Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/04489

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох

 

түрээсийн гэрээний үүрэг 52,459,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч У.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 32,459,300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлээс үлдэх 20,000,000 төгрөгийг 8 хувааж, 2025.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 52,459,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 32,459,300 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлээс үлдэх 20,000,000 төгрөгийг 2025.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох түрээсийн гэрээний үүрэг 52,459,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 32,459,300 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлээс үлдэх 20,000,000 төгрөгийг 8 хувааж, 2025.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 420,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос 128,975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.*******т олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН