Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 529

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ

даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулж тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн

прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М д

холбогдох 1705007960155 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны

өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, р Говь-Алтай аймагт

төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн

тодорхой ажилгүй,

оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч М  нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол

дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирожки” нэртэй цайны газарт гэр

бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Ариунзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг

шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ: “Болсон асуудлын

талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж

ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Ариунзаяа мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

өөрийн ажилладаг ажил болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Пирожки”

нэртэй цайны газар тогоочийн ажлаа хийж байсан чинь миний хамтран амьдардаг

нөхөр М  согтуу ажил дээр ирээд уулзая гэхээр нь би зааланд уулзая гэхэд

намайг чирж гаргах гээд байсан. Би тэгэхээр нь айгаад гал тогооныхоо хэсэг рүү орсон

чинь араас орж ирээд намайг үсдээд миний баруун чих рүү гараараа цохиод гал

тогоонд байсан хайруулын тавгаар миний толгой руу 3-4 удаа цохисонд хүмүүс салгасан,

М  дахиад намайг зааланд үсдэж цохиж зодсон. Удалгүй цагдаа нар ирээд

аваад явсан. М  бид хоёр 2017 оны 4 дүгээр сараас эхлэн хамтран амьдрагч

байгаа ба хардсандаа намайг зодож цохисон. Дандаа өөрөө хийсвэр зүйл ярьж намайг

харддаг. Нэхэмжлэх баримт сэлт мөнгөн дүн байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө

үү” гэжээ. /хх 11,12-13/

Гэрч Н.Дайриймаа мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн

ажилладаг Пирожки нэртэй цайны газар байж байсан чинь хамт ажилладаг

Ариунзаяагийн нөхөр нэрийг нь мэдэхгүй, согтуу залуу ирээд Ариунзаяад агсан тавиад

гал тогооны хэсэг рүү дайраад ороод ирсэн. Тэгээд Ариунзаяаг үсдээд газар унагаад

хайруулын таваг аваад толгой руу нь 3 удаа цохьсон. Тэгэхээр нь би салгах гээд очсон

чинь миний нүүрний баруун хэсэг рүү 1 удаа хайруулын тавгаар цохисон. Тэгэхээр нь би

цагдаа дуудлаа гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд ахиад зааланд Ариунзаяаг үсдээд нүүр

нуруу хэсэг рүү нь цохиж зодоод байсан. Би цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд

нөхрийг нь аваад явсан...” гэжээ. /хх 14-15/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн 12077 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Ариунзаяагийн биед баруун бугалга,

бугуй, зүүн бугалга, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл

тогтоогдлоо. 2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх

бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар

сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн

чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн 12071 дугаартай дүгнэлтэд: 1. Н.Дайриймаагийн биед баруун хацар,

дээд уруул, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх

бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн

зэрэг хамаарагдахгүй./хх 25/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан

бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба

нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М  нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол

дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирожки” нэртэй цайны газарт гэр

бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Ариунзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч

Б.Ариунзаяа мэдүүлэг /хх 11,12-13/, гэрч Н.Дайриймаа мэдүүлэг /хх 14-15/ нарын

мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр

сарын 26-ны өдрийн 12077 /хх 20/, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12071 /хх 25/

дугаартай дүгнэлт

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/

зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын

дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан

хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч М  нь цагдан

хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Б.Ариунзаяа нь

хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,

37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М гэр бүлийн хүчирхийлэл

үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М д 850 /найман зуун тавь/ нэгжтэй

тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М  нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор

биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй,

шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй

болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд

тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж

даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М д урьд авсан хувийн

баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ