Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

 

2022         05             12                                         2022/ДШМ/36

 

 

.........., .........., .........., ..........

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ

            Шүүгдэгч .........., .........., .........., ..........

            Шүүгдэгч ..........ын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

                        Шүүгдэгч .........., .........., .......... нарын өмгөөлөгч

                                         Ш.Амарбаяр

                        Шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Б.Баярмагнай

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч .........., .........., .......... нарын өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч .........., .........., .........., ..........нарт холбогдох эрүүгийн 2034001350399 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн

 

Монгол Улсын иргэн

 

Монгол Улсын иргэн,

.......... нь .........., .........., .......... нартай бүлэглэн машин механизм ашиглан Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Буянт” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч ..........ийн эзэмшлийн 16 тооны адууг хулгайлж бусдад 22.421.500 төгрөгийн,

 

.......... нь .........., .........., .......... нартай бүлэглэн машин механизм ашиглан Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Буянт” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч ..........ийн эзэмшлийн 16 тооны адууг хулгайлж бусдад 22.421.500 төгрөгийн,

 

..........нь .........., .........., .......... нартай бүлэглэн машин механизм ашиглан Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Буянт” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч ..........ийн эзэмшлийн 16 тооны адууг хулгайлж бусдад 22.421.500 төгрөгийн,

 

.......... нь .........., .........., .......... нартай бүлэглэн машин механизм ашиглан Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Буянт” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч ..........ийн эзэмшлийн 16 тооны адууг хулгайлж бусдад 22.421.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

Төв аймгийн Прокурорын газраас .........., .........., .........., ..........  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..........нарыг бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ..........ыг 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ..........ыг 2 жил 6 сар, ..........г 2 жил, ..........г 2 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .........., .........., .......... нарт тус бүр оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч .........., .........., .........., .......... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус тус тоолж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2,5-д зааснаар хохирогч ..........т шүүгдэгч .......... нь 5.814.000 төгрөг төлсөн, шүүгдэгч ..........нь 4.000.000 төгрөг төлсөнг тус тус дурдаж, шүүгдэгч .......... нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ..........гээс 1.806.817 төгрөгийг, шүүгдэгч .........., .......... нараас тус бүр 5.806.817 төгрөг гаргуулж хохирогч ..........т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч .......... .........., .........., .......... нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч .........., .........., .......... нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан давж заалдах гомдолдоо:

 

1. Шүүгдэгч ..........ын тухайд шийтгэх тогтоолын 16 дахь хуудсанд шүүгдэгч .........., ..........нар нь гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаж, мэтгэлцдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаг. Мөн шүүгдэгч .........., .........., .........., .......... нарын холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх боловч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасанд нийцэхгүй байх тул шүүгдэгч ..........ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ гэж дүгнэжээ.

 

Дээрх шүүхийн дүгнэлттэй өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна.

Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт .........., Энхтайван нарын хувьд өмгөөлөгчийн асуусан асуулт болох гэмт хэргийг хамтран үйлдсэн үйлдэлд маргах зүйл байна уу гэхэд маргах зүйлгүй хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэг дуусч эцсийн үг хэлэх болоход гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг хэлдэг.

 

..........ын хувьд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирогчид учруулсан өөрт оногдох хувь буюу 5.806.817 төгрөгийг хэрхэн төлж барагдуулах талаар тодорхой хохирол нөхөн төлөх тухай хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн. Энэ талаараа шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч ..........той уулзаж Хан-Уул дүүрэгт байрлах газрыг хохирогчид барьцаалж хохирлыг нөхөн төлөхөөр ярьсан байдаг. Үүнийг түүний өмгөөлөгч шүүхэд хэлсэн дүгнэлтдээ тодорхой дурьдсан. Гэтэл миний үйлчлүүлэгчийг шүүхээс гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн заавал хүлээх ёстой байсан мэтээр үзэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж байгааг хүлээж авахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хууль бус байна.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс шүүхийн хэлэлцүүлэгт .......... нь гэм буруугаа хүлээсэн нь тодорхой харагдана. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээх, эсхүл шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн нь хоорондоо ялгаатай мэтээр дүгнэсэн үндэслэлгүй.

 

Харин Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байхад өөрийнхөө гэм бурууг мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрөх ёстой байсан гэж хүндрүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ..........ын хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах нөхцлийг бүрэн хангасан ба тухайн хуулийг хэрэглээгүйгээс болж өнөөдрийг хүртэл цагдан хоригдон хохирч байна.

 

Шүүх дүгнэлтдээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалт буюу хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан ба уг заалт нь зөвхөн 4.1-д заасан ялаас өршөөн хэлтүүлэхэд ялтан, 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсэн буюу ялыг өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход дээрх зүйлчлэлүүд хэрэглэгдэх юм.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан энэ заалт нь миний үйлчүүлэгчид хамаарах 7.2 дахь заалтаас бусад хэрэгт хэрэг үйлдсэн бол гэж хуульчилсан байхад энэ шаардлагыг хангаагүй нь хуульд хамрагдах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу юм.

 

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар Улсын дээд шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр 4.1 дэх хэсгийг тайлбарласан “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ...бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэдэгт уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүнд хамаарахгүй гэж ойлгох нь зүйтэй...” гэж тайлбарласан.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар бүлгийн 12 зүйлд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмыг тусгасан ба 12 дугаар зүйлийн 12.10-д “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж тодорхой заасаар байхад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй. Дээрх шүүхийн үндэслэл болгосон Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтад .......... нь хамаарахгүй. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш ..........ын хувьд 5.806.817 төгрөгийн хохирлыг хохирогч ..........т хүлээлгэн өгсөн.

 

2. ..........гийн тухайд:

 

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын 17 дугаар хуудсанд шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч ..........нь 5.806.817 төгрөгийн хохирлоос 4.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч .......... хүлээн зөвшөөрсөн байна гэж, шүүгдэгч ..........гээс 1.806.817 төгрөгийг гаргуулан хохирогч ..........т олгохоор шийдвэрлэсэн гэжээ.

 

Хохирогч түүний өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтдээ: ..........4.000.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл мөнгийг хоорондоо тохиролцсон учраас хохирол төлсөнд тооцно. ..........гээс хохирол бүрэн төлөгдсөн гэх дүгнэлтийг өгсөн. Гэтэл шүүхээс хохирол бүрэн төлөгдсөн гэх хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй ба хохирол бүрэн төлөгдөөгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

..........гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн эсэхэд өмгөөлөгчийн зүгээс эргэлзээтэй ханддаг. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд тодорхой хүсэлт гаргаж оролцсон ба шүүхийн хэлэлцүүлэгт энэ байр суурь хэвээр үргэлжилсэн.

 

Хэргийн хувьд .........., .........., .......... нар Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас хохирогч ..........ийн 16 тооны адууг хулгайлж, Дундговь аймгийн Адаацаг сумын “Бэрхийн уул” гэх газарт аваачиж айлын өвөлжөөнд тухайн адуунуудыг нядалсан. Ингээд нядалж дуусаад ..........тэй Дундговь аймгийн Адаацаг суманд таарч түүнийг гуйж адууныхаа махыг хот руу оруулж өгөх гэсэн юм гэхэд ..........нь малын бичигтэй бол тэгье гэсэн ба малын бичиг цахимаар авсан гэж хэлэхэд махыг хот руу оруулж өгсөн байдаг.

 

Хэргийн материалаас харахад ..........г тухайн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож бусдын олон тооны малыг хулгайлсан гэхэд эргэлзээтэй байдаг. ..........гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас хэргийн болсон процессыг үнэн зөв ярьдаг ба малын бичиггүй бол явахгүй гэхэд малын гарал үүслийн бичгийг цахимаар авчихлаа гэхээр нь явсан тухайгаа ярьдаг.

 

Гэтэл үүнийгээ ярьсныхаа төлөө заавал гэм буруугаа хүлээх ёстой байсан гэж үзэж гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан этгээдээс өндөр ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууд тохирсон байна гэх хуулийн зарчимтай нийцэхгүй байна. Шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд түүнд хамгийн бага ял оногдуулах нь шударга ёсонд нийцэх ёстой.

 

Шүүхээс бусад шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хохирлоо төлсөн байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, шударга ёсны зарчмыг харж ял оногдуулсан гэх боловч бодит байдалд ялыг хэнд хэрхэн ялгамжтай оногдуулах талаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас Эрдэнэсант сумын малын эмчийг асуухад гарал үүслийн бичиг аваагүй байсан тийм учраас малын гарал үүслийн бичиг авсан нь нотлогдохгүй байна гэж тайлбарласан. Гэтэл хэрэг явдал нь Дундговь аймгийн Адаацаг суманд болж тус сумын малын эмчээс гарал үүслийн бичгийг авсан гэж ярьдаг. Мөн ..........г Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан ялын доод хэмжээгээр оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

 

Учир нь хэргийн бодит болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж байгаа, үйлдэл оролцооны хувьд зөвхөн ..........ын гуйлтаар буюу малын гарал үүслийн бичгийг цахимаар авсан гэхээр нь явсан. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байсан зэрэг нь хангалттай нотлогдоно.

 

3.Бусад:

 

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолд улсын яллагч С.Сүрэнхорол гэх боловч шийтгэх тогтоолын 15 дугаар хуудсанд Эрүүгийн хариуцлагын дүгнэлт  хэсэгт улсын яллагч Б.Мөнхтулгаас гэсэн нь шүүх хуралдаанд 2 өөр прокурор оролцсон байхаар бичигдсэн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үнэлэлт дүгнэлт шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Шүүгэдгч ..........гийн хувьд малын гарал үүслийн бичгийг авснаараа энэ гэмт хэрэгт үйлдлээрээ хамтран оролцсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч .........., .........., .......... нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч .......... нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн байхад шүүх түүнийг мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээх ёстой байсан гэж үзсэнд болон мөн .......... нь Хан-Уул дүүрэгт байрлалтай 0.7 га газраа хохирогчид барьцаалан өгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон боловч шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2, 5.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэнд гомдолтой байна. Шүүгдэгч ..........гийн хувьд өмгөөлөгчийн зүгээс одоо ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэдэгт эргэлздэг ба тэрээр хохирлоо бүрэн төлсөн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ..........гийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ..........д ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч ..........ын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруутай хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Прокуророос 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2034001350399 тогтоол үйлдэн ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, уг тогтоолыг яллагдагчид даруй танилцуулан мэдүүлэг авахыг Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгажээ. /хх-ийн 1-р хавтас 93-95-р тал/

 

Мөрдөгчөөс ..........д прокурорын дээрх тогтоолыг танилцуулахдаа “...түүнийг бусдад 2.421.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж байна...” хэмээн тогтоол танилцуулж, мэдүүлэг аван тэмдэглэл үйлдсэн байхад прокуророос түүнийг .........., .........., .......... нартай бүлэглэн машин, механизм ашиглан Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Буянт” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч ..........ийн эзэмшлийн 16 тооны адууг хулгайлж, бусдад 22.421.500 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялаах дүгнэлт үйлдсэн /хх-ийн 1-р хавтас 240-246-р тал/ нь ойлгомжгүй болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 6 үндэслэлээр тодорхойлон хуульчилсан байхад прокуророос тэднийг яллагдагчаар татан, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үлдэхдээ өөрчлөлт ороогүй буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байна.

 

Учир нь: Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжийг 6 хэсэгт зааснаар өөрчлөн тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал, оногдуулах ялын төрөл хэмжээнд нөлөөлөх хэмжээний өөрчлөлт оруулаагүй учир хуульд өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ одоогийн хүчин төгөлдөр даган мөрдөгдөж буй хуулийг хэрэглэх нь зүйд нийцнэ.

 

Мөн хохирогч ..........оос “...Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Буянтын ам” гэх газраас 19 тооны адуугаа хулгайд алдаад..., ...Өндөрширээт сумын урдхан талаас тус сумын малчин н.Бадамсамбуу гэдэг хүний адуунаас өөрийнхөө алдсан 19 тооны адууны хээр алаг гүү, хонгор гүү, зээрд халзан даага зэрэг 3 тооны адууг олсон...” хэмээн мэдүүлсэн байдаг.

 

Уг мэдүүлгээс үзвэл хохирогч Д.Ганзориг нийт 19 тооны адуу хулгайд алдсан байхад прокуророос түүнийг нийт 16 тооны адуу хулгайд алдсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж байгаа нь буруу байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...”-г бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзнэ.   

 

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн бусдын малыг бэлчээр дээрээс нь болон өөр бусад байдлаар өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч явснаараа төгс үйлдэгддэг болохыг анхаарвал зохино.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотолж байхаар хуульчилсан.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд .........., .........., .........., ..........нарын өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан гэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, энэ талаарх шийдвэрүүд хэрэгт бүрэн гүйцэд авагдаагүй байх тул шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон тохиолдолд Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулиудыг зөв хэрэглэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах, ингэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

 

Дээр дурдагдсан зүйлүүдийг шүүхээс нөхөн гүйцэтгэх хууль зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

            Хэргийг прокурорт очтол шүүгдэгч .........., ...................., .......... нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул, тэдэнд тус бүр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болохыг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, .........., ...................., .......... нарт холбогдох эрүүгийн 2034001350399 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр, Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч .........., ...................., .......... нарт тус бүр хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.   

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                              Н.ЭНХМАА

 

                                                                                                            М.МӨНХДАВАА