Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2024/01165

 

 

04 оны 09 сарын өдөр

Дугаар 4/ШШ04/065

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* баг өөрийн байр******* байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, баг, , , тоотод байрлах ХХК /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: тооцооны үлдэгдэл 03,04,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 04 оны 05 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 04 оны 05 дугаар сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч т холбогдуулан 03,04,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харуицагч ыг ХХК-аар солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Агуйт сутай ХХК нь манай компанитай 09 оны 07 дугаар сарын 0-нээс 03 оны 07 дугаар сарын 6 өдрийг хүртэлх хугацаанд хамтран ажилласан. Компаниас авсан бүтээгдэхүүний төлбөрийг байгууллагын данс руу шилжүүлээгүй. Тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөр тооцоог график гаргаж төлөхөөр тохиролцсон боловч огт төлөөгүй. Иймд үндсэн төлбөр тооцоо 69,7,650 төгрөг, гэрээний дагуу алданги 33,787,340 төгрөг нийт 03,04.990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай үйлчлүүлэгч болсон бүх үйл баримтынхаа санхүүгийн баримтыг тодорхой ярьлаа. Би өмгөөлөгчийн зүгээс 00 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байна. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.-д зааснаар гэрээ байгуулсанд тооцогдоно. Яагаад гэвэл хоёр тал гарын үсэг зурж, хамтарч бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэ гэрээ байгуулсны үндсэн дээр нөгөө талаас шинжлэн судлуулсан гэрээний 7.0 дугаар зүйлд борлуулагч талд барааний үнийн дүнгийн 3 хувиар алданги тооцно гэсэн байгаа. Иргэний хуулийн 3 дугаар зүйлд зааснаар алданги төлбөр тооцоог тооцно гэсэн заалтууд байгаа. Иргэний хуулийн 3.4-т 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтын дагуу алдангийг манайх тооцсон. Тэрнээс нийт алдангийг бодоод үзэхээр 50 хувиасаа хэтрээд явж байгаа учраас хуулиар зохицуулж нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.-д зааснаар хариуцагч болон нэхэмжлэгч тал нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Үүргийнхээ хүрээнд манайх нотолх баримтаа хангалттай гаргасан. Тооцоо нийлсэн акт нь хувь хүний хооронд ч юм уу компанийн хооронд хайнга ханддаг зүйл биш учраас 03 оны 05 дугаар сарын тооцоо нийлсэн 53,740,76 төгрөгийн акттай танилцаад нягтлан бодогч , Агуйт сутай ХХК-ийн захирал гээд гарын үсэг зурсан байгаа. Үүнийг гүнзгийрүүлээд Агуйт сутай ХХК өөрийнхөө бланкан дээр ******* ******* ХК гээд 03 оны 05 дугаар сарын 6-ны өдөр хүсэлт гаргасан. Энэ бол Агуйт сутай ХХК-ийн тооцооны төлбөр болох 57,447,584 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй нь үнэн бөгөөд бид тус тооцоог 06 дугаар сарын 0-ээс, 07 дугаар сарын 3-ний хооронд нийт 6 хувааж төлөх хүсэлтэй байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гээд график гаргаж өгсөн байгаа. Тооцоо нийлсэн акт таны гарын үсэг мөн үү гэхэд мөн гэсэн. дугаарт 69,000,000 төгрөгийн акт нь 03 оны 07 дугаар сарын 6-ны өдөр хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа болгосон, энэ дээр нийт 69,7,650 төгрөгийн акт гээд мөн ялгаагүй тамга дараад гарын үсэг зурцгаасан байгаа. Үүнд ялгаагүй ******* ******* ХК-ийн захиралд гээд албан ёсны хүсэлт гаргаж, график гаргаад захирал өөрөө хүсэлт өгсөн. Өөрийнхөө хүсэлтийг өгөөд тооцоо нийлсэн актаа бүрэн өгчихөөд өөрийнхөө өгсөн баримтыг амаар хэлж байгаа болохоос биш нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн нэг ширхэг ч баримт байхгүй. Яагаад байхгүй гэхээр эдний гаргаж өгсөн баримтууд манай гаргаж өгсөн баримтуудтай тохирсон. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нотлох баримтаа зөвхөн амаар хэлж байгаа болохоор хангалтгүй, гаргаж өгсөн тооцооныхоо үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас ******* ******* ХК-аас гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага болох 69,7,654 төгрөг, алданги 33,787,440 төгрөг, нийт 03,04,990 төгрөгийг Агуйт сутай ХХК аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 6,400,000 төгрөгийг одоогийн байдлаар манай дансанд ороогүй байгаа учраас хасахгүйгээр шийдэж өгнө үү. Мөнгө нь орсон тохиолдолд хасах боломжтой... гэв.

 

4.Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байна. Зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай ХХК нь ******* ******* ХК-тай 00 оноос 03 оны 06 дугаар сар хүртэл хамтарч ажилласан. Энэ хугацаанд төлбөр тооцоо 60,000,000 гаруй төгрөг болоод байна гэж хэлээд байна. Манайх өөрт байгаа төлбөр тооцоогоо зөндөө хаагаад, зарим үед хасах төлбөртэй ч үе байгаа. Гол нь чатанд үзлэг хийгээгүй зүйл болчихлоо, чат гээд байгаа нь зай хооронд хол байгаа учраас баримт надад хангалтгүй байна. Эднийх 3 жилийн хугацаанд надтай хамтарч ажиллах хугацаанд 3 нягтлан, 4 дарга солигдсон. Төлбөр тооцооны баримтууд яагаад ойрхон ойрхон явагдаад байна гэхээр нэг захирал ирэхээрээ нэг өөр шийдэл ярьдаг, өөр арга барил ярьдаг энэ болгонд нь ийм байна гэж бичиж өгдөг байгаа. Сүүлийн баримтуудыг бичиж өгөхөд манайх нягтлангүй байсан, би тооцоо төлбөрөө нягталж үзэхгүйгээр ярилцах журмаар гарын үсэг зураад явуулчихъя дараа нь төлбөр тооцоо нийлье гэж хэлсэн. Одоо энэ бичиж өгсөн баримтуудаар нэхэмжлээд байх шиг байна. Энэ тооцоог харахад 03 оноос 30,000,000 гаруй төгрөг даваад ороод ирсэн гэж хэлээд байна. Тэр нь ямар бараагаар яаж хэзээ орж ирсэн тэрийгээ өөрсдөө нотолмоор байна. Тэгээд баримт гаргуулъя гэхээр баримт гаргаж өгөхгүй байна. Манай тооцооноос хариу нь өөр гараад байна. Үүнд л маргаан үүсээд байна. 0 оны , дугаар сарын баримтыг нэхсэн нь учиртай. сард манай баримтаар эхний үлдэгдэл 355,83 төгрөг байсан, тэрэн дээр манайх сарын борлуулалт буюу авч байгаа бараа нь 44,04,300 төгрөгийн бараа авсан. Манайх тооцооны эхний явуулсан тамга тэмдэгтэй актаар сард эхний үлдэгдэл байхгүй гэж байна. Тэгээд манай татан авсан бараа нь 4,46,800 төгрөгийн бараа авсан. Ингээд , дугаар сар буюу жилийн эцсийн тооцоогоор 68,059,93 төгрөгийн барааг ******* ******* ХК-аас манай компани руу авсан байгаа. Үүнээс шилжүүлсэн төлбөр нь бэлэн мөнгө буюу дансаар 4,689,60 төгрөгийн бэлэн мөнгө дансаар шилжүүлсэн байсан. Мөн гэрээний гүйцэтгэл буюу компани хоорондын гэрээний гүйцэтгэл агуулах, сүлжээ дэлгүүрт өгсөн барааны тооцоо нийлээд 7,000,000 төгрөгийг эхний 68,000,000 төгрөгөөсөө хасаж тооцох ёстой. Ингээд 68,859,93 төгрөгийн бараанаас 59,949,484 төгрөгийн төлбөр тооцоо хийгээд манай тооцооллоор жилийн эцсийн эхний үлдэгдэл 8,90,448 төгрөг болж байна. Үүнд 0 сараас сар руу давж орж ирсэн 355,83 төгрөгийг дугаар сарын үлдэгдэл дээр нэмэхээр манай тооцоогоор 9,46,80 төгрөгийн үлдэгдлийн тооцоотой харагдаж байгаа. Тэгэхэд нэхэмжлэгчийн тооцооллоор 30,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй гээд тэрийгээ ямар ч баримтгүйгээр Анхаад хэлсэн чинь Анхаа хуваагаад төлнө гэсэн гэх мэт юм яриад байна. 03 оны тооцоог би бодоход сараас 6 сарын хооронд ******* ******* ХК-аас өөрсдийнх нь явуулсан баримтанд үндэслээд бодоход 49,679,700 төгрөгийн бараа татаж авсан байсан. Үүнээс бэлэн мөнгө болон дансаар шилжүүлсэн мөнгө мөн гэрээтийн төлбөр харилцагч , сүлжээ дэлгүүрүүдэд бараа нийлүүлсэн төлбөр, буцаалтын зардлаа хасахаар 09,043,40 төгрөгийг манайх төлсөн байгаа. Ингээд 03 оны нийт үлдэгдэл 40,636,80 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй харагдаж байна. Үүнд 0 оны үлдэгдэл 9,46,80 төгрөгийг нэмээд 49,546,78 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй харагдаад байна... гэв.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 3,46,78 төгрөг, үүнээс 96,440 төгрөгийн алданги, нийт 3,43,68 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 70,77,8 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь өөрийнх нь үүрэг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд 09 оны 07 дугаар сараас 03 оны 07 дугаар сараас 6-ны өдрийн хоорондох хугацааны нийт 4 жилийн өр төлбөрийн асуудал яригддаг. Гэтэл 69,000,000 төгрөг нь зүгээр л 69,000,000 төгрөгийн тооцоо байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч яг 09 оны бараа юм уу, ямар бараа юм, талх юм уу, боов юм уу хэдэн уут боов юм, хэзээ авсан, үүнээс хэдийг нь Агуйт сутай ХХК төлсөн юм, 03 оны барааны төлбөр нь хэд юм, 09 оны барааны төлбөр нь хэд юм, жилийн үлдэгдэл нь хэд юм гэх мэт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч 69,000,000 төгрөгийн үндсэн төлбөр, алданги 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол 69,000,000 төгрөг чинь ингэж ингэж гарсан шүү гэдэг задаргааныхаа баримтыг гаргаж өгөх ёстой. Манайхаас нэхүүлж байж сая хурал дээр дутуу дулимаг баримт гаргаж өгсөн, гэхдээ тэр баримтандаа бүрэн дүүрэн ажиллаад үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй байна. Жишээ нь 69,000,000 төгрөгийн үндсэн төлбөр нь хэдэн оны үлдэгдэл төлбөр юм. 0 оных 40,000,000 төгрөг юм уу? 30,000,000 төгрөг юм уу энэ задаргаагаа гаргаж хэлж тайлбарлаж чадахгүй байна. Тэгэхээр тооцооны дэлгэрэнгүйг та бүхэн өөрөө хийсэн учраас ийм ийм учиртай, үүнийг нэмээд, үүнийг хасаад, энэ нь дансаар орж ирж байгаа гэдгээ үндэслэл бүхий тайлбараар шүүх энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрч байгаа үнийн дүн бол 03 оны -6 сар хүртэлх хугацааныхыг энэ хэрэгт өгсөн тооцооны дэлгэрэнгүй буюу тооцоо нийлсэн акт хоёр дээрээс нийт авсан борлуулалтын бараа бүтээгдэхүүн, өөрийнхөө шилжүүлсэн төлбөр, гэрээт борлуулагчийн суутгах ёстой төлбөр, эдгээрийн төлбөрийг нийлүүлээд 40,636,80 төгрөгийг зөвшөөрч байгаа. Ганцхан маргаантай байгаа үйл баримт нь 0 оны , дугаар сард маргаж байгаа. Яагаад маргаад байна гэхээр хариуцагч миний авсан борлуулалт нь тооцоо нийлсэн актан дээр байгаа, тооцооны дэлгэрэнгүй үлдэгдэл дээр ч байгаа гэж байна. Тооцоо нийлсэн актын зарим баримтыг манайхаас хэвлэж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гээд шүүх үнэлэхгүй байж болно гэхдээ 0 оны , дугаар сар, 03 оны -6 сарын баримт нь дундын нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Тэгэхээр шүүгч тооцоо нийлсэн акт, тооцооны дэлгэрэнгүй хоёрын нотлох баримтыг үнэлэхэд энэ дээр хоёр маргаангүй зүйл нь нэг нь татан авсан борлуулалт яг гарч ирж байгаа, нийт төлсөн төлбөр, гэрээт байгууллагын суутгалын төлбөр нь яг тооцооны дэлгэрэнгүй дээр хасаж тооцсон дүнгээр яваад байгаа. Тэгэхээр 03 оны тооцоон дээр дээр маргах зүйл байхгүй, 0 оны баримтанд маргаж байгаа. 0 оны баримтанд яагаад маргаж байна гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтууд бүгд эргэлзээтэй байна. Хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан 0 оны дугаар сарын эхний үлдэгдэл нь 355,38 гэж байгаа, 03 оны 0 дүгээр сарын акт дээр үлдэгдэл байхгүй. 03 оны баримтыг харахад 0 онд Агуйт сутай ХХК ямар ч төлбөргүй юм шиг нойл гэж гарч ирсэн байна. Гэтэл өнөөдөр шүүх хуралд гаргаж өгч байгаа баримт нь 39,689,60 төгрөгийн үлдэгдэлтэй, энэ нь зөрөх зөрөхдөө ядаж , 3 сая төгрөгөөр зөрөхгүй яагаад бүх л бүтэн 39 сая төгрөгөөр зөрөөд байгаа юм бэ. Хариуцагчийн дансны хуулгаас бүгдийг нь нэмэхээр 49,990,34 төгрөг гарч ирж байна. Саяны яриад байгаа гүйцэтгэл болон суутгах төлбөр гэдэг нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцооны дэлгэрэнгүй дээр суутгах төлбөрүүдийг хассан ачааны төлбөр, вагоны зардлын төлбөр, гэрээт байгууллагын төлбөр гээд нэмэхээр зөвхөн 03 оныг бодоход 59,053,86 төгрөг байгаа. Тэгэхээр 49,679,000 төгрөгийн бараа авсан юм байна, гүйцэтгэлийн төлбөр зарцуулсан төлбөр хэрэгт дансны хуулгаар шүүгээд үзэхэд нийт 09,000,000 төгрөг байна. 03 оны зөрүү нь 40,436,80 төгрөг байна. 03 онд аль аль нь авсан бараа, өгсөн мөнгө төлбөр дээр маргаангүй байгаа учраас 03 оныг бодсон аргачлалаар 0 оныг бодоод үзэхээр анх тооцооны дэлгэрэнгүй хуудсаар татан авсан борлуулалт 68,000,000 төгрөг, дүгээр сарын эхний үлдэгдэл нь 355,000 төгрөг гэж бодсон. Яагаад гэхээр өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн тооцооны дэлгэрэнгүй хуудас дээр Агуйт сутай ХХК-ийн 0 дугаар сард авсан бараа бүтээгдэхүүний татан авалтын борлуулалт 30,000,000 төгрөг байгаа. Гэтэл дансны хуулгыг бид өнөөдөр өглөө 09 цагт мэдээлэл лавлагаанд өгсөн тэр дансны хуулган дээр нийлбэр нь 37,000,000 төгрөгийн бэлэн мөнгө шилжүүлсэн. 30,000,000 төгрөгийн бараа авчхаад 37,000,000 төгрөг төлөхөөр 7,000,000 төгрөгийн хасах зөрүү гарч байна. Үүнд дээр гэрээт байгууллагын төлбөрөө нэмэхээр 0,000,000 төгрөг болно. 0,000,000 төгрөгт авсан бараа, өгсөн мөнгө нь тодорхой байгаа учраас хүн 30,000,000 төгрөгийн бараа авчихаад 37,000,000 төгрөг төлсөн байхад яагаад ч хасах 30,000,000 төгрөг гарахгүй. Хэрэгт байгаа тооцоо нийлсэн актын дүгээр сарын эхний үлдэгдэл 355,000 төгрөг нь зөв гэж харж байгаа. сард авсан борлуулалтын үнэ нь 44,000,000 төгрөгийн бараа авсан байна, бэлнээр шилжүүлсэн нь 9,000,000 төгрөг байна, хасах буюу гэрээт байгууллын төлбөр нь 0,000,000 төгрөг гээд яг 03 оныг бодсон аргачлалаар бодохоор нийт 68,859,93 төгрөг байгаа. Үүнээсээ шилжүүлсэн дансны хуулгатай төлбөрөө хасаад гэрээт байгууллагын төлбөрөө хасахаар 59,000,000 төгрөг байгаа. Тэгэхээр 68,859,93 төгрөгөөс 59,949,484 төгрөгийг хасахаар 0 оны үлдэгдэл нь 8,90,000 төгрөг байна. Ингээд 0 оны үлдэгдэл нь 8,90,000 төгрөгт 03 оны үлдэгдэл 40,000,000 төгрөгөө нэмээд 49,546,78 төгрөгийг гаргаж байна. 40,000,000 төгрөгийн үлдэгдэл өгөх ёстой мөнгө байсан байна, үүнийг өгөөгүй юм байна. Үүнээс 03 оны 9, , дугаар сарын 7,000,000 төгрөгийг огт хасаагүй байна. Дээр нь нэмээд ын зүгээс нэхэмжлэх хийгээд өгсөн дундын харилцах дансны 6,400,000 төгрөгийг хасаж тооцож өгөөч, мөн Голомт банкны 4,000,000 төгрөг хасаагүй байна гээд нийт 7,400,000 төгрөгийг 49,000,000 төгрөгөөс хасаад бид нарын төлөх ёстой 3,46,78 төгрөгийг зөвшөөрч байна. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хоёр хуулийн этгээдийн байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй учраас үлдэх төлбөрөө гэрээний төлбөр гэж нэхэмжилж байгаа маргаан. Түүнээс биш ганцхан иргэн гэдэг хүний гарын үсэгтэй өргөдлийн дагуу шаардах эрх үүсэхгүй. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.-т заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Ингээд уг гэрээгээр төлөгдөөгүй төлбөр нь 3,46,78 төгрөг учраас гэрээний 7.0 дахь заалтын дагуу буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь гэдэг зохицуулалт байгаа учраас энэ 3,46,78 төгрөгөөс 0.3 хувийг бодохоор 96,440 төгрөгийн алданги төлөхийг зөвшөөрч байна. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.-т зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг харгалзана гэсэн байгаа. Тэгэхээр гэрээг шууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь гэж заасан учраас үүнд нийтдээ жил гаруй хугацаа өнгөрсөн учраас хоног тутмаар авах гэдэг үгээ оруулаагүй учраас үүнийг ямар нэгэн байдлаар төсөөтэй хэрэглэх зохицуулалт байхгүй. Тэгэхээр гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэрээнд заасан үнийн дүнгээр алданги төлөхийг зөвшөөрч байна. Ингээд 3,46,78 төгрөгт алдангиа нэмээд 3,43,68 төгрөгийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй учраас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

6. Нэхэмжлэгчээс: 00 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээ /хх 4-5/, /-р / тооцоо нийлсэн акт /хх-6/, ын хүсэлт, /хх-8/, ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 0 дугаар сарын 6-ны 4/ШЗ03/05569 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-9/, *******-уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дүгээр сарын 6-ны 35/ШШ04/0006 дугаартай шүүхийн шийдвэр /хх-9/, ******* аймгийн Цагдаагийн газрын 04 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 37/5/365 дугаартай албан бичиг /хх-0, Агуйт сутай ХХК-ний алданги гэх баримт /хх-/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн цахим гүйлгээний баримт /хх-,3/, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4,43/ , 03 оны дугаар сарын 3-ны тооцооны дэлгэрэнгүй /хх-0, /, тооцоо нийлсэн акт /хх-, тооцооны дэлгэрэнгүй /хх-3/, тооцоо нийлсэн акт /хх-4, тооцооны дэлгэрэнгүй /хх-5/, тооцоо нийлсэн акт /хх-6/, тооцооны дэлгэрэнгүй /хх-7/, 03 оны 5 дугаар сарын 6-ны Агуйт сутайХХК-ний ******* *******ХК-д гаргасан хүсэлт /хх-8/, , нарын хадгаламжийн дэвтэрийн хуулбар / хх-9/, тооцооны дэлгэрэнгүй, тооцоо нийлсэн акт /хх-76-88/, Агуйт сутай ХХК-ийн 03 оны 05 сарын 6-ны хүсэлт /хх-89/, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-90/-г,

 

7. хариуцагчаас: 0 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээ /хх 44-46/, ын ны дасны хуулга /хх-47, 48/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-50/, тооцоо нийлсэн акт хх-5/, ын Хаан банкны дансны хуулга /хх 5-65/, /тооцоо нийлсэн акт /хх 66-68/, ын дансны хуулга /хх 69-78/, тооцоо нийлсэн акт /хх-79/, ын Хаан банкны дансны хуулга /хх-80-87/, үнэ төлөгдөөгүй нэхэмжлэх баримтын жагсаалтын зураг /хх-88, ын Хаан банкны дансны хуулга /хх 89-0/, ын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-/, тооцоо нийлсэн акт /хх-3/, ын дансны дэлгэрэнгүй хуулга хх 4-34/, үнэ төлөгдөөгүй нэхэмжлэх баримтын жагсаалт /хх-35/, ын дансны дэлгэрэнгүй хуулга 36-56/, тооцооны нийлсэн акт /хх 57-58/, ******* *******ХХК болон Агуйт сутай ХХК-ийн хоорондын тооцоо /хх-59/, /ын дансны дэлгэрэнгүй хуулга /хх 60-70/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

. Нэхэмжлэгч ******* ******* ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Агуйт сутай ХХК нь манай компанитай 09 оны 07 дугаар сарын 0-нээс 03 оны 07 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн авч худалдан борлуулж хамтран ажилласан. Компаниас авсан бүтээгдэхүүний төлбөрийг байгууллагын данс руу шилжүүлээгүй, тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөр тооцоог график гаргаж төлөхөөр тохиролцсон боловч огт төлөөгүй. Иймд үндсэн төлбөр тооцоо 69,7,650 төгрөг, гэрээний дагуу алданги 33,787,340 төгрөг, нийт 03,04.990 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...Манай ХХК нь ******* ******* ХК-тай 00 оноос 03 оны 06 дугаар сар хүртэл хамтарч ажилласан. Дансны хуулга, тооцоо нийлсэн акт, тооцооны дэлгэрэнгүйгээс харахад 0, 03 оны нийт үлдэгдэл 40,636,80 төгрөг байна. Үүн дээр 0 оны үлдэгдэл 9,46,80 төгрөгийг нэмээд 49,546,78 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Үүнээс 03 оны 9, , дугаар сарын 7,000,000 төгрөгийг огт хасаагүй байна. Дээр нь нэмээд ын зүгээс нэхэмжлэх хийгээд өгсөн дундын харилцах дансны 6,400,000 төгрөгийг хасч тооцож өгөөч, мөн Голомт банкны 4,000,000 төгрөг хасаагүй байна гээд нийт 7,400,000 төгрөгийг 49,000,000 төгрөгөөс хасаад 3,46,78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.... гэсэн.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. ******* ******* ХК болон ХХК-ийн хооронд 00 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас хариуцагч компанид *******ний бараа бүтээгдэхүүн нийлүүлж, зарж борлуулж хамтран ажиллаж байсан байна.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ХХК-аас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 69,7,650 төгрөг, гэрээний дагуу алданги 33,787,340 төгрөг, нийт 03,04.990 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд хийгдсэн тооцооны дэлгэрэнгүй, тооцоо нийлсэн акт, 03 оны 07 дугаар сарын 6-нд ******* ******* ХК-д ын гараар бичиж өгсөн төлбөр төлж барагдуулах тухай албан бичигт үндэслэсэн.

 

8. Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч талаас 0 оны 09 дүгээр сарын 0-ний өдрөөс 03 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох Тооцооны үлдэгдлийн баталгааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тал уг хугацааны Тооцооны дэлгэрэнгүй гэх баримтыг гарган ирүүлээд тооцооны үлдэгдлийн баталгааг 03 оны 3,4,5 сарынхыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргаж ирүүлсэн /хагас дутуу, зарим бичвэр харагдахгүй/.

 

9. Дээрх баримтуудаар ХХК-ийн ******* ******* ХК-д төлөх ёстой өр төлбөр 0 оны 0 дугаар сарын байдлаар 30,63,950 төгрөгийн эхний үлдэгдэлтэй байсан талаар нотлогдохгүй байх бөгөөд уг өр төлбөр хэзээнээс, яаж үүссэнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

0. Хэдийгээр хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч ******* ******* ХК-д 03 оны 05 дугаар сарын 6-нд 3-5 сарын хоорондын тооцооны төлбөр болох 57,447,584 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байгаа нь үнэн, ...6 хувааж төлнө гэсэн албан бичиг хийж өгч байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг төлбөрийг тооцоо, баримтанд үндэслэхгүйгээр бичиж өгсөн, баримт материалаа шалгаад тулгаад үзэхээр ийм өр төлбөр үүсээгүй байна гэж маргасан.

 

 

. Иймд шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан 0 оны 09 дүгээр сарын 0-ний өдрөөс 03 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох Тооцооны дэлгэрэнгүй, хариуцагч ХХК-с гаргаж өгсөн гүйцэтгэх захирал ын бараа бүтээгдэхүүний тооцоо хийж шилжүүлж байсан банкны дансны хуулгын баримтуудаас үзэхэд 03 оны 06 дугаар сарын байдлаар ХХК нь ******* ******* ХК-д 49,546,78 төгрөгийн өр төлбөртэй байсан болох нь тогтоогдож байна.

 

. Тооцооны дэлгэрэнгүй баримтын огнооноос хойш 03 оны 09 сарын 7-нд 5,000,000 төгрөг, 03 оны сарын -нд ,000,000 төгрөг, 03 оны сарын 30-нд ,000,000 төгрөг төлснийг хасч тооцсон баримт хэрэгт авагдаагүй тул уг 7,000,000 төгрөгийг төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болох 49,546,78 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

 

3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.0-т зааснаар нийлүүлсэн барааны үнийн дүнгийн 0,3 хувиар алдангийг тооцоход /4,546,78*0.3%/ 7,640 төгрөг байна.

 

4. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ХХК-аас 4,674,368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 60,340,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 37,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 4,674,368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 60,340,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 37,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.7, 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ