Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 528

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ

даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч, хохирогч Н , Б  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх

хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын

газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н , Б  нарт холбогдох 1705009540165 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11

дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод

төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд, боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр

эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Монгол улсын иргэн, Увс аймагт төрсөн, 36

настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн

нэгтгэлд автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт

орших суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах

чадвартай, Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н  нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18

дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зэт зочид буудлын хажууд байрлах автомашины

замын эргэх уулзаврын явган хүний гарц дээр явган зорчигч иргэн Б ыг

зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б  нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн

17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зэт зочид буудлын хажууд байрлах автомашин

замын эргэх уулзварын явган хүний гарц дээр Н тай маргалдаж улмаар зодож

эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг

шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н  мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт

мэдүүлэг өгөхгүй. Болсон асуудлын талаар тодорхой ба бид хоёр эвлэрсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “Шүүхийн

хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Болсон асуудлын талаар тодорхой ба бид хоёр эвлэрсэн”

гэв.

Хохирогч Н  мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаа

тараад гэр лүүгээ харьж явсан ба туслах замаар явж байтал явган хүний гарцан дээр хүн

утсаар яриад хашгираад зогсоод байсан бөгөөд араас машинууд сингалдаад байхаар нь

би бас сигналдсан. Тэгээд хөдөлтөл машины ар талд тас гээд дуугарахаар нь буугаад

хартал Б  дайраад барьцалдаад авсан ба намайг түрээд машины урд хүртэл

түрээд байсан ба замдаа цохиоцсон. Б  намайг тонгороход би унаагүй ба дээр

нь гарсан. Тэгтэл цагдаа ирээд биднийг салгаад шаардлага тавиж байхад цагдаагийн

хажууд намайг хэд хэдэн удаа цохиод куртик урсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх

зүйлгүй” гэв.

Хохирогч Б  мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

харьж явсан ба явган хүний гарцаар гарч явтал цагаан өнгийн машин тулж зогсоод

сигналдахаар нь би цочоод копутан дээр нь гараараа дарсан. Бараг цохих хэмжээний

дарсан. Явган хүний гарцандээр байна гэхэд бууж ирээд цохихоор нь би барьж аваад

нэг удаа цохьсон. Тэгтэл 2 цагдаа ирээд салгаад цагдаа дээр авчирсан. Гомдол саналгүй,

нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар

сарын 05-ны өдрийн 12533 дугаартай дүгнэлтэд: Б -н биед зүүн зовхинд цус

хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцарал

бүхий гэмтэл тогтоогдолоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг

болсон гэх цаг хугцаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх 13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар

сарын 03-ны өдрийн 12547 дугаартай дүгнэлтэд: Н ын биед доод уруулын

салстад язрал, цус хуралт, хүзүү, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх

гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2017.10.02 өдөр үүссэн

байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийг зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар

эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашд

энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтооход нөлөөлөхгүй гэжээ. /хх 18/,

Гэрч Ш.Энхтөр мэдүүлэхдээ: “2017 оны 11 сарын 02-ны өдөр би тухайн өдөр

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийг гүйцэтгэж байсан

юм. 20 цагийн орчимд 40 дүгээр байрны зүүн урд талын булангийн төв замаас хойш

салсан хэсэгт үл таних 2 эрэгтэй хүн бие биетэй зууралдаад заамдалцсан байдалтай

зогсож байсан. Уг хоёр залуугийн нэг нь согтуу, нөгөөх нь эрүүл байсан намайг тухайн

үед хоёр залуу дээр очиход согтуу залуугийн аль талын нүд нь байсаныг нь санахгүй

байна, нэг нүдээс нь нулимас гоочсон өөрөө нүдээ нухлаад байсан. Харин эрүүл

залуугийн куртик нь урагдсан хувцас нь шороо болсон байдалтай байсан. Тэгээд тэр

хоёрыг салгахад согтуу залуу онгироод цагдаагийн албан хаагчийн дээрээс өөрийн хийж

байгаа үйлдлийг зогсоох талаар хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхгүй байсан.

Согтуу залуу хэлэхдээ “намайг гудамжаар зам гарах гэж байхад чи намайг дайрах гэж

оролдсон” гээд байсан. Намайг тэнд байхад бие биенээ цохисон асуудал гараагүй”

гэжээ.” /хх 20-21/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45, 50/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52,53/ зэрэг болон хавтаст хэрэгт

авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх

ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н  нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18

дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зэт зочид буудлын хажууд байрлах автомашины

замын эргэх уулзаврын явган хүний гарц дээр явган зорчигч иргэн Б ыг

зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б  нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол

дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зэт зочид буудлын хажууд байрлах

автомашин замын эргэх уулзварын явган хүний гарц дээр Н тай маргалдаж

улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн

хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч

Ш.Энхтөрийн мэдүүлэг /хх 20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар

сарын 05-ны өдрийн 12533 /хх 13/, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12547 /хх

18/ дугаартай дүгнэлтүүд,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45, 50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх

52, 53/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл

журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н , Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй

байна.

Шүүгдэгч Н , Б  нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,

учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй,

иргэний бичиг баримт хавсаргаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,

37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н  нь хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний

буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй

тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н  нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор, Б нь торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний дотор тус тус биелүүлээгүй бол

торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож

хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй,

шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус

дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд

тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж

даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н , Б  нарын хувийн

баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ