Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0196

 

 

 

 

     2024         03          05                                    128/ШШ2024/0196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г х” хязгаарлагдмал хариуцлагатай компани /РД:/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: гүйцэтгэх захирал С.О /РД: /,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.А /өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар:/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.А,

Тус шүүх хуралдаанаар: Татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А, хариуцагч татварын улсын байцаагч Р.Б, П.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсээс “Г х” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны /хэсэгчилсэн/ албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № дугаар нөхөн ногдуулалтын актаар 599,995,553.58 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

2. Татвар төлөгч “Г х” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № дугаар нөхөн ногдуулалтын актаар 599,995,553.58 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсныг эс зөвшөөрч Маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.

3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Г х” ХХК-ийн гомдлын тухай 25 дугаар тогтоолоор 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № дугаар нөхөн ногдуулалтын актаар 599,995,553.58 төгрөгийн төлбөрөөс “А Э” ХХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр экспортолсон 203.26 тонн хайлуур жоншны баяжмалд ногдуулсан 7,634,712.05 төгрөгийн үндсэн, 6,871,240.84 төгрөгийн нэмэлт, нийт 14,505,952.89 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уг төлбөрт ногдуулсан 4,351,785.87 төгрөгийн торгууль, 2,901,190.58 төгрөгийн алданги, нийт 21,758,929.33 төгрөгийн төлбөрийг бууруулж, 380,869,713.59 төгрөгийн нөхөн татвар, 119,746,869.97 төгрөгийн торгууль, 77,620,040.69 төгрөгийн алданги, нийт 578,236,624.25 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.

4. “Г х” ХХК-ийн төлөөлөгч С.О 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандан “Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” № дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 578,236,624.25 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар,

5. Тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн "Захиргааны хэрэг үүсгэх тухай" 128/ШЗ2023/5742 дугаар шүүгчийн захирамжаар “Г х” ХХК-ийн нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г х” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн ногдуулалтыг илт хууль бусад тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн ногдуулалтыг хүчингүйд тооцуулах” гэж өөрчилжээ.

7. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.53 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг илт хууль бусад тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах” гэж тодруулжээ.

8. Нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргаан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тус нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар зохицуулсан. Гэвч энэ хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолоор тус нэмэлт өөрчлөлтийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус заалтад дахин нэмэлт өөрчлөлт оруулж ашигт малтмал экспортлогч этгээд нь АМНАТ төлөгч байхаар зохицуулсан. Манай компанийн хувьд ашигт малтмалын ямар нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, зөвхөн дотоодоос худалдаж авсан ашигт малтмалаа экспортод гаргадаг хуулийн этгээд юм. Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө манай компани АМНАТ төлөгч биш байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ төлөгч болсон байгаа юм. Энэ нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр зохицуулсан байдаг. Гэтэл татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт гаргах үедээ буюу 2022 онд хяналт шалгалт хийхдээ хүчингүйд тооцогдсон хуулийн заалтыг баримтлан манай компанийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн АМНАТ төлөгч болсон гэж үзэн нөхөн ногдуулалт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол уг акт нь илт хууль бус захиргааны актад тооцогдоно”, мөн хуулийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж тус тус заасныг үндэслэн хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж нөхөн ногдуулалт тогтоосон тус актын холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож өгнө үү.

Татварын хяналт шалгалт нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны татвар төлөлт, тайлагналтыг хамарч байгаа боловч нэхэмжлэгч компани нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл АМНАТ төлөгч биш байсан, түүнээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд буюу 5 сарын хугацаанд экспортлогч байсан бөгөөд энэ хугацаандаа АМНАТ-ыг тайлагнаж, төлсөн байна. Гэтэл нөхөн ногдуулалтын актаар АМНАТ-ыг гэрээний үнээр бус ОУ-н худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсвэл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан ногдуулна гэж үзэн нөхөн ногдуулалтын акт тавьжээ.

Өөрөөр хэлбэл, татварын байцаагч нар Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг буюу хайлуур жоншны Олон улсын зах зээлийн үнийг Хятад улсын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнийг баримтлан татвар ногдуулж, дааж давшгүй татварын дарамт, хүү торгууль алданги үүсгэж байна. Нэхэмжлэгчийн хувьд, бусад экспортлогч компаниудын хувьд АМНАТ төлөхгүй гэж огт маргаагүй, харин АМНАТ тооцох үндэслэл нь Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан шударга байх зарчмыг зөрчиж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2. “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” захиргааны акт нь хууль бусад тооцогдож, хүчингүй болохоор зохицуулсан. Монгол Улсад хайлуур жоншийг хил хүртэл нөхцөлөөр экспортлоход 1 тонн нь ойролцоогоор 90 ам доллар байдаг бол Засгийн газрын 81 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-ын хайлуур жоншны FOB үнэ 1 тонн нь 350 ам доллар байдаг. Энэ нь экспорт хийж буй хуулийн этгээдүүдийн борлуулалтын орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, олоогүй орлогод татвар ногдуулж байгаа үйлдэл юм. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3. “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх зарчмыг уландаа гишгэсэн зохицуулалт юм. Товчхондоо, Монгол Улсын хайлуур жонш экспортлогч нар нь жоншийг тээвэрлэн DAP Эрээн хүртэлх нөхцөлөөр экспортолдог. Гэтэл БНХАУ-д мөрдөгдөж байгаа хайлуур жоншны жишиг үнэ нь Монгол Улсад ачигдсан хайлуур жоншны бүтээгдэхүүн Эрээн дэх гаалийн хяналтын бүсэд бууж тодорхой хугацаанд хадгалагдан импортын болон бусад холбогдох татвар хураамж төлөгдөж, дараа нь 1050 км төмөр замаар Тяньжин боомтод очиж мөн зориулалтын агуулахад буун холбогдох үйл ажиллагаа хийгдэн улмаар усан онгоцны тавцанд ачигдах хүртэлх шат шатан дах  зардал шингэсэн үнэ бөгөөд энэ үйл ажиллагаа эрхэлж буй БНХАУ-ын ААН-ийн олсон ашигт манай татвар төлөгчдийг АМНАТ төлөхөөр тооцож, түүнийгээ нөхөн ногдуулж, хүү алданги торгууль тооцож байгаа нь нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “маргаан бүхий 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн нөхөн ногдуулалтын актын төлбөрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны 384,649,502.53 төгрөгийн төлбөрийг илт хууль бусад тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн төлбөрийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.

9.1. Илт хууль бусд тооцуулах шаардлагын тухайд. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсон. Үүгээр ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болно гэж зохицуулсан. Гэхдээ хуулийн өөрчлөлт нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор бүхэлдээ хүчингүй болсон. Гэвч Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахиад нэмэлт өөрчлөлт оруулаад энэ нь одоо 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хэрэгжээд явсан. Манай компанийн хувьд бол ашигт малтмалын ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, зөвхөн дотоодоосоо худалдаж авсан ашигт малтмалыг баяжуулж экспортод гаргадаг. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш байсан. Бид 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон гэж өөрсдөө үзээд байгаа. Татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт гаргахдаа татварын улсын байцаагч нар 2022 онд хяналт шалгалтаар орж ирсэн. 2022 онд орж ирэхдээ хүчингүйд тооцогдсон хуулийн заалтыг баримтлаад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон гэж үзээд нөхөн ноогдол тавьсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн. 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас илт хууль бусад тооцогдоно гэж үзээд байгаа. 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт бол гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй байна гэж үзээд хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн. Өөрөөр хэлэх юм бол, 2022 онд хяналт шалгалт орохдоо 2019 онд хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж татвар ногдуулсан байна гэж үзэж байгаа. Манай компанийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл экспорт гаргасан байдаг. Тэгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл буюу 5 сарын хугацаанд л экспортлогч байсан буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байсан гэж өөрсдийгөө үзэж байгаа. Ингэхээр 47.1.6-д зааснаар 2022 онд хяналт шалгалт, нөхөн ногдуулалт тавихдаа хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн гэж үзэж байгаа.

9.2. Хүчингүйд тооцуулах маргаан бүхий хэсэг дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр биш одоо олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэсэн эсвэл адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална гээд Засгийн газарт нь эрх олгочихсон. Засгийн газар нь 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д зааснаар БНХАУ-ын хайлуур жоншны бүтээгдэхүүний жишиг үнийг барина гэсэн. Ингэснээр экспортод гаргасан буюу орлого олсон үнийн дүнгээс биш дааж давшгүй их татварын дарамт, хүү, торгууль, алданги ноогдож ирсэн. Нэхэмжлэгчийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй гэж маргаагүй. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бодсон тооцсон энэ үндэслэл нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Шударга ёсны байх зарчмыг зөрчсөн байна. Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байна гэж үзээд энэ захиргааны акт хууль бусад тооцогдож хүчингүй болно буюу 48.2.2-т зааснаар үндэслээд байгаа юм. Түрүүний хэлсэнчлэн компани бол жоншийг худалдаж аваад хил хүртэлх нөхцөлөөр нэг тонныг нь 80-аас 150 доллароор гэрээлдэг. Гэтэл тэр Засгийн газрын 81 дүгээр тогтоол нь БНХАУ-ын  хайлуур жоншны жишиг үнэ нэг тонн нь 350 ам доллар болчихдог. БНХАУ-ын энэ 350 ам долларын үнэ чинь өөрөө монголтой харьцуулахад үнэхээр харьцуулшгүй болчхоод байгаа. Монгол Улсын хувьд Эрээн хүртэл нөхцөлөөр экспортолдог. Хятад болохоороо хайлуур жоншоо Эрээн дэх гаалийн хяналтын бүсээс тодорхой хугацаанд хадгалаад, тэгээд татвар хураамжаа төлөөд дараа нь 1050 км төмөр замаар Тяньжин боомт уруу тээвэрлээд зориулалтын агуулахад буулгаад усан онгоцны тавцанд ачигдах хүртэлх энэ зардал нэг тоондоо тооцогддог. Монгол Улсад бол нэг тонн нь зүгээр л Эрээн хүртэл тээвэрлэх зардалд тооцогддог. Гэтэл Засгийн газрын тогтоолоо үндэслээд олоогүй орлогод хийсвэрээр татвар ногдуулаад байгаа нь 48.2.2-т оруулах гээд байгаа үндэслэл юм. Бид нар давж заалдах шатын шүүх дээр ч гэсэн ингэж маргаж байгаа. Тэгэхээр үүнийг БНХАУ-ын жишиг үнээр баримтлах нь хуульд нийцэхгүй байна гэж үзээд байгаа юм. Энэ шингэсэн үнийг шууд монгол дахь экспортын үнэ рүү шууд тулгаж байна. Иймээс 48.2.2-т зааснаар хүчингүй болгох акт гэж үзэж байна.

Дотоодын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээдээс ашигт малтмалыг худалдаж авч экспортлох үйл ажиллагааг тавхан сарын хугацаанд явуулсан гэж компани өөрсдөө үздэг. Энэ хугацаанд дааж давшгүй буюу хагас тэрбум төгрөгийн татвар, торгууль, алдангид уначхаад байгаа. Нэхэмжлэгч компани нь бидний олоогүй орлогод татвар ногдуулсан гэж үзэж байгаа. Дээрээс нь үйл ажиллагаанд хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, орлого олох татвараа тайлагнаад эдийн засгийн харилцаанд оролцох эрх нь зөрчигдөж байна. Ямар ч оролцох боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл, 80 доллароор зарж байгаа бүтээгдэхүүнд 350 доллароор татвар ногдуулж байна. Тэгэхээр энэ компани өөрсдөө ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод 2020 оны 4 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй байна. Тэгэхээр хуульд үндэслэх, хууль ёсны байх, бодит байдалд нийцсэн байх. Энэ нөхөн ногдуулалтын акт нь өөрөө бусад этгээдийн буюу нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн акт байна. Мөн түрүүн хэлсэнчлэн хүчингүй болсон хуулийг үндэслэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

10. Хариуцагч татварын улсын байцаагч Р.Б, П.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...татвар төлөгч “Г х” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-15 аар 2019 онд 800 тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн /хайлуур, жоншны хүдэр, баяжмал/ экспортод гаргаж, 160,000,000.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 8,000,000.00 төгрөгийн ашигт малтмалын бүтээгдэхүүн /хайлуур, жоншны хүдэр, баяжмал/ экспортод гаргаж, 236,262,152.10 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 11,813,107.60 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр төлөхөөр тус тус тайлагнаж, төсөвт 9,200,000.00 төгрөг төлсөн байна. Харин тус компани нь 2019 оны 2,3,4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тонн хайлуур, жоншны хүдэр, баяжмалыг АМНАТ-ын тайланд дутуу тайлагнасан, мөн 2019 онд 800 тонн, 2020 онд 911.66 тонн, нийт 1711.66 тонн хайлуур жоншны хүдэрт баяжмалыг экспортод гарган борлуулахдаа зах зээлийн үнээр АМНАТ ногдуулах үнэлгээг тооцохгүй, АМНАТ ногдуулах үнэлгээг гэрээний үнээр тооцсон зөрчил илэрсэн.

Татварын улсын байцаагчид хяналт, шалгалт хийхдээ Засгийн газрын тогтоол болон жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба Үндсэн хуулийн цэц дээр хүчингүй болсон хууль, Засгийн газрын тогтоолыг мөрдөж, нөхөн төлбөр ногдуулж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Нөхөн ногдуулалтын акт үйлдэж байхад хүчингүй болсон Засгийн газрын 81 дүгээр тогтоолыг хэрэглэж татварын хууль тогтоомж зөрчсөн гэж төлбөр ногдуулж байгаа хуулийн буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухайн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн эрх зүйн онолын суурь зарчим зөрчсөн шийдвэр гаргасан байна. Татварын алба Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гарсан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан 47.14 дэх хэсэгт экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар зарлана. Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ /www.indmin.com/-ээс гэж заажээ. Энэ сайтаас Ашигт малтмал, газрын тосны газрын зах зээлийн жишиг үнэ авч нийтэд зарлаж байгаа ч зарлагдаж байгаа үнээр нэг ч удаа борлуулалт хийж үзээгүй байхад энэ үнээр борлуулалт хийсэн мэт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нөхөн ногдуулалтын акт тавьсан нь бодит байдалтай нийцэхгүй байна гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн байна”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно” 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3 “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэж заасныг тус тус зөрчсөн тул холбогдох хуулийн дагуу нөхөн татвар, торгууль, оногдуулсан болно.

Татвар төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалын дутуу тайлагнасан, 2019 онд 3,800,688,289.96 төгрөг, 2020 онд 464,105,752.57 төрөг, нийт 4,264,794,042.53 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон,  ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг дутуу ногдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.5. “энэ хуулийн 47.3.3.-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8. “энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд  тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг зөрчсөн...” гэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 47.1.6-д заасныг үндэслэж байна. Тухайн маргаан бүхий хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт тавьсан байгаа. Татвар төлөгч нь өөрөө 2019 оноос эхлэн хайлуур жоншийг худалдан авч борлуулсан байдаг. Энэ нь гаалийн мэдээгээр батлагддаг. Үүнтэй холбогдуулан хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг хэрэглэсэн байгаа. Тиймээс илт хууль бусад тооцуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Хуульд маш тодорхой заасан байгаа.

Хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд, жишиг үнийн 81 дүгээр тогтоолыг үндэслэж байна. Энэ тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т зааснаар экспортолсон нь гаалийн мэдээгээр батлагдсан уг тоо хэмжээн дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулаад тооцсон байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар нэмэлт өөрчлөлт орсон ч тухайн цаг хугацаанд хамаарах нөхөн ногдуулалтыг тооцсон байгаа. Тиймээс хуульд заасны дагуу буюу хуулийн дагуу нөхөн ногдуулалт гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг, тэдний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээр хангах үндэслэлгүй байна. Харин шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нөхөн ногдуулалтын актаар тогтоосон татварын зөрчлийн холбогдох зарим хэсгийн төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “Г х” ХХК нь улсын бүртгэлийн 0811005060 дугаар гэрчилгээтэй, 6341977 дугаар регистртэй, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, аялал жуулчлал, орчуулгын үйлчилгээ, гэрээгээр хүнд машин механизм, тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид АМНАТ гэх/-ийн тайлан /ТТ-15/-аар 2019 онд 800 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 160,000,000.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 8,000,000.00 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, 2020 онд 911,66 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж, нийт 236,262,152.10 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 11,813,107.60 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр төлөхөөр тус тус тайлагнаж, 9,200,000.00 төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.

3. Хариуцагч, татварын улсын байцаагч нараас татварын хяналт шалгалт хийх тухай 2122501494 дугаар томилолт, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг гүйцэтгэж,

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдтэй холбоотой татварын удирдлагын нэгдсэн систем дэх татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд 2022 оны 05 сарын 30-ны өдрийн байдлаар байгаа 2019 оноос 2020 оны хооронд гаалийн 37 удаагийн мэдүүлгээр 5,890.46 тн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон талаарх гаалийн мэдээ, компаниас ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримт, журнал, банкан дахь харилцах дансны хуулга, татварын тайлан, гэрээ хэлцэл, зэрэг материалуудыг тулган, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоол, журмын хэрэгжилтийг шалгаснаар,

4.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг дутуу тайлагнасан, 2019 онд 800 тонн, 2020 онд 911.66 тонн, нийт 1711.66 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 3,800,688,289.96 төгрөг, 2020 онд 464,105,752.57 төгрөг, нийт 4,264,794,042.53 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг дутуу ногдуулсан,

4.2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг дутуу тайлагнасан, 2019 онд 800 тонн, 2020 онд 911.66 тонн, нийт 1711.66 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 3,800,688,289.96 төгрөг, 2020 онд 464,105,752.57 төгрөг, нийт 4,264,794,042.53 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй гэж үзсэнээр,

5. Нийтдээ 8,529,588,085.06 төгрөгийн зөрчил гарсан гэж үзэж, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1. “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1. “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 74 дүгээр зүйлийн 74.1. “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 82 дугаар зүйлийн 82.1.2. “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн татварын дүнгийн 40 хувиар” гэж заасныг үндэслэн 395,375,666.48 төгрөгийн нөхөн татвар, 124,098,655.83 төгрөгийн торгууль, 80,521,231.27 төгрөгийн алданги нийтдээ 599,995,553.58 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоожээ.

6. Хариуцагчаас, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад нэхэмжлэгчийн татварын шалгалт хамрах хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “А Э” ХХК-ийн Майхант уурхайгаас “Жонш бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ээр жонш худалдан авч, БНХАУ-д экспортолсон, уг “А Э” ХХК нь 2019 онд 27,749,280.00 төгрөгийн, 2020 онд 4,739,193.50 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дотоодод борлуулснаар тайлагнасан талаарх мэдээлэл байсан талаар дурджээ.

7. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар заахдаа 47.1. “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулсан ба уг өөрчлөлт нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/1066 дугаарт нийтлэгдсэн бөгөөд хууль хүчин төгөлдөр болох хугацааг нь тодорхой заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3. “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилжээ.

8. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1. “дотоод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү”, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан банканд худалдсан алтнаас бусад төлбөрийн доод хэмжээ нь бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү”, 47.4 дэх хэсэг. “тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ногдуулна”, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгожээ.

9. Дээрх Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг баталж, дараах нэмэлт өөрчлөлт оруулахдаа, 47 дугаар зүйлийн 47.1. “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1. “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.2. “экспортолсон” гэж заажээ.

10. Түүнчлэн хууль тогтоогчоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан ба мөн хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө”, 1.1. “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 1.2. “Ашигт малтмал экспортолсон этгээд”, 1.3. “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж зааж, энэ хуулийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

11. Ийнхүү дэлгэрэнгүй бичихийн учир нь, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-д зааснаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоол гарсан өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт хүчингүйд тооцогдох авч, харин Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт болон 04 дүгээр тогтоол гарснаар батлагдсан байсан, мөрдөгдөж байсан хууль тэр чигтээ хүчингүй болохгүй. Тиймээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндсэн болон нэмэлт төлбөрийн хамт тооцож, улсын төсөвт төлөх зохицуулалттай байна.

12. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтад орсон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь “нөхөн ногдуулалтын актаар татварын зөрчлөөр тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.53 төгрөгийн төлбөрийн нөхөн ногдуулалтад хамаарах хэсгийг илт хууль бусад тооцуулах”-аар Тодорхойлох хэсгийн 7-9-д заасан үндэслэлээр болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-д зааснаар маргасныг шүүх үндэслэлгүй байна гэж үзэв.

13. Учир нь дээрх Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоол гармагцаа хуулийн хүчин төгөлдөр болох авч, энэ тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, энэхүү маргаан бүхий харилцааг зохицуулж буй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт энэ өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байх бөгөөд хууль тогтоогчийн хууль батлан гаргахтай холбоотой бүрэн эрх хөндөгдөх боломжгүй, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргаснаараа хууль хэрэгжих хугацааны хийдэл гарсан гэж үзэхээргүй байна.

14. Үйл баримтаар, нэхэмжлэгч “Г х ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 37 ширхэг гаалийн мэдүүлгээр 5,890.46 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гаргасан нь Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн гаалийн мэдээгээр болон шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Татварын ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03/1676 дугаар албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01-2/3005 дугаар албан бичгээр нотлогдож байна.

14.1. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-гаар 2019 онд 800 тонн хайлуур жоншийг худалдан авч экспортод БНХАУ уруу гарган 160,000,000.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 8,000,000.00 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр төлөхөөр тайлагнасан болох нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн мэдээллээр тогтоогджээ.

15. Иймд хариуцагч нар нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 47.1. “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө”, Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна”, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан ашигласны төлбөрийн доод хэмжээ нь борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү”, 47.4. “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна”, 47.5. “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно”, 47.8. “Энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг зөв хэрэгжүүлж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2019 оноос 2020 оны хооронд 5890,46 тонн хайлуур жоншийг экспортод гаргаснаас, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг АМНАТ-н тайланд дутуу тайлагнасан, 2019 онд 800 тонн, 2020 оны 911.7 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг дутуу тооцсон, 2019 онд 3,800,688,289.96 төгрөгийн, 2020 онд 464,105,752.57 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй гэх татварын зөрчлийг үндэслэлтэй тогтоосон байна.

Энэ тохиолдолд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулиар “ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, эзэмшдэггүйгээс үл хамааран хуульд заасан тухайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд” нь АМНАТ төлөх төлөгч байхаар заасан агуулгатай байх тул нэхэмжлэгч талын “хүчингүй болсон хуулийг үндэслэсэн” буюу Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 47.16, 47.2-т заасан үндэслэлээр маргасныг хүлээн авах боломжгүй байна.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6. “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу татварын зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 220 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1. “төмрийн хүдэр, нүүрснээс бусад ашигт малтмалыг өөрөө эсхүл бусдаар дамжуулж экспортолсон цахим хуудсанд мэдээлсэн тухайн сад баримтлах зах зээлийн үнийг баримтлан”, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2.“тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан”, 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3-47.5, дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр АМНАТ ногдуулна”, 3.2. “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2. “тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан”, 2.4. “Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно”, 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3, 47.5, 47.17, 47.2.2, 47.3.1, 47.3.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр АМНАТ ногдуулна”, 3.2. “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр гэж,

16.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12. “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг Засгийн газар нийтэд зарлана” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ёсоор батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох  зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” №5 хайлуур жонш, хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ www.indmin.com гэж,

16.2. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, зэрэг хөдлөх эд хөрөнгө ..”-ийг ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1. “...гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор гаалийн байгууллагын статистикийн мэдээлэл гаргана”, 13.2. “энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын код, нэр төрлөөр гаргана”, 252 дугаар зүйлийн 252.1. “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, ... гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 252.2. “магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ”, 2681 дүгээр зүйлийн 2681.1.8. “барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах” гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Барааг тодорхойлох, кодлох Уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж,

16.3. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Жагсаалтыг шинэчлэн батлах тухай" А/300 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын Эрдэс бүтээгдэхүүн. 25 дугаар бүлэг. “давс, хүхэр, шороон эрдэс болон чулуу, шаваасны материал, шохой болон цемент” хэсгийн 25.29 дүгээр зүйл. “Хээрийн жонш; цанар /лейцит/, мана /нефелин/ болон манат таланс /нефелинсиенит/; хайлуур жонш”, мөр: 2529.10, үндсэн код: 00Хайлуур жонш, 25.29 дүгээр зүйлийн мөр: 2529.21, үндсэн код:10,   Хайлуур жоншны хүдэр “фторт кальцийн агууламж 20-55% кг”, 25.29 дүгээр зүйлийн мөр:2529.21, үндсэн код:30, Бүхэл хайлуур жонш “фторт кальцийн агууламж 55-97% кг” гэж,

16.4. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” А/226 дугаар тушаалын хавсралтаар “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан ба энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.2. “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 2 дугаар зүйлийн 2.3. “мэдүүлсэн бараа нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийн явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг, ур чадвар шаардах тохиолдолд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч гаргана”, 4 дүгээр зүйлийн 4.1. “Гаалийн тухай хуульд заасны дагуу магадлан шинжилгээг гаалийн лаборатори, эсхүл гаалийн байгууллагын сонгосон эрх бүхий байгууллага, шинжээч хийнэ” гэж зааснаас гадна уг журмын хавсралт дахь “Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт”-ын 3. Эрдэс бүтээгдэхүүн, хүдэр баяжмал, нүүрс, нефть, нефтийн бүтээгдэхүүн БТКУС-ийн 25-27-р бүлэг. 25.29. “Хээрийн жонш; цанар /лейцит/, мана /нефелин/ болон манат таланс  /нефелинсиенит/; хайлуур жонш”, HS код мөр: 2529.21, Үндсэн код:10. Хайлуур жоншны хүдэр фторт кальцийн агууламж 20-55%, Үндсэн код: 30. “бүхэл хайлуур жонш фторт кальцийн агууламж 55-97%” гэж тус тус заасан байна.

17. Энэхүү 16-д заасан хууль болон журам, жагсаалт, тогтоолын зохицуулалтаас үзвэл, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл. “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг ... дагуу энэ хугацаанд хамаарах төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө”, 1.2. “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээснөхөн ногдуулалтын актаар татварын зөрчлөөр тогтоосон “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн төлбөрийн нөхөн ногдуулалтын актад хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-аар шаардан “тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байсан”, “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл АМНАТ төлөгч биш байсан" зэргээр маргасан нь үндэслэлгүй байна.

18. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн 37 ширхэг гаалийн мэдүүлгээр 5,890.46 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гаргасан нь үйл баримтаар /14/ тогтоогдохын сацуу гаалийн экспортын мэдээлэл дэх ашигт малтмалын агууламжийн хувь, хэмжээнд үндэслэн экспортод гаргасан хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасныг баримтлан олон улсын зах зээлийн үнээр тооцож, нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй, Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөрчөөгүй, хариуцагч татварын улсын байцаагчдаас үйлдсэн нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

19. Харин нэхэмжлэгчийн "манай компани нь ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй" гэх тайлбар нь "Г х" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд экспортод гаргасан 726.87 тонн ашигт малтмалд хамаарах ба энэ нь Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төсөвт төлнө" гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гэдгээрээ АМНАТ төлөх үүрэггүй болохыг харуулж, үүнд хамаарч байна.

Иймээс дээрх хугацаанд экспортод гарган борлуулсан хайлуур жоншны хүдэр, баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "А Э" ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар ногдуулан төлөхөөр тайлагнасан 726.87 тонн, хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөргүй байна.

20. Үүнээс гадна 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр экспортолсон 203.26 тонн хайлуур жоншны баяжмал нь энэ хэсгийн 6-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "А Э" ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар ногдуулан төлөхөөр тайлагнасан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.2. “экспортолсон” гэж заасныг зөрчиж, нөхөн ногдуулалтын актаар 152,694,240.91 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс тооцож ногдуулсан 7,634,712.05 төгрөгийн үндсэн төлбөр, 6,871,240.84 төгрөгийн нэмэлт төлбөр, нийт 14,505,952.89 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уг төлбөрт ногдуулсан 4,351,785.87 төгрөгийн торгууль, 2,901,190.58 төгрөгийн алданги, нийт 21,758,929.33 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгах үндэслэлтэй.

20. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнээс дутуу тооцсон, ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт тайлангаар ногдуулж төлөөгүй, экспортолсон нүүрсэнд ашигт малтмал ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж төлөөгүй зэрэг татварын зөрчил гаргасныг тогтоож, маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн нь Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1. "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ", 18.1.1. "татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх", Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.10. "Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй", 29 дүгээр зүйлийн 29.1. "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана", 41 дүгээр зүйлийн 41.1.“татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.“татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно” гэж заасныг хуульд заасны дагуу зөв хэрэгжүүлсэн, татвар төлөгчийн татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүрэг хангалтгүй байсан, түүнчлэн татварын үйл ажиллагаанд баримтлах Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1. “зайлшгүй байх”, 5.1.2. “тодорхой байх” зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулж гарсан, үүгээрээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

21. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Татварын ерөнхий хууль /2019/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.10, 29 дүгээр зүйлийн 29.10, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019.03.26-ны өдрийн/-ийн 47.1, 47.2.1, 47.3.2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019.11.22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлин 47.1, 47.1.2, 47.3.3, 47.5, 47.16, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Г х" ХХК-аас Том татвар төлөгчийн газрын нр бүхий татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000049 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 599,995,553.58 төгрөгийн төлбөрөөс "А Э" ХХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр экспортолсон 203.26 тонн хайлуур жоншны баяжмалд ногдуулсан 7,634,712.05 төгрөгийн үндсэн, 6,871,240.84 төгрөгийн нэмэлт, нийт 14,505,952.89 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уг төлбөрт ногдуулсан 4,351,785.87 төгрөгийн торгууль, 2,901,190.58 төгрөгийн алданги, нийт 21,758,929.33 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН