Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Б-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Ц.С

                        Хохирогчийн хууль ёсны

                                               төлөөлөгч                                 О.Э, Х.Б,        

                                                                                                 Б.Ба

                        Хохирогчийн хууль ёсны

                        төлөөлөгчийн өмгөөлөгч                                Г.Э, Б.А

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  В.У

                        Шүүгдэгч                                                          Б.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бт холбогдох 1912006910209 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Онцгой гэх газар оршин суух, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б

 

            Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг хуучин ахуйн үйлчилгээний хашаан дотор 27-50 УНМ улсын дугаартай Хюндай Голд маркийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас Б.Өыг автомашинаар дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 12.280.500 /арван хоёр сая хоёр зуун наян мянга таван зуу/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Цэнхэр сумын 5 /Буйлан/ дугаар багийн Хоовон гэх газар оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба-д, 226.800 /хоёр зуун хорин зургаа мянга найман зуу/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Цэнхэр сумын 5 /Буйлан/ дугаар багийн Хоовон гэх газар оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-т, 3.551.180 /гурван сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Чандмана хорооллын 27 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-т тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Багийн нэхэмжлэлээс 6.519.500 /зургаан сая таван зуун арван есөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эийн нэхэмжлэлээс 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бийн нэхэмжлэлээс 4.817.838 /дөрвөн сая найман зуун арван долоон мянга найман зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 он 01 дүгээр сарын 12-ны өдөр гардан аваад энэхүү гомдлоо гаргаж байна. Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг хуучин ахуйн үйлчилгээний хашаан дотор 27-50 УНМ улсын дугаартай Хюндай Голд маркийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хийхдээ Б.Өыг автомашинаар дайрч амь насыг хохироож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Бад 12.280.500 /арван хоёр сая хоёр зуун наян мянга таван зуу/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон О.Э 226.800 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуу/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бт 3.551.180 /гурван сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун ная/ төгрөгийг тус тус гаргуулан олгож шийдвэрлэлээ. Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирол төлбөрөө төлж байсан. Тэрээр ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Онцгой гэх газарт хувийн амьжиргааны хэдэн малаа маллан амьдардаг малчин залуу юм. Түүний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Б.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс хууль ёсны нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг тооцож гаргуулах ёстой байсан. Гэтэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэн хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хохирлыг нотлох баримтын шаардлага хангаж байгаа баримтын хүрээнд багасган шийдвэрлэж өгнө үү. Б.Бын зүгээс хохирол нөхөн төлөх нь зүй ёсны асуудал бөгөөд энэ утгаараа өөрийнхөө малаа зарж борлуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 10 сая төгрөгийн хохирлыг төлчхөөд байгаа. Б.Б хохирол төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний хувьд одоогийн байдлаар шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг төлөх санхүүгийн боломж байхгүй болчхоод байгаа болно. Шүүх хуралд биечлэн оролцож тайлбар гаргана гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг хуучин ахуйн үйлчилгээний хашаан дотор 27-50 УНМ улсын дугаартай Хюндай Голд маркийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас Б.Өыг автомашинаар дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасны дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдсон. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Бт оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон бөгөөд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Бт оногдуулсан хорих ял нь хөнгөдсөн байна. Мөн хохирлоо түүнээс гаргуулж авах хүсэлттэй байна. Тэр н.М гэдэг хүн бараа бүтээгдэхүүн аваагүй бол ийм бичиг гаргаж өгөхгүй байх гэж бодож байна. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг Гост дэлгүүрээс авсан. Би тухайн үед өөрөө явж бүрдүүлээгүй бөгөөд манай охин явж бүрдүүлсэн. Иймд шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн зардлыг авах саналтай байна.  Б.Бын хорих ял хөнгөдсөн байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдолтой байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан саналыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчээс хохиролд нэмж 2.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба, О.Э нарт олгохоор заасан хохирлоос оршуулгын зардалтай холбоотой 11.541.650 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эт олгохоор заасан 226.800 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Үндэслэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа нь хохирогчоор тогтоогдоогүй бөгөөд өөрт нь хор уршиг учраагүй байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээс бус, харин өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй этгээд биш юм. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрөө хохирсноор хохирлоо нэхэмжилж байгаа нь  буруу байна. Үүнийг анхан шатны шүүхийн зүгээс анхааралгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Б.Бын өнөөдөр шүүх хуралдаанд хэлж байгаа тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээс харахад тэрээр өөрийнхөө үйлдэл дээр маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн тэрээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг. Иймд Б.Бын хувийн байдлыг  харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан ба дээрх хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Б.Бт холбогдох хоёр хэрэг нэг шүүхэд байх тул нэгтгүүлэх талаарх санал, хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр шүүхийн шатанд хэргийг нэгтгэх хуулийн зохицуулалт байхгүй ч шүүгдэгчийн хувьд тухайн шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчид холбогдох хэргүүдийг нэгтгэхгүйгээр шийдвэрлэж, хоёуланд нь гэм буруутайд тооцсон тохиолдолд шүүгдэгч нэг цаг хугацаанд нэг шүүхээр хоёр удаа шийтгүүлж хувийн байдлын болон эрүүгийн хариуцлагын хувьд түүний эрх зүйн байдал дордохоор байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг түүний хувийн байдал зэргийг харгалзан хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                          

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц