| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/07203/и |
| Дугаар | 184/ШШ2024/04335 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/04335
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, Сонгинохайрхан дүүрэг 6-р хороо, ХМК, зүүн талд өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /6108466/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох
1,916,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.09.06-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 1,916,500 төгрөгийн 100,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,816,500 төгрөгийг нэхэмжилсэн 1,808,500 төгрөгийг 2024.10.01-ний өдрөөс 2025.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 200,000 төгрөг, үлдэх 216,500 төгрөгийг 2025.06.01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Н.*******т холбогдуулан 1,916,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,916,500 төгрөгийн 100,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,816,500 төгрөгийг хариуцагч нь 2024.10.01-ний өдрөөс 2025.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 200,000 төгрөг, үлдэх 216,500 төгрөгийг 2025.06.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох 1,916,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 100,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,816,500 төгрөгийг хариуцагч нь 2024.10.01-ний өдрөөс 2025.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 200,000 төгрөг, үлдэх 216,500 төгрөгийг 2025.06.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.*******оос улсын тэмдэгтийн хураамж 22,007 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН