Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2024/01246

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2024/01246

Орхон аймаг

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баян гол дүүрэг, 26-р хороо Үйлдвэрчний гудамж, Монгол99 төв 1.......байрлах******* ******* ******* ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг Баянцагаан ........ тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* / /-д холбогдох,

 

1,614,338 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ******* инвест ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* ******* инвест ******* ******* нь Ц.*******ийн хүсэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4582 тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2022 оны 03 дугаар 02-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 320,000 төгрөгийг тус бүр 30 хоногийн 5.7 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Иймд зээлдэгч Ц.*******ээс 1,614,338 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.******* нь******* ******* ******* ******* *******-аас нэхэмжилж буй 1,614,338 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 15-нд 323,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-нд 323,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-нд 323,000 төгрөг,2025 оны 02 дугаар сарын 15-нд 323,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-нд 322,338 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ц.*******ээс 1,614,338 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч******* ******* ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,779 төгрөгийн 20,389.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ц.*******ээс 20,389.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,614,338 төгрөгийг хариуцагч Ц.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар******* ******* ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,779 төгрөгийн 20,389.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ц.*******ээс 20,389.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ******* ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ