| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2012000000339 |
| Дугаар | 2021/ДШМ/04 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/04
Прокурор С.Б
Хохирогч Д.У
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Угийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ш.Б, Б.П нарт холбогдох 2012000000339 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Хүрэлчулууны ар гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш.Б
Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Булган аймгийн Гурван булаг сумын 2 дугаар багийн Авзага гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б.П
Шүүгдэгч Ш.Б, Б.П нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Идэрийн хөтөл гэх газар Д.Утай “малын бэлчээр идлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Ш.Б нь хутгаар баруун гарын шууг нь зүсэж, Б.П нь нүүр, баруун бугалга, зүүн тохой орчим нь гараар болон чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Архангай аймгийн Прокурорын газраас Ш.Б, Б.П нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ш.Б, Б.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт, шүүгдэгч Б.Пт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт тус тус төлөхөөр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Угийн нэхэмжилсэн 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Б.П нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Шүүгдэгч Ш.Б, Б.П нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ш.Б, Б.П нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Угийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/292 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол шуудангийн Хашаат сумын шууданч Э.Д-аас хүлээн авсан бөгөөд эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ш.Б, Б.П нар нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Идэрийн хөтөл гэх газар иргэн Д.У намайг хоёулаа бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хутга, чулуу хэрэглэн баруун гарын шуунд зүсэгдсэн шарх, зүүн хөмсөг, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун шанаа, баруун бугалгын дотор зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл учруулж, онц харгис арга хэрэглэн надад маш олон шарх гэмтэл учруулан танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн. Нүүрэнд засаршгүй сорви гэмтэл үүсгэсэн. Шүүгдэгч Ш.Б, Д.П нарын зүйлчилсэн зүйл ангид маш их эргэлзээ төрж хохирогч миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тархины гэмтэл болох өвдөлт одоог хүртэл буюу 8 долоо хоног үргэлжилж, баруун нүдний хараа муудаж юм харахад бүрэлзэж байна. Хохирогч миний бие хохиролд нийт 6.000.000 төгрөгийг Ш.Б, Д.П нартай харилцан тохиролцож нэхэмжилсэн. Тийм учраас хохирлын болон эмчилгээний зардлын зарим баримтыг хэргийн материалд хавсаргаагүй. Ш.Б, Д.П нарт итгэсэн юм. Гэтэл Ш.Б, Д.П нар өмгөөлөгч авсан үеэс дээрх тохирсон мөнгийг төлөхөөс татгалзаж, шүүх хохирол төлбөрийг хасаж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ш.Б, Д.П нарт оногдуулсан эрүүгийн ял хөнгөдсөн төдийгүй буруу зүйл ангиар зүйлчилсэн, хохирогч миний бие дахин гэмтлийн зэрэг тогтоолгож шийдвэрлүүлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/292 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин мөрдөн байцаалт явуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцоно гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Ш.Б, Б.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зүйтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд хохирогч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдол, хүсэлт нь үндэслэлгүй байгаа тул тэдний гаргасан гомдол, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хохирогч Д.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие Ш.Б, Б.П хоёртой малын бэлчээр идлээ гэх шалтгааны улмаас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баруун шуундаа хутгаар хатгуулсан. Мөн миний зүүн нүдний дээд зовхийг чулуугаар няц цохисон. Бас миний нурууны ард хутгаар хатгасан байсан. Тэрийг Ш.Бт өөрт нь үзүүлсэн бөгөөд харин өөр хүнд үзүүлээгүй. Энэ мэтчилэн би биедээ нэлээд хэдэн шарх авсан. Миний хувьд гомдолтой байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн гаргасан гомдол хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Сая прокурор шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй байна гэж хэллээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалт нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж гэсэн шинжтэй байдаг. Энэ зүйл заалтын 2 дахь хэсэгт тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж гэсэн шинжийг хуульчилсан байдаг. Энэ хэрэг дээр малын бэлчээр дээрээс болж маргалдсан зүйл ерөөсөө харагддаггүй. Утсаа өгчих, утсаа өгөхгүй гэснээс болоод л барьж аваад зодож эхэлсэн зүйл харагддаг. Энэ нь хувийн таарамжгүй харилцаа гэхээсээ илүү нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн танхайрч байгаа шинж харагдаж байна. Өмгөөлөгч миний хувьд хохирогч Д.Угийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн өмгөөлөгчийн саналыг эсэргүүцэж байна. Ш.Б, Б.П нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Д.Угийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Ш.Б, Б.П нарыг бүлэглэж бусдыг зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б, Б.П нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тэдгээрийг бүлэглэж бусдыг зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... бүлэглэж ...гэсэн шинжийг орхигдуулж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүх тухайн зүйл заалтад заасан хүндрүүлэх нөхцөлийг орхигдуулж гэм буруутайд тооцож буй алдааг өмнө гаргаж байсан ба дээрх алдааг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллахыг дурдаж байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болсон тул хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд энэ шүүх хуралдаанаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ш.Б, Б.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ш.Б, Б.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД Д.Б
В.Ц