| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/05022/И |
| Дугаар | 184/ШШ2024/04490 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/04490
04 09 1 4/ШШ04/04490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Харуул ******* 1*******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ын /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, хороолол, хороолол -р байр, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/,
Хариуцагч: ******* дүүрэг, -р хороо, - тоот хаягт оршин суух, овогт ы /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 160-УЕА улсын дугаартай маркийн авто машины өмчлөх эрхийг А.ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлд 04 оны 05-р сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Б., О., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч А. нь хариуцагч Б., О. нарт холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 160-УЕА улсын дугаартай маркийн авто машины өмчлөх эрхийг А.ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.
Үүнд: “... А., О. болон Б. нартай 03 оны 11-р сарын 4-ний өдөр 7 хоногийн хугацаатай 30,000,000 төгрөгийг, А.ын өмч болох лексус 450 маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад тавьж мөнгө зээлээд эргүүлэн өгнө гэж ярьж байгаад тухайн өдөр зээл гаргуулахын тулд Б.тэй худалдах худалдан авах гэрээ хийхгүй бол зээл гаргуулах боломжгүй гэж хэлж нотариат орж бодитоор гэрээ хийгээгүй бөгөөд бэлэн 5,000,000 төгрөгөөр машин аваад үлдэх 30,000,000 төгрөгийг “Бэрс финанс ББСБ” ХХК-аас зээл авах мэтээр гэрээ хийж “Бэрс финанс ББСБ” ХХК-аас 30,000,000 төгрөгийн зээл авсан болно. А.ыг зээл бүтээж өгсөн гэж ,000,000 төгрөг өгч, 7 хоногийн хугацаанд “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн мөнгийг төлж машиныг эргүүлэн өгнө гэж хэлсэн боловч А.т одоог хүртэл “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн сарын төлөлтийг хугацаа хэтрүүлж, нийт 4 удаагийн төлбөр төлөхдөө хугацаа хэтрүүлэн хийсэн. Түүнээс хойш дахин төлөлт хийгээгүй ба О. түүний хүү Б. нарын зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг А. нь бэлэн болон бэлэн бусаар аваагүй. Өөрийн эд хөрөнгө болох 16-0 УЕА улсын дугаартай лексус 450 маркийн автомашиныг өмчлөх эрхийг бусдад алдаж өнөөг хүрсэн байна. А. өөрийн эзэмшлийн 16-0 УЕА улсын дугаартай лексус 450 маркийн автомашиныг хариуцагч Б. худалдах зорилгоор биш автомашиныг барьцаалан зээл авч 7 хоногийн дотор зээлээ төлж автомашиныг нэрийг буцаан шилжүүлнэ гэх үгэнд нь итгэж “Бэрс финанс ББСБ” ХХК--ийн шаардлагад нийцүүлэн хариуцагч нарыг зээл авах боломжоор нь хангах гэж автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул Б.тэй хийсэн 03 оны 11-р сарын 4-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тогтоож, 16-0 УЕА улсын дугаартай лексус 450 маркийн автомашиныг өмчлөх эрхийг А.т буцаан шилжүүлэх даалгаж өгнө үү” гэжээ.
.Хариуцагч Б., О. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.Гуравдагч этгээд “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бидний зүгээс хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэж байна. Уг зээлийн гэрээг бичгээр үйлдсэн хариуцагч Б.ий дансанд мөнгө олгогдсон. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хамтад нь зохицуулахаар тус тусдаа хийсэн гэрээ байна. Уг гэрээнүүдийг хийхэд худалдах, худалдан авах гэрээг үндэслэсэн. Барьцаа гэрээний 1. дахь зохицуулалтаар барьцаа хөрөнгө нь эрхийн доголдолгүй бөгөөд гуравдагч этгээдийн хувьд шаардах эрх байхгүй. Хууль шүүхийн байгууллагад ямар нэгэн маргаангүй болохыг нэхэмжлэгч А. хариуцагч Б. хоёрын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу Б. батлан гарын үсэг зурсан. Барьцааны гэрээний 1.3-т зааснаар болон Иргэний хуулийн 35 дугаар заалтыг үндэслэн барьцааны өмчлөх эрхийг “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн болон төлөөлөгчийн нэр дээр шилжүүлэх ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсний дагуу хугацаа хэтрүүлж төлөлт хийдэг. Түүнээс хойш төлөлт хийхгүй болохоор 04 оны 05-р сарын 30-ны өдөр барьцаа хөрөнгийг бид нар өөрийн эзэмшилд түр байлгаж байгаа юм. Төлөлт хийхгүй явсаар байгаад 04 оны 09-р сарын 09-ний өдөр зөвхөн 8 сарын хүүгийн 5,80,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хэлээд байгаа шиг хэвийн болсон зүйл биш. Зээлийн гэрээнд 04 оны *******-р сарын 4-ний өдрийн байдлаар үндсэн зээлд ,750,000 төгрөг үлдсэн байх байтал одоогийн байдлаар 5,000,000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Манай байгууллагаас энэ зээл хаагдсаны дараа барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Энэ дунд манай байгууллага хохирох эрсдэлтэй байна” гэв.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
-Нэхэмжлэгчээс /хх-1-/ нэхэмжлэл, /хх-3-4/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-5/ А.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-6/ ******* дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-7-13/ 03 оны 11-р сарын 4-ний өдрийн №4003 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, /хх-17-19/ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-40/ А.аас Б.д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-Хариуцагч нараас хариу тайлбар болон нотлох баримт гаргаагүй.
-Гуравдагч этгээдээс /хх-46/ “Бэрс финанс ББСБ” ХХК-аас Ө.д олгосон итгэмжлэл, /хх-66-68/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, салбарын гэрчилгээний хуулбар, /хх-69-7/ 03 оны 11-р сарын 4-ний өдрийн №101130110006556 дугаар Зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-Шүүхийн журмаар /хх-49-51/ А.ын эзэмшлийн “Айпонэ-1” маркийн утас дахь харилцан яриа, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-54-55/ 04 оны 07-р сарын 03-ны өдрийн №15 тоот 160-УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудыг цуглуулсан, бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “ ... Б.тэй 03 оны 11-р сарын 4-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тогтоож, 16-0 УЕА улсын дугаартай Лексус 450 маркийн автомашиныг өмчлөх эрхийг А.т буцаан шилжүүлэх даалгаж өгнө үү” гэж нэхэмжилснийг,
Хариуцагч Б., О. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... “.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Талууд 03 оны 11-р сарын 4-ний өдрийн №4003 тоот Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг 55... төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож байгуулсан, гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд маргаагүй,
4..Нэхэмжлэгч А. нь хариуцагч Б., О. нараас бэлнээр болон дансаар, бодитоор мөнгө шилжүүлэн аваагүй,
4.3.”Бэрс финанс ББСБ” ХХК болон Б. нар 03 оны 11-р сарын 4-ний өдөр №101130110006556 тоот Зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулсан,
-улмаар А.ын 16-0 УЕА улсын дугаартай Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалуулсан,
4.4. ... ”Бэрс финанс ББСБ” ХХК-с 03,...-ний өдөр 30 сая ...... төгрөг хариуцагч Б.ий ... тоот дансанд шилжүүлсэн,
4.5. ... хариуцагч О. 4 удаагийн төлөлт хийсэн, ... төгрөгийн үндсэн зээл, ... төгрөгийн хүү, төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөртэй, төлбөрөө ... хугацаагаар хэтрүүлсэн тул тээврийн хэрэгсэл ”Бэрс финанс ББСБ” ХХК түр хураан авсан,
4.6. ... хариуцагч О. нэхэмжлэгч А.т зээл авахаас өмнө 6,00,000 төгрөг, 3,11,4-д ,000,000 төгрөг, нийт 8,00,000 төгрөгийг нэхэмжлэгчийн урдах зээлийг чөлөөлөх, тээврийн хэрэгслээ барьцаалан зээл авч өгсөн үндэслээр өгсөн, нэхэмжлэгч үүнийг няцаагаагүй, үгүйсгээгүй,
4.7.шүүх хуралдаанаас өмнө хариуцагч О. нь нэхэмжлэгчид Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг төлбөрт тооцож өгөхөөр ярилцсан, гэвч уг тээврийн хэрэгсэл эрхийн доголдолтой байсан тул тохиролцоод хүрээгүй,
4.8.Шүүхээр хийсэн үзлэгийн ажиллагаа, агуулгаар “... ын нэрээ зээл хөөцөлдөх, хамтдаа зээл авсан байдал, зээлийн төлөлт, тооцоо, О.г зээлээ төлж тээврийн хэрэгслийн буцаан төлөхийг шаардсан ын яриа” зэрэг үйл явдал,
4.9.Зээл авах, мөнгөн хөрөнгөтэй болох зорилготой худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний талууд тодорхой, энэ тухайгаа мэдэж байгаа, нөгөө тал буюу хэн аль нь энэ тухайгаа мэдэж байсан байх ба худалдах худалдан авах гэрээг талууд хүсэж үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
5.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.10-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл, ... дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцлийг энэ хуулийн 56.1-т зааснаар “Хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар” заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 03 оны 11-р сарын 4-ний өдрийн №4003 тоот Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байна.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг хүсэл зоригийн илэрхийлэл, мэдэгдлийнхээ хуурамч, дүр үзүүлсэн байдлын талаар тохиролцох тухайлан хандсан этгээд байхгүй байдаг ба түүнчлэн хүсэл зоригоо илэрхийлэгч нөгөө тал энэ тухай мэдээгүй байхад буюу нөгөө тал энэ тухай мэдээгүй хэмээн тооцоолж, хүсэл зоригоо дүр үзүүлэн илэрхийлсэн бол тэрээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэмээн шаардах эрхгүй.
Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээний тухайд зохигч хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн, зээл авах, мөнгөн хөрөнгө бий болгох зорилгоор хүсэж хийсэн, хэн аль хэлцлийн дагуу эрх эдлэх, үүрэг хүлээх, гарах үр дагаврыг мэдсээр байж гэрээ хэлцэл хийсэн байх тул энэ хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн тооцох хууль зүйн үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар 03 оны 11-р сарын 4-ний өдрийн №4003 тоот Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус, мөн зээлийн болон барьцааны гэрээ 56.1.10-т зааснаар “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж тайлбарласан байх ба хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй,
-хавтаст хэргийн 49-51 дэх талд авагдсан “нэхэмжлэгч А.ын эзэмшлийн Айпонэ 1промакс маркийн гар утас дахь зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр:
-А., О. нарын хооронд өглөг, авлага байгаа гэж харагдаж байгаа боловч маргаан бүхий тээврийн хэрэгслийн үнийг О. төлж, “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, А.т шилжүүлэхээр яригдсан байна.
-хавтаст хэргийн -39 дэх талд авагдсан Б., А. нарын хооронд байгуулагдсан 03 оны 11-р сарын 4-ний өдрийн №4003 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Б.ий гарч бичвэрээр: -энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тооцохгүй.
Талуудын хооронд байгуулагдсан 03 оны 11-р сарын 4-ний өдөр байгуулсан №4003 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ нь бичгээр байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7. 03 оны 11-р сарын 4-ний өдөр байгуулсан №4003 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр “Бэрс финанс ББСБ” ХХК болон зээлдэгч Б.тэй 03 оны 11-р сарын 4-ний өдөр №101130110006556 дугаар Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан, зээлийн харилцаа, хэлцэл үүсгэсэн нь хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хүчин төгөлдөр гэрээ, хэлцлийн үндсэн дээр хийгдсэн энэхүү зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар 56.1.10-т заасан “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж үзэхгүй.
8.Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 160-УЕА улсын дугаартай маркийн авто машины өмчлөх эрхийг А.ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 54,800 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар хуваарьлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..3, мөн хуулийн 116, 1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.10-д тус тус зааснаар хариуцагч Б., О. нарт холбогдох тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 160-УЕА улсын дугаартай Лексус маркийн авто машины өмчлөх эрхийг А.ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч А.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 54,800 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал хоногийн хугацаа өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН