Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/01161

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/01161

******* аймаг

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум Зэст баг 1-13-30 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ФМ86062406/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг ******* сум Зэст баг 1-13-30 тоотод оршин суух ******* овогт ******* -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******,

Хариуцагч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г.тэй танилцаж 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 онд хүү Л., 2016 онд охин Л. нар төрсөн. Сүүлийн 3 жил гаран бид хоорондоо таарч тохирохгүй байнгын маргаантай байгаа тул гэрлэлтээ цуцлуулж хүү Л., охин Л. нарыг өөрийн асрамжид авч, хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Өмнө эвлэрлийн гэрээ байгуулаад эвлэрсэн. Гэтэл өмнөх зангаа гаргаад эрүүл үедээ ч айлгаж ичээж байгаа юм шиг цохих гэж даллана, энэ нь зуршил болсон. Хүү минь том болсон болхоор барьцалдаж авах гээд байдаг болсон. 16-17 настай том болсон хүүхдийн хажууд ээжийг нь янз бүрээр хэлээд байхаар бачуураад байдаг.

3. Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. миний бие ******* аймаг ******* сумын Зэст баг 4б-53 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний тайлбар бичих болсон шалтгаан нь сүүлийн гурван жилийг эхнэртэйгээ үл ойлголцлоос болж таарамжгүй харилцаа үүсэж шүүхээр шийдүүлэн гэр бүл салах дээрээ хүрээд байгаа Энэ нь гадны нөлөөнөөс болж тухайлбал миний бие ажил дээрээ болж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн намайг болон эхнэрийг минь ёс бус үгээр доромжилж сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан. Миний бие үүнд бие болон сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан Хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй энэ асуудалд эхнэрийгээ буруугаар бодож явж байснаа одоо би ойлгож байна. Иймд миний бие гэр бүл цуцлуулах хүсэлгүй байгааг минь харгалзан авч үзнэ үү. 07 дугаар сарын 07, 08-ны өдөр хүртэл нэг гэрт байгаа ч гэсэн бидний харилцаа таарамжгүй байгаад байсан, эхнэр аавынхаа гэр лүү явсан. Тэрнээс хойш тусдаа байж байгаад хүүхдүүдийн хичээл эхлэх үеэр гэртээ ирээд би тусдаа өөр газар байгаа. Би хоёр хүүхдээ бодсон ч хамт амьдармаар байна. Надад хорт зуршил байхгүй, архи уудаггүй, надаас шалтгаалах юм байхгүй, миний түрэмгий зангаас болоод байх шиг байна. Тэр зангаа засмаар байна, би ааш муутай зандарч ярьдаг хүн юм шиг байна. Би шүүхийн өмнө засарна, нэг удаа боломж олгооч гэж хэлмээр байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ам бүлийн тодорхойлолт /хх-4/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-6/ гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-7/ төрсний бүртгэлийн лавлагаа /хх-8/ төрсний бүртгэлийн лавлагаа /хх-9/ хариу тайлбар /хх-14/ тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-30/-ийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Т.*******, Г. нар 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 22-нд хүү Л., 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Л. нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэх, гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасан.

 

4. Гэрлэгчид нь хоорондоо таарч тохирохгүй болсны улмаас цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэн эвлэрч хамт амьдрах боломжгүй, нэхэмжлэгч эвлэрэх санал, хүсэлгүй, гэрлэлт цуцлуулах байр суурьтай байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

5. Хүүхдийн асрамжийн тухайд нэхэмжлэгч нь хүү Л., охин Л. нарыг өөрийн асрамжинд авна гэж, хариуцагч нь хүүхдүүдийг эх Т.*******ийн асрамжинд байлгахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хүү , охин Л. нарыг эх Т.*******ийн асрамжинд хүүхдүүдийг үлдээх нь зүйтэй гэж үзэв.

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах нь эцэг, эхийн хоёулангийнх нь үүрэг байхаар хуульчилсан байна.

7. Ийм хүү Л., охин Л. нарыг эхийнх нь асрамжинд байлгахаар шийдвэрлэсэн тул эцэг Г.гээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамж 158,723 /2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд ногдох/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* *******, ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 11 дугаар сарын 22-нд төрсөн хүү ******* овогт гийн //, 2016 оны 04 дугаар сарын 05-нд төрсөн охин ******* овогт гийн Энх-Ундрал // нарыг нэхэмжлэгч /эх/ Т.*******ийн асрамжид байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан ******* овогт гийн //, ******* овогт гийн Энх-Ундрал // нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэг Т.*******т, улсын тэмдэгтийн хураамж 158,723 /2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд ногдох/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ