргээ биелүүл гэдэг байдлаар маргаж байгаа юм. Хариуцагчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.2.Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Өмнөговь аймгийн Б сумын нутагт байрлах “Х А” нэртэй 1252.99 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзээд Кадастрын бүртгэлийн төвийн даргын /Хуучин нэрээр/ 2008 оны 0******* сарын 02-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байна.

Дээр дурдсан тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн ирүүлсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2011 оны 04 дүгээр сарын 18- ны өдрийн 373, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс тооцож, 2020 оны 0******* сарын 13-ны өдрийг дуустал 3, 3 жилийн хугацаагаар тус тус сунгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч компаниас Өмнөговь аймгийн Б сумын нутагт дугаартай ашигт малтмалын байрлах 636.56 гектар талбайд NM-02ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 2022 оны 0******* сарын 13-ны өдөр ирүүлсэн. Уг өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т "бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх" гэж заасны дагуу хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5-т "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр" 25.1.7-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж заасан баримтыг өргөдөлд хавсаргаж ирүүлээгүй.

Төрийн захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанид өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8/189*******тай албан бичгээр "...NM-02дугаартай өргөдөлд хавсаргаж ирүүлээгүй Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5, 25.1.6, 25.1.7-т заасан баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч ямар нэгэн тайлбар ирүүлээгүй.

"М******* м******* н******* р*******" ХХК нь дээр дурдсан баримтуудыг ирүүлээгүй тул Кадастрын хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10/5094 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу дахин сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлж, уг мэдэгдлийн дагуу мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан бөгөөд уг сонсох ажиллагаанд нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/a1 тоотоор ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй байсан. Мөн төрийн захиргааны байгууллагаас бүрдүүлбэр дутуу ашиглалтын өргөдлийг хүлээн авах, нэхэмжлэгч компанид материалаа бүрдүүлэн ирүүлэх боломж олгох зэргээр удаа дараа үйл ажиллагааг нь дэмжиж байсан.

Гэтэл нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.14-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* шийдвэрээр "М******* м******* н******* р*******" ХХК-ийн NM-02дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар

болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий болно” гэжээ.

3.3.Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

          ...Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/19******* тушаалын хавсралтаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг баталжээ. Уг дүрмийн 12 дугаар зүйлээр Зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүргийг тодорхойлсон байх бөгөөд 12.1-т “Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр ирүүлсэн хүсэлт бүхий бичиг баримтын бүрдлийг шалган хүлээн авч Зөвлөлд ирүүлсэн дарааллаар бүртгэнэ”, 12.2-т “Зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг хуралдаан эхлэхээс өмнө энэ дүрэмд зааса хугацаанд багтаан гаргаж, шаардлагатай мэдээллээр гишүүдийг хангана" гэж журамласан байна.

          “М******* м******* н******* р*******” ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 12.1-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт бүхий бичиг баримтын бүрдлийг өнөөдрийг хүртэлх хугацаанд Зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн даргад ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан эс үйлдэхүй байхгүй байна.

          “М******* м******* н******* р*******” ХХК-аас Өмнөговь аймгийн Б  сумын нутагт байрлах 636.56 гектар талбайд NM-02дугаартай ашигт малтмалын ашиглалтын захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст 2022 оны 0******* сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн ирүүлжээ.

          Кадастрын хэлтэс дээр дурдсан өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т "бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх" гэж заасны дагуу хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5-т "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр", 25.1.7-т "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заасан баримтыг өргөдөлд хавсаргаж ирүүлээгүй байна.

          “М******* м******* н******* р*******” ХХК дээр дурдсан баримтуудыг ирүүлэлгүй тул Кадастрын хэлтсээс тус компанид 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10/5094 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлж, уг мэдэгдлийн дагуу мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.14-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* шийдвэрээр “М******* м******* н******* р*******” ХХК-ийн NM-02дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргаж өгсөн тайлбаруудаа бүгдийг нь дэмжиж байгаа. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий шийдвэрийн хувьд, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  дараах баримтуудыг бүрдүүлнэ. Энд нь тухайн талбайн нөөцийг тодорхойлоод, батлуулсан төрийн захиргааны шийдвэрийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт болон төрийн захиргааны шийдвэрийг заавал хавсаргахыг зааж өгсөн. Нөөц батлуулсан баримтаа хавсаргаж өгөөгүй тусгай зөвшөөрөл нь дуусгавар болж байгаа юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон учраас Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл дээрээ давуу эрхтэйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй. Гэтэл 2008 онд олгосон тусгай зөвшөөрөл нь 2020 онд дуусгавар болсон байсан. Тусгай зөвшөөрөл дуусгавар болохоос өмнө хандсан боловч тусгай зөвшөөрөл нь 2022 он оны сонсох ажиллагаа хийх үед бүгд дуусгавар болсон байсан учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдох боломжгүй гэж үзэж 8******* шийдвэрийг гаргасан. Төрийн захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлж ажилласан, сонсох ажиллагааг хийсэн, ашигт малтмалын тухай хуулийн 48.4-т заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өргөдлөө гаргахад болно гэж үзээд байна. Төрийн захиргааны байгууллагад 90 хоногт багтаан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулна гэж байгаа. Аж ахуйн нэгж 2022 онд шинжээч томилуулаад 30 хоногийн дотор дүгнэлтээ гаргаад, 90 хоногийн дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулах байсан. 4 сарын дотор хийгээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж хэлмээр байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоё гэж яриад байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нэг удаа хандаж, шинжээч томилуулах хүсэлт гаргаад, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл шинжээч томилоод өгсөн. Нэхэмжлэгч байгууллага нь анх удаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайлан хэлэлцүүлж байгаа биш гэдгээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Энэ талбай дээрээ өмнө нь тусгай зөвшөөрөл авч байсан, туршлагатай шинжээч томилуулаад дараа нь ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдсээр байж, шинжээч томилуулсан боловч хяналтын хуудсаа /56 дугаартай/ өөрсдөө аваад алга болсон. Гэрч нарын мэдүүлэгт байгаа. хяналтын хуудсыг хүлээлгэж өгсөн. Хяналтын хуудсыг төрийн захиргааны байгууллагын хэн нэг албан тушаалтан аваагүй, хяналтын хуудсыг өөрсдөө аваад мэргэжлийн нэгжийн албан тушаалтнуудаар тайлангаа хянуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцэх эсэх талаар гарын үсэг зуруулж, дүгнэлт бичүүлж, зөвшөөрөл авах ёстой байсан. Энийгээ хийгээгүй 2 жил болсон байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй байхгүй гэж харж байна. Хэрвээ нэг мэргэжилтэнд хянуулахаар өгөөд тэр нь гарын үсэг зураагүй бол тэрийг эс үйлдэхүй гэж ойлгоно. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг, дүгнэлтийг хэлэлцүүлэхээр хандаж байсан бол энэ эс үйлдэхүй болно. Ямар ч эс үйлдэхүй байхгүй байхад эс үйлдэхүй байна гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Эс үйлдэхүй гэдгийг Захиргааны ерөнхий хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Хариу үйлдэл хийхгүй байх, эсхүл хариу өгөхгүй байхыг ойлгоно. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсвэл шийдвэрлүүлэхгүй орхигдуулахыг хэлнэ. Шинжээч томилуулснаас хойш төрийн захиргааны байгууллагад нэг ч удаа хандаагүй, хандсан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэгт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг дээрээс шинжээч томилоод,  хяналтын хуудас аваад, дахин ирээгүй. Шинжээч томилоод Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй гэж хэлсэн байгаа. Тэгэхээр эс үйлдэхүй яригдаад байгаа боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хяналтын хуудас аваад 2 жил болж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана гэж ойлгож байна. 2020 оны 04 дүгээр сарын 08-нд хандсан байдаг. Дараа нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-д заасан хугацаанууд нь өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл 30 хоног, 90 хоногийн хугацаанууд нь өнгөрсөн байхад 2021 оныг дуусгаад 2022 оныг дуусаж байхад төрийн захиргааны байгууллага дуудаж, энэ тухай ойлгосон байна. Нэхэмжлэгч байгууллага  дүгнэлтээ баталгаажуулаагүй гэдгээ ойлгоод шүүхэд хандсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчийн ХV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй байгаа эсэх үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-025/20 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн ХХ-2020/ дугаар шийдвэрээр шинжээчээр Д.Сыг томилжээ.

1.2.Улмаар нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-027/20 тоот албан бичгээр хяналтын хуудас олгохыг хүсэхэд бүртгэлийн программын 56 дугаарт бүртгэн хяналтын хуудсыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгожээ.

Ашигт малтмалын тухайн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-д “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалаар баталсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.2.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс ирүүлсэн ашигт малтмал болон бүтээгдэхүүн хуваах гэрээлэгчээс газрын тосны ордын нөөцийн ангилалд нийцүүлэн зөвлөх болон мэргэшсэн мэргэжилтэн ахалж боловсруулсан ордын нөөцийн тооцоолол бүхий үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулж төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулж, хэлэлцүүлэх тухай санал авсны үндсэн дээр Зөвлөлийн холбогдох салбар хуралдаанаар хэлэлцэн зөвлөмж, дүгнэлт гаргуулах” гэжээ.

1.3.Гэтэл нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулж, мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй болох нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот албан бичгээр /албан бичигт 2020 он гэж бичигдсэн/ Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүргүүлсэн тайлбар, уг албан бичгийн бүртгэл хяналтын карт, гэрч нарын  мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

1.4.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн шинжээч томилуулах болон хяналтын хуудас олгохыг хүссэн хүсэлтүүдийг хариуцагчаас хуульд заасан хугацааны дотор буюу тус бүр нэг хоногийн дараа шийдвэрлэж шинжээч томилж, хяналтын хуудсыг олгосон байхад нэхэмжлэгч нь өөрөөс шалтгаалах буюу шинжээчийн дүгнэлтийг хариуцсан нэгжээр хянуулах, мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаагүй байх тул хариуцагчийг эс үлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

1.5.Хэдийгээр нэхэмжлэгчээс “Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн, шинжээчийн дүгнэлтийг хэлэлцүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг, хяналтын хуудсыг бөглөх, хянуулах талаар хуульд тусгаагүй” гэж тайлбарлаж буй хэдий ч тухайн цаг хугацаанд цахимаар хүсэлт, өргөдөл гаргах боломжтой байсан, мөн шинжээчийн дүгнэлт, түүний дагалдах хяналтын хуудсыг төрийн захиргааны байгууллагаас баталсан дүрмийн дагуу хянуулах үүрэгтэй.

1.6.Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын  даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар Хайгуулын ажлын үр дүн болон нөөцийн тодотгол тайланд олгох хяналтын хуудсыг баталсан бөгөөд тушаалын хавсралтад заасан албан тушаалтнууд тайланг хэлэлцүүлэх эсэхэд санал өгөхөөр байх тул хариуцагчийг Ашигт малтмалын тухайн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн ХV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй байгаа эсэх үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* тушаалаар нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс 2022 оны 0******* сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Б сумын нутагт байрлах 636.56 гектар талбайд NM-02дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргажээ.

2.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.7-д “ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж тус тус заажээ.

2.3.Нэхэмжлэгчээс дээр дурдсанчлан шинжээч томилуулж, хяналтын хуудсыг авсан хэдий ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн дүгнэлт гаргуулаагүй, улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байх тул хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

2.4.Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд заавал хавсаргах баримт бичгүүдийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчээс мөн хуулийн 25.1.5, 25.1.7-д заасан баримт бичгийг хавсаргаагүй байх тул мөн үндэслэлээр нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* тушаалаар нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 2******* зүйлийн 25.1.5, 25.1.7, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4,  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг тус тус баримтлан М******* м******* н******* р*******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8******* тушаалаар нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ХV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй байгаа эсэх үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ