Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

 

  2022          05            12                                         2022/ДШМ/37

 

 

 

..........холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Гансувд,

                        Яллагдагч ..........гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Г.Тунгалаг

                        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа /цахимаар/

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот эсэргүүцлээр, ..........д холбогдох эрүүгийн 201219000567 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн

 

..........нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д..........., ..........ь нарын хамтаар ..........ийн эзэмшлийн ..........улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар ..........ийн цээжин тус газарт нь хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаар магадлалаар хэрэгт “Шаравдоржоос салаад явахад 23.50-24.00 цаг болж байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүү “шөнө дунд 02 цаг 30 минутын орчимд миний утас руу 9905-тай дугаараас залгасан” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд ............., .........._ .......... нар Шаравдоржоос хэдэн цагт салж явсан болох, салж явснаас хойш ..........гийн Отгонхүүтэй ярьсан 02.30 минут хүртэл хугацаанд хаанаас хаа хаа хүртэл, хэдэн км газар явсан, хэдий хугацаа зарцуулсан..., 02 цаг 30 минутад ямар үйл явдал болсныг тогтоох” гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалд заасан ажиллагааг,

 

Мөн магадлалд “...шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нь хоорондоо зөрүүтэй байх тул... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг...” хийж гүйцэтгүүлэхээр буцаасан ажиллагааг хийгээгүй байна.

 

Д...........г хэрэгт холбогдуулан шалгах нь  зүйтэй байна гэж үзлээ гэх агуулга бүхий магадлалын зүйл заалт биелээгүй байх тул хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайван 2022 11 тоот дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: ..........нь 2012 он 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сум Хайлааст багийн нутагт Октябрь, .......... нарын хамтаар Октябрын эзэмшлийн ..........улсын дугаартай Ланд-80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Октябрийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

 

Учир нь мөрдөгч Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан "Шаравдоржоос салаад ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүү рүү утсаар ярьсан 02 цаг 30 минутын хугацаанд .......... .........., Д........... нар Шаравдоржоос хэдэн цагт салж явсан болох, салж явснаас хойш Д...........гийн Л.Отгонхүүтэй ярьсан 02.30 минут хүртэл хугацаанд хаа хаа хүртэл, хугацаанд .........., хэдий хугацаа зарцуулсан, ...02 цаг 30 минутад ямар үйл явдал болсон талаарх нөхцөл байдлыг тогтоох гэсэн ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, гэрч Шаравдорж, .........., яллагдагч ..........нараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргуулж, шинжээч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, туршилт зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй зүйл тогтоогдохгүй байна. Харин нэмэлт ажиллагаа хийлгэх тухай шүүхийн шийдвэрийн дагуу туршилт явуулж, уг туршилтын дагуу шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулсан байдаг.

 

Мөн уг хэрэгт Д...........г 2012 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж холбогдуулан шалгахад ..........тэй бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсзхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн Д........... нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Доргонт” гэх газарт Туул голын усанд унасны улмаас одоог хүртэл олдохгүй байгаа бөгөөд уг хэрэгт тус аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд ахлах прокурор М.Гансувд танилцуулж, холбогдох материалыг гэм буруугийн шүүх хуралдаанд шинээр нотлох баримтаар гаргаж өгөх байр сууриа илэрхийлж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган тогтоосон тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх үндэслэл бүхий шүүгчийн захирамж гарган хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа /цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг гараад 10 жил болж байхад шийдвэрлэж чадахгүй байгаад гомдолтой байна. Д...........г энэ хэрэгт холбогдуулан шалгахгүй ял завшуулсан. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруутай хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж хуульчилсан байдаг.

 

Гэтэл хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээр буцаасан тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаар магадлалд заасан /хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тусгагдсан/ ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 11 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧИД                                            Н.ЭНХМАА

                                                                                   М.МӨНХДАВАА