Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01169

 

 

2024 09 16 142/ШШ2024/01169

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******-17-*******4 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******-02-01 тоотод оршин суух ******* холбогдох,

******* ХХК-ийн захирал Г.******* болон Э.Пүрэвсүрэн нарын хооронд 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар сар бүр 4.000.000 төгрөгөөр тооцож, Э.Пүрэвсүрэнгийн төлбөрт төлсөн 110.000.000 төгрөгийг суутган авах эрхтэй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газрын 120 м.кв талбайд байрлах ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг, ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27.6 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг тус тус Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай, 115 000 000 төгрөг нэхэмжлэгч Г.*******гээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.*******, ******* ХХК нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Г.******* нь ******* ХХК-ийн 100 % хувьцаа эзэмшигч ба тус компанийн захирал бөгөөд өөрийн болон тус компанийн хөрөнгө болох ******* ХХК-ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газар, тус газарт байрлах 10******* м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай, *******-р байрны хүзүүвч үл хөдлөх хөрөнгө, иргэн Г.*******гийн өмчлөлийн ажлын байрны зориулаллтай, 52,5 м.кв талбай бүхий үл хөдаөх хөрөнгө, үйлчилгээний зориулалтай 104,0 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгүүдтэй. Уг хөрөнгүүдийг манай дүүгийн хамаатны хүн гэж өөрийгөө танилцуулж холбогдоод намайг худалдах хүсэлтэй байгааг мэдээд Э.Пүрэвсүрэн нь худалдан авах санал гаргасан ба төлбөрийг хувааж төлөх санал гаргасныг миний бие хүлээн зөвшөөрч 2020.09.07-ны өдөр бид харилцан тохиролцож №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцлийг бичгээр байгуулж уг хэлцлээр миний бие дээрх нэр бүхий бүх газар, үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 515.000.000 /таван зуун арван таван сая/ төгрөгөөр худалдахаар, Э.Пүрэвсүрэнгийн хувьд уг хөрөнгүүдийн үнийг 2020.09.07-ны өдрөөс эхлэн *******6 удаа хувааж төлөхөөр болж хэлцлийн хавсралтаар төлбөрийн хуваарь гаргаж, 2 талаас хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл Э.Пүрэвсүрэн нь анх уг хэлцлийн дагуу харилцан тохиролцсоны дагуу 50.000.000 төгрөгийг төлөөд дахин тохиролцсон хугацаанаасаа хоцруулж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх 60.000.000 төгрөгийг их л нэхүүлж байж төлсөн. Үүнээс хойш Э.Пүрэвсүрэнгийн хувьд бичгээр байгуулсан хэлцлээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн ба одоо бүр хэлцлээр хүлээсэн үүргээ ч биелүүлэхийг хүсэхгүй байна. Иймээс уг нөхцөл байдлыг харгалзан миний бие 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ээр хүлээсэн үүргээ Э.Пүрэвсүрэн нь биелүүлээгүй, цаашид биелүүлэхгүй нь тодорхой болсон тул хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар сар бүр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр тооцож, Э.Пүрэвсүрэнгийн төлбөрт төлсөн 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг суутган авах эрхтэй болохыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар тогтоолгож, улмаар өөрийн өмчлөлийн хөрөнгүүдийг Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1- т зааснаар ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг, газрын хамт тус тус Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.Пүрэвсүрэн эхнэрийн хамт бэр эгч санал болгосоны дагуу лоунж караоке, сауны үйл ажиллагаатай объектыг худалдах гэж байна , доторх эд зүйлээ зарж байна гэсний дагуу очиж үзсэн. Тухайн үед гэх хүн объектоо бидэнд үзүүлсэн. *******гийн утсыг өгсөн. *******гээс үнийг нь асуухад 515.000.000 төгрөгөөр үнэлээд 50 хувийн урьдчилгаа өгөөд хувь лизингээр авч болно гэсэн. Уг үнийн санал нь үнэтэй санагдаж, 50 хувийн урьдчилгаа өгөх мөнгө байхгүй байсан тул дахин энэ талаар яриа өрнүүлээгүй. 2 хоногийн дараа ******* над руу залгаж хэдийг өгөх боломжтой байгааг асуусан. Надад 90.000.000 төгрөг байгаа гэхэд манай объект цэвэр 7.000.000 - 8.000.000 төгрөгний ашигтай ажилладаг чи наад урьдчилгаагаа өгөөд сарын ашгаасаа надад төлөлт хийгээд явахад өөрийн нэр дээрээ ҮХЭХ-тэй болох боломж чамд байна гэсэн. Би за эгчээ, дахин очиж сайн үзье гэсэн. ******* хотоос нөхөртэйгээ ирж үзүүлэхэд анх гэгч дүү нь үзүүлж байсан шиг байгаагүй. Доторх бүх эд зүйлийг нь зарчихсан байсан. Ингээд ******* тавьсан санал сарын 8.000.000 төгрөгний орлоготой сарын ашгаасаа төлөлт хийгээд гэхээр түүнд нь итгэж засвар хийх шаардлагатай юм байна гээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөхөөр тохиролцон уг *******00 м.кв талбай бүхий газарт байрлах саун, лоунж, караокены зориулалттай ҮХЭХ-г 515.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2020.09.07-нд надад уг объектын түлхүүрийг өгсөн. Уг хөрөнгийг хүлээж авахад тоос тортогт дарагдсан, хорхой шавьж, аалз жоом үүрлэсэн, маш бохир үйл ажиллагаа явуулахад бэлэн бус ямар ч үйлчилгээ явуулахад шаардагдах эд зүйл хэрэгсэл байхгүй, аяга таваг угаах тосгуур, угаалтуур, тек, сандал ширээ гэх мэт наад захын эд зүйл байгаагүй. Урьдчилгаанд 50.000.000 төгрөг өгөөд үлдсэн 40.000.000 төгрөгөө шууд засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажилд зарцуулж эхэлсэн. Лоунжд өрөө хоорондох ханыг нурааж шавар замаск хийж засал аваад заалыг нь томруулан, тек обой ширээ сандал, хундага стакан, лазер гэрэл, утаа, толь, хонх зэрэг деталчилсан чимэглэл гоёл гэх мэт зүйлүүдийг хийж суурилуулсан. Караокед хоёр зурагт авч, мэргэжлийн хүнээр бүх тоног төхөөрөмжүүдийг хийлгүүлж, шинэ сүүлийн үеийн бүх дуунуудыг суулган, хоёр өрөөний таазыг янзалж, буйдан авч гэрэл гэрэлтүүлэг хийж, хонх, шатанд гэрэлтүүлэг гэх мэт, гал тогоонд аяга таваг угаах тосгуур, аяга таваг халбага сэрээ, хутга заазуур, хөргөгч хөлдөөгч, газын плитка, тогоо шанага, сав суулга, будаа агшаагч, ус буцалгагч, печь гэх мэт гал тогоонд байх ёстой бүх хэрэгслийг авсан. Гал тогооны үүдэн хэсгийг янзалж обой наасан. Саундаа өөрсдөө амьдарч байсан юм билээ. Тиймээс үйл ажиллагаа эхлэх ямар ч нөхцөл байгаагүй тул бүрэн засвар оруулсан. Хүлээлгийн өрөөг бүрэн засаж тохижуулж, тек, хана, обой, хүрээ, замаск, эмульс зэргийг хийж, чимхлүүр олон ахлыг хийсэн. ******* сауны өрөө байхаас нэг өрөөнд саун нь бүрэн байхгүй. Тэр өрөөнд нарийн боов, торт хийдэг байсан юм билээ. Тэр өрөөнд саун шинээр хийлгэж, саун текийг бүхэлд нь тохижуулж, шкаф, буйдан, зурагт, ус шүүгч, алчуур тавчик ер нь саунд хэрэгтэй бүх зүйлийг худалдан авч, тааз хана, обой, сандал ширээ гээд бүх өрөөг бүтэн тохижуулж засвар хийж өнгө үзэмжийг сайжруулсан. Эдгээр бүх засвар тохижолтонд 1 сар зарцуулсан. ******* гуай 50.000.000 төгрөг урьдчилгаа гэж аваад уг зарж буй хөрөнгийн бичиг баримтыг ер үзүүлээгүй. Богд банкинд зээлийг нь төлдөг удахгүй аваад өгнө гэж байсан. 2020.10.0*******-нд засвар дуусч, саун болон караоке лоунжийг нээсэн. Ингээд 1 сар ажиллах хугацаанд ******* гуайн яриад хэлээд байсан 8,000,000 төгрөгний ашиг орлого олдог гэдэг худлаа, хол зөрүүтэй байсан. Мөнгө нэхэх болгонд энэ талаар хэлж байсан. 2020.11.11-нд улс даяар цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан тул ажиллаагүй. Эхнэр хүнсний дэлгүүр ажиллуулж байсан тул дэлгүүрээс олсон орлогоо нийлүүлж мөнгө төлж байсан. Би 2020 оны 09 сарын 07 нд 50,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 25-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 11 сарын 26-нд 10,000,000 төгрөг, 2022 12 сарын 24-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 19-нд 5,000,000 төгрөг, 2021 оны 0******* сарын 18-нд 5,000,000 төгрөгийг *******гийн дансанд тушаасан байсан ба нийт 90,000,000 төгрөг төлсөн. 2021 оны 0******* сарын 25-нд 20,000,000 төгрөг төлөхөөс өмнө урьд нь тохирсон -р байрны хүзүүвч ажлын байрны зориулалттай 52.5 м2 бүхий ҮХЭХ, 104,0 м2 талбай бухий лоунжны зориулалт бүхий хөрөнгийг худалдаж авч чадахгүй нь гэдгээ хэлээд өгсөн мөнгөө авъя гэхэд ******* гуай мөнгийг чинь өгч чадахгүй, надад өгөх мөнгө байхгүй гэсэн. Ингээд нийт 90,000,000 төгрөгөндөө -2-р байр 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 м2 талбай бүхий 2 өрөө, 120 м2 талбай бүхий ҮХЭХ-ийг 125,000,000 төгрөгөнд тооцож ав гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ ярилцаад нэгэнт мөнгийг минь өгч чадахгүй гэж буй тул уг нөхцөлийг зөвшөөрч 125,000,000 төгрөгөнд дээр дурьдсан 2 хэсэг бүхий ҮХЭХ-ийг авахаар болсон. Энэ яриа хүртэл 90,000,000 төгрөг төлсөн байсан тул үүн дээр 20,000,000 төгрөг нэмж өгөөд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг ҮХЭХ-ийн гэрчилгээг 2021 оны 07 сард гарган өгч өмчлөх эрхийг бидэнд шилжүүлэхээр тохирсон. 2021 оны 07 сарыг хүртэл тохирсон тохиролцоо хэвээрээ байсан. 2021 оны 07 сарын эхээр ******* гуай руу ярьж гэрчилгээгээ яасан бэ гэхэд одоо удахгүй ойрын хугацаанд аваад өгнө. Эгчид нь мөнгө хэрэгтэй байна мөнгө өгөөч гэсэн би 5,000,000 төгрөг өгье гээд 7 сарын 06 сарын *******,000,000, 7 сарын 17-нд 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 116,000,000 төгрөг өгсөн байгаа. ******* гуай 2021 оны 04 сараас надаас буцааж авсан хөрөнгөө өөрийнхөө төрсөн хүү болон нөхрийнхөө дүүд эзэмшүүлэн 2022 оны 08 сарыг хүртэл ашиглаж үр ашгийг хүртэж байсан. Тэр хөрөнгөнд миний тавьж тохижуулсан эд хөрөнгийг тухайн үед түр хэрэглүүлчих гэж гуйсан атлаа сүүлд өгөхгүй гэх болсон. Ер нь утсаар ярихад муу бацаан минь зүгээр бай, багахан шиг давраад байгаарай, манай ах цагдаагийн хурандаа дарга, чи юу ч олж чадахгүй гээд маш их дарамттай, түрэмгий ааш авиртай сүүлдээ ярихдаа зүрхшээх болсон. Намайг нэг үг хэлж байхад мянган үг урсгадаг. Мөн өөрийнх нь дүү болон хүүхэд нь ашиглаж орлого олсон хэсгийнхээ ус дулааны төлбөрийг хувааж төлье гэж хэлчихээд заль хэрэглэж эхнэрээр төлүүлсэн байсан. ******* гуайгаас за одоо юу болов гэрчилгээ шилжүүлэх гэхэд одоо нэг хүн сонирхоод авах гээд байна түр хүлээж бай гээд 2022 оны 08 сар хүртэл дээрх үгээ байнга хэлж 10,000,000 төгрөг нэхээд байсан. Ийм байдлаар заль хэрэглээд байгаа юм уу гэж бодогдох болсон тул гэрчилгээгээ та бидэнд шилжүүлэх үед 8,000,000 төгрөгөө өгье гэж хэлсэн. Энэ хугацаанд ******* өгсөн мөнгийг суутгах тухай огт яриагүй. 2022 оны 08 сард би Солонгос яваад 1 сард Монголд ирсэн. Намайг ирсний дараа энэ нэхэмжлэлийг өгсөн. Нэхэмжпэлд дурьдсан 2020 оны 9 сарын 07-ны 01 тоот хэлцэл гэгч зүйлийг 2020 оны 09 сарын 07-ны өдөр ******* гуай өөрийн компанид зөвлөгөө өгдөг шүүхийн байрны хажууд өмгөөлөгч гэх хүн дээр дагуулж орж гэрээ бэлдүүлсэн байсан. Уг гэрээн дээр гарын үсэг зурсан гэрээнд сар бүр 4 сая төгрөгөөр эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу төлсөн мөнгийг тооцно гэсэн тохиролцоог бид ер хийгээгүй, өнгөрсөн бүх хугацаанд 4,000,000 төгрөгөөр төлсөн мөнгийг тооцох тухай ер яригдаагүй. 2021 оны 0******* сард уг 2020 оны 09 сарын 7-ны өдрийн хэлцлээр тохирсон эд хөрөнгийг авахаас татгалзсан тухайгаа хэлсэн. Энэ талаар дахин гэрээ хийгээгүй. Энэ болсон үйл явдлыг нэхэмжлэлдээ огт дурьдаагүй байна. Нэхэмжлэлийн 4,000,000 төгрөгөөр тооцож төлбөрт төлсөн 110,000,000 төгрөгийг суутган авах эрхтэй болохыг тогтоолгох гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* гуай сүүлд тохиролцсон 110 сая төгрөг дээрээ нэмж 10 сая төгрөг төлөөд 120 м2 талбай бүхий болон 27,6 м2 2 өрөө ҮХЭХ-ийн өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэснийхээ дагуу шилжүүлж өгөхийг хүлээж байсан. Хэрэв ингэх боломжгүй гэж байгаа бол би өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болно. Ер нь энэ хүний одоо ингэж хандаж буй байдлыг харахад намайг хуурсан байна гэж үзэж байна. Энэ хүн цаанаа өөр бодол санаа агуулж байсныг нь мэдлээ. Миний төлсөн мөнгийг өгчих хэрэгтэй байх гэжээ.

Хариуцагч Э.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Э. холбогдуулан Г.******* нь ******* аймаг Баян- Өндөр сум баг ******* ХХК эзэмшлийн 120 м.кв-д байрлаж буй II байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27.6 м2 талбай бүхий 2 өрөө ҮХЭХ, III байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м2 талбай бүхий ҮХЭХ-ийг миний эзэмшлээс гаргуулахаар шаарджээ. III байрны хүзүүвч 10******* м2 талбай бүхий ажлын байрны зориулалт бүхий ҮХЭХ, ******* аймаг ******* сум баг ******* ХХК эзэмшлийн 120 мв-д байрлаж буй II байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27.6 м2 талбай бүхий 2 өрөө ҮХЭХ, III байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м2 талбай бүхий ҮХЭХ-г Г.*******гийн өмчлөлийн ажлын байрны зориулалт бүхий 52.5 м2 талбай бүхий ҮХЭХ-ийг Г.******* надад худалдах худалдан авах хэлцэл, гэрээ 2020.09.07-ны өдөр байгуулсан ба уг хэлцэл гэрээ нь ИХ-ийн 109, 111.1, 182.1-д зааснаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр хуульд зохицуулагдсан байх тул дээрх 2020-09-07-ны өдрийн ҮХЭХ худалдах худалдан авах гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлд бус байх хэлцэл тул уг хэлцлийн үр дагавар болох хэлцлийн дагуу Г.*******гийн хэлснээр бэр Урангоо, нөхөр Мянганбаяр нарын Хаан банкны 5120014545, 5012116085 тоот дансанд шилжүүлэн өгсөн 115,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК, Г.******* нарын нэхэмжлэлтэй, Э. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргасныг гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэг. ...Нэг талаас ******* ХХК, Г.******* нар нөгөө талаас ******* Пүрэвсүрэн нарын хооронд байгуулагдсан 2020.09.07-ны өдрийн 01 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ийн 2 дахь хэсэг ...үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан нэмэлт зээл авахгүй, бусдад шилжүүлэхгүй, хамтран өмчлөгч нэмэхгүй, өр зээлийн барьцаанд үүрэг ногдуулсан аливаа хэлцэл хийхгүйгээр, худалдагч талд үлдэгдэл төлбөрийг төлж дууссаны дараа хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээнэ гэж, уг хэлцлийн үнийг Э.Пүрэвсүрэн нь төлсний дараа Иргэний хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар, улмаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон нь талуудын хооронд байгуулсан хэлцлийн 1, *******, 4, 5, 6, 10 дугаар заалтуудаар нотлогдож байна. Түүгээр ч зогсохгүй нэхэмжлэгч, хариуцагч нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулаагүй бөгөөд харин үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл гэх нэртэй хэлцлийг байгуулсан байна. Хэлцлийн нэрнээс үзэхэд талууд уг хэлцлээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх харилцааг бус харин Э.Пүрэвсүрэн нь үнийг нь төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийхээр зорьсон байна. Иймээс Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан өмчлөх эрх шилжүүлэх зорилгогүй тул энэ талаарх сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Хоёр. Э.Пүрэвсүрэнгийн сөрөг нэхэмжлэлд дурьдсан 111 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэсэн нь илт үндэслэлгүй байна. Учир хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжих тухай зохицуулсан уг хуулийн зохицуулалт нь энэ хэлцэлд огт хамаарахгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ийн заалт бүрээр нотлогдож байх ба уг хэлцлийг агуулгыг гуйвуулж, худал тайлбар гаргаж сөрөг нэхэмжлэл гаргасан нъ үндэслэлгүй байна. Гурав. талуудын хооронд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой ямар ч хэлцэл, гэрээ байгуулагдаагүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцэл хийхээр тохиролцсон болох нь уг хэлцлиин 1, ******* , 6, 10 дахь заалт зэргээр талууд үнийг нь төлсөн тохиолдолд л уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон тул талуудын хооронд байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй байна. Дөрөв. Э.Пүрэвсүрэн нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хэлцэл хийгээгүй атлаа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ийг Иргэний хуулийн 109, 111, 182-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй, мөн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар дурьдсан атлаа 115,000,000 гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Учир нь тэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө хэлцэлд заасан үнийн дүнгээр тооцохгүй хэт бага төлсөн атлаа хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үндэслэж байгааг ойлгохгүй байна. Энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар бүрдүүлбэр хангаагүй, мөн хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг шүүх хурдалдаанаар хэлэлцэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тав. ******* ХХК, Г.******* нар, нөгөө талаас ******* Пүрэвсүрэн нарын хооронд байгуулагдсан 2020.09.07-ны өдрийн 01 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл Иргэний хуульд зааснаар хүсэл зоригоо бүрэн тодорхой илэрхийлж, улмаар бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх ба энэ нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхээс өмнө урьдчилсан тохиролцоо байх ба гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд хамаарч байна. Энэ талаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэн байх тул Э.Пүрэвсүрэн нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ. Харин уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл хэлцлийн 4, 10-т зааснаар нэхэмжлэгчид төлбөр төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангасны дараа бүрэн тайлбар гаргах боломжтой байна гэжээ.

Хариуцагч Э.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Э.Пүрэвсүрэн нь ******* ХХК-ийн захирал Г.*******гээс -III байр, -II байрыг 2 өрөө орон сууц, болон -ийн III-р байрны үйлчилгээ болон ажлын байрны зориулалттай ҮХЭХ-нүүдэд өөрийн зардлаар засвар, үйлчилгээ тухайн ҮХЭХ-үүдэд засан сайжруулалт хийж, чанар өнгө үзэмжийг нь нэмсэн билээ. Иймд дараах зардлуудыг өөрт учирсан хохирол гэж үзэн гаргуулахаар шаардаж байна. Үүнд том теки-5,250,000 төгрөг, жижиг теки-4,100,000, гал тогооны тавилга-*******,600,000 төгрөг, ширээ-6 ширхэг-470,400 төгрөг, шингэн хадаас-15 ширхэг-90,000 төгрөг, ам дарагч-10 ширхэг-200,000, ам дарагч-10 ширхэг-200,000, силкон-10 ширхэг-100,000, будаг-******* ширхэг-*******60,000, 646-1 ширхэг-45,000, хөөс-******* ширхэг-51,000, багс-******* ширхэг-6,000, өнхрүүш-5 ширхэг-*******0,000, тааз хөөсөн-100 ширхэг-400,000, тааз хөөсөн-100 ширхэг-400,000, обой-25 ширхэг-625,000, цавуу-2 ширхэг-*******6,000, утас- ком-105,000, розетка-15ш-97500, розетка ил-15ш-67,500, гэрэл-4ш-100000, абжур-2ш-700,000, гэрэл-2ш-500,000, нийт 17,12*******,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК, Г.******* нарын нэхэмжлэлтэй, Э. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэг. ******* ХХК, Г.*******, ******* Пүрэвсүрэн нарын хооронд байгуулагдсан 2020.09.07-ны өдрийн 01 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ийг бичгээр байгуулан, улмаар нэхэмжлэгч нарын орон сууц болон худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг газрын хамт биенесийн үйл ажиллагаа явуулахаар Э.Пүрэвсүрэн нь ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байхдаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгөд өөрчлөлт хийсэн байдаг. Э.Пүрэвсүрэн нь үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөөгүй атлаа өөрийн дураар, нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүйгээр ажлынхаа хүрээнд гарсан зардал болон өөрийн үйл ажиллагаа явуулахдаа авсан эд хөрөнгүүдээ нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нарын зүгээс уг үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглахад бэлэн байдлаар хүлээлгэн өгсөн бөгөөд ямар ч засвар хийх шаардлагагүй байсан болно. Хоёр. нэхэмжлэгч нарын зүгээс өөрийн хөрөнгөд элдэв тавилга авч тавьж өгөхийг хүсээгүй, Э.Пүрэвсүрэн өөрөө ашиг олох үйл ажиллагаа явуулахдаа зориулж ширээ авсан байх ба уг ширээ нь одоо түүний ашиглаж байсан байдлаараа байгаа болно. Уг ширээ нэхэмжлэгч нарт огт хэрэггүй бөгөөд уг ширээг худалдаж авч өгөхийг нэхэмжлэгч нар хүсээгүй, тэдэнд хэрэггүй тул түүний үнийг төлөх үүрэгтэй болно. Харин хариуцагчийн хувьд уг ширээгээ өөрөө хэрэгтэй. Гурав. хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа том теки, жижиг теки гэж зүйл нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь теки тавьж өгөхийг хүсээгүй, нэхэмжлэгчид хэрэггүй 1 цагаан өнгөтэй тек байх боловч уг текийг нэхэмжлэгч хэрэглээгүй, хэрэглэх боломжгүй юм. Иймээс уг текээ хариуцагч Э.Пүрэвсүрэн авах хэрэгтэй. Уг тек нь нэхэмжлэгчид хэрэггүй тул өөрөө салгаж авах боломжоор хангаж болно. Уг тек нь нэхэмжлэгчийн цаашдын үйл ажиллагаанд саад болж байгааг энд дурьдах нь зүйтэй байна. Дөрөв. хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа гал тогооны тавилга гэж зааж нэхэмжилсэн байх ба угаалгуур, тосгуурын хамт байгаагаа өөрөө салгаж авах хэрэгтэй. Нэхэмжлэгч нарын зүгээс уг угаалтуур тосгуурыг хэрэглэх боломжгүй, ашиглалтын шаардлага өгөхийг нэхэмжлэгч нар нь хариуцагчаас хүсээгүй, өөрөө үйл ажиллагаа явуулахдаа зориулж байрлуулсан байх бөгөөд түүнийхээ үнийг нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тав. Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсан ам дарагч, шингэн хадаас, силкон, будаг, 646, хөөс, багс, өнхрүүш, тааз хөөсөн, обой, цавуу, утас, розетка гэрэл, абажур гэх мэт эд зүйлс нь нэхэмжлэгчид байхгүй бөгөөд нэхэмжлэгч нараас эдгээр зүйлсийг авч өгөхийг хүсээгүй уг эд зүйлс хаана байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нараас уг эд зүйлсийг авч өгөхийг огт хүсч байгаагүй, уг материалаар нэхэмжлэгч нарын хөрөнгө засан сайжруулалт хийгдээгүй, өнгө үзэмж нь харин ч дордсон байдалтай байгаа. Иймээс нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* ХХК, захирал Г.******* болон Э.Пүрэвсүрэн нарын хооронд 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ээр хүлээсэн үүргээ Э.Пүрэвсүрэн нь биелүүлээгүй, цаашид биелүүлэхгүй нь тодорхой болсон тул хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар сар бүр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр тооцож, Э.Пүрэвсүрэнгийн төлбөрт төлсөн 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг суутган авах эрхтэй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газрын 120 м.кв талбай байрлах, ******* аймаг ******* сум *******-р баг *******- р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг тус тус Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардаагаа дараах байдаар нэмэгдүүлж байна. Нэгдүгээрт, Э.Пүрэвсүрэн нь ******* ХХК, захирал Г.*******тэй 2020.09.07-ны өдөр №01 дугаартай Үл хөдаөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ийг байгуулж, тэр даруйд нь нэхэмжлэлд дурьдсан бүх үл хөдлөх хөрөнгийг ба уг хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэж 2021 оны 04 дүгээр сард уг хэлцэлд заасан хөрөнгийн зарим хэсгийн эзэмшлээсээ татгалзаж, улмаар ******* хэсэг үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч үлдээд одоог хүртэл буцаан эзэмшлийг шилжүүлэн өгөхгүй байгаа тул уг хэлцлээс бүхэлд нь татгалзаж байна. Хоёрдугаарт, Тус шүүхийн шүүгчийн 202*******.06.06-ны өдрийн *******452 дугаартай захирамжаар томилогдсон шинжээч болох хөрөнгийн үнэлгээний Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 202*******.08.2*******-ны өдрийн 41 дугаартай албан бичгээр үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохиролд 2020.09.07-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарыг дуустлах 8 сарын хуганаанд сар бүрийн хохирол 4.000.000 /дөрвөн сая төгрөгөөр буюу энэ хугацаанд нийт *******2.000.000 /гучин хоёр сая/ төгрөгөөр, 2021 оны 05 дугаар сараас 202******* оны 11 дүгээр сар хүртлэх нийт *******0 сарын хугацааны хохирол сар бүрийн 5.940.000 төгрөг буюу 178.200.000 /нэг зуун далан найман сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тус тус хохироод байна. Тодруулбал нийт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 202******* оны 11 дүгээр сар хүртлэх хугацаанд хариуцагч Э.Пүрэвсүрэнгийн хууль бусаар эзэмшиж байгаагаас хамаарч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө ашиглаж чадахгүй байна. Иймээс хариуцагч Э.Пүрэвсүрэнгээс хохиролд 210.200.000 /хоёр зуун арван сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймээс өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ээс бүхэлд нь татгалзаж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210.200.000 /хоёр зуун арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Э.Пүрэвсүрэнгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч ******* ХХК, нэхэмжлэгч Г.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч /******* ХХК-аас олгосон ******* жилийн хугацаагаар 2022.12.22-ны өдөр олгосон 24 дугаартай итгэмжлэл, Г.*******гээс ******* жилийн хугацаагаар 2022.12.22-ны өдөр олгосон 1915 дугаартай итгэмжлэлээр/, нөгөө талаас хариуцагч ******* Пүрэвсүрэн нар бид нэхэмжлэгч Г.******* болон хариуцагч Э.Пүрэвсүрэн нарын харилцан тохиролцсоны дагуу дараах нөхцөлөөр эвлэрлэн хэлэлцэж байна. Үүнд: Нэхэмжлэгч *******ХХК, Г.******* нараас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК- ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газрын 120 м.кв талбайд байрлах ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс үүдний офиссын өрөөний зориулалттай хэсгийг хариуцагч Э.Пүрэвсүрэн нь 2024.08.*******0-ны өдрөөс өмнө чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид түлхүүрийн хамт хүлээлгэж өгөхөөр тохиролцож эвлэрч байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК-ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газрын 120 м.кв талбайд байрлах ******* аймаг Баян-Өвдөр сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулатттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үүдний оффисын зориулалттай хэсгээс бусад үлдсэн хэсгийг, мөн хил залгаа байрлах ******* аймаг ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 мкв татбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг тус тус Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс челөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Пүрэвсүрэн би хүлээн зөвшөөрч 2024.10.01-ний өдрөөс өмнө чөлөөлж, нэхэмжлэгчид түлхүүрийн хамт хүлээлгэж өгөхийг зөвшөөрч эвлэрч байна.

Гуравдугаарт, нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ******* ХХК, захирал Г.******* болон Э.Пүрэвсүрэн нарын хооронд 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ээр хүлээсэн үүргээ Э.Пүрэвсүрэн нь биелүүлээгүй, цаашид биелүүлэхгүй нь тодорхой болсон тул хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар сар бүр 4.000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр тооцож, Э.Пурэвсүрэнгийн төлбөрт төлсөн 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг суутган авах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгааг талууд хүлээн зөвшөөрч эвлэрч байна.

Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн нэхэмжлэлийн шаардаага болох нэг талаас ******* ХХК, Г.Долгосүрэн, нөгөө талаас Э.Пүрэвсүрэн нарын хооронд бичгээр байгуулагдсан 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохнролцсон хэлцлээс бүхэлд нь татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Пүрэвсүрэн би бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрч байна.

Тавдугаарт, нэхэмжпэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210.200.000 /хоёр зуун арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Э.Пүрэвсүрэнгээс гаргуулах шаардлагаа 175.200.000 /нэг зуун далан таван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр бууруулж багасган *******5.000.000 /гучин таван сая/ төгрөг болгож байгааг хариуцагч Э.Пүрэвсүрэн би хүлээн зөвшөөрч, хариуцагчаас өмнө нэхэмжлэгчид төлеөн 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөгөөс уг *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийг суутгуулахыг Э.Пүрэвсүрэн би зөвшөөрч эвлэрч байна. Уг *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийн төлбөрт 2024.10.01-ний хүртлэх үүссэн байгаа ус, дулааны төлбөр багтсан тул нэхэмжлэгч тал хариуцахаар тохиролцсон.

Хариуцагч Э.Пүрэвсүрэнгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

Зургаадугаарт, хариуцагч Э.Пүрэвсүрэн би сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлага болох 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөг гаргуулах шаардлагаасаа *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч, уг төлбөрт суутган тооцуулахыг хүлээн зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр бууруулж 80.000.000 /наян сая/ болгосныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч 2024.08.28-ны өдөрт багтаан 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлөхийг, үлдсэн 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт багтаан төлөхөөр эвлэрч байна.

Долоодугаарт, хариуцагч Э.Пүрэвсүрэн би сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 17.12*******.400 /арван долоон сая нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, харин үл хөдлөх хөрөнгөөс салгаж болох эд хөрөнгө болох теки, гал тогооны тавилга, ширээ, абажур зэрэг өөрийн эд хөрөнгийг авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрч байна.

Жич:Талууд энэ эвлэрлийн гэрээг байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснээс үүсэх эрх зүйн үр дагавар болох дахин шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг танилцаж ойлгосон болно. Мөн уг эвлэрлийн гэрээг байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг талууд шүүхэд гаргах үүрэгтэй ба эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдахыг ойлгож байгаа болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******, ******* ХХК нар нь хариуцагч Э. холбогдуулан ******* ХХК захирал Г.******* болон Э.Пүрэвсүрэн нарын хооронд 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар сар бүр 4.000.000 төгрөгөөр тооцож, Э.Пүрэвсүрэнгийн төлбөрт төлсөн 110.000.000 төгрөгийг суутган авах эрхтэй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн эзэмшлийн *******00 мкв талбай бүхий газрын 120 мкв талбай байрлах ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг, ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 мкв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг тус тус Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ээс бүхэлд нь татгалзаж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210.200.000 /хоёр зуун арван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Э.Пүрэвсүрэн нь нэхэмжлэгч Г.*******, ******* ХХК нарт холбогдуулан 115 000 000 төгрөг гаргуулах, засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийсэн 17,12*******,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч дараах эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК- ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газрын 120 м.кв талбайд байрлах ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс үүдний офиссын өрөөний зориулалттай хэсгийг хариуцагч Э.Пүрэвсүрэн нь 2024.08.*******0-ны өдрөөс өмнө чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид түлхүүрийн хамт хүлээлгэж өгөхөөр, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК-ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газрын 120 м.кв талбайд байрлах ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулатттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үүдний оффисын зориулалттай хэсгээс бусад үлдсэн хэсгийг, мөн хил залгаа байрлах ******* аймаг ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг тус тус Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс челөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрч 2024.10.01-ний өдрөөс өмнө чөлөөлж, нэхэмжлэгчид түлхүүрийн хамт хүлээлгэж өгөхөөр, нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ******* ХХК, захирал Г.******* болон Э.Пүрэвсүрэн нарын хооронд 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ээр хүлээсэн үүргээ Э.Пүрэвсүрэн нь биелүүлээгүй, цаашид биелүүлэхгүй нь тодорхой болсон тул хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар сар бүр 4.000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр тооцож, Э.Пүрэвсүрэнгийн төлбөрт төлсөн 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг суутган авах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгааг талууд хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн нэхэмжлэлийн шаардлага болох нэг талаас ******* ХХК, Г.Долгосүрэн, нөгөө талаас Э.Пүрэвсүрэн нарын хооронд бичгээр байгуулагдсан 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохнролцсон хэлцлээс бүхэлд нь татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Пүрэвсүрэн бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжпэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210.200.000 /хоёр зуун арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Э.Пүрэвсүрэнгээс гаргуулах шаардлагаа 175.200.000 /нэг зуун далан таван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр бууруулж багасган *******5.000.000 /гучин таван сая/ төгрөг болгож байгааг хариуцагч Э.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрч, хариуцагчаас өмнө нэхэмжлэгчид төлсөн 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөгөөс уг *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийг суутгуулахыг Э.Пүрэвсүрэн зөвшөөрч, уг *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийн төлбөрт 2024.10.01-ний хүртлэх үүссэн байгаа ус, дулааны төлбөр багтсан тул нэхэмжлэгч тал хариуцахаар,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

хариуцагч Э.Пүрэвсүрэн сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлага болох 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөг гаргуулах шаардлагаасаа *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч, уг төлбөрт суутган тооцуулахыг хүлээн зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр бууруулж 80.000.000 /наян сая/ төгрөг болгосныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч 2024.08.28-ны өдөрт багтаан 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлөхийг, үлдсэн 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт багтаан төлөхөөр, хариуцагч Э.Пүрэвсүрэн би сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 17.12*******.400 /арван долоон сая нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, харин үл хөдлөх хөрөнгөөс салгаж болох эд хөрөнгө болох теки, гал тогооны тавилга, ширээ, абажур зэрэг өөрийн эд хөрөнгийг авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.*******, ******* ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,419,550 төгрөг, хариуцагч Э.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,900 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э. холбогдох ******* ХХК захирал Г.******* болон Э.Пүрэвсүрэн нарын хооронд 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар сар бүр 4.000.000 төгрөгөөр тооцож, Э.Пүрэвсүрэнгийн төлбөрт төлсөн 110.000.000 төгрөгийг суутган авах эрхтэй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн эзэмшлийн *******00 мкв талбай бүхий газрын 120 мкв талбай байрлах ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг, ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 мкв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг тус тус Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ээс бүхэлд нь татгалзаж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210.200.000 /хоёр зуун арван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 115 000 000 төгрөг гаргуулах, засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийсэн 17,12*******,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК- ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газрын 120 м.кв талбайд байрлах ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулалттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс үүдний офиссын өрөөний зориулалттай хэсгийг хариуцагч Э.Пүрэвсүрэн нь 2024.08.*******0-ны өдрөөс өмнө чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид түлхүүрийн хамт хүлээлгэж өгөхөөр, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК-ийн эзэмшлийн *******00 м.кв талбай бүхий газрын 120 м.кв талбайд байрлах ******* аймаг ******* сум *******-р баг *******-р байрны үйлчилгээний зориулатттай хүзүүвч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үүдний оффисын зориулалттай хэсгээс бусад үлдсэн хэсгийг, мөн хил залгаа байрлах ******* аймаг ******* сум *******-р баг , 2-р байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай 27,6 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг тус тус Э.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс челөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрч 2024.10.01-ний өдрөөс өмнө чөлөөлж, нэхэмжлэгчид түлхүүрийн хамт хүлээлгэж өгөхөөр, нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ******* ХХК, захирал Г.******* болон Э.Пүрэвсүрэн нарын хооронд 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохиролцсон хэлцэл-ээр хүлээсэн үүргээ Э.Пүрэвсүрэн нь биелүүлээгүй, цаашид биелүүлэхгүй нь тодорхой болсон тул хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар сар бүр 4.000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр тооцож, Э.Пүрэвсүрэнгийн төлбөрт төлсөн 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг суутган авах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгааг талууд хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн нэхэмжлэлийн шаардлага болох нэг талаас ******* ХХК, Г.Долгосүрэн, нөгөө талаас Э.Пүрэвсүрэн нарын хооронд бичгээр байгуулагдсан 2020.09.07-ны өдрийн №01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар урьдчилан тохнролцсон хэлцлээс бүхэлд нь татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Пүрэвсүрэн бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжпэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210.200.000 /хоёр зуун арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Э.Пүрэвсүрэнгээс гаргуулах шаардлагаа 175.200.000 /нэг зуун далан таван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр бууруулж багасган *******5.000.000 /гучин таван сая/ төгрөг болгож байгааг хариуцагч Э.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрч, хариуцагчаас өмнө нэхэмжлэгчид төлсөн 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөгөөс уг *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийг суутгуулахыг Э.Пүрэвсүрэн зөвшөөрч, уг *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийн төлбөрт 2024.10.01-ний хүртлэх үүссэн байгаа ус, дулааны төлбөр багтсан тул нэхэмжлэгч тал хариуцахаар,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

хариуцагч Э.Пүрэвсүрэн сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлага болох 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөг гаргуулах шаардлагаасаа *******5.000.000 /гучин таван сая/ төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч, уг төлбөрт суутган тооцуулахыг хүлээн зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр бууруулж 80.000.000 /наян сая/ төгрөг болгосныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч 2024.08.28-ны өдөрт багтаан 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлөхийг, үлдсэн 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт багтаан төлөхөөр, хариуцагч Э.Пүрэвсүрэн би сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 17.12*******.400 /арван долоон сая нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, харин үл хөдлөх хөрөнгөөс салгаж болох эд хөрөнгө болох теки, гал тогооны тавилга, ширээ, абажур зэрэг өөрийн эд хөрөнгийг авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.*******, ******* ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,419,550 төгрөг, хариуцагч Э.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ