Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0258

 

 

 

 

 

 

 

     2024         03          21                                   128/ШШ2024/0258

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК /РД:/, гүйцэтгэх захирал Э.Э,

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Г /РД:/,

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д Гүрдорж  /РД:/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар: /

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г /өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар: /,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Т

Тус шүүх хуралдаанаар: “Татварын улсын байцаагч Ц.М, М.О нарын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” № дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,142,942,784 төгрөгийн төлбөр ногдуулснаас 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн  төлөөлөгч  Э.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нарт холбогдуулан2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актын 2018 оны 2,3,7,8 дугаар сар, 2020, 2021 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль, алдангид ногдуулсан 1,612,484,960 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, актад өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл анх гаргажээ.

2. Том татвар төлөгчийн газартай харилцдаг,Б” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2122501485 дугаар томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-хэсэгчилсэн шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30ы өдрийн хооронд татварын улсын байцаагч Ц.М, М.О нар хийж гүйцэтгэснээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нийт 20,778,235,546.77 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэл гаргагч нь маргаан бүхий актыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 01ий өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар гомдлыг нь хэлэлцэн хангахаас татгалзаж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталснаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг гардан авсан байна.

4. Улмаар “Б” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нар нөхөн ногдуулалтын актаар 20,778,235,546 төгрөгийн зөрчилд 1,474,316,927 төгрөгийн нөхөн татвар, 443,923,428 төгрөгийн торгууль, 224,702,429 төгрөгийн алданги, нийт 2,142,942,784 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон. “Б” ХХК нь татварын улсын байцаагч Ц.М, М.О нарт холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актын 2018 оны 2,3,7,8 дугаар сар, 2020, 2021 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль, алдангид ногдуулсан 1,612,484,960 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, актад өөрчлөлт оруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3380 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “...Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-21220000049 дугаар актын Тогтоох хэсэгт ногдуулсан 2,142,942,784 төгрөгийн төлбөрөөс 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн багасгаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодруулжээ.

5.1. Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА дугаар актын 1 дэх хэсэгт дурдсан “...2018, 2019 оны 1 дүгээр улирлын 296.111,97 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй, чулуун нүүрсийг БНХАУ-д экспортлохдоо нийт 6,119,005,156 төгрөгийн үнэлгээнээс тооцох ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг дутуу тооцсон, ногдуулж төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 47 дугаар  зүйлийн 47.1, 47.3.1, 47.3.2 дах заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг үндэслэл болгон зөрчил гэж тооцон нөхөн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

5.2. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд татварын ногдлыг тодорхойлох боломжгүй байдлыг хуульчилсан байх ба хуулийн мөн зүйлд заасан зохицуулалт “Б” ХХК-д хамааралгүй байна. Тухайлбал, “Б” ХХК нь 2018 оны 2, 3, 7, 8 дугаар сарын АМНАТ-ыг гэрээний үнээр тооцуулах мэдээллийг холбогдох татварын байгууллагад хүргүүлснээр тайланг хүлээн авч баталгаажуулсан.Тайлангийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй ямар нэгэн шаардлага ирүүлээгүй.

5.3. 2018 оны 7, 8 дугаар сарын нөхөн ногдуулалтын төлбөрийг тооцохдоо “Б” ХХК-ийг бусад аж ахуйн нэгжийн үнээс 10 хувиар зөрүүтэй гэж дүгнэн зах зээлийн үнийн мэдээлэлд үндэслэн нөхөн татвар ногдуулсан. “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын 2.7-д ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал зах зээлийн үнийн мэдээлэлд үндэслэн АМНАТ тооцохоор журамласан.

5.4. Харин Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолын Үндэслэх хэсэгт гомдол гаргагч 2018 оны 7,8 дугаар сарын төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцож төлбөр ногдуулсан тайланг татварын алба хүлээн авсан ба татвар төлөгчийн тухайд экспортолсон нүүрсний гэрээний үнэ бусад аж ахуйн нэгжийн үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэйг мэдэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа өөр ангиллын өндөр чанартай нүүрсний үнийг “Б” ХХК-ийн нүүрсний үнэтэй харьцуулан татварт ногдох орлогыг бодит бусаар нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй болно.

5.5. 2020, 2021 онд экспортолсон нүүрсний АМНАТ-ыг нэмж ногдуулахдаа “Б” ХХК-ийн олборлосон нүүрсний илчлэгийг чийгтэй жинд тооцон тодорхойлсон нь үндэслэлгүй болно. Учир нь Сангийн яамнаас сар бүр экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг зарладаг ба тухайн мэдээлэл нүүрсний бодит илчлэгийн хэмжээгээр ангилан өөр өөр үнээр тодорхойлсон байдаг. Гэтэл “Б” ХХК-ийн нүүрсийг бодит илчлэг бус чийгтэй жинд тооцсон илчлэгийн хэмжээгээр тооцон татварт ногдох орлогыг өндөр хэмжээгээр тогтоосон. “Б” ХХК нь 2020, 2021 оны АМНАТ-ыг тайлагнахдаа олборлосон нүүрсийг бодит илчлэгээр тооцсон нь үндэслэлтэй ба нөхөн ногдуулалт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн 2020 оны АМНАТ-ын ногдуулалт, төлөлтийн тооцоо (2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-21220000049 тоот актын хавсралт)-оор ногдуулсан торгууль-32,183,048 төгрөг, ногдуулсан алданги-17,164,292 төгрөг, 2021 оны АМНАТ-ын ногдуулалт, төлөлт тооцооны хуудас (2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-21220000049 тоот актын хавсралт)-д ногдуулсан торгууль-60,858,332 төгрөг, ногдуулсан алданги-18,012,793 төгрөг, нийт 93,041,380 төгрөгийн торгууль, 35,177,085 төгрөгийн алданги тооцжээ.

5.6. Хариуцагч нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж нөхөн ногдуулалтын актаар төлбөрийг “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг зөрчиж тогтоожээ. Учир нь тус хуулиар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварт ногдуулах алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөхөөр зохицуулжээ. Эндээс улсын байцаагч нар нь хуулийн хүчингүй болсон заалтыг үндэслэл болгох, хуулийн хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглэхгүй байх зэрэг хууль хэрэглээг зөрүүтэй байдлаар хэрэглэн татварын нөхөн ногдуулалтын актаар төлбөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.7. 2018 онд ногдуулсан төлбөрийн талаар. “Б” ХХК нь 2018 онд 24,974,443,919 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 1,248,430,731 төгрөгийн АМНАТ-ыг тайлагнасан. Гэтэл нөхөн ногдуулалтын акт болон актын хавсралтаар 5,902,576,474 төгрөгийн борлуулалтыг дутуу тайлагнасан гэж үзэж, үүнээс 295,128,824 төгрөгийн АМНАТ, 584,807,113 төгрөгийн нэмэлт төлбөр, нийт 879,935,937 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүй тогтоосон.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор “Б” ХХК-д ногдуулсан 2018 оны 7, 8 дугаар сарын дутуу тайлагнасан 533,716,785 төгрөгийн нөхөн ногдуулсан 160,115,035 төгрөгийн торгууль, 106,743,357 төгрөгийн алданги, нийт 266,858,392 төгрөгийн төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн. Иймээс нөхөн ногдуулалтын актын 1 болон 3 дахь хэсэгт байх 5,902,576,474 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 5 хувийн үндсэн төлбөр болох 295,128,824 төгрөг, нэмэлт төлбөр болох 584,807,113 төгрөг, түүнээс тооцсон 103,865,745 төгрөгийн торгууль, 34,046,393 төгрөгийн алданги нийт 1,017,848,075 төгрөгийн төлбөр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5.8. 2020 он ногдуулсан төлбөрийн талаар. “Б” ХХК нь 2020 онд 4,932,084,701 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 224,390,874 төгрөгийн АМНАТ, 40,435,502 төгрөгийн нэмэлт төлбөрийг тайлагнасан. Гэтэл нөхөн ногдуулалтын акт болон актын хавсралтаар 954,876,046 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  ногдох борлуулалтын үнэлгээг дутуу тайлагнасан гэж үзсэнээс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд гаалиар гаргасан нүүрсэнд ногдуулсан 35,142,853 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 10,542,856 төгрөгийн торгууль, 5,655,855 төгрөгийн алданги, нийт 51,341,564 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5.9. 2021 онд ногдуулсан төлбөрийн талаар. 2021 онд 22,401,370,860 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 1,042,335,946 төгрөгийн АМНАТ, 739,751,815 төгрөгийн нэмэлт төлбөрийг тайлагнасан. Гэтэл нөхөн ногдуулалтын актын хавсралтад “Б” ХХК-ийн тайлагнасан дүнг 964,603,350 төгрөгийн АМНАТ гэж зөрүүтэй бичиж 77,732,596 төгрөгийн зөрүүг тооцооллын алдаа гаргаж төлбөр ногдуулсан. 2021 онд улсын хилээр 19 удаа нүүрс гаргаснаас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдрүүдэд гаргасан нүүрсэнд ногдуулсан 3,789,116 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч бусад гаргалтанд ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөхөн ногдуулалтын акт болон актын хавсралтаар 2,659,672,907 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  ногдох борлуулалтын үнэлгээг дутуу тайлагнасан гэж үзэж үүнээс 101,546,759 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 101,314,347 төгрөгийн нэмэлт төлбөр, 60,858,332 төгрөгийн торгууль, 18,012,789 төгрөгийн нийт 281,732,231 төгрөгийн төлбөрөөс 167,635,102 төгрөгийн үндсэн болон нэмэлт төлбөр, 50,290,531 төгрөгийн торгууль, 14,884,945 төгрөгийн алдангийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

6. Иймд нэр бүхий татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА- дугаар актын Тэмдэглэх хэсгийн 1 дэх зөрчилд хамаарах 5,902,576,474 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс үндсэн төлбөрт ногдуулсан 295,128,824 төгрөг, нэмэлт төлбөрт ногдуулсан 584,807,113 төгрөг нийт төлбөр 879,935,937 төгрөг, ногдуулсан торгууль 103,865,745 төгрөг, алданги 34,046,393 төгрөг, нийт 1,017,848,075 төгрөгийг, мөн актын 4-д заасан зөрчлийн 2020 онд хамаарах 954,876,046 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс үндсэн төлбөр болон нэмэлт төлбөр ногдуулсан 35,142,853 төгрөг, 10,542,856 төгрөгийн торгууль, 5,655,855 төгрөгийн алданги, нийт 51,341,564 төгрөгийг, 2021 онд хамаарах 1,402,197,442 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс үндсэн төлбөр болон нэмэлт төлбөрт ногдуулсан 167,635,102 төгрөг, 50,290,531 төгрөгийн торгууль, 14,884,945 төгрөгийн алданги, нийт 232,810,577 төгрөгийг, нийт 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  дугаар актын тогтоох хэсгийн 2,142,942,784 төгрөгийн татвар ногдуулснаас 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, татварын улсын байцаагчийн актыг 3 зүйлээр бид нар маргаад байгаа. 2018 оны 2, 3, 7, 8 сарын нөхөн татвар төлөлт, хоёрдугаарт 2020, 2021 оны илчлэгийн зөрүү гэсэн 2 үндсэн шаардлага хэвээрээ байгаа. Яагаад бид нар үүнийг зөвшөөрөхгүй байна гэдэг дээр үндэслэлүүдийг хэлье.

7.1. Татварын улсын байцаагч акт тавихдаа Татварын ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 27-ны 062864 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 10 дугаар сарын 01-ний өдрийн 063248 тоот албан бичгийн хавсралтад эрдэс баялгийн танилцуулга ирсэн бөгөөд уг танилцуулгад “Б” ХХК-ийн экспортолсон нүүрсний үнэлгээг жишиг үнээр тооцуулах албан тоот танилцуулга ирсэн юм. Үүнийг үндэслэсэн гэж хэлж байгаа юм. Тэгвэл тухайн албан тоот ямар эрх зүйн акт болоод тухайн татварын байцаагчийн акт гаргах эрх зүйн үндэслэл болсон юм гэдэг дээр бид нар дүгнэлт хийж байна. Танилцуулгыг бид бүгдээрээ мэдэж байгаа. Танилцуулгын нэр нь танилцуулга боловч доторх бичигдсэн зүйл нь захиргааны эрх зүйн актын шинж чанарыг агуулсан байна гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, 3 шинж чанарыг агуулсан байдаг. Тухайн танилцуулга нь нэгдүгээрт нийтийн гадагшаа чиглэсэн эрх зүйн шинж чанартай агуулгыг бичсэн, хоёрдугаарт тухайн татварын улсын байцаагч дагаж мөрдөх шинж чанарыг агуулсан, гуравдугаарт тодорхой хугацаатай байна гэж үзсэн. Ийм учраас татварын улсын байцаагч энэ албан тоотыг үндэслэж гаргасан бол энэ нь захиргааны актын шинж чанарыг агуулсан байна гэж үзсэн. Хэрвээ захиргааны актын шинж чанарыг агуулсан тийм танилцуулга байгаа бол бид Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26-д заасны дагуу танилцуулга өгөөгүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Тийм учраас тус актын шинж чанарыг агуулснаараа бидний эрхийг зөрчсөн байна. Гуравдугаарт хугацаатай юм байлаа. Өөрөөр хэлбэл, 2018 оны 1 дүгээр улирлын тайлан балансыг гаргахад тухайн танилцуулга шаардагдана. Хэрвээ хугацаа заасан байвал Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу 4 жилийн дараа дахиад энэ танилцуулга буюу захиргааны актын шинж чанарыг агуулсан баримтаар гаргаж байгаа бол өөрөөр хэлбэл тухайн актад тавигдсан хугацаа өнгөрчихсөн байсан, 4 жилийн дараа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тухайн актыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

7.2. 2018 оны 2, 3 дугаар сард та нар мэдээлэл өгөөгүй, мэдэгдээгүй учраас жишиг үнээр авлаа гэсэн. Бид өөрт байгаа баримтаа өгсөн. Танай санхүүгийн архивд үзэхэд байдаггүй юм байна. Яагаад байхгүй болсныг бол мэдэхгүй байна. Манай үйлчлүүлэгчээс тухайн цаг хугацаанд нь татвараа төллөө гэдэг албан ёсныхоо бичгийг өгсөн гэж бид ойлгож байгаа. Засгийн газрын 220 дугаар тогтоолын 2.5-д зааснаар тухайн үед татварын байгууллага баталгаажуулаад авчихсан, бүртгээд авчихсан. Хэрвээ тэр танилцуулга хугацаатай өгсөн байвал тухайн цаг хугацаанд нь та нар задруулсан бол өдийд ийм эрсдэл үүрч, ийм их хэмжээний эдийн засгийн хүндрэл учрахгүй байсан байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл үүн дээр татварын байгууллагын өөрийнх нь эс үйлдэл байгаа юм уу гэж бид нар дүгнэж байгаа. Тэгэхээр 2, 3 дугаар сарын мэдээллийг өгсөн байгаа. Бид тайлангаа тухайн үед мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу борлуулалтын гэрээгээр өгсөн. Гэтэл та нар мэдээлэл өгөөгүй гэдэг үндэслэлээр жишиг үнээр тооцож авч байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2 зүйлээр хэлье. Татварын улсын байцаагчийн акт дээр 2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг барьсан байдаг. Өөрөөр хэлбэл шинэчилсэн Ашигт малтмалын тухай хуулийг баримталсан байдаг. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуулийн цэц дээр өргөдөл гаргаад түдгэлзүүлчихсэн байсан. Түдгэлзүүлсэн байгаа тохиолдолд та нар шинэ хуулийг барих боломжгүй, харин хуучин хуулиа барих ёстой байсан гэж бодож байгаа. Тийм болохоор бид 2018 оны 2, 3 дугаар сарын тайланг хоцруулаагүй, мэдүүлээгүй. Тийм учраас та нар 2, 3 дугаар сарыг жишиг үнээр тооцож гаргасныг бид зөвшөөрөхгүй байна гэж хэлээд байна. 7, 8 дугаар сарын тухайд ижил боомтоор ижил нүүрсний уурхайгаас гарахад та нар гэрээний үнийн дүн 10%-аас дээш гарчихлаа гэсэн ийм дүгнэлт хийсэн байна.

7.3. Маргаан таслах зөвлөлөөр орсон, хуралдааны тогтоол өөрөө хүчин төгөлдөр байгаа. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэг дээр 2 зүйлийг онцгойлон бичсэн байна. Бизнес хийж байгаа хуулийн этгээд 2018 оны 2, 3, 7, 8 дугаар сард тайлан гаргахад өөрөөр хэлбэл бусад боомтуудад бусад аж ахуйн нэгжүүд ямар үнийн дүнгийн гэрээгээр гаргаж байгаа юм бэ гэдгийг мэдэх боломжгүй байсан юм байна. Угаасаа тэр мэдэх боломжгүй, байгууллагын нууц гэж зүйл байгаа. Гэтэл та нар өөрсдөө мэдээллийн эх сурвалжийг авчхаад ингээд аж ахуйн нэгжид өгөөгүй учраас гэм буруутай гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн байна. Тэр дүгнэлт өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Дүгнэлт нь Зөрчлийн тухай хуулийг баримталсан байдаг юм. Зөрчлийн тухай хуулийг баримтлаад зөрчил гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн байна. Тэгэхлээр Маргаан таслах зөвлөлийн хурлаар үндсэндээ 2018 оны 2, 3, 7, 8 дугаар сарын эрх зүйн байдлыг дүгнэчихсэн байна. Дүгнэсэн учраас алданги, торгуулиас чөлөөлсөн алданги, торгуулиас харин үндсэн төлбөрөө чөлөөлөөгүй гэж ойлгоогүй, хэрвээ тийм дүгнэлтэд хүрч л байгаа бол бүхэлд нь хариуцлагаас чөлөөлөх ёстой байсан гэж хэлэх гэж байгаа юм.

7.4. Шүүхийн практикийг судалсан, эрх зүйн байдлыг нь дордуулсан. Одоо тогтоол хуулийг хэрэглэнэ гэдгийг гаргалгаагаа хийж байна. Шүүх үүнийг яаж ойлгох нь шүүхийн дотоод итгэл байх. Бидний ойлгосноор 2014 онд гаргасан Засгийн газрын 220 дугаар тогтоол 343 дугаар Засгийн газрын тогтоолоор хүчингүй болоод 2019 онд дахиад Э.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 343 дугаар тогтоолуудад хүчингүй болгосон. Хүчингүй болгосон эрх зүйн актыг буцааж хэрэгжсэн байлаа. Буцааж хэрэглэхэд бидний ойлголтод их зөрүү байх шиг байна. Бид ямар гаргалгаагаар буцааж хэрэглэх боломжгүй вэ гэдгийг Хууль тогтоомжийн тухай хуулийг бодож байна. Хууль тогтоомжийн тухай хууль дээр маш тодорхой хуулийг буцааж хэрэглэх мөн хэм хэмжээ тогтоосон Засгийн газрын тогтоолыг хэрэглэх энэ тал дээр их тодорхой хуульчилчихсан байгаа. Тэгэхээр нэгэнт хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийг барихдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.1.6 дахь заалтуудад хууль болоод тогтоомжууд үүнийг хэм хэмжээ тогтоосон актыг гэж бид нар ойлгож байгаа. Хэрхэн яаж хэрэглэх вэ гэдгээ хуульчилсан байна. Нэгэнт хүчингүй болчихсон хуулийг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэрэглэх зарчим нь хууль хэрэглээний зарчим. Тэгэхээр бид нар энэ зарчмыг бариасай гэж бодож байгаа.

7.5. Эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хууль хэрэглэе гэвэл 220 дугаар тогтоолыг буцааж хэрэглэхгүй байсан гэж ойлгож байна. Буцааж хэрэглэснээрээ эрх зүйн байдлыг нь дордуулсан байна гэж үзэж байгаа. Хууль хэрэглээн дээр хэрэглэж байгаатай холбогдуулаад уг нь Татварын ерөнхий хууль дээр тайлан гаргах, тайлан мэдээллээ засах, тайлан мэдээлэл хүргүүлэх бүх эрх зүйн зохицуулалтыг Татварын ерөнхий хуулиар зохицуулчихсан байгаа. Улсын Их Хурлаас хууль зохицуулах, татварын хэм хэмжээг тогтоох хэм хэмжээг өөрчлөх эрх нь Улсын Их Хуралд онцгой эрхээр хадгалагдаж байгаа гэж бид нар ойлгож байгаа. Гэтэл та нар журмыг бариад татвар ногдуулах хэмжээг их хэрэглэж байгаа нь хуулиас давсан байдлаар хууль хэрэглэчихлээ гэсэн ойлголтыг өгч байна. Тийм учраас энэ 2, 3 дугаар сар 7, 8 дугаар сарын татварын нөхөн төлбөрийг төлбөрт ногдуулсан захиргааны актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зөрчсөн байна гэж хэлэх гэж байгаа юм.

7.6. 2020 оны илчлэг 2021 оны илчлэг үүнд түрүүн талууд бүгдээрээ материалуудаа өгсөн байлаа, манайх ч гэсэн өгсөн. 2021 онд 3 сар байгаа 2022 он дээр нь нэлээд олон сар байгаа. Үүнийг татварын улсын байцаагч бүгдийг нь 5 мянган килокалори байна гээд бүгдийг нь үнэлгээ хийсэн нь шударга бус. Өөрөөр хэлбэл 2021 оных ихэнх нь 5 мянгаас доор дотогш байгаа. 2021 оных 4 мянгатай байгаа. Тэгэхээр 2021 он дээр үүний зөрүүг нь гаргаад үзэхэд 50 хэдэн сая төгрөгийн зөрүү л байгаа. Илчлэг дээр бид нар нэгдсэн ойлголт авчихсан байх гэж ойлгож байна. Гаалийн байцаагч гэрчээр мэдүүлэг өгсөн. Үүний өмнөх хурал дээр танай хэлтсийн дарга, бид нар мэтгэлцээд, үндсэндээ бодит жингээр илчлэг тооцдог юм байна гэдэг ойлголтоо нэгтгэчихсэн байх гэж бодож байна. Хэрвээ та нар чийгтэй илчлэгийг авдаг гэж үзэж байгаа бол Сангийн яамнаас гаргасан тэр үнийн дүн, килокалорийн үнийн хэмжээ байгаа бөгөөд чийгтэй илчлэгт байна уу, бодит илчлэгт байна уу гээд харьцуулаад үзэхэд бүгд бодит илчлэгтэй л гэж таараад байгаа юм. Тэгэхээр үүнд бид нар нэгдсэн ойлголт авчихсан байх гэж бодож байгаа. Ийм учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 1,3 тэрбум төгрөгийн асуудлыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна.

7.7. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөж болох л байх, 2, 3 дугаар сар үндсэндээ бүтэн 4 жил өнгөрсөн байсан. Гэхдээ хууль дээр тодорхой тийм хугацаа заасан байлаа. Тус хугацааг шүүх анхаарч үзээд мэдээж хэрэг бизнес хийж байгаа уул уурхайн компанид эдийн засгийн хувьд нь алдагдалгүй байж, алдагдалд битгий оруулчхаасай гэж бид нар оруулж үзэж байгаа юм. Манай компанийн хувьд цаг тухайдаа татвараа төлөөд тайлангаа гаргаад, эрх зүйн зөрчилгүй л явж байсан байгаа. Харин Татварын ерөнхий газрын танилцуулгууд нь яагаад заавал олон жилийн дараа гаргаж ирээд бизнес хийж байгаа улсуудад хүндрэл учруулчхаж байгаа юм гэдэг дээр их гомдолтой байна. Хэрвээ та нар үнэхээр үүргээ мэдүүлдэг танилцуулга байсан бол би түрүүн хэлсэн цаг хугацаанд нь өөрсдөө засаад явчих бололцоо байсан уу гэвэл байсан. Хэрвээ Дорноговь аймгийн татварын байцаагч нь өөрөө тайлан баланс гаргасны дараа өөрөө баталгаажуулж авахдаа хууль зөрчөөгүй байна, гэрээний үнийн дүнгээр авдаг нь зөв байна гээд авчихсан байж дараа нь хэдэн жилийн дараа татварын байцаагчийн гаргасан хүлээж авсан актыг нь буруутгаж байна. Тэгвэл тэр улсууд хариуцлага хүлээхгүй, татвар төлөгч заавал хариуцлага хүлээх ёстой юу гэдэгт бид нар эргэлзээтэй байгаа.

Танай дотоодод үйлчилдэг танилцуулга татвар төлөгч дээр л болоод өөрсдийн татварын байцаагчид очдоггүй юм байна. Энэнээс болж хууль хэрэглээн дээр буруу зөрүү гардаг. Хууль буруу зөрүү хэрэглэх үйлдлийнх нь үр дүн, муу үр дүн гэвэл татвар төлөгч дээр очдог юм байна гэж би ойлголоо. Хэрвээ тухайн үед нь танай н.Ганболд гэдэг хүндээ энэ танилцуулгаа өгөөд ийм үнийн дүнгээр гэдэг юм уу танилцуулгаар авна гэсэн байвал ийм акт гарахгүй байсан.

7.8. Маргаан таслах комиссын тогтоолыг би дэмжиж байгаа. Мэдээллээ өгөөгүй явдал нь энэ хүнийг буруутгах үндэслэл байхгүй байна гэж өөрөөр хэлбэл танилцуулга нь нарийн дээрээ захиргааны актыг танилцуулга байлаа. Үр дүнг нь та нар юу гэж гаргаж байна гэхээр 2018 оны 2,3,7,8 дугаар саруудын тайланг ингэж гарга гэж байгаа. Жишиг үнээр гаргах ёстой үр дүн нь энэ байгаа. Та нар танилцуулга гэдгээр биш бид нар мэргэжлийн үүднээс харахад өөрөө эрхийн акттай юм. Тэгээд тэр эрхийн актыг та нар хэрэглэж гаргахдаа дүгнэлтийг үндэслэнгүүтээ жишиг аргыг тооцоолоод хууль хэрэглээ дээр тавьчихаж байгаа юм. Хэрвээ энэ танилцуулгыг та нар ялангуяа гадагшаа чиглэсэн гээд 20 гаруй аж ахуйн нэгжүүдийн нэрсэнд нь байгаа юм. Тэр дотор манай үйлчлүүлэгч байна хэрвээ эрхийн акт гэж байвал бид нарт танилцуулсан байвал тайлбараа өгөөд холбогдох бичиг баримтуудаа өгөөд, эрхээ хамгаалуулах эрхийг нь үндсэндээ танилцуулга гэдгээр хаачхаж байгаа юм. Би түрүүн тайлбар дээрээ хэлсэн Улсын Их Хурлаас буюу хууль тогтоох байгууллагаас татварыг ногдуулах онцгой эрхтэй. Нэгэнт борлуулалтын гэрээ нь борлуулалтын үнээр гэдэг нь гэрээний үнэ. 220 дугаар тогтоол дээр ч гэсэн гэрээний үнэ гэж бичсэн байгаа. Хууль дээр бол борлуулалтын үнэ гээд л бичсэн байгаа. Борлуулалтын үнээр тайлагначихсан байгаа нөхцөлд та нар татварын байгууллага өөрөө хянан шалгаж авах ёстой, тэгэхээс биш хэдэн жилийн дараа очиж хянангуутаа нуугдсан юмыг гаргаад ирэх биш, тийм юм байдаг л байх. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн тухайд хэрвээ буруу гаргачихсан байна гэдэг асуудлыг тавьчихсан байхад үүнийг дор нь залруулаад ирэх бололцоо байсан. Энэ буруутай үйл ажиллагааны үр дүнг татвар төлөгч үүрэх ёсгүй юм. Ашигт малтмалын тухай хууль гээд байна, 2019 оны хууль гээд бичсэн шүүх өөрөө шийдвэр гаргахдаа харьцуулж хянаж үзэх байх. Би тайлбар дээрээ дэлгэрэнгүй биччихсэн байгаа. Нөгөө талаар 220 дугаар тогтоолын 2.5 дугаар зүйлд зааснаар баталгаажуулна гэж байгаа. Баталгаажуулсан бол ямар үр дагавар үүснэ гэхээр татварын тайлан хуульд нийцсэн байна гэсэн санааг илэрхийлж байна гэж үзэж байгаа юм. Тийм болохоор 2,3,7,8 дугаар сарын тооцооны судалгааны зөрүү гарч байна гэдэг үйлдлийг бид нар хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Магадгүй та нар дүгнэлт гаргахдаа 2022 онд гаргаж ирж байна. 2018 оны 8, 10 дугаар сард тэр танилцуулга өгсөн мэт байлаа. Гэтэл тооцооллыг та нар хийхдээ урьд нь гаргаж байсан танилцуулга буюу эрхийн актын шинж чанартайг нь үндэслээд гаргаж ирж акт тавьж байгаа нь татвар төлөгчийг илтэд хохироосон шийдвэр, акт гаргасан байна. Хэрвээ татварын улсын байцаагчийн акт дээр Зөрчлийн тухай хуулийн 17-д заасныг баримталж байвал зөрчил гэж үзээд байвал Зөрчлийн тухай хуулиар торгуулаад дуусах ёстой. Тэр хуулийг яагаад баримталсан юм зөрчил гаргаагүй гэдэг нь тогтоогдсон байна гээд татварын улсын байцаагч, Маргаан таслах комиссын тогтоол дээр дүгнэчихсэн байлаа. Тус Маргаан таслах комиссын тогтоолыг шүүх шийдвэр гаргахдаа эргүүлж хараач гэж хүсэж байна. Үндсэн хуулийн цэцээр бол Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.4, 47.5-д заасныг бүгдийг түдгэлзүүлсэн байсан. Тэгэхээр хуучин хуулийг барих ёстой шинэ хуулийг хэрэглэхгүй байгаа. Эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг зарчмаар гэж хэлэх ийм санал гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл зарчмыг л барьж шийдвэр гаргаж болох талтай юм байна. Хэрвээ эрх зүйн байдлыг нь дордуулах нөхцөлөөр та нар хууль хэрэглэж байгаа бол акт болгоод ерөөсөө хэрэглэх боломжгүй байсан гэж би дүгнэлтдээ хүрч байна...” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Татварын албанаас ирүүлсэн тооцооллыг үзсэн, манайхаас өгсөн тооцоололтой ер нь хол зөрөхгүй 1 он дээр 3,4 мянгаар 1 он дээр 32 мянгаар зөрж байлаа. Үүн дээр зөрүү байна гэхээр алданги, торгуулийн хэмжээн дээр л зөрж байна. Тэрнээс үндсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн тоо яг таарч байна. Тэгэхээр тооцоолол адилхан хийгдсэн байна. Ерөнхийдөө тухайн олон хүснэгтийг дүгнээд үзэхэд 2020, 2021 он дээр юу гэж байна гэхлээр татварын алба болохоор илчлэгээ 5 мянгаас доош 5 мянгаас дээш гэдгээрээ л зөрүү гарч байлаа. Уг тооцооллыг ерөнхийд нь дүгнэж хэлэхэд ийм байна. Тэгээд хэрвээ үзнэ гэвэл би энэ бүх тооцооллыг тодруулагчаар тодруулаад та нарт өгөхөд бэлдээд аваад ирчихсэн байж байгаа, хэрэгтэй гэвэл үзэж болно.

Тоогоор ярих шаардлагагүй, яагаад гэвэл бүх тооцоолол 5 мянгаас дээш илчлэг, манайх болохоороо хуулийнхаа дагуу 5 мянга хүрээгүй бодит илчлэгээрээ тайлагнаснаараа тооцооны зөрүүтэй татварын албанаас ирсэн мэдээлэлтэй таарч байна. Илчлэгийн зөрүүгээс үүссэн нь 2020, 2021 он дээр байгаа 2020 оны зөрүү нь татварын байцаагчийн гаргаснаар 35,142,853 төгрөг гэсэн 3 ачилтын л зөрүү байгаа юм. Үүн дээр бид нар маргаж байгаа, үүгээрээ зөрүү гарсан байлаа. Алданги, торгуулиа тооцоод 51 сая 341 мянган төгрөгийн тооцоо гарсан ерөнхий дүнгээрээ зөрж байгаа нь татварын албаны тооцоололтой таарч байна. 2021 он дээр болохоор илчлэгийн зөрүүний үндсэн болоод нэмэлт төлбөр 167,635,102 төгрөг бөгөөд торгууль, алдангитайгаа нийлээд 232 сая 810 мянган төгрөгийн тооцоолол хийгдсэн, хоёр талаас өгсөн манай болоод татварын албанаас ирүүлсэн тоон мэдээлэл ер нь таарч байна” гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тооцоолол 2020 он дээр яагаад зөрүү үүсээд байна вэ гэхээр татварын алба болохоор манайхыг 2020 оны 2 дугаар сарын 05, 2 дугаар сарын 08, 2 дугаар сарын 10-ны өдрийн экспортод гаргасан нүүрсийг 5 мянгаас дээш илчлэгтэй гэж үзсэн. Өөрсдийнх нь ирүүлсэн тооцоолол дээр хүртэл 4706 гэсэн тоо байхад үүнийг 5 мянгаас доош гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байгаа. 2021 он дээр мөн адилхан, манайх 2021 онд 10 гаруй удаа экспорт гаргаснаас 2021 оны 2 дугаар сарын 04, 3 дугаар сарын 30-ны экспорт манайх 5 мянгаас дээш байсан, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нь бүгд 5 мянгаас доош байхад татварын алба 5 мянгаас дээш гэж авч үзсэн. Энэ нь өөрөө тооцоолол, өөрсдийнх нь гаргасан тооцоолол дээр хүртэл 5 мянгаас доош байгаа гэдгийг шүүх анхаарч үзээрэй.

Хоёрдугаарт, энэ хууль хэрэглээн дээр нэг зүйл нэмээд хэлчихье. Татварын байцаагч нар татварын нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 47.5, 47.17-г заасныг баримтлаад байна. Энэ заалтууд нь өөрөө 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр өөрчлөлт орсон буюу 2018 онд үүссэн харилцаан дээр сүүлд нэмэлт өөрчлөлт орсон хуулийг хэрэглэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн байна гэж үзэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д заасан энэ нэмэлт төлбөрийн заалтууд бүр шинээр нэмэгдэж орж ирсэн заалт гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж бодож байна.  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д заасныг хэрэглэсэн талд ашигтай байсан гэж тайлбарлаад байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д орсон нэмэлт заалт нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд хууль дээр заачихсан. Тус өдрөөс хойш л үүссэн эрх зүйн харилцаан дээр энэ хуулийг хэрэглэнэ гэдгийг хуульч хүний хувьд мэдэж байгаа гэж ойлгож байгаа.

Жишиг үнийн асуудал дээр тайлбар хэлье. Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуульд заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар хяналт шалгалтыг хийхдээ татвар төлөгчийн татварт ногдох орлогыг тодорхойлохдоо шууд тодорхойлох эсхүл шууд бусаар буюу жишиг үнийн аргаар тодорхойлох гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Манайхыг шууд бус аргаар тодорхойлох боломжгүй гэж үзвэл Татварын ерөнхий хуульд заасны дагуу жишиг үнийн аргаар тодорхойлсон байх гэж бид нар ойлгож байгаа. Гэхдээ акт дээр тус заалт, энэ хуулийн заалтыг хэрэглэсэн тухай ямар нэг үг, үсэг байдаггүй. Жишиг үнийн аргыг хэрэглэх гэж байгаа бол татварын ногдлын жишиг үнийн аргаар тодорхойлох журмын дагуу заасан бүх ажиллагаануудыг хийх ёстой. Татварын байцаагч хавтаст хэрэгт цугласан баримтаас энэ журамд заасан ямар ч ажиллагааг хийгээгүй байна гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Гуравдугаарт, манай өмгөөлөгчийн асуусан Татварын ерөнхий хуульд зааснаар та нар татварын тайланг хянан баталгаажуулах үүргээ яагаад хэрэгжүүлээгүй юм гэж асуухад хуучин хууль дээр тийм үүрэг байгаагүй гээд байна 2008 оны Татварын тухай хуулийн 46-д заасан байгаа юм. Татварын албанд татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушааж татвараа төлж байгаа эсэхэд хяналт тавина. Тэгээд татварын алба, татварын улсын байцаагч тайлан хүлээн авахдаа дор дурдсан үзүүлэлтийг хянаж шалгана. Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна гэх зэргээр татварын тайланг хянаж баталгаажуулах, шалгах зөрчил илэрвэл тухайн татвар төлөгчид мэдэгдэж, зөрчлийг арилгуулах үүргийг л хуульчлаад өгчихсөн байхад илтэд хууль дээр тийм зүйл байхгүй гэж хариулж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Татварын алба “Б” компанийн 2018 оны 2,3,7,8 дугаар сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хүлээн авсан, мэдээллийн зөрүүтэй байна гэж уг тайланг буцаагаагүй, шаардлага тавиагүй. Үүнээс “Б” компани тайлангаа үнэн зөв, хуулийн хугацаандаа тайлагнасан гэдэг нь хангалттай нотлогдоно. Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д татварын алба үйл ажиллагаандаа мөрдлөг болох татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх гэсэн ийм зарчмыг хуульчилсан байгаа. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв тайлагнан төлж байгаа эсэхэд хяналт тавина гэж үүрэгжүүлсэн ийм заалтыг хуульчилсан байгаа. Хариуцагч хуулийн хугацаанд үүргээ хэрхэн хэрэгжүүлж байсан, үнэн зөв тайлангаа гаргаж байсан, хуулийн хугацаанд тавьж байсан эсэх дээр татварын алба хуульд зааснаар тус үүргээ хэрэгжүүлээгүй байна гэдгийг өмгөөлөгч М.Ганбаатар дурдлаа. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д татварын алба тайланг хянаж, мэдээллийн зөрүүг илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ гэсэн зохицуулалт байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй 4 жилийн дараа ийм асуудал гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, дараагийн улирлын эхний сарын 20-ны дотор тайлагнана гэсэн  зохицуулалт байгаа. Үүнд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа энд яригдах байх гэж үзэж байна. Үүнээс үзэхэд “Билэгтбаялаг” компани хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв тайлагнаж байсан. Энэ нь дахин яаж нотлогдох гэхээр хавтаст хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын дүгнэлт хүргүүлэх тухай 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 06/2864 дугаартай албан бичгээр борлуулалтыг гэрээний үнийн дүнгээр тооцуулъя гэдэг ийм албан бичигт “Билэгтбаялаг” компанийн нэрийг дурдсан байгаа. Тэгээд тус албан бичигт гэрээний үнийн дүнгээр тооцуулахгүй байгаа хавсралтад дурдаагүй аж ахуйн нэгжүүдийн тайланг зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжаар буюу өөрөөр хэлбэл жишиг үнээр тооцон авахыг анхааруулж байна гэдэг татвар төлөгчийн харилцааны газрын даргын албан бичгээр дурдсан нь хангалттай нотлогдож байгаа. Гэрээний үнийн дүнгээр тооцуулъя гэдэг хүсэлтээ илгээж байсан, татвараа хугацаандаа төлж байсан. Үнэн зөв төлж байсан гэдгийг үүгээр хангалттай харуулж байна гэж үзэж байна” гэв.

            11. Хариуцагч татварын улсын байцаагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:             “...Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-21220000049 дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчилд тодорхойлсон 1,4 дэх хэсэг, мөн актын 2018, 2020, 2021 оны АМНАТ-ын төлбөрийн ногдуулалт төлөлтийн тооцоог тодорхойлсон хавсралтыг хүчингүйд тооцуулж, уг актын Тогтоох хэсэгт ногдуулсан 2,142,942,784.00 төгрөгийн төлбөрөөс 1,302,000,216.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. “Б” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гаргасан үндэслэлтэй танилцлаа.

            11.1. “Б” ХХК-ийн 2018 оны 2,3,7,8 дугаар саруудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон үнэлгээг зах зээлийн жишиг үнээр тооцож төлбөр ногдуулсан тухайд. Тус ХХК нь 2018 оны 2, 3 дугаар сард гэрээний үнээр төлбөр тооцуулахаар Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялагын хэлтэст холбогдох материал, хавсралт, хүсэлтийг хугацаандаа ирүүлээгүй нь Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 хавсралтын 5.1-д заасныг зөрчсөн нь доорх баримтаар нотлогдсон.

11.1.1. Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06/975 дугаар албан бичгийн хавсралт Эрдэс баялагийн хэлтсийн “Танилцуулга”-д “Б” ХХК нь материалаа ирүүлээгүй буюу хүсэлт гаргаагүй тул 2018 оны 2 сарын тайланг жишиг үнээр тооцож хүлээн авах.

11.1.2. Татварын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/1316 дугаар албан бичгийн хавсралт Эрдэс баялагийн хэлтсийн “Танилцуулга”-д “Б” ХХК нь материалаа ирүүлээгүй буюу хүсэлт гаргаагүй тул 2018 оны 3 сарын тайланг жишиг үнээр тооцож хүлээн авах.

11.2. Тус хуулийн этгээд 2018 оны 7, 8 дугаар сард гэрээний үнээр төлбөр тооцуулахаар Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялагийн хэлтэст холбогдох материал, хавсралт, хүсэлтийг ирүүлсэн боловч холбогдох аргачлалаар тооцоолсон үнэлгээ нь гэрээний үнээр тооцоолох боломжгүй байсан. Энэ нь Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.7. Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлогдсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортлож байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлох үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-т заасны дагуу тооцногэсэн заалтыг зөрчсөн нь доорх баримтаар нотлогдсон.

11.2.1. Татварын ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06/2864 дугаар албан бичгийн хавсралт Эрдэс баялагийн хэлтсийн “Танилцуулга”-д  “Б” ХХК-ийн экспортолсон боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрсний борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцон тайланг хүлээн авах.

11.2.2. Татварын ерөнхий газрын  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06/3248 дугаар албан бичгийн хавсралт Эрдэс баялагийн хэлтсийн “Танилцуулга”-д “Б” ХХК-ийн экспортолсон боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрсний борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцон тайланг хүлээн авах гэсэн байна.

            11.3. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2018 онд 270,566.83 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй, нүүрсийг БНХАУ-д экспортлохдоо 2018 онд 5,902,576,474.25 төгрөгийн үнэлгээнээс тооцох ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг дутуу тооцсон, ногдуулж төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн төлбөрийг улсын төсөвт төлнө, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримлан, 47.3.2. энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү гэж заасны дагуу 295,128,823.71 төгрөгийн нөхөн татвар, 88,538,647.11 төгрөгийн торгууль, 47,220,612.00 төгрөгийн алданги, нийт 430,888,083.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

            “Б” ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2018 онд 270,566.83 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй, нүүрсийг БНХАУ-д экспортлохдоо 5,902,576,474.25 төгрөгийн үнэлгээнээс тооцох ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулж төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.4. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна, 47.5. Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно, боловсруулаагүй нүүрсний үнийн түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж тооцох хувь гэж заасны дагуу 584,807,113.00 төгрөгийн нөхөн татвар, 175,442,133.90 төгрөгийн торгууль, 93,569,138.00 төгрөгийн алданги, нийт 853,818,385.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

            11.4. Дүгнэвэл, татвар төлөгч ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг 2018 онд төлөхөөр огт тайлагнаагүй, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5.1-д заасан хугацаанд ирүүлэх заалтын дагуу холбогдох материалаа татварын албанд ирүүлээгүй, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлогдсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортлож байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлогдох үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-т заасны дагуу тооцно” гэсэн заалтын дагуу гэрээн дээр заасан хувь хэмжээнээс илүү зөрүүтэй байсан.

            11.5.Б” ХХК-ийн 2020 онд 954,876,046.00 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс үндсэн төлбөр болон нэмэлт төлбөр ногдуулсан 35,142,853.00 төгрөгийн нөхөн татвар, 10,542,856.00 төгрөгийн торгууль, 5,655,855.99 төгрөгийн алданги, нийт 51,341,564.00 төгрөг, 2021 онд 1,402,197,442.00 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс үндсэн төлбөр болон нэмэлт төлбөр ногдуулсан 167,635,102.00 төгрөгийн нөхөн татвар, 50,290,531.00 төгрөгийн торгууль, 14,884,945.00 төгрөгийн алданги, нийт 232,810,577.00 төгрөгийг хүчингүй болгох тухайд. Тус ХХК нь 2020-2021 онд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны A/300 дугаар тушаалын хавсралтад заасан барааны БТКУС код 2701-12-13-нд “Коксжих чанаргүй нүүрс” эрсдлийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-тай тэнцүү эсвэл их байх гэсэн заалтын дагуу 5000-аас дээш ккал-ийг чийгтэй жинг 5000 ккал-аас багаар тооцож тайлагнасан байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмж ногдуулсан болно.

            11.6. Гаалийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Монгол Улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, төсвийн орлогын бүрдүүлэлт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор гаалийн байгууллага статистикийн мэдээлэл гаргана”, 13.12-д “Энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиаллын код, нэр төрлөөр гаргана”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Гаалийн байгууллага дараах төрлийн статистикийн мэдээллийг эрхлэн гаргана”, 14.1.1. гадаад худалдааны барааны, 14.2-д “Энэ хуулийн 14.1.1-д заасан мэдээллийг олон улсын статистикийн аргачлалын дагуу гаргана”, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны A/300  дугаар тушаалаар “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ыг баталсан байна.

            Уг жагсаалтын 27-р бүлэг “Эрдэс түлш, нефть болон тэдгээрийн нэрэлтээс гаргасан бүтээгдэхүүн, битумын эрдэс, эрдэс лав”-ийн “Чулуун нүүрс...болон эдгээртэй төстэй хатуу түлш” зүйлийн 2701-12-13 үндсэн кодод Коксжих чанаргүй нүүрсийг “эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-тай тэнцүү эсвэл түүнээс их байх” гэж тодорхойлсон байна.

            Тус компанийн 2020 онд 5998-7230 ккал/кг тооцсон илчлэгтэй 30,395.99 тн, 2021 онд 6306-7434 ккал/кг тооцсон илчлэгтэй 63,804.69 тн 2701-12-13 кодтой коксжих чанаргүй, нүүрсийг экспортолсон нь Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн гаалийн экспортын мэдээ, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт зэргээр нотлогдох ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг 5000 ккал/кг-аас дээш илчлэгтэй коксжих чанаргүй, нүүрсний зах зээлийн үнийг баримталж тооцсон нь үндэслэлтэй байна” гэжээ.

            12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгчийн зүгээс тооцооллын хувьд зөрүүгүй гэдэг тайлбар гаргаж хэлж байна. Тооцооллын хувьд зөрүүгүй учраас бусад шаардлагууд дээр нь тайлбар гаргая. “Билэгтбаялаг” ХХК нь эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч компани юм. “Билэгтбаялаг” компанийн татвар ногдуулалт төлөлтийн байдал, татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 4 жилийн хугацааны дотор хийж гүйцэтгэсэн. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд бол хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан зүйл байхгүй, хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа. Татвар төлөгч хуучин 2008 оны Татварын ерөнхий хууль, болон 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, хуучин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу татвар ногдох зүйлээ үнэн зөв тодорхойлон тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээдэг. Тус үүргээ биелүүлж байгаа эсэхийг хэн шалгадаг гэхээр татварын алба татварын хяналт шалгалтаар шалгадаг. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу үнэн зөв тайлангаа гаргасан уу, үгүй юу гэдгийг татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу дөрвөн жилийн дотор татварын алба хянан шалгадаг. Тэгэхээр татварын тайлан, татвар төлөгчийн тайлагнаж байгаа татварын тайлан шууд зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл, татварын алба заавал хянан шалгадаг гэсэн ойлголтыг Татварын ерөнхий хуулиар зохицуулж өгсөн. Татвар төлөгчийн тайланг хүлээж аваад баталгаажуулчихсан байгаа нь таны төлөх ёстой татвар туйлын зөв гэдгийг нь баталгаажуулсан гэсэн үг биш. Тэгэхээр энэ нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар заавал хянан шалгалт хийгдэж байж зөв, бурууг нь тодорхойлж өгдөг байгаа.

12.1. 2018 оны тухайд 2,3,7,8 дугаар сарын борлуулалттай холбоотой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн асуудал дээр маргаан үүсгэсэн. 2018 оны 2, 3 дугаар сар дээр гэрээний үнээр тооцуулахаар татварын албанд ирүүлсэн материал байхгүй болох нь шүүхийн татварын албаны архивын баримт болон бичиг хэргийн баримтад хийсэн үзлэгээр тогтоогдсон. Тийм учраас 2, 3 дугаар сар дээр татварын албанд гэрээний үнээр буюу борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцуулах талаар материал ирүүлж байгаагүй нь өөрөө татварын алба, татварын улсын байцаагчийн актыг буруутгах үндэслэл болохгүй. Түүнчлэн 7, 8 дугаар сарын тухайд тухайн үед Том татвар төлөгчийн газартай харьцдаггүй байсан. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн татварын хэлтэст харьяалагддаг байсан. Дорноговь аймгийн Татварын хэлтсээс 2018 оны 7, 8 дугаар сарын татварын тайланг хүлээж авсан байдаг. Түрүүний миний хэлдгээр хэдийгээр хүлээн авсан байгаа нь туйлын зөв, төлөх ёстой гэдэг нь Татварын хуулийн дагуу зөв гэдгийг тодорхойлчихсон үг биш. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар бид нар татварын хяналт шалгалтын хугацаандаа хяналт шалгалт хийдэг. Тухайн хяналт шалгалтаар 7, 8 дугаар сар дээр татвар ногдох орлого буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үнэлгээг бууруулсан гэдэг үндэслэл тогтоогдсон. Маргаан таслах зөвлөлөөс “Билэгтбаялаг” компанийн гомдлын дагуу маргааныг хянан хэлэлцээд 7, 8 дугаар сар дээр хэдийгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бууруулсан байх боловч гэрээний үнэлгээгээр борлуулалтын үнэлгээг авсан эсэхийг татвар төлөгчид мэдэгдээгүй нь татварын албаны үйл ажиллагаатай хамааралтай байна гэж үзээд яг энэ хэсэг дээрх татварын хариуцлагыг нь хасах буюу бууруулж шийдвэрлэсэн. Нөхөн ногдуулалтын актаас татварын хариуцлага буюу торгууль, алдангийг бууруулж шийдвэрлэсэн. Харин уг татвар төлөгч нь төлөх ёстой татварыг төлүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан.

12.2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч асуудал ярьж байна 220 дугаар тогтоолыг буцааж хэрэглэж манай эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг асуудлыг яриад байна. Бид нар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу гэрээнийхээ үнэлгээгээр тооцох ёстой байсан гэдэг энэ асуудлыг ярьж байна, энэ нь буруу. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг буюу төлбөр ногдуулах, төлөхтэй холбоотой асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар зохицуулж өгсөн. Татвар төлөгч экспортод бүтээгдэхүүн гаргасан байвал Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д  “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж заасны дагуу борлуулалтын үнэлгээгээ олон улсын жишиг үнээр тооцож татварын ногдлоо тодорхойлохоор 47.2.1-д зааснаар экспортод бүтээгдэхүүн гаргасан бол хуульчилж өгсөн. Хэдийгээр хуульчилсан боловч Засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газрын тогтоолуудаар борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох, хувь  хэмжээг нь хэрхэн тооцох вэ гэдгийг тухайн цаг хугацаандаа журамлаж ирсэн. Өөрөөр хэлбэл, зохицуулалтуудаас харахаар 220 дугаар тогтоолыг шууд хэлэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тогтоол байсан. Хуулиас үзэхээр шууд экспортод бүтээгдэхүүн гаргасан жишиг үнийг хэрэглэ гэчхээд байгаа юм. Тэгэнгүүт Засгийн газар 220 дугаар тогтоолыг 2014 онд гаргаад, тус 220 дугаар тогтоолын нэг дэх хэсэг дээр борлуулалтын үнэлгээг ерөнхийдөө жишиг үнээр тооцно. Гэхдээ татварын албанд татвар төлөгч нь холбогдох борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцуулахаар, хэлцлийн үнээр тодорхойлуулахаар материал өгсөн тохиолдолд татварын алба, гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалыг нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалын 2.7 дахь хэсэгт заасны дагуу харьцуулалтыг хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл материал өгсөн бол борлуулалтын үнэлгээг татвар төлөгчийн тодорхойлсон борлуулсан үнээр авна гэсэн зүйл биш. Түүнчлэн нэг боомтоор гарч байгаа ижил төрлийн, бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийг харьцуулаад тэр харьцуулалт нь 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалыг нөөц ашигласны төлбөр ноогдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалын 2.1 буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны дагуу жишиг үнээр тооцох нь зүйтэй гэж тодорхойлж өгсөн.

Тэгэхээр 220 дугаар тогтоол татвар төлөгчид уг нь ашигтай зохицуулалт байгаад байгаа. Хуулиараа экспортод бүтээгдэхүүн гаргасан бол шууд жишгээр тооцохоор журамласан байсан. 7, 8 дугаар сарын тухайд Маргаан таслах зөвлөлөөс нэмэлтээр буюу татвар төлөгчөөс гаргах, торгууль, алдангийн дүнг бууруулсан нь өөрөөр хэлбэл төлөх ёстой татварыг төлүүлэх, өөрийнх нь үүрэгт нь халдаагүй, энэ асуудлаар Маргаан таслах зөвлөлөөс ерөнхийд нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлээд шийдвэр гаргачихсан байсан.

12.3. Сүүлд хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэсэн байна гэдэг. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д зааснаар давхардуулан ногдуулахгүй гэдэг мөн адил татвар төлөгчид ашигтай зохицуулалт. Бид ерөнхийдөө тухайн зохицуулалтуудыг харахаар юу байсан гэхээр эрх зүйн зохицуулалтыг борлуулж байгаа бүтээгдэхүүн дээр нэг төрлийн бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулах гэдэг юм уу, олборлоод дотооддоо борлуулаад дараа нь экспортлох ч гэдэг юм уу процесс ажиллагаанаас хамаараад давхардуулан ногдуулахгүй байх хуулийн зохицуулалтуудыг Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж өгсөн. Нэмэлт хувь байсан өмнөх хууль дээр ч байсан шинэчилсэн хууль дээр ч байгаа. Тэгэхээр нэмэлт хувь төлөх хуулийн зохицуулалт байхгүй байхад шинээр гаргаад ирлээ гэдэг ийм зүйл байхгүй. Өмнө нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт 2019 оны 3 дугаар сарын 26-нд орсон. Үүнээс өмнө ч гэсэн нэмэлт төлбөр тооцдог заалтууд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дах хэсэг дээр байсан. Тэгэхээр шинээр гарч ирсэн, үүрэг болгосон заалт биш.

12.4. Татварын албаны танилцуулга гэдэг асуудлыг яриад байна. Тэр танилцуулга татварын хяналт шалгалтын актыг үгүйсгэх хэр хэмжээнд үнэлэх Татварын албаны шийдвэр биш. Яагаад гэхээр татварын улсын байцаагч тайлангаа үнэн зөв гаргаж байгаа эсэхэд хяналт шалгалтаар л баталгаажуулдаг, тогтоодог, хариуцлага тооцдог ийм хуулийн зохицуулалт Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр бид нар тус танилцуулгыг хэдийгээр борлуулалтын үнэлгээг нь гэрээгээр ав, жишиг үнээр ав гээд танилцуулга гаргаж байгаа ч гэсэн томилолт авсан байцаагч нь эрх үүргийнхээ хэмжээнд бүх татварын албаны гаргаж байгаа шийдвэрүүдийг ч гэсэн хянан шалгадаг байгаа. Яагаад гэвэл, хуулийн хэрэгжилтийг хангуулах, татвар төлөгчийн төлбөл зохих татварын үнэн зөв байдлыг хамгийн эцсийн байдлаар хэн тогтоогдог гэхээр татварын хяналт шалгалт хийж байгаа байцаагч нар л тогтоодог. Татварын албанд танилцуулга гаргах эрх байсан юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдана.

12.5. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/136 гэдэг тушаалаар татварын алба нүүрс, төмрийн хүдэр дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа борлуулалтын үнэлгээг нь жишиг үнээр авах юм уу, хэлцлийн үнээр авах юм уу гэдгийг түүнчлэн яаж авах юм гэдгийг заавраар бид нар дотооддоо үйл ажиллагааг нь зохицуулж өгсөн. Тэгэхээр тус заавар дээр Эрдэс баялгийн хэлтэс лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд борлуулалтын үнэлгээгээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны дагуу жишиг үнээр тооцно, гэхдээ энэ журмын дагуу хэлцлийн үнээр тооцуулах тохиолдолд ямар, ямар баримтыг бүрдүүлээд ямар шийдвэр гаргах вэ гэдгийг тус заавраар зохицуулж өгсөн. Энэ зааврын дагуу Эрдэс баялгийн хэлтэс энэ компанийн ирүүлсэн, борлуулалтын үнийг хэлцлийн үнээр тооцуулах материал дээр дүн шинжилгээ хийсэн. Дүн шинжилгээ хийгээд танилцуулга л хүргүүлж байгаа танилцуулгаар бүх юмыг шийдээд байгаа юм биш. Бид нар хянан шалгаж, нөхөн ногдуулалтын актаар эцэслэсэн шийдвэр гаргасан. Тийм учраас энэ танилцуулгатай холбоотойгоор л ямар нэгэн эрх зүйн үр дагавар гарахгүй. Танилцуулгыг үндэслээд танилцуулгаар нэхэмжлэгч компанийн эцсийн борлуулалтын үнэлгээг яаж авахыг тооцоод шийдвэр гаргачихсан биш. Байцаагч нар үүнийг хянан шалгаад эцсийн шийдвэрээ хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актаар гаргасан. Эцэст нь хэлэхэд 220 гэдэг тогтоол таны өөрийн сонголт, уг тогтоолын дагуу борлуулалтын үнэлгээгээр хэлцлийн үнээр тооцуулах уу, аль эсхүл экспортод бүтээгдэхүүн гаргасан жижиг үнээрээ тооцуулах уу гэдэг нь татвар төлөгчийн өөрийнх нь эрхийн асуудал болчхож байгаа. Тухайн эрхээ эдлээд материалуудаа ирүүлсний дараа татварын алба хуульд нийцүүлэн шалгаад, борлуулалтын үнэлгээ нь хэлцлийн үнээр байх юм байна, эсхүл жишиг үнээр байх юм байна гэдгийг харьяалах татварын албад тухайн материалуудыг үндэслэж тооцооллуудыг яаж авах юм гэдгийг ингэж үзлээ гэдэг танилцуулгаа л хүргүүлсэн гэсэн үг. Тиймээс 220 дугаар тогтоолоор бид нар акт тавиад үүрэг хүлээлгээд байгаа асуудал биш. Харин таны төлөвлөлттэй татварыг бууруулах журмыг үндсэндээ бууруулж байгаа гэдэг нь хэлцлийн үнээр авна гэсэн үг тэгэхээр бууруулж байгаа энэ журмыг хэрэглэхэд тавигдах нөхцөлүүд нь хангагдсан байна уу, үгүй юү гэдгийг шалгасан.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь улсын бүртгэлийн 9019085092 дугаар гэрчилгээтэй, 5294088 дугаар регистртэй, 2009 оны 03 дугаар сарын 29ий өдөр байгуулагдсан, хоёр үүсгэн байгуулагчтай, 615,250,000.00 төгрөгийн дүрмийн сантай, компанийн хувьцааг 5209552 регистрийн дугаартай МУ-ын хуулийн этгээд болох “Эф Эм Ай” ХХК 60 хувийг, Бритиш Виржин Айландад үүсгэн байгуулагдсан “INGENIOUS VALUE LIMITED” компани 40 хувийг эзэмшдэг, гадаад худалдаа, ашигт малтмалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, гадаадын хөрөнгө оруулалттай, хязгаарлагдмал хариуцлагатай компани. Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далан нэртэй талбайд ашигт малтмал ашиглах MV-021008 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

3. Том татвар төлөгчийн газартай харилцдаг, нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч /ТТ-15 маягт/ татвар төлөгчөөр Дорноговь аймгийн Татварын хэлтэст 2018 онд 24,974,443,919.75 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 1,248,430,731.15 төгрөгийн, 2019 онд 22,886,634,562.98 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 871,939,430.61 төгрөгийн, Том татвар төлөгчийн газарт 2020 онд 4,933,495,963.07 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 264,861,658.25 төгрөгийн, 2021 онд 22,401,370,860.29 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 1,782,087,762.82 төгрөгийн төлбөр ногдуулж, 2018 онд 166,562,800.00 төгрөг, 2019 онд 1,081,867,931.15 төгрөг, 2020 онд 390,784,000.00 төгрөг, 2021 онд 760,400,000.00 төгрөгийг тус тус төлж төсөвт төвлөрүүлжээ.

4. Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийх тухай 2122501485 дугаар томилолт, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн  хяналт шалгалтыг гүйцэтгэж,

5. Нэхэмжлэгч хуулийн этгээдтэй холбоотой татварын удирдлагын нэгдсэн систем дэх татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд буй уг хуулийн этгээдтэй холбоотой 2018-2020 онд хамаарах гаалийн мэдээ, 93,173,783,898.77 төгрөгийн 1621 ширхэг мэдээлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 57,687,050,040.28 төгрөгийн 3102 ширхэг мэдээлэл, тусгай зөвшөөрлийн нэг ширхэг  мэдээллийг, түүнчлэн 2018 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын 14-нийг дуусталх хугацааны тайлангийн тайлангийн экспортын мэдээлэл нь 5877288 регистрийн дугаартай “Фриендшип ресурсис” ХХК-ийн 3,606,429,257.15 төгрөгийн 128 ширхэг мэдээллийг татвар төлөгч тайлагнаж төлсөнийг татварын хяналт шалгалтад ашиглаж, анхан шатны санхүүгийн баримт, дансны хуулга зэрэг материалтай тулган, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоол, журмын хэрэгжилтийг шалгаснаар,

5.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15-аар/ 2018 онд 270,566.83 тн, 2019 оны 01 дүгээр улиралд 25,545.14 тн, нийт 296,111.97 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй чулуун нүүрсийг БНХАУ-д экспортлохдоо 2018 онд 5,902,576,474.25 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр улиралд 216,431,681.81 төгрөгийн, нийт 6,119,008,156.06 төгрөгийн үнэлгээнээс тооцох ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,

5.2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 99,623.73 тн, 2020 онд 30,395.99 тн, 2021 онд 63,804.69 тн нийт 193,824.41 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй, чулуун нүүрсийг БНХАУ-д экспортлохдоо 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 1,136,266,329.51 төгрөгийн, 2020 онд 954,876,046.60 төгрөгийн, 2021 онд 1,402,197,442.60 төгрөгийн, нийт 3,493,339,818.71 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулаагүй,

5.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2018 онд 270,566.83 тн, 2019 оны 01 дүгээр улиралд 25,545.14 тн нийт 296,111.97 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй, чулуун нүүрсийг БНХАУ-д экспортлохдоо 2018 онд 5,902,576,474.25 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр улиралд 216,431,681.81 төгрөгийн, нийт 6,119,008,156.06 төгрөгийн үнэлгээнээс тооцох ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,

5.4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 99,824.41 тн, 2020 онд 30,395.99 тн, 2021 онд 63,804.69 тн нийт 193,824.41 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй, чулуун нүүрсийг БНХАУ-д экспортлохдоо 2019 оны 2,3,4 дүгээр улиралд 1,136,266,329.51 төгрөгийн, 2020 онд 954,876,046.60 төгрөгийн, 2021 онд 1,402,197,44.60 төгрөгийн, нийт 3,493,339,818.71 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг дутуу ногдуулсан, мөн ногдуулаагүй,

5.5. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд (ТТ-15 маягт) 2021 онд 1,257,475,464.55 төгрөгийн дотоодын зах зээлд коксжих чанаргүй, боловсруулаагүй, чулуун нүүрс борлуулсанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

5.6. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд (ТТ-15 маягт) ногдуулсан 2019 онд 296,064,132.68 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй гэж тус тус үзсэнээр,

6. Нэхэмжлэгчийг нийтдээ 20,778,235,546.77 төгрөгийн татварын зөрчил гаргасан гэж үзэж, хариуцагчаас 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1. “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1. “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 74 дүгээр зүйлийн 74.1. “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 82 дугаар зүйлийн 82.1.1. “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж заасныг үндэслэн 1,474,316,927 төгрөгийн нөхөн татвар, 443,923,428 төгрөгийн торгууль, 224,702,429  төгрөгийн алданги нийтдээ 2,142,942,784 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт үйлджээ.

7. Нөхөн ногдуулалтын акт дахь нийт зөрчлийн 20,778,235,546.77 төгрөгийн үнийн дүнгээс тооцсон нөхөн татвар, торгууль, алдангийн 2,142,942,784 төгрөгийн төлүүлэх төлбөрөөс “... 2018 оны 2,3,7,8 дугаар сар, 2020, 2021 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль, алдангид ногдуулсан 1,612,484,960 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, уг актад өөрчлөлт оруулах” гэж анх томьёолж байсан нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тогтоох хэсэгт ногдуулсан 2,142,942,784 төгрөгийн төлбөрөөс 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” хэмээн багасгаж өөрчлөн, төлүүлэх төлбөрийн үндэслэлгүй гэж үзэж буй мөнгөн дүнг багасгасан байдаг ба үүнийг нэхэмжлэгчийн үзсэнээр задалбал, 2018 оны 2,3,7,8 дугаар сард хамаарах экспортын борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр бус жишиг үнээр тооцсонтой холбоотойгоор 879,935,937.0 төгрөгийн нөхөн татвар, 103,865,745.0 төгрөгийн торгууль, 34,046,393.0 төгрөгийн алданги, нийт 1,017,848,075.0 төгрөгийг, 2020 онд хамаарах нүүрсний илчлэгийг зөв тооцоолоогүй, зөрүү үүсгэсэнтэй холбоотойгоор 35,142,853.0 төгрөгийн нөхөн татвар, 10,542,856.0 төгрөгийн торгууль, 5,655,855.0 төгрөгийн алданги, нийт 51,341,564.0 төгрөгийг, 2021 онд хамаарах тооцооллын алдаа болон нүүрсний илчлэгийг зөв тооцоолоогүй, зөрүү үүсгэсэнтэй холбоотойгоор 167,635,102.0 төгрөгийн нөхөн татвар, 50,290,531.0 төгрөгийн торгууль, 14,884,945.0 төгрөгийн алданги, нийт 232,810,577.0 төгрөгийг нэгтгэл /1,017,848,075.0+ 51,341,564.0+ 232,810,577.0 =1,302,000,216.0/ -ээр гаргасан бол,

8. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2018 оны 2,3,7,8 дугаар сард экспортолсон нүүрсийг, гаалийн мэдүүлгийн дугаараар баталгаажсан огноогоор дэс дараалан 1-443 хүртэл дугаарлан гаргаж, түүнчлэн үндсэн болон нэмэлт хувийг нь тооцож нийт АМНАТ-г татвар төлөгчийн тайлагнаснаар болон тайлагнавал зохих байдлаар, хувь хэмжээгээр гаргаж, түүнчлэн татварын хяналт шалгалтын зөрүүг хүснэгтээр тооцоолон гаргаж нотлох баримтаар гаргаж, тодруулбал, дээрх хугацаанд хамаатуулж, татвар төлөгч /нэхэмжлэгч/-ийн тайлагнаснаар АМНАТ тооцох борлуулалтын нийт үнэлгээ 8,367,786,512.76 төгрөг, үндсэн АМНАТ 418,389,325.64 төгрөг, нийт АМНАТ 418,389,325.64 төгрөг бол, мөн хугацаанд татварын албанд тайлагнавал зохихоор АМНАТ тооцох борлуулалтын нийт үнэлгээ 17,468,120,045.49 төгрөг, үндсэн АМНАТ 713,518,149.35 төгрөг, нэмэлт АМНАТ 463,133,472.99 төгрөг, нийт АМНАТ 1,176,651,622.33 төгрөг байгаа болохыг тооцон гаргаж ирүүлснийг тэмдэглэж байна.

9. “Б ХХК нь 2018 оны 02 дугаар сард 10,886.1 тн, 03 дугаар сард 21,625.9 тн, 07 дугаар сард 24,625.1 тн, 08 дугаар сард 33,024.47 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг БНХАУ экспортолж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15-аар/-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох борлуулалтын үнэлгээг 02 дугаар сард 39.73-38.34 ам.доллар, 08 сард 34.28-37.68 ам долларын хэлцлийн нэгжийн үнээр тооцон, төлбөр ногдуулсан байдаг.

10. Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 47 дугаар зүйлийн 47.6-д “энэ хуулийн ... заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална” гэж заасны дагуу  Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын  хоёрдугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал” баталсан ба уг аргачлалын 2 дугаар зүйлийн 2.2. “Аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нодуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнийг үндэслэн тооцуулах тохиолдолд энэ аргачлалд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, энэ аргачлалд заасан мэдээ, мэдээллийн хамт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайланд хавсарган харьяалах татварын албанд хүргүүлнэ”, 2.5. “Аж ахуйн нэгж нь энэхүү аргачлалын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нүүрс борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалтын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол татварын алба уг аж ахуйн нэгжийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна”, 5 дугаар зүйлийн 5.1. “Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах доорх мэдээллийг 1 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу гаргасан мэдээллийн хамт дараа сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд ирүүлнэ” гэж заасныг,  Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/136 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээнд хяналт тавих заавар”-ын 3.3-д “Эрдэс баялгийн татварын асуудал хариуцсан нэгж ... татвар төлөгчийн борлуулалтын гэрээ болон холбогдох бусад мэдээллийг ... аргачлалын 3 дугаар зүйлд заасан гэрээнд тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан эсэх, мөн аргачлалын 5 дугаар зүйлд заасан холбогдох мэдээ, тайлбарыг бүрэн ирүүлсэн эсэхийг нягтлан аргачлалын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр эсхүл жишиг үнээр тооцох асуудлыг судлан танилцуулга, дүгнэлт гаргана” гэж заасныг тус тус татварын алба хэрэгжүүлж, дээрх 220 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан аргачлалын 5.1-д заасан мэдээллийг татвар төлөгчдөөс хүлээн авч, Эрдэс баялгийн татварын асуудал хариуцсан нэгжийн боловсруулсан мэдээлэлд үндэслэн тайланг хүлээн авч, баталгаажуулахаар байна.

11. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчаас, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 2,3 дугаар сард экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнээр тооцуулахаар аргачлалын 5.1-д заасан мэдээллийг ирүүлээгүй буюу хүсэлт гаргаагүй гэж олон улсын зах зээлийн үнэлгээг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан ба нэхэмжлэгчээс “2018 оны 2,3 дугаар сарын экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнээр тооцуулах талаар холбогдох мэдээллийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А18/17 дугаар албан бичгээр Улсын төсвийн орлого хяналтын газарт хүргүүлсэн гэж маргасныг шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/9221 дугаар албан бичгээр урьдчилан Татварын ерөнхий газрын архивын байранд бичиг баримтын үзлэг хийхээр хандсанаар, уг үзлэгийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг байлцуулан явуулж, маргаан бүхий бичиг баримтыг нэг бүрчлэн шүүж шалгахад нэхэмжлэгч хуулийн этгээдээс хандсан албан бичиг бүртгэгдээгүй, ирүүлээгүй байсан нь тогтоогдсон.

12. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/136 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээнд хяналт тавих заавар”-ын 3.3-д заасны дагуу Эрдэс баялгийн татварын асуудал хариуцсан нэгжийн боловсруулсан “экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр эсхүл жишиг үнээр тооцох тухай” танилцуулга, дүгнэлтэд нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2018 оны 2,3 дугаар сард экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнээр тооцуулахаар холбогдох мэдээллийг ирүүлээгүй болохыг тогтоож, жишиг үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.

13. Дээрхээс үзвэл, хариуцагч татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 2,3 дугаар сард экспортолсон нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоохдоо жишиг үнийг баримтлан ногдуулсан нь Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3.2. “Энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү” гэж заасныг зөв хэрэгжүүлсэн, уг заалтуудыг зөрчөөгүй, маргаан бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлтэй ногдуулсан байна.

14. Нөгөө талаар Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон ашигт малтмал ашиглах MV-021008 дугаар тусгай зөвшөөрөл бүхий өөрийн эзэмшлийн талбайгаас 2018 оноос эхлэн нэхэмжлэгч “Билэгтбаялаг ХХК нь нүүрс олборлон борлуулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж төлж байсан, үүгээрээ АМНАТ төлөгч мөн болохыг дурдах нь зүйтэй.

15. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2018 оны 7,8 дугаар сард экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнээр тооцуулахаар Улсын төсвийн орлого, хяналтын газар /хуучин нэрээр/-ын Эрдэс баялгийн хэлтэст холбогдох материал, хүсэлтээ хүргүүлснийг “хуулийн этгээдийн тооцоолсон үнэлгээ нь гэрээний үнээр тооцоолох боломжгүй” гээд энэ нь Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Аргачлал"-ын 2 дугаар зүйлийн 2.7. Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлогдсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортлож байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлох үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-т заасны дагуу тооцно гэж заасныг зөрчсөн гэж үзэж, татвар ногдох борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан хариуцагчийн хэрэгүүлсэн захиргааны үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

16. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнээр тооцуулахаар холбогдох материал, хүсэлтээ хүргүүлснийг өөртэй нь ижил нөхцөлтэй бусад татвар төлөгчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах боруулалтын үнэлгээтэй харьцуулан, Эрдэс баялгийн татварын асуудал хариуцсан нэгжийн гэрээний үнээр эсхүл жишиг үнээр тооцох талаар хийсэн тооцооллоор 2018 оны 7,8 дугаар сард коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс /БТКУС-ийн код 2701.12.13/-ийг Замын-Үүд дэх хилийн боомтоор тухайн 7 дугаар сард 5 аж ауйн нэгж нэг тонныг нь 77,192.77 төгрөгөөр хийсэн байхад, нэхэмжлэгч "Б" ХХК нь нэг тонныг 67,809.90-68,176.44 төгрөгөөр буюу бусад 5 аж ахуйн нэгжийн дундаж үнээс 11,7-12,2 хувиар бага үнээр, маргаж буй тухайн 8 дугаар сард 5 аж ахуйн нэгж нэг тонныг 77,287.63 төгрөгөөр, "Билэгтбаялаг" ХХК нь  нэг тонныг нь 66,535.25-66,894.90 төгрөгөөр буюу бусад 5 аж ахуйн нэгжийн дундаж үнээс 13.4-13.9 хувиар бага үнээр экспортолсон байгааг тогтоож, нэхэмжлэгч хуулийн этгээдийн боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрсний борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцож тайланг нь хүлээн авхаар дүгнэсэн баримтаар нотлогдож байх тул уг жииг үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

17. Харин Эрдэс баялгийн татварын асуудал хариуцсан нэгжээс гаргасан дээрх дүгнэлт танилцуулгын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан хүлээн авах талаар тэр дундаа 2018 оны 7,8 дугаар сард экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцож төлбөр ногдуулахаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх үйл баримт гэрч Б.Ганболдын мэдүүлгээр үгүйсгэгдэх боловч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлийн хувийн мэйл хаягт үзлэг хийсэн баримт бюу шүүх хуралдааны тэмдэглэлээр, мөн түүний тайлбараар нотлогдож, татвар төлөгч буюу нэхэмжлэгчийн тайлагнаснаар татварын алба тайланг хүлээн авсан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн 2018 оны 3,4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг ТТ-15 маягтаар гаргасан тайлангийн мэдээллээр тогтоогдож,

18. Үүний үр дагаварт, Татварын ерөнхий хууль /2008/-ийн 46 дугаар зүйлийн 46.4. “Татварын алба, татварын улсын байцаагч тайланг хүлээн авахдаа дор дурдсан үзүүлэлтүүдийг хянаж, нягтална”, 46.4.2. “татварын тайланд тусгасан тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх”, 46.5. “Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна”, 46.5.1. “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах”, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 76 дугаар зүйлийн 76.1.“Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална”, 76.1.3. “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх”, 76.7. “Татварын албан, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ...татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллах” чиг үүргээ бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж ажиллаагүй харьяа татварын албаны үйл ажиллагааг татвар төлөгчөөс татварын ногдуулалт, төлөлтийн талаарх татварын зөрчлөөр тогтоож, нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2018 оны 7,8 дугаар сард экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээгээ гэрээний үнээр тооцуулах хүсэл зориг нь бусад аж ахуйн нэгжийн гэрээний үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байсан гэдгийг мэдэх боломжгүй байсныг анхаараагүй, харгалзан үзэхгүйгээр нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн нь учир дутагдалтай байна.

19. Тодруулбал, хариуцагч татварын улсын байцаагч нараас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу 2018 оны татварын зөрчилд арга хэмжээ авч нөхөн ногдуулалтын актаар төлбөр тогтоосон гэвэл, дээрх татварын зөрчил үйлдэгдэх 2018 оны 3 дугаар улиралд нэхэмжлэгч /татвар төлөгч/-ийн экспортолсон нүүрсний гэрээний үнэ бусад аж ахуйн нэгжийн үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байгааг харьяа татварын албанаас мэдэгдээгүй, татвар төлөгч /нэхэмжлэгч/ нь гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээгээ тооцож явуулсан тайланг татварын алба тухайн үедээ хүлээн авсан атлаа одоо татварын хяналт шалгалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан татварын зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгах нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.“зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1. “шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасныг хэрэгжүүлээгүй, татварын улсын байцаагчид нь тухайн татварын зөрчилд холбогдогчийн гэм буруу, гарсан татварын зөрчил хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүй, зөрчлийн шинжгүй байхад арга хэмжээ авсан гэж үзэхээр байна.

20. Дээрх /15-19-д заасан/-ийг нэгтгэн дүгнээд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2018 оны 7, 8 дугаар сард дутуу тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны 533,716,785 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 160,115,035.51 төгрөгийн торгууль, 106,743,357 төгрөгийн алданги, нийт 266,858,392.51 төгрөгийн төлбөрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6. "төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах"-аар, ийнхүү шийдвэрлэх нь нэхэмжлэгч талын "өөр ангиллын өндөр чанартай нүүрсний үнийг “Билэгтбаялаг” ХХК-ийн нүүрсний үнэтэй харьцуулан татварт ногдох орлогыг бодит бусаар нэмэгдүүлсэн" гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан үндэслэлээр хангаагүй болохыг дурдаад харин нэхэмжлэлийн шаардлага дахь нийт 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар шаардсанаас 2018 оны төлбөрт хамаарах 1,017,848,075 төгрөгийн төлбөрөөс дээрх торгуулийн 160,115,035.51 төгрөг, алдангийн 106,743,357 төгрөг, нийт 266,858,392.51 төгрөгөөр төлбөрийн хэмжээ багасах нь холбогдох хуулийг хэрэглэж шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан болохоос гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-аар уг төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэл болж байна.

21. Тодруулбал, 2018 оны 7,8 дугаар сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хамаарах зөрчил: 2018-7-01-ээс 30-ны өдөр хүртэлх /жагсаалтаар дугаарласны 142-258-д бичигдсэн/ АМНАТ тооцох үнэлгээний зөрүүнээс тооцсон нийт АМНАТ 255,835,067.34 төгрөг, 2018-8-01-ээс 29-ний өдөр хүртэлх /жагсаалтаар дугаарласны 259-443-д бичигдсэн/ АМНАТ тооцох үнэлгээний зөрүүнээс тооцсон нийт АМНАТ 277,881,717.65 төгрөг буюу 2018 оны 7,8 дугаар сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан 533,716,785 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 160,115,035.51 төгрөгийн торгууль, 106,743,357 төгрөгийн алданги нийт 266,858,392.51 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.

22. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар заахдаа 47.1.“ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулсан ба уг өөрчлөлт нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/1066 дугаарт нийтлэгдсэн бөгөөд хууль хүчин төгөлдөр болох хугацааг нь тодорхой заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3. “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилжээ.

23. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1. “дотоод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр ...худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү”, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан ... банканд худалдсан алтнаас бусад ... төлбөрийн доод хэмжээ нь ... бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү”, 47.4 дэх хэсэг: “тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ...ногдуулна”, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгожээ.

24. Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг баталж, дараах нэмэлт өөрчлөлт оруулахдаа: 47 дугаар зүйлийн 47.1. “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1. “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.1. “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2. “экспортолсон”, “өөрийн хэрэгцээнд ашигласан” гэж заажээ.

25. Түүнчлэн хууль тогтоогчоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан ба мөн хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө”, 1.1. “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 1.2. “Ашигт малтмал экспортолсон этгээд”, 1.3. “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж зааж, энэ хуулийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

26. Ийнхүү дээр дурдсан /22-25/-аар дэлгэрэнгүй бичихийн учир нь, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоол гарсан өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт хүчингүйд тооцогдохоос бус Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтээр болон тогтоол гарснаар батлагдсан хууль тэр чигтээ хүчингүй болохгүй. Тиймээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэн болон нэмэлт төлбөрийн хамт тооцож, улсын төсөвт төлөх зохицуулалттай байна.

27. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцох, тайлагнах, улмаар төсөвт төвлөрүүлэх харилцаа нь дан ганц Татварын хууль тогтоомжоор бус харин ч Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, энэ нь тухайн ашигт малтмалын төрлөөр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр газрын доорх баялагийг олборлохтой холбоотой, үүгээр хязгаарлахгүйгээр тухайн ашигт малтмалыг худалдах, экспортод гаргах эрх хэрэгждэг бол, ашигт малтмалыг Монгол Улсын хилээр гаргах асуудал нь гаалийн тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг байна.

28. Нэхэмжлэгчээс “... 2020-2021 онд экспортолсон нүүрсний жишиг үнэлгээг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр гарсан бодит илчлэг 5859-4979 ккал бүхий нүүрсийг, Сангийн яамнаас экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний сар бүр зарласан олон улсын зах зээлийн үнийн мэдээллийн дагуу тайлагнасан байхад шалгалтаар Q>5000 ккал/кг-ийн нүүрсэнд ногдох зах зээлийн үнийн мэдээллийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж ногдуулсан нь үндэслэлгүй..." гэж маргаж байгаа бол, хариуцагч татварын улсын байцаагчдаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг 5000 ккал/кг-аас дээш илчлэгтэй коксжих чанаргүй, нүүрсний зах зээлийн үнийг баримтлан тооцсон гэдэг.

29. Харин үйл баримтаар, нэхэмжлэгч "Б" ХХК нь 2020 онд 5998-7230 ккал/кг-аар тооцсон илчлэгтэй 30,395.99 тн, 2021 онд 6306-7434 ккал/кг-аар тооцсон илчлэгтэй 63,804.69 тн коксжих чанаргүй, нүүрсийг 2701-12-13 кодтойгоор экспортолсон болох нь Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн гаалийн экспортын мэдээгээр болон Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр тогтоогджээ.

 30. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1. “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, ... дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.2. “экспортолсон”,  47.17. “нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр, төрөл, зөх зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмж тооцно” гэж заасан бол,

30.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6. “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2. “тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан”, 2.4. “Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно”, 2.7. “Ашигт малтмалын бүтээгдэхүүний лабораторийн дүгнэлтэд үндэслэн ашигт малтмалд АМНАТ ногдуулна”, 2.8. “Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно”, 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3, 47.5, 47.17, 47.2.2, 47.3.1, 47.3.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр АМНАТ ногдуулна”, 3.2. “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр, 47.17 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүний нэр төрлийн “эцсийн бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр тус тус тооцож ногдуулна” гэж заажээ.

31. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. "бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, ... зэрэг хөдлөх эдэ хөрөнгө ..."-ийг ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1. “Монгол Улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, төсвийн орлогын бүрдүүлэлт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор гаалийн байгууллагын статистикийн мэдээлэл гаргана”, 13.2. “энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын код, нэр төрлөөр гаргана”, 14 дүгээр зүйлийн 14.1. “Гаалийн байгууллага дараах төрлийн статистикийн мэдээллийг эрхлэн гаргана”, 14.1.1 “гадаад худалдааны барааны”, 14.2. “Энэ хуулийн 14.1.1-д заасан мэдээллийг олон улсын статистикийн болон бусад байгууллагаас гаргасан аргачлалд тулгуурлан боловсруулсан үндэсний аргачлалын дагуу гаргана”, 252 дугаар зүйлийн 252.1. “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 252.2. “магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ”, 252.3. “Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох тухай гаалийн байгууллагын шийдвэрийг өмчийн аль ч хэлбэрийн байгууллага хүлээн авч хэрэгжүүлнэ”, 2681 дүгээр зүйлийн 2681.1.8. “барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах” гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Барааг тодорхойлох, кодлох Уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж тус тус заажээ.

31.1. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Жагсаалтыг шинэчлэн батлах тухай" А/300 дугаар тушаалын хавсралтаар “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү жагсаалтын  27 дугаар бүлэг. “Эрдэс түлш, нефть болон тэдгээрийн нэрэлтээс гарсан бүтээгдэхүүн, битумын эрдэс, эрдэс лав” хэсгийн “чулуун нүүрс...болон эдгээртэй төстэй хатуу түлш” зүйлийн мөр: 2701.12, үндсэн код :13,  Коксжих чанаргүй нүүрсийг “эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-тай тэнцүү эсвэл түүнээс их байх” гэж тодорхойлсон. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/212, А/266, 2020 оны А/114, А/130, 2021 оны А/248 дугаар тушаалаар тус тус нэмэлт, өөрчлөлт орж байсан боловч дээрх бүлэг, хэсэг, зүйлд харгалзах үндсэн код гэсэнд өөрчлөлт ороогүй, харин Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар тушаалаар хүчингүй болсон.

31.2. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” А/226 дугаар тушаалын хавсралтаар “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан ба Захиргааны хэм хэмжээний актын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4514 дүгээрт улсын нэгдсэн санд бүртгэгдсэн. Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.2. “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 2 дугаар зүйлийн 2.3. “мэдүүлсэн бараа нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийн явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг, ур чадвар шаардах тохиолдолд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч гаргана”, 4 дүгээр зүйлийн 4.1. “Гаалийн тухай хуульд заасны дагуу магадлан шинжилгээг гаалийн лаборатори, эсхүл ... гаалийн байгууллагын сонгосон эрх бүхий байгууллага, шинжээч хийнэ” гэж зааснаас гадна уг журмын хавсралт дахь “Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт”-ын 3. Эрдэс бүтээгдэхүүн, хүдэр баяжмал, нүүрс, нефть, нефтийн бүтээгдэхүүн БТКУС-ийн 25-27-р бүлэг. HS код мөр: 27.01. чулуун нүүрс: чулуун нүүрснээс гаргаж авсан брикет, шахмал нүүр болон эдгээртэй төстэй хатуу түлш, Үндсэн код:13. Боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрс: "эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-тай тэнцүү эсвэл түүнээс их байх" гэжээ.

32. Шүүх, 28-д дурдсан үйл баримтын дагуу хариуцагч татварын улсын байцаагчид нь Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтыг зөв хэрэгжүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг 5000 ккал/кг-аас дээш илчлэгтэй коксжих чанаргүй, нүүрсний зах зээлийн үнийг баримтлан тооцсон нь үндэслэлтэй, нэхэмжлэгч талын "2020, 2021 онд экспортолсон нүүрсний АМНАТ-ыг нэмж ногдуулахдаа “Билэгтбаялаг” ХХК-ийн олборлосон нүүрсний илчлэгийг чийгтэй жинд тооцон тодорхойлсон нь үндэслэлгүй ...нүүрсийг бодит илчлэг бус чийгтэй жинд тооцсон илчлэгийн хэмжээгээр тооцон татвар ногдох орлогыг өндөр хэмжээгээр тогтоосон... “Б” ХХК нь 2020, 2021 оны АМНАТ-ыг тайлагнахдаа олборлосон нүүрсийг бодит илчлэгээр тооцсон нь үндэслэлтэй" гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

33. Дээрх хууль болон журмын зохицуулалтыг нэхэмжлэгчийн маргасан үндэслэлийн хүрээнд /22-32-д заасныг/ нэгтгэн дүгнэвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнээс дутуу тооцсон, ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт тайлангаар ногдуулж төлөөгүй, экспортолсон нүүрсэнд ашигт малтмал ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж төлөөгүй зэрэг татварын зөрчил гарсныг илрүүлж, маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.“татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.“татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, ... татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1.“төлбөл зохих татварын дүнг 50 хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж заасныг зөрчөөгүй, захиргааны үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн, түүнчлэн татварын үйл ажиллагаанд баримтлах Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1. “зайлшгүй байх”, 5.1.2. “тодорхой байх” зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулж гарсан, үүгээрээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэхээр байна.

34. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан... нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

35. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2019/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.3, 47.5, Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5, 47.7, 47.16, Зөрчлийн тухай 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нарын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000049 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 20,778,235,546.77 төгрөгийн татварын зөрчилд ногдуулсан 2,142,942,784 төгрөгийн төлбөрөөс болон нэхэмжлэлийн шаардлагаар маргасан 1,302,000,216 төгрөгийн төлбөрийн хэмжээнээс 2018 оны 7,8 дугаар сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан 533,716,785 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 160,115,035.51 төгрөгийн торгууль, 106,743,357 төгрөгийн алданги нийт 266,858,392.51 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгаж, нэхэмжлэлийн үлдэх 1,035,141,823 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      У.БАДАМСҮРЭН