| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01572/И |
| Дугаар | 142/ШШ2024/01182 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01182
2024 09 20 142/ШШ2024/01182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1968 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн ....... тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-ийн
Хүсэлтийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлт болон, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрдэнэт хотын Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 08 сарын 25-ны өдрийн 76 тоот тушаалаар намайг 1988 оны 07 сарын 19-ны өдрөөс Эрдэнэт хотын 15 дугаар цэцэрлэгт тогоочоор томилсон. Тус цэцэрлэгт 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад ээлжийн амралтаа аваад түүнээс хойш цэцэрлэгтээ ажиллаагүй, хувиараа ажиллаж байгаа юм. Би 1988 оны 07 сарын 19-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт ажиллаж байсан талаар Эрдэнэт хотын Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 08 сарын 25-ны өдрийн 76 тоот тушаал, 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 09 сарын 11-ны өдрийн 32 тоот тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 09 сарын 12-ны өдрийн 19 тоот ажилчин авах тухай тушаал, Орхон аймгийн 15-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 06 сарын 13-ны өдрийн 10 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, түүнчлэн надтай хамт ажиллаж байсан эрхлэгч Г.*******сүрэн, нярав ажилтай Д.Нарантуяа нар гэрчилнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар П.******* намайг 1988 оны 07 сарын 19-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын 15 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, П.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4/, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 5/, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын тушаал /хх-ийн 6/, 15-р цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, тушаалын хавсралтууд /хх-ийн 7-11/, гэрэл зураг /хх-ийн 18-20/ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. П.******* нь Эрдэнэт хотын 15 дугаар цэцэрлэгт 1988 оны 07 сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь:
П.*******д 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 279437 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Эрдэнэт хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай тушаал /тушаалын хавсралтын 12-т ******* *******/
-15-р цэцэрлэгийн 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаартай багш ажилчдын 1990 оны ээлжийн амралтын тухай тушаал, /тушаалын хавсралтын 7-д П.*******/
-15-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал /тушаалын 1-д хүүхдээ асрах чөлөөг тогооч П.*******д/,
15-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай ажилчин авах тухай тушаал, /тушаалын 1-д П.*******/,
Орхон аймгийн 15-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаал, /тушаалын хавсралтын 45-рт П.*******/, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******ийн ******* /*******/-ийн Эрдэнэт хотын 15 дугаар цэцэрлэгт 1988 оны 07 сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ