Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01168

 

 20 ******* 16 142/ШШ20/01168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, ******* аймаг ******* сум, ******* баг ******* хотхон ******* тоот оршин суух, овогт /РД:ГГ99*********************, утас:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, ******* аймаг ******* сум баг тоотод оршин суух, овогт /РД:ГГ00*******11, утас:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 20 оны дугаар сарын -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

Хариуцагч Б. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э. нь Б.тэй 2018 онд үерхэж, 2021 оноос хойш хамт амьдарсан. 20******* оны 12 сарын 12-ны өдөр бидний дундаас мэндэлсэн. Охин 1 нас 5 сартай одоо ээжийн хамт амьдарч байна. Нөхөр Б. нь гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэж, архидан согтуурах үйлдэл нь удаа дараа давтагдаж одоогийн байдлаар өөрийн албан ёсны хаяг дээр байгаа. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй болно. Цаашид Б.тэй хамт амьдрах боломжгүй болсон тул Б.эс хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Охин г эх Э. миний асрамжинд үлдээж өгнө үү...  гэв.

 

2. Хариуцагч Б. шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 3/, охин гийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5/, Нийцэл өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 6/, аймаг, сумын багийн зохион байгуулагчийн 20 оны дугаар сарын 27-ны өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 7/ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э. хариуцагч Б.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Э., Б. нар нь 2018 онд үерхэж, тэдний дундаас 20******* оны 12 дугаар сарын 12-нд охин төрж, эцэг Б.эр овоглосон, зохигч гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчийн тайлбар, охин гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах нь эцэг, эхийн хоёулангийнх нь үүрэг байхаар хуульчилсан бөгөөд охин төрсөн цагаас эхлэн эхийн асрамжинд байгаа тул хариуцагч Б.эс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 20******* оны 12 дугаар сарын 12-нд төрсөн охин Зайсан овогт Өсөх-Эрдэний Бөртөжин /ГГ*******3214/-г нэхэмжлэгч /эх/ Э.гийн асрамжинд байлгасугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 20******* оны 12 дугаар сарын 12-нд төрсөн охин Зайсан овогт Өсөх-Эрдэний Бөртөжин /ГГ*******3214/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг овогт /РД:ГГ00*******11/-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4, 1.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ