| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00943/И |
| Дугаар | 142/ШШ2024/01166 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2024/01166
2024 09 12 142/ШШ2024/01166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух ******* ******* ******* /РД:, утас:/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ******* баг *******лол тоотод оршин суух, ******* /РД:, утас:/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.,
Хариуцагч Н.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Н.д холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.ын хүсэлтээр 10,000,000 төгрөгийг 5 сарын хугацаагаар түүний банкны 5096102244 тоот дансруу шилжүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2,500,000 төгрөг, 04 дүгээр сарын 07-ны өдөр 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг одоог хүртэл өгөөгүй. Иймд Н.аас зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр хүн хоорондоо нэг нь мөнгийг чинь өсгөж өгье гээд амаар хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Ингээд 2,500,000 төгрөг, 7,500,000 төгрөг өгсөн. Буцаагаад хэрэгт авагдсан баримтаар 1,000,000 гаруй төгрөг буюу 2 удаагийн гүйлгээ байна гэж харсан. Яалт ч байхгүй ын дансаар мөнгө нь орсон, энэ хүн тодорхой хэмжээний ашиг харж хийж байгаа байх. ын 5094236452 тоот дансанд мөнгө орсон байдаг. Тиймээс энэ хүний 9,000,000 төгрөгийг хариуцаад гаргаж өгөх нь зүйтэй байна. Цаашаа нь байна уу? эсхүл өөр хүн байна уу? яасан нь сонин биш байна. Энэ хүний дансанд мөнгө нь орсон, энэ хүн хохирчихоод байгаа учраас Ц.аас мөнгөө авах нь зүйтэй байна гэв.
5. Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би 2018 оны 03 дугаар сарын эхээр сүлжээнд үеэл дүү Ц.гийн хамт оролцож байсан юм. Би ыг огт танихгүй. Миний үеэл дүүг сүлжээний талаар хүнтэй ярилцаж байхад хажуугаас нь сонсож мэдээд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр анх миний данс руу сүлжээнд орохоор 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд сүлжээний ашиг удаа дараалан авсныхаа дараа өөрийн сүлжээг өргөсгөх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дахин миний дансанд 7,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш удалгүй сүлжээний хэсэг цагдаад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсэж уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн байдаг. Би өөрөө мэдэлгүйгээр гэх луйврын сүлжээнд хамрагдаж ы нэгэн адил хохирсон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай сүүлд олж мэдсэн учраас эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, оролцож чадаагүй. Би д сүлжээний талаар ямар ч мэдээлэл өгч, хүсэлт тавиагүй бөгөөд түүнээс ямар ч мөнгө зээлж аваагүй, бидний хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй, бид хоёулаа уг сүлжээний хохирогч болсон нь үнэн. сүлжээний хэрэг нэгэнтээ эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж дууссан бөгөөд эрүүгийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Иймд Ц.ы нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, 10,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг буцааж авсан, мөнгийг 5 сарын хугацаатай зээлдүүлсэн гэдэг утгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Хариуцагч үүнийг хүлээж аваад хариу тайлбараа өгөөд холбогдох баримтуудаа өнөөдрийг хүртэл өгөөд явж байгаа. 4 удаагийн гүйлгээгээр хариуцагчид 1,207,400 төгрөгийг шилжүүлчихсэн, энэ шилжүүлгийг харахаар ы дансны хуулга нь хариуцагчийн яриад байгааг нотолж байна гэж үзэж байна. Учир нь ын данс руу 10,000,000 төгрөгөө шилжүүлчихсэн учраас буцааж авна гэдэг байдлаар өнөөдрийг хүртэл хандаж байна гэж яриад байна. Өөрийнх нь өгөөд байгаа дансанд дээрээс харахаар 2,500,000 төгрөг шилжсэн энэ мөнгөний ашиг нь 7 хоногийн дараа 4 удаа ын данснаас ороод байгаа. Ийм байдлаар энэ хүний мөнгө гэдэг компанитай холбогдсон гэдэг үйл баримт тогтоогдож байна. Тэгэхээр зээлийн гэрээ байдлаар гаргаад байгаа нэхэмжлэл нь өөрөө анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага хангаагүй нэхэмжлэл байсан байна гэдэг дүгнэлтийг хийж байна. Хэрвээ хөрөнгө оруулалтын компанид мөнгө нь орчихоод үүнийгээ цагдаагийн газарт шалгуулах байтал харин эсэргээрээ д зээлсэн мэтээр нэхэмжлэлийг гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэг хэлэлцэгдэж явж байх явцад би өмгөөлөгчөөр оролцож ирсэн, шүүхийн шийдвэрийг үзээд энэ хэрэг үнэхээр эцэслэж шийдвэрлэгдсэн юм уу гээд өөрийн хэмжээнд шүүх.мн сайт руу ороод харахад Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэгдсэн, Улсын дээд шүүх гэдэг байдлаар мэдээллүүдийг үзэхээр дээд шүүхээс Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаагдсан үйл баримт тогтоогдсон. Тэрнээс хойш юу болсон нь одоо болтол миний эрх хэмжээнд байхгүй, тэрийг иргэн хүний хувьд Баянгол дүүргийн прокурорын газарт очоод ийм хэрэг дээр өргөдөл гомдол нэмж өгье гэдэг байдлаар нэхэмжлэгч хандах юм бол тухайн серверт нь мэдээлэл байдаг гэдэг шүүхийн шийдвэр, магадлал зэргээс тухайн гэдэг компани нь 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл буюу 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан сүлжээ биш хөрөнгө оруулалтын компани гэдгээр бүх хохирогч нар мэдүүлэг өгчихсөн үүнтэй ижилхэн миний үйлчлүүлэгч ч гэсэн хөрөнгө оруулалтын компани гэдэг нь тухайн үед яригдаж байсан гэдгийг хар ухаанаар бид нарынхаар сүлжээ гэдэг зүйл байсан юм байна билээ. Ийм юманд нэгэнт өөрөө ороод 7 хоног болгон мөнгө орж ирээд байгаа учраас ах дүү нар болон ойр дотны хүмүүсээ элсүүлэх ажиллагаа хийсэн байгаа. Гэхдээ энэ дунд гэдэг хүн ямарч мэдээлэлгүйгээр над руу хандаад гуйгаад байхаар нь ижилхэн ашиг авчихаасай гэдэг үндсэн дээр энэ хүний бүртгэлийг үүсгээд байгаа болохоос биш хэрвээ хүн элсүүлээд доороо оруулах тусам өөрт нь ашиг ирдэг байсан бол хүн нэмж аваад оруулах гээд сургалт хийгээд явах байсан. Гэтэл энэ компанийн пэйж хуудсан дээр байгаа мэдээлэл нь заавал хүн оруулах гээд байх шаардлага байхгүй, та нар өөрсдөө багцдаа ороод 7 хоног болгон ашгаа авна гэдэг мэдээлэл дээр үндэслээд хүмүүсээс доллар аваад багцынхаа ашгийг хүртээд явж байсан. Гэтэл тухайн компани нь 2018 оны 04 дүгээр сард дампуурсан харагдаад байгаа мөртлөө ямар ч гүйлгээ хийж болохгүй болоод 09 дүгээр сар буюу 08 дугаар сарын сүүлээр мэдээ үзээд мэдээний дагуу гэдэг хүнд мэдээлэл өгөөд тэрнээс хойш гэдэг хүн тай холбогдоогүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл өгсөн үйл баримт байгаа. Энэ нь үнэхээр зээлийн гэрээ юм уу гэхээр зээлийн гэрээ биш, өнөөдөр нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарлаад байгаа мөн дансны хуулга, хариуцагчийн тайлбар бусад нотлох баримтуудаар хөрөнгө оруулалтын компанид хийгдсэн байна гэдэг тайлбар хийж байна. 2 дугаарт үнэхээр зээлийн гэрээ гэж шүүх үзлээ гэж бодоход зээлийн гэрээний харилцаа 2018 онд хийгдээд 2024 оны байдлаар Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жилийн хугацаатай байгаа. 2018 оноос хойш өнөөдөр хүртэл 6 жилийн хугацаа өнгөрчихсөн гэхдээ үүнийг зээлийн гэрээ гэж үзэхэд эргэлзээтэй байна. Энэ хүн ноогдол ашгийг аваад байр болгоно гэж яриад байгаа байдлаас харахад зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Гэхдээ хариуцагч тухайн үед энэ хүнийг бүртгэж өгөөд 5 хувийн ашиг орсон юм шиг байна, энэ ашгийг өгье гэж байгаа учраас 480,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна гэжээ.
6. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3/, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх Ц.ы банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4/,
хариуцагчаас: сайтны Сүлжээчин орос 7000 монгол иргэний хохироожээ гэх нийтлэлийн хуулбар /хх-ийн 12/, Н.ын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-15/, Шүүх.мн сайтны Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 685 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 16-29/, Ц.ы 2,500,000 төгрөг буюу 100 долларын багцаар трейдинг техноложиес сүлжээнд орсон аккаунт дансны болон хувь чатаар харилцаж байсан баримт зураг /128-140/, Ц.ы 7,500,000 төгрөг буюу 3000 долларын багцаар О. /нөхөр/-ийн нэр дээр трейдинг техноложиес сүлжээнд орсон аккаунт дансны болон хувь чатаар харилцаж байсан баримт зураг /хх-ийн 140-149/, Улсын дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 189 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 159-177-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 445 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/685 дугаартай тогтоол /хх-ийн 37-118/, , мэйл хаягуудад үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... Н.ын хүсэлтээр 10,000,000 төгрөгийг 5 сарын хугацаагаар зээлсэн, 1,000,000 төгрөгийг буцааж авсан, зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ... би өөрөө мэдэлгүйгээр гэх луйврын сүлжээнд хамрагдаж ы нэгэн адил хохирсон, ... д уг сүлжээний талаар ямар ч мэдээлэл өгч, хүсэлт тавиагүй бөгөөд түүнээс ямар ч мөнгө зээлж аваагүй, бидний хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. бид хоёулаа сүлжээний хохирогч болсон, би уг мөнгийг өөртөө авч ашиглаагүй, ы хүсэлтээр түүнд болон нөхөрт нь аккаунт нээж өгч мөнгийг нь сүлжээний данс руу хийж доллар худалдаж авч өгдөг байсан, ...хэд хэдэн удаа ашгийн мөнгө авсан, ...надад 5 хувийн бүртгэл хийсний ашиг гэж ордог байсан юм байна, ...Иймд би 480,000 төгрөгийг төлнө... гэсэн.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Н.д нийт 9,000,000 төгрөгийг хоёр удаагийн шилжүүлэгээр шилжүүлж байсан болох нь хэргийн 4-р хуудсанд авагдсан Ц.ы банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
6. Хариуцагч Н. нэхэмжлэгч Ц.аас 2 удаагийн шилжүүлгээр нийт 9,000,000 төгрөг дансанд нь шилжин ирсэнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 9,000,000 төгрөгийг өөрөө аваагүй компаний дансанд шилжүүлсэн. Учир нь Н. нь сүлжээнд элсэж орно гэсэн хүсэлт гаргасныг нь хүлээн авч Ц.ыг сүлжээнд Bulgan Tsedev /ID1098600/ гэсэн бүртгэлийн нэрээр элсүүлж, Ц.ы нөхөр О.Дэрждэрэмийг 7,500,000 төгрөгөөр сүлжээнд Dorderem Osorgarav /ID1128526/ гэсэн бүртгэлийн нэр үүсгэж элсүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс ирсэн 9,000,000 төгрөгийг уг сүлжээний компанийн данс руу шилжүүлсэн гэж тайлбарласан.
7. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд stamford гэх гүйлгээний утгаар 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 134,400 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 824,400 төгрөг авсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч Стамфорд гэх сүлжээнд элсэн орж, тухайн компаниас өгсөн урамшууллыг авсан, хариуцагчийн данс руу шилжүүлсэн 9,000,000 төгрөг нь хариуцагчид зээлүүлсэн мөнгө биш харин ашиг олох зорилгоор гэх сүлжээнд элсэж, шилжүүлсэн мөнгө гэж үзэхээр байна.
8. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хуулийн дагуу үүрэг үүсээгүй байна.
9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно. гэж заасан.
10. Гэтэл нэхэмжлэгч Ц. нь өөрөө санал гаргаж ашиг олох зорилгоор Н.аар дамжуулж гэх хөрөнгө оруулалтын компанид бүртгүүлж, мөнгөө оруулахын тулд туслалцаа авахаар Н.ын дансанд мөнгөө шилжүүлж, тодорхой хэмжээний ашиг олсон үйл баримт тогтоогдож байна.
11. Хариуцагч Н. Стамфорд гэх сүлжээнд *******эр хүн бүртгүүлж 5 хувийн ашиг авдаг байсан гэх ба 9,000,000 төгрөгийн 5 хувь болох 480,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Н.аас 480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамж 15,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.аас 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,520,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамж 15,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ