Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0858/З |
Дугаар | 128/ШШ2024/0265 |
Огноо | 2024-03-25 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.*******сүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.*******ын эрх залгамжлагч, Б.*******ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******
Нэхэмжлэгч бөгөөд Ж.*******, Г.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******
Хариуцагч: дүүргийн Засаг дарга
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******
Гуравдагч этгээд: Г.*******
Гуравдагч этгээд: аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******
дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжийн Г.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч бөгөөд Ж.*******, Г.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Ш.*******ын эрх залгамжлагч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******/цахимаар/, гуравдагч этгээд Г.*******, гуравдагч этгээд аймгийн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“ аймгийн сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар Г., Г.*******, Г.*******, Ш.*******, Б.******* нарын 5 хүний нэр дэр зуслангийн зориулалтаар нийт 3550 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.
Г. хүнд өвчний улмаас удаан хугацаагаар өвдөн эмчлүүлсний эцэст 2018 онд нас барсан бөгөөд ар гэрийн гачигдал болон Ковид-19 Цар тахлын улмаас талийгаачийн гэр бүл болон бусад газар эзэмшигч нарын зүгээс байшин барьж амжаагүй ч кадастрын зураглалын дагуух газрын тал хэсэгт цементэн суурь хийж үлдсэн хэсэгт модоор шон босгон төмөр тороор хашаа хийсэн боловч тухайн үед хашааны шон болон төмөр тор хулгайд алдагдсан байсан.
Ингээд бид 2022 оны 6 дугаар сард газартаа нүүн ирж хашаа барих гэтэл манай газрыг хамруулан төмөр хашаа босгон, түүн дотор модон жорлон барьж, хаалгыг цоожлон явсан байсан. Иймд бид арга үгүйн эрхэнд ойролцоо айлын хүнтэй уулзан хашаа барьсан хүмүүс ирвэл бидэнд утасны дугаарыг нь авч үлдэхийг хүсэж, өөрсдийн холбогдох дугаараа үлдээн явсан. Хэд хоногийн дараа бид газар дээрээ дахин ирэхэд газар дээр маань хүнсний ногоо тарихаар газрыг хагалан ногооны үрсэлгээ суулгаад явсан байв.
Энэ байдлыг тодруулах зорилгоор аймгийн т сумын газрын албаны холбогдох албан тушаалтантай очиж уулзахад дараах тайлбарыг өгсөн болно.
1. “ болон манай аймгийн сум хоёрын хооронд хилийн цэсийн маргаан үүсээд байгаа. Маргаан үүссэн газрууд нь манай нутаг дэвсгэрт тухайн үед харьяалагдаж байсан ба үүний дагуу аймгийн т сумын Засаг даргын захирамж гарч 1000 гаруй айлуудад газар олгосон. Үүнд танай газар бас орж байгаа. Энэхүү маргаан нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх тул хэрхэн яаж шийдэгдэхийг хүлээж байгаа болно. Хэрэв шийдвэр нь дүүргийн талд гарвал газрын гэрчилгээ нь гарсан байсан иргэд, аж ахуй нэгжүүдийн аль алийг нь хохиролгүй шийдвэрлэх болно” гэж,
2. Манай аймгийн сум нь танай газар дээр давхардуулан кадастрын зураглал хийж газар олгоогүй болно. Харин газрын кадастрын зургаас харахад “Танай газарт ын газрын алба нь давхардуулан кадастрын зураглал хийснээр харагдаж байгаа тул энэ байдлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж уулзан тодруулах хэрэгтэй байх” гэж хэлсэн.
Үүний дагуу би дүүргийн кадастрын мэргэжилтэнтэй уулзан давхардуулан кадастрын зураглал хийсэн кадастрын зургийг хэвлүүлэн авсан болно. Энэхүү кадастрын зурагт:
1. Кадастрын зураглал дээр манай цементэн суурь тодорхой харагдаж байна.
2. аймгийн сумаас олгосон газрын кадастрын зураглалын 4 цэг харагдаж байна.
Иймд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргад хандан Газар эзэмших эрхийн тоот гэрээгээр Улсын бүртгэлийн Э- дугаар бүхий 10000 м.кв газар эзэмших гэрчилгээ олгосон дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасан.
Миний өргөдлийн хариуг дүүргийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25-ны өдрийн 23/578 дугаар албан бичгээр ирүүлсэн.
Албан бичгийн хариугаар аймгийн сумын Засаг даргын 2015 оны 08-р сарын 13-ны өдрийн тоот шийдвэрээр нэгж талбарын дугаар бүхий газартай давхардуулан олгосон дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийг хүчингүй болгох асуудлыг огт дурдаагүй байх бөгөөд зөвхөн тухайн бус нутгийн хилийн маргааныг өнөөдрийг хүртэл шийдээгүй байх тул шинээр газар эзэмших эрх олгох болон газрын харилцаатай холбоотой эрх зүйн үйл ажиллагааг зогсоосон байгаа талаар дурджээ.
Миний зүгээс шинээр газар эзэмших эрх олгуулах асуудлаар бус харин зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор өргөдөл гаргасныг мушгин гуйвуулж хариу ирүүлсэнд гомдолтой байна.
Учир нь дүүргийн Засаг дарга нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамж гарган маргаан бүхий газарт бусдад газар олгосон болох нь Газар эзэмших эрхийн тоот гэрээгээр нотлогддог.
Бид дүүргийн Засаг даргын захирамжийг авах боломжгүй байсан тул www.egazar.gov.mn цахим хуудаснаас хайж, тухайн ын газрын мэдээллийг татан авч өргөдөлдөө хавсаргасан болно.
2023 оны 6 дугаар сарын байдлаар биднийг газар дээрээ очиход манай кадастрын зураглалын дагуух цементэн суурийг ховхлон авч, хүнсний ногоогоо ихээхэн газрыг хамруулан тарьж, байшин барьсан байх тул хашааны хаалганд нь зурвас үлдээгээд явсан. Гэтэл нөгөөдөр нь над руу газар дээр маань юм хийсэн хүн ярьж “Энэ бол миний газар. Кадастр болон захирамж гарч газрын гэрчилгээ авсан олон юм битгий яриад бай явдаг газраар яв” гэх мэтээр зохисгүй дээрэнгүй байдлаар харьцаж утсаа тасалсан. Би энэ хүнтэй эв зүйтэй учирлан ярих гэсэн боловч миний ярихыг үл тоон хэл амаа ойлголцох хүн биш байсан тул арга үгүйн эрхэнд энэ байдлыг шийдвэрлүүлэх зорилгоор төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандсан боловч шийдвэрлээгүй.
Иймд Газар эзэмших эрхийн тоот гэрээгээр улсын бүртгэлийн Э- дугаар бүхий 10000 м.кв газар эзэмших гэрчилгээг Г.*******д олгосон дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“ дүүргийн Засаг даргын 2020 оны тоот захирамжаар иргэн Б.д 3 дугаар хорооны Тоньюкукийн хөшөөний орчим 10000м.кв газрыг төмс хүнсний зориулалтаар олгосон байна.
Уг газар нь Нийслэлийн дүүрэг, аймгийн сумын хил зааг тогтоох тухай 1996 оны 24 дүгээр тогтоол болон 1998 оны 42 дугаар тогтоолууд нь зөрчилдсөний улмаас хилийн цэсийн маргаантай байгаа болно. Үүний улмаас Барилга Хот Байгуулалтын яамны 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 3/2464 тоот албан бичгийг Газар зохион байгуулалт Геодези зураг зүйн газарт хүргүүлсний улмаас хилийн цэсийн маргаан бүхий 54118.5 га газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг хилийн цэсийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл буюу тодорхойгүй хугацаагаар хаасан байгаа тул хилийн цэсийн маргаан бүхий талбайд шинээр газар эзэмших эрх олгох болон газрын харилцаатай холбоотой эрх зүйн үйл ажиллагаа явуулахыг зогсоосон болно.” гэжээ.
Гуравдагч этгээд Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
“Г.******* миний бие нь 2021 оны 09 дүгээр сарын 21-нд Нийслэлийн дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт орших нэгж талбарын дугаартай төмс, хүнсний ногоо тариалах зориулалт бүхий 10,000 м.кв газар эзэмших эрхийг Б. гаас хууль ёсоор шилжүүлэн авсан.
Үүнийг баталгаажуулж Нийслэлийн дүүргийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот захирамж гаргаж, иргэн надтай тоот газар эзэмших гэрээ байгуулж, тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар олгосон болно. Эзэмшиж буй газрынхаа төлбөр /2021, 2022, 2023 он/-ийг цаг хугацаанд нь төлж байгаа бөгөөд төлбөр төлсөн баримтаа энэхүү хариу тайлбарт хавсаргав. Миний бие хууль ёсоор эзэмшиж буй газраа зориулалтынх нь дагуу ашиглаж, 2022 оноос төмс, хүнсний ногоо тариалж байна.
Миний бие эзэмшил газартаа 28000000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хашаа босгож, байшин барьсан бөгөөд төмснөөс гадна олон тооны мод суулгасан нарийн ногоо тариалах, жилийн 4 улирлын турш ашиглах боломжтой хүлэмж барихаар төлөвлөж байгаа юм.
Гэтэл энэ оны 6 дугаар сард нэхэмжлэгчийн зүгээс “энэ манай газар тул чөлөөлж өг” гэсэн шаардлагыг тавьсан. Намайг уг газрыг анх хүлээн авахад цементэн суурины хагархай үлдэгдлээс өөр зүйл байгаагүй бөгөөд Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу хууль ёсоор эзэмшиж буй газрын эрхэнд минь халдаж маргаан үүсгэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч нь маргаан үүсгэсэн газрыг 2015 оноос хойш эзэмшиж, модон шон босгож, төмөр хашаа хийсэн гэж нэхэмжлэлдээ бичжээ. Гэвч уг газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан эсэх нь тодорхойгүй /нэхэмжлэлдээ төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй байсан/ байгаа юм. Монгол Улсын Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь газрыг төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлөх /Газрын тухай хуулийн 35.3.3 дахь заалт үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч газартаа хашаа хийсэн гэж байгаа ч үүнийгээ нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасангүй. Эндээс харахад нэхэмжлэгч нь маргаж буй газраа 2015 оноос хойш өнөөг хүртэл огт анхаарч хайхраагүй, эргэж тойроогүй, зориулалтынх нь дагуу ашиглаагүй гэж үзэж болохоор байна.
Хэрэв газар эзэмшигч газраа зориулалтынх нь дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор дээрх хуульд заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүчингүй болгож, маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч болох гуравдагч этгээд миний эрхийг хамгаалж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан тайлбартаа:
“Б. дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоот захирамжаар дүүргийн 3 дугаар хороонд төмс хүнсний зориулалтаар 1 га газар эзэмшиж, хууль журмын дагуу дуудлага худалдааны анхны үнэ 174048 төгрөг төлсөн. Уг газраа 2021 оны 9 дүгээр сард миний нэр дээр итгэмжлэх хийж өгсөн. Мөн итгэмжилсэн газраа Г.******* гэдэг хүн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас эрх шилжүүлэхэд бүрдүүлэх материалын хуулийн дагуу бүрдүүлэн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний Газар зохион байгуулалтын албанд өгсөн билээ. Иймд тухайн газар нь бидэнд хамааралгүй болсон гэж үзэж байна.” гэв.
Гуравдагч этгээд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
“Иргэн Г.*******оос газар эзэмших эрхийн тоот гэрээгээр улсын бүртгэлийн Э- дугаар бүхий 10000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Иргэн Г. нь сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар аймгийн сумын Аржанчивлан сууринд 3550м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж кадастрын мэдээллийн сангийн /хуучин сан буюу өмнө нь ашиглаж байсан/-д дугаартай нэгж талбар үүсгэгдэн бүртгэгдсэн бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж хуулийн дагуу олгогдсон байдаг.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг, 2 дугаар хавсралтаар аймгийн , , , ын сумдын хилийн цэсийг тогтоосон байдаг. Нийслэлийн хилийн цэсийг Монгол Улсын Их хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор шинэчлэн батлахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, манай аймгийн дээрх сумдын хилийн цэсийг хүчингүй болгосон. Уг шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын 1998 оны Тогтоолд өөрчлөл оруулах тухай 42 дугаар тогтоолыг батлан гаргахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралт буюу , , , ан сумын хилийн цэс сэргэсэн байдаг. Ингээд Улаанбаатар хотын дүүргийн хилийн цэс Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор, аймгийн сумын хилийн цэс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигаар тус тус хүчин төгөлдөр болж 54118.5 га газар нутгийн давхцал, маргаан үүссэн нутаг дэвсгэр хамаардаг.
Улсын хэмжээнд газрын кадастрын шинэчилсэн сангийн Ланд менежер программ хангамжийг 2017 онд нэвтрүүлсэн, тус системд улсын хэмжээний аймаг, сумын хилийн цэс болон багийн хил заагийг тэмдэглэсэн байдаг бөгөөд системд хилийн маргаантай бүс нутагт Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраас маргааны УИХ-аас эцэслэн шийдвэрлэх хүртэл нэгж талбар бүртгэхийг хаасан тул газрын кадастрын мэдээллийн сангийн шинэ Ланд менежер программ /www.egazar.gov.mn/-д дээрх иргэний эзэмшлийн газар бүртгэгдээгүй болно.
Тус маргаантай бүс нутагт газар олголт шинээр хийх, газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер программд нэгж талбар бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас сум, дүүрэгт аль аль талаас хаасан байсан гэх боловч дүүргээс уг нэгж талбарыг олгон, мэдээллийн санд бүртгэсэн байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.******* нарын дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжийн Г.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. аймгийн сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар Г., Г.*******, Г.*******, Ш.*******, Б.******* нарт 3550 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
Газар эзэмшигч Г. нас барсан тул эрх залгамжлагчаар Ж.*******, мөн газар эзэмшигч Ш.******* нас барсан тул Б.******* түүний эрх залгамжлагч бөгөөд Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, нэхэмжлэгч Г.******* нь Ж.*******, Г.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Эдгээр иргэдэд аймгийн сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 3550 м.кв газар уг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсан тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан байна.
4. дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий 3550 м.кв газрыг бүхэлд нь давхцуулан Б.д 10000 м.кв газар эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар Г.*******д шилжүүлэн эзэмшүүлжээ.
5.Хариуцагч дүүргийн Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа “...Уг газар нь дүүрэг, аймгийн сумын хил заагийг тогтоосон УИХ-ын 1996 оны 24, 1998 оны 42 дугаар тогтоолууд зөрчилдсөний улмаас хилийн цэсийн маргаантай...” гэж тайлбарладаг.
6.Монгол Улсын Их хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор хилийн цэсийг шинэчлэн батлахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дээрх сумдын хилийн цэсийг хүчингүй болгосон боловч Монгол Улсын Их Хурлын 1998 оны 42 дугаар тогтоолоор Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралт буюу , , , ан сумын хилийн цэсийг сэргээсэн байдаг.
7.Тодруулбал, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг, 2 дугаар хавсралтаар аймгийн , , , ын сумдын хилийн цэсийг тогтоосон байдаг. Нийслэлийн хилийн цэсийг Монгол Улсын Их хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор шинэчлэн батлахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дээрх сумдын хилийн цэсийг хүчингүй болгосон.
8.Уг шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын 1998 оны 42 дугаар тогтоолоор Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралт буюу , , , ан сумын хилийн цэс сэргэсэн байна.
9. Барилга Хот Байгуулалтын яамны 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 3/2464 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт Геодези зураг зүйн газарт “...хилийн цэсийн маргаан бүхий 54118.5 га газарт аль нэг засаг захиргааны нэгжээс шийдвэр гаргахгүй байх, газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программд бүртгэл хийхгүй хязгаарлах хүсэлт ирүүлсний дагуу... арга хэмжээ авахыг...” үүрэг болгожээ.
10. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/696 дугаар албан бичгээр “... Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн дагуу аймгийн сумын хилийн цэс хэвээр үлдсэн. ... аймгийн сум болон дүүргийн хилийн цэсийн маргаан бүхий хязгаарлалт хийсэн газрын хил заагтай давхцалтай” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
11. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газар олголт шинээр хийх, газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер программд нэгж талбар бүртгэхийг хаасан байхад дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн хилийн цэсийн маргаантай бөгөөд хилийн цэст хамааралгүй газрыг бусдад давхцуулан эзэмшүүлж, мэдээллийн санд бүртгэсэн нь буруу болжээ.
12. Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.”Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.1. “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;” гэж заасан журмыг хариуцагч баримтлаагүй.
13. аймгийн сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газрыг давхцуулан дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Б.д эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар Г.*******д шилжүүлэн эзэмшүүлэхдээ дээрх хуульд заасан журмыг баримтлаагүйгээс нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
14.Иймд нэхэмжлэгч Г.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжийн Г.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Гуравдагч этгээд Г.******* нь хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар Г.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН