Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/01162

 

  2024 09 09 142/ШШ2024/01162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* оны ******* дугаар сарын ******* өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* аймаг, ******* сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух хаягтай, овогтой /регистрийн дугаар: АЭ83*******1732, утас: /-ын хүсэлттэй,

 

Хүсэлтийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч гаргагч С. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* оны ******* дугаар сарын ******* өдөр аймагт төрсөн, 1991-2000 онд аймгийн 1 дүгээр сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн, 2001 оны ******* дугаар сараас 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Цагдаагийн газарт цагдаа жолоочоор ажиллаж байгаад хувийн шалтгааны улмаас албанаас чөлөөлөгдөн хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс одоог хүртэл ******* аймгийн Цагдаагийн газрын гэрээт Цагдаагийн хэлтэст цагдаа жолоочоор ажиллаж байна. С. миний бие аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1******* дугаар тушаалаар 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тус Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын албаны жолооч цагдаагаар энгийн дадлагажих ажилтнаар ажиллаж байгаад 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч цол олгогдож цагдаа жолоочоор томилогдон ажилласан. Иймд миний 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл аймгийн Цагдаагийн хэлтэст Шуурхай удирдлагын албаны жолооч цагдаа албан тушаал дээр энгийнээр дадлагажих ажилтнаар ажиллаж байсан хугацааг Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7 дахь хэсэгт заасны дагуу төрийн тусгай албанд ажиллаж байсан хугацаанд оруулан сэргээн тооцож өгнө үү ... гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, Цагдаагийн ерөнхий газар Төв архивын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 27-05/1115 дугаартай лавлагаа /хх-ийн 4/, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэсийн даргын 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1******* дугаартай тушаал /хх-ийн 5/, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2004 оны 10 дугаар сарын 18-ны 109 дугаартай тушаал /хх-ийн 6/, С.ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 7/, Цагдаагийн ерөнхий газар Төв архивын 2021 оны 08 дугаар сарын 05-ны 24-05/786 дугаартай лавлагаа /хх-ийн 8/, тодорхойлолт /хх-ийн 9/, Цагдаагийн ерөнхий газар төв архивын 2018 оны ******* дугаар сарын 24 ны өдрийн 23-*******/2303 дугаартай лавлагаа /хх-ийн 10/, тодорхойлолт /хх-ийн 11/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч С. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч овогт нь аймгийн Цагдаагийн хэлтэст 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Шуурхай удирдлагын албаны жолооч цагдаа буюу энгийн дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болох нь:

- Цагдаагийн ерөнхий газар Төв архивын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 27-05/1115 дугаартай лавлагаа,

- аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэсийн даргын 2003 оны 12 дугаар сарын 03-ны 1******* дугаартай Ажилд томилох тухай тушаал,

- аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2004 оны 10 дугаар сарын 18-ны 109 дугаартай цол олгох тухай тушаал,

- хамт ажиллаж байсан Миний бие 2000 оноос 2012 оныг дуустал аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байх хугацаанд Содномнамжил овогтой нь аймгийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд жолооч цагдаагийн орон тоон дээр энгийнээр 2003 оны 12-р сарын 05-наас 2004 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан юм. С. нь 2004 оны 10 сарын 15-ны өдрөөс цагдаагийн дэд ахлагч цол олгогдож цагдаа жолоочоор үргэлжлүүлэн ажиллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна гэх тодорхойлолт, түүний ажиллаж байсныг нотлосон архивын лавлагаа,

- хамт ажиллаж байсан Миний бие аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар 2001-2004 онд ажиллаж байх хугацаанд Содномнамжил овогтой нь 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд аймгийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай албаны цагдаа жолоочийн орон тоон дээр энгийн дадлагажих ажилтнаар ажиллаж байсан ба аймгийн төв болон хөдөө орон нутагт үйлдэгдсэн гэмт хэргийн дуудлаганд миний удирдлаган доор цагдаа жолоочийн үүргийг гүйцэтгэн хамт явж байсан болно. С. нь дээр дурьдсан хугацаанд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаа жолоочийн орон тоон дээр энгийн дадлагажих ажилтнаар ажиллаж байгаад 2004 оны 10 дугаар сараас цагдаагийн дэд ахлагч цол олгогдон, цагдаа жолоочоор томилогдон ажиллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна гэх тодорхойлолт, түүнийг ажиллаж байсныг нотлосон архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан овогтой /регистрийн дугаар: АЭ83*******1732/-ын аймгийн Цагдаагийн хэлтэст 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд энгийн дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ