| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00161/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2017-10-23 |
| Зүйл хэсэг | 145.1., 145.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 166
2017 10 23 166
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201711000231 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1993 оны 5 сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эмээ нарын хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1990 оны 5 сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүү нарын хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг “Голын цагаан” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 5 сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, регистрийн дугаартай, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2016 оны 3 сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Наймган” гэх газраас хохирогч ******* 1 тооны адууг тус сумын харьяат *******тэй хулгайлсан,
2017 оны 01 сарын 10-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Норовлингийн нуур” гэх газраас хохирогч 1 тооны адууг тус сумын харьяат *******тэй хулгайлсан,
Мөн ганцаараа 2016 оны 6 сарын 15-ны өдрөөс 18-ны орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Зөөрт” гэх газраас хохирогч 2 тооны адууг хулгайлсан,
2017 оны 4 сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Улаан нуур” гэх газраас бэлчээрээс хохирогч 1 тооны, хохирогч 1 тооны адууг тус тус хулгайлсан,
2017 оны 02 сарын 27-ноос 28-ны орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр модот” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 3 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бул нуур” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 3 сарын 20-ны өдрийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бяруутын даваа” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 3 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Мишиг хөндий” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 4 сарын 10-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Хустай хөндий” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 5 сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр модот” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
Шүүгдэгч ******* нь 2016 оны 3 сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Наймган” гэх газраас хохирогч ******* 1 тооны адууг тус сумын харьяат *******той хулгайлсан,
2017 оны 01 сарын 10-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Норовлингийн нуур” гэх газраас хохирогч 1 тооны адууг тус сумын харьяат *******той хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 3 сарын 10-ны орчимд өөрийн малдаа унаж хэрэглэж байсан халтар зүсмийн бүдүүн морийг гэрийнхээ гаднаас хазаарыг нь мултлаад адуундаа очих байх гээд явуулсан боловч уг адуу маань адуундаа очоогүй нилээн удсан. Тэгээд 2016 оны 4 сарын эхээр эхнэрийн маань холын хамаатан гэх хүү манай гэрт ирэхээр нь би дээрх адуугаа захиж байсан юм. Ингээд адуу маань сураг гарахгүй байж байгаад 2016 оны 4-5 сарын орчимд манай гэрт ирж надтай уулзаад танай халтар морийг Баяндун сумын 3 дугаар багийн Наймган гэх газарт явж байхаар нь би бариад зарчихсан шүү. Та надаас ор адууг нь аваарай гэж хэлсэн.Тэр оныхоо 7 сарын үед нь өөрөө эрхийвчтэй онги тамгатай хар голтой хул зүсмийн бүдүүн морь надад авчирч өгсөн. Би тэр адууг нь намар нь мөнгөний хэрэг гараад хүнд зарчихсан. ийн надад өгсөн адуу нь өөрийнх нь унаган адуу байсан...Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 01 сарын 10-ны өдрийн орчимд манай хүү нь над уу залгаад таны халтар зүсмийн охин даага алга болсон байна гэж хэлсэн. Тухайн үед манай хүү тэр даагаа нутаглаж байгаа газрынхаа ойр хавиар хайгаад олоогүй юм. Тэр даага нь тамгагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 6 сарын 15-ны өдрийн орой адуугаа үзэхэд “Мундагийн даваа” гэх газарт бүрэн байж байсан. Маргааш нь адуугаа татах гэтэл манай адуунууд олдохгүй болохоор нь хайсаар байгаад “Баян нуур” гэх газрын орчмоос адуугаа олоход хүрэн зүсмийн эр шүдлэн, хүрэн зүсмийн эр даага маань алга болсон байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгч Мөнхнасанд алга болсон 2 тооны адуугаа бүртгүүлж байсан юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 4 сарын 20-ны орчимд ээж сумын төвд ирээд чиний хээр зүсмийн охин даага бэлчээрээс алдагдсан гэж хэлсэн, тэр үеэр бас манай хүргэн ах хүрэн зүсмийн охин даага нь хамт алга болсон гэж хэлсэн. Би тухайн үед цагдаад мэдэгдэх гэсэн боловч манай ээж хүн хулгайлсан эсэх нь тодорхойгүй юм чинь хэлээд хэрэггүй, сайн эрж хайж байгаад үнэхээр болохгүй бол хэлнэ биз? гэхээр нь би бүртгүүлээгүй юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 4 сарын 20-ны үед шиг санаж байна, би адуугаа татаж тоолж бүртгэхэд миний хүрэн зүсмийн охин, тамгагүй даага, манай хадам гийн хээр зүсмийн охин тамгагүй даага алга болсон байсан. Ингээд би тэр хавиараа хайж байгаад олохгүй болохоор нь манай хадам ээж нь хэсгийн төлөөлөгчид хэлсэн байсан. ... нь надад бэлнээр 300000 төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45/
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 сарын 20-ны үеэр эмнэлгээс гарч гэртээ очиж цагаан сарын баяр өнгөрөөгөөд адуугаа татаж бүртгэж үзэхэд хүрэн зүсмийн шүдлэн насны, саран дэвсгэртэй хас тамгатай 1 тооны адуу алга болсон байсан, би уг нь адуугаа нутгийн ойр хавийн айлын адуугаар хайж байгаад олоогүй юм аа. Үүний дараа 2017 оны 3 сарын 10-ны орчимд дахин эмнэлэгт хэд хоног эмчилгээ хийлгэж байгаад гарч адуугаа бүртгэж үзэхэд халтар зүсмийн шүдлэн насны эр онгин тамгатай 1 тооны адуу алга болсон байсан, тэгээд бас л ойр хавиараа хайж байгаад чоно нохойд бариулсан юм байгаа биз хэнийг гэж хардхав гээд орхисон. Үүний дараа 2017 оны 3 сарын сүүлээр дахин манай адуунаас халтар зүсмийн, шүдлэн насны, эр, онгин тамгатай маань адуу алга болсон. Би дээрх 3 тооны адуугаа ойр ойрхон алга болохоор нь хэнийг гэж хардах билээ, өөр газраас ирж суурьшаад хүн хардаж гүйгээд яахав гэж бодоод орхисон юм аа. ... надад хохирол болох 2 тооны шүдлэн насны адуу, нэг тооны бярууг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд *******ид гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-58/
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний санаж байгаагаар 2017 оны 3 сарын дунд үеэр манай бэлчээрт байсан адуунаас 21 гэсэн тоон тамгатай, нарийн зураасан халзантай хүрэн зүсмийн байдсан гүү маань алга болсон юм. Тэгээд би гэрийнхээ ойр хавиар байх адуугаар адуугаа хайгаад сүүлдээ олохгүй болохоор нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм аа. ...******* нь надад хохирол болох 500000 төгрөгийг бэлнээр өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд миний хувьд *******ид гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-67/
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 4 сарын 10-ны орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Хулстай хөндий” гэх газраас хээр зүсмийн зуузай тамгатай охин шүдлэн алдсан талаар надад утсаар мэдэгдсэн. Мөн үүний дараа 2017 оны 5 сарын 20-ны орчимд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Өнөр модот” гэх газраас хээр зүсмийн тамгагүй охин даага алдсан талаар мөн л надад хэлсэн. Би дээрх адуугаа алдсан талаар тухай бүр сумын хэсгийн төлөөлөгчид хэлж бүртгүүлж байсан юм. ... миний хохиролд 550000 төгрөг бэлнээр өгсөн. Иймд той холбоотой гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30, 34, 40, 46, 52, 59, 68, 74/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 76-77/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 78-79/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 82-83
-Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 110-111/
-Шүүгдэгч *******ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 117-118/
-Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 146, задгай 2 хуудас/
-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 151, 152, 153, 154/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь *******тэй хамтран 2016 оны 3 сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Наймган” гэх газраас хохирогч ******* 1 тооны адууг хулгайлсан,
-2017 оны 01 сарын 10-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Норовлингийн нуур” гэх газраас хохирогч 1 тооны адууг *******тэй хулгайлсан,
Мөн ганцаараа 2016 оны 6 сарын 15-ны өдрөөс 18-ны орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Зөөрт” гэх газраас хохирогч 2 тооны адууг хулгайлсан,
2017 оны 4 сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Улаан нуур” гэх газраас хохирогч 1 тооны, хохирогч 1 тооны адууг тус тус хулгайлсан,
2017 оны 02 сарын 27-ноос 28-ны орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр модот” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 3 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бул нуур” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 3 сарын 20-ны өдрийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бяруутын даваа” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 3 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Мишиг хөндий” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 4 сарын 10-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Хустай хөндий” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 5 сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр модот” гэх газраас хохирогч 1 тооны адууг хулгайлсан,
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******той хамтран 2016 оны 3 сарын 20-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Наймган” гэх газраас хохирогч ******* 1 тооны адууг хулгайлсан,
2017 оны 01 сарын 10-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Норовлингийн нуур” гэх газраас хохирогч 1 тооны адууг шүүгдэгч *******той хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 3 сарын 20-ны орчимд би гэрээсээ морьтой гараад явж байгаад тааралдаад... Баяндун сумын 3 дугаар багийн нутаг Наймган гэх газарт очиход хээр азаргатай 30 гаран тооны адуу байж байсан, тэгэхээр нь би тэр газар нь адууг ээрч байгаад өөрийн барьж явсан уургаар хээр зүсмийн, нум тамгатай морийг барьж аваад өөрт байсан хазаараар хазаарлаж бид хоёр шууд Баяндун сумын төв рүү явсан...Би тэр адууг ахын адуу гэж тамгаар нь хараад мэдэж байсан. ...Үүний дараа 2016 оны 6 сарын 15-18-ны өдрийн орчимд 15 цагийн үед би ганцаараа адуундаа явлаа гэж хэлээд уурга, хазаараа авч гараад Баяндун сумын 3 дугаар багийн Зөөрьт гэх газарт очиж гэх хүний хүрэн азаргатай 20 орчим тооны адуу байхаар нь задгай хөөж байгаад хүрэн зүсмийн хуучин монгол бичгийн БА тамгатай эр шүдлэн болон хүрэн зүсмийн тамгагүй эр даагыг барьж авсан. ...2017 оны 01 сарын 10-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ үхэрт явлаа гэж гарсан юм, тэгээд найз уулзаад Баяндун сумын 3 дугаар багийн нутаг Норовлингийн нуур гэх газарт явж байгаад ийн 200 гаран тооны адуу байхаар нь хүрэн зүсмийн, тамгагүй охин даагыг уургалж барьсан. ...2017 оны 02 сарын 27-28-ны орчимд Баяндун сумын “Өндөр модот” гэх газар руу явж байтал 10 орчим тооны морьдууд тааралдсан, тэндээс хүрэн зүсмийн, ширээтэй хас тамгатай шүдлэн адууг хөөж байгаад уургалж барьсан. ...2017 оны 3 сарын 11-ний өдрийн 12 цагийн үед гэрээсээ морьтой гараад Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бул нуур” гэх газарт очиход цавьдар азаргатай 10 гаран тооны адуу тааралдахаар нь халтар зүсмийн онги тамгатай эр шүдлэн адууг хөөж байгаад уургалж барьсан. ...2017 оны 3 сарын 20-ны 12 цагийн үед би гэрээсээ морьтой гараад Баяндун сумын 3 дугаар багийн нутгаар адуугаа хайж яваад “Бяруутын даваа” гэх газрын хойд хөндийд Дашдондог гэх хүний хар азаргатай 20 гаран тооны адуу тааралдахаар нь хүрэн зүсмийн /21 тоо тамгатай/ байдсан гүүг ганцааранг нь тасалж хөөгөөд өөрийнхөө адуутай хамт тууж хашаандаа авчирсан. ...2017 оны 3 сарын 28-ны орчимд би гэрээсээ морьтой гараад Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Мишиг хөндий” гэх газраас халтар азаргатай адуунаас халтар зүсмийн онги тамгатай шүдлэн адууг уургалж бариад Баяндун сум руу очиж Баяраад 250000 төгрөгөөр зарсан. ...2017 оны 4 сарын 20-ны өдрийн орчимд би Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Улаан нуур” гэх газарт явж байхад хүрэн зүсмийн тамгагүй охин даагыг уургалж бариад цагаан өнгийн маяти маркийн машинтай хоёр ахад амьдаар нь бэлчээр дээрээс нь өгсөн. ...2017 оны 4 сарын 20-ны үед Баяндун сумын нутаг “Улаан нуур” гэх газарт очиж гийн бор азаргатай адуунаас хээр зүсмийн тамгагүй охин даагыг уургалж бариад Дашбалбар сум руу явсан. ...2017 оны 5 сарын 20-ны орчимд Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр модот” гэх газар очиход хээр зүсмийн азаргатай 20 орчим тооны адуу байхаар нь хээр зүсмийн тамгагүй охин даагыг уургалж бариад Сэргэлэн сум руу аваачиж Молом гэх хүнд 150000 төгрөгөөр зарсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104, 105-107/, шүүгдэгч *******ий мөрдөн байцаалтад өгсөн “...Бид хоёр адуу хулгайлахаар болоод Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Наймган” гэх газарт 22 цаг өнгөрч байхад очиход нилээн хэдэн тооны адууны захад халтар зүсмийн морь байхаар нь очиж уургалж барьсан. Тэгээд бид хоёр сум руу явж сумын төвд очоод би гэр рүүгээ харьж амарсан. Ингээд сүүлд нь дээрх халтар зүсмийн морийг ахад өрөндөө өгсөн гэж хэлсэн. ахын халтар зүсмийн адуу нь гэрээс нь хойш 7-8 км орчим зайд байсан. ...2017 оны 01 сарын 10-ны өдөр би малдаа явж байтал манай найз тааралдсан. Бид хоёр Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Норовлингийн нуур” гэх газарт явж байсан чинь ийн 200 гаран тооны адуу тааралдсан, тэр адуунаас хүрэн зүсмийн тамгагүй охин даагыг уургалж бариад надаас салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114, 115/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч , , , , , , , , гэрч ,, , , , нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг болон шүүхийн хуралдаанд шинжлэн судлөгдсөн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч тус бүрийн үйлдлийг тус тусад зүйлчлэн ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шинэ хуулийн үйлчлэлийн дагуу Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар, шүүгдэгч *******ий үйлдсэн хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т ...сонгох санц байхгүй, зөвхөн хорих ял оногдуулахаар, түүнчлэн хорих ялын дээд хэмжээг 8 жил хүртэл, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д ...хорих ялыг 6 сараас 5 жил хүртэл тус тус тогтоож, 2002 оны Эрүүгийн хуультай харьцуулахад оногдуулсан ялыг хүндрүүлсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан шүүгдэгч *******ид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар, шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх бөгөөд тэдний дээрх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нарын санал зэргийг харгалзан *******ид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015 оны Эрүүгийн хуулиар баривчлах ял хасагдсан тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 сарын баривчлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Хохирогч нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэснээс үзэхэд энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй тул шүүгдэгч *******ий эзэмшлээс цагаан зүсмийн бүдүүн адууг битүүмжилсэн, шүүгдэгч *******ийн эзэмшлээс хүрэн халзан зүсмийн соёолон насны морь, хар зүсмийн бүдүүн морь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******ийн *******, шүүгдэгч *******ий регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ******* овогт *******д мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч *******ийг 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан *******ид оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ий эзэмшлээс цагаан зүсмийн бүдүүн адууг битүүмжилсэн, шүүгдэгч *******ийн эзэмшлээс хүрэн халзан зүсмийн соёолон насны морь, хар зүсмийн бүдүүн морь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******ийн *******, шүүгдэгч *******ий регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР