Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 167

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Өсвөр насны шүүгдэгч Б.Х, Э.Эрдэнэбат, З.Амарсанаа, Д.О нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х, Э.Э, З.А, Д.О нарт хорих ял оногдуулахыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлсүгэй.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х-г хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эх А.А-д, өсвөр насны шүүгдэгч Д.О-ийг хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эх Б.М-д, өсвөр насны шүүгдэгч З.А-г хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эгч Б.Н-д, өсвөр насны шүүгдэгч Э.Э-ыг хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг М.Э нарт тус тус даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Б.Х-ийн ............ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын .............регистрийн дугаартай төрсний гэрчилгээ, өсвөр насны шүүгдэгч З.А-ийн ................. регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, өсвөр насны шүүгдэгч Д.О-ийн .................. регистрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг өсвөр насны шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Х, Э.Э, З.А, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР