Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Б.Ж, Н.П, Д.М, 

           Н.Ц, Н.А нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                           Ц.С

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Б.А, Н.Э

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.С-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Ж, Н.П, Д.М, Н.Ц, Н.А нарт холбогдох 1912002460046 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 10-30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Ж

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, ээх, 2 эгч, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 19-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.П

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 2 эгч, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 21-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан, Д.М

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 02-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.Ц

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 01-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.А

 

Шүүгдэгч Н.Ц, Н.А, Н.П нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 21-11 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” дэлгүүрт нэвтэрч, 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, архи, пиво, тамхи болон бэлэн 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авч, иргэн Н.Эд 349.700 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08- 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Наран зочид буудлын гадна иргэн А.Аийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн А.Аийг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Ай фоне-6 плас загварын гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч, 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Даатгалын байрны орчимд насанд хүрээгүй иргэн Б.Дын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй иргэн Б.Дыг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Самсунг жи 2 загварын гар утсыг хууль бусаар авч, 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Жид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Цид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Ж, Н.П, Д.М, Н.Ц, Н.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд дараах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

1.Өсвөр насны шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Наран зочид буудлын гадна иргэн А.Аийн бие махбодод халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн А.Аийг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Ай фоне-6  плас загварын гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч, 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогдож яллах дүгнэлт үйлджээ.

Хохирогч А.Аийн өгсөн: “...Наран баарны хойд талаар явган хүний зам дээр явж байтал миний араас хүмүүс гүйсэн. Би өөрийн эхнэртээ миний ар талаас хүмүүс гүйгээд байна гэж хэлэхэд зугтаач наадуулаасаа гэж хэлсэн. Би эхнэртээ эд нар яадаг юм бэ гээд л хэлээд дуусахад л нэг нь миний ар талаас нурууны доод хэсэг рүү жийсэн. Тухайн үед би урагшаагаа шууд унасан Унасан хойноо би нэг залууг нь барьж аваад доороо оруулаад тэврээд дартал дээрээс нөгөө хэдэн залуучууд нь миний толгой руу өшиглөж зодсон. Тэгээд би өөрийн эрхгүй нөгөө залууг тавьсан. Намайг үргэлжлүүлж зодоод байхаар нь би өөрийн гартаа барьсан байгаа утсаа өгөөд энийг ав гэтэл нэг залуу нь миний утсыг аваад дараа нь намайг толгой руу өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, мөн Н.Пын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед цаг 20 цаг өнгөрч байсан. Бид тэр шийдэн дээр нь очиж 00 цаг хүртэл сагс тоглосон. 00 цаг өнгөрөөд харих гээд Наран баарны тэнд явж байтал нэг ах явж байсан. Төрболд тухайн үед бидэнд хандаж энийг дээрэмдээд надад утсыг нь аваад өг гэж хэлсэн. Тэр ахыг би өшиглөж унагасан. Т намайг өшиглөөд унагаачих гэж хэлсэн. Тэр ахыг газар унахад би нэг цохисон. Энэ ахын утсыг нь Төрболд аваад түрийвчийг нь мөн Төрболд ах авсан. Төрболд намайг тэр утсыг аваад хоночих гэж хэлсэн. Би тэр утсыг нь гэртээ авч хоноод маргааш өглөө нь цагдаа дээр ирээд хохирогч болох ахад утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 239-243 ху/, Б.Жийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой миний үйлдэл тохирч байна. Би хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 248- 2хх-ийн 01 ху/, Өсвөр насны яллагдагч Э.Ц-ийн өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх мэдүүлэгтээ болсон асуудлын талаар ярьсан учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 02-04 ху/,Өсвөр насны яллагдагч Д.Мгийн өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчаар татагдан өгсөн өмнөх мэдүүлэгтээ ярьсан учраас мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 05-06 ху/ тус тус хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж тус тус заажээ.

Тэгвэл яллагдагчийн мэдүүлэг нь нотлох баримт болох хэдий ч уг мэдүүлэг нь дангаараа яллагдагчийг яллах үндэслэл болохгүй бөгөөд мэдүүлэг өгөгч хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй юм. Уг шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь бүлэглэн хохирогч А.Аийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн бүлэглэн хүч хэрэглэн гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч, 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд, яллагдагчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд  хэн, хэрхэн, яаж оролцсон оролцоог нарийн шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна гэж шүүх үзлээ.

2. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-ийн “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулах тухай” 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35, 36, 37 /3 хх-ийн 146-151 ху/ дугаартай тогтоолуудаар шүүгдэгч Н.П, Н.Ц, Н.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус хуульчилсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.” гэж заажээ. Хэдийгээр шүүгдэгч Н.П, Н.Ц, Н.А нарын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээгүй ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан, түүнчлэн бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар зохицуулсан тул яллагдагчаар дахин мэдүүлэг авах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ж, Н.П, Д.М, Н.Ц, Н.А нарт холбогдох эрүүгийн 1912002460046 дугаартай хэрэгт дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, эдгээр мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв гээд

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.П, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А нарт холбогдох Эрүүгийн 1912002460046 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ж, Н.П, Д.М, Н.Ц, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг /1 дүгээр хавтаст хэргийн ард хавсаргав/ хэргийн хамт хүргүүлж, Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.С-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын прокурор Ц.С би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1230 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Н.Ц, Н.А, Н.П нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 21-11 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” дэлгүүрт нэвтэрч, 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, архи, пиво, тамхи болон бэлэн 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авч, иргэн Н.Эд 349.700 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08- 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Наран зочид буудлын гадна иргэн А.Аийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн А.Аийг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Ай фоне-6  плас загварын гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч, 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Даатгалын байрны орчимд насанд хүрээгүй иргэн Б.Дын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй иргэн Б.Дыг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Самсунг жи 2 загварын гар утсыг хууль бусаар авч, 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллагдагч Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Н.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Д.Мг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Н.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заалтад тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан 165 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх “1. ... Яллагдагчийн мэдүүлэг нь нотлох баримт болох  хэдий ч уг мэдүүлэг нь дангаараа яллагдагчийг яллах үндэслэл болохгүй бөгөөд мэдүүлэг өгөгч хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй юм. Уг шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь бүлэглэн хохирогч М.А-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн бүлэглэн хүч хэрэглэн гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч, 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд яллагдагчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд хэн, хэрхэн яаж оролцсон оролцоог нарийн шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна гэж үзлээ.

2. ... Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-ийн “Яллагдагчаар  татах тогтоолд нэмэлт оруулах тухай” 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35, 36, 37 /3 хх-ийн 146-151 хуу/ дугаартай тогтоолуудаар шүүгдэгч Н.П, Н.Ц, Н.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн  санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус хуульчилсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг  хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.” гэж заажээ. Хэдийгээр шүүгдэгч Н.П, Н.Ц, Н.А нарын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээгүй  ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан, түүнчлэн бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар зохицуулсан тул яллагдагчаар дахин мэдүүлэг авах нь зүйтэй байна...” гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:

1. Шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь гэрчийн  мэдүүлэг өгөхдөө хохирогчийг бүлэглэн зодож, эд хөрөнгийг нь дээрэмдсэн талаараа мэдүүлсэн бөгөөд харин хэн, хэн нь хохирогчийн хаана нь хэрхэн, яаж зодсон талаараа тодорхой мэдүүлээгүй, мөн Б.Ж, Д.М нараас яллагдагчаар мэдүүлэг авахад тус тус мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед “... нэг нь миний нурууны доод хэсэг рүү жийсэн. Тухайн үед би урагшаа шууд унасан. ... Дээрээс нөгөө хэдэн залуучууд нь миний толгой руу өшиглөж зодсон. Намайг үргэлжлүүлж зодоод байхаар нь би гартаа барьсан байгаа утсаа өгөөд энийг ав, май гэтэл нэг залуу нь миний утсыг аваад дараа нь намайг толгой руу өшиглөөд байсан...” гэж мэдүүлснээс үзэхэд тэрээр яллагдагч нарын  хэн, хэнд нь хаанаа яаж өшиглүүлсэн талаар харах, мэдэх боломжгүй  байсан нь тогтоогдож байх бөгөөд харин яллагдагч нарыг бүлэглэж зодож, дээрэмдсэн үйлдлийн талаар эргэлзээ төрөхөөргүйгээр мэдүүлжээ. Иймд хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг  мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд гэмт хэрэгт хэн, хэрхэн, яаж оролцсон оролцоог дахин шалгах нь ач холбогдолгүй байна.

2. Яллагдагч Н.Ц, Н.А, Н.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа мөн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй байсныг прокурор тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлажээ. Ингэхдээ тэдгээрийг захиалагч, гүйцэтгэгч, хатгагч гэж ялган зүйлчлээгүй бөгөөд тухайн гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд адил байх тул шүүхээс ял оногдуулахад ялгамжтай байдал үүсэхээргүй байна. Мөн дээрх тохиолдлыг хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан эсэхээс үл хамаарч шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар ял оногдуулах бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтыг журамласан нь шүүгдэгчид илүү хүнд ял оногдуулна гэсэн ойлголт биш юм.

Иймд Б.Ж, Н.П, Д.М, Н.Ц, Н.А нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Тухайн үед хохирогч А.Аийг шүүгдэгч нар бүлэглэн зодож дээрэмдсэн байдаг. Хохирогч А.А нь болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Хохирогч нь зодуулж байх үедээ хэн нь өөрийг нь өшиглөж, хэн нь яаж цохисон талаар харах боломжгүй байсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Тэгэхээр хохирогчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог ялгах боломжгүй байсан болох нь тогтоогддог. Харин шүүгдэгч нар нь хохирогчийг бүлэглэж зодсон үйлдлийн хувьд эргэлзээ төрөхөөргүй байна. Иймд хохирогч А.Аийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна гэж үзэх нь үндэслэлгүй юм. Мөн тухайн гэмт хэрэгт хэн, хэрхэн, яаж оролцсон оролцоог дахин шалгах нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Яллагдагч Н.Ц, Н.А, Н.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэж өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан байгаа. Ингэхдээ тэднийг оролцоог захиалагч, хамжигч, хатгагч гэж ялган зүйлчлээгүй бөгөөд гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд адилхан байна гэж үзсэн. Тэгэхээр тэдний гэмт хэрэгт холбогдсон үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй юм гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан эсэхээс үл хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан нь шүүгдэгчид илүү хүнд ял оногдуулах гэсэн ойлголт биш юм. Иймд Б.Ж, Н.П, Д.М, Н.Ц, Н.А нарт холбогдох 1912002460046 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие уг хуралд Б.Жийн өмгөөлөгчөөр оролцож байна. Б.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Б.Ж нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 17 нас 11 сар 2 хоногтой байсан байдаг. Өсвөр насны яллагдагч Б.Жоос мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй бөгөөд хууль ёсны төлөөлөгч н.Даваадорж, сурган хүмүүжүүлэгч н.Жавхлан нарыг оролцуулав гэж тэмдэглэсэн байдаг. Мөн Н.Э өмгөөлөгчийг оролцуулан мэдүүлэг авав гэсэн байдаг боловч дараа нь Б.Жийн гарын үсэг байхгүй, Мягмарнаран гэж өөрчлөгдөөд явсан алдаанууд байдаг. Б.Ж нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би хохирогч А.Аийг 2 удаа өшиглөсөн, гэхдээ 1 удаа өшиглөхдөө нуруу руу нь, нэг удаа өшиглөхдөө гуя руу нь өшиглөсөн” гэдэг. Шинжээчийн 370 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Аийг тархи толгойны хөнгөн гэмтэл авсан гэсэн байдаг. Мөн хохирогчийн нуруундаа авсан шарх нь түүний эрүүл мэндийн 1 хувьд хүрэхгүй учир гэмтлийн зэрэгт тооцохгүй гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны яллагдагч Б.Жийн эрхийг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд тус хэрэг дээр байдаг. Тухайн алдааг засахгүйгээр шүүгдэгч Б.Жийг гэм буруутайд тооцох боломжгүй юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг нотлоогүй байдаг. Тухайн хэрэгт хэн, хэрхэн, яаж оролцсон талаар нарийвчлан тогтоох шаардлагатай байдаг. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие Н.П, Д.М, Н.Ц, Н.А нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд бүгдээрээ насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон байдаг. 2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дэлгүүрт нэвтэрч, хохирогч Н.Эд 349.700 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Дээрх үйлдэлд холбогдуулан Н.Ц, Н.А, Н.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байдаг. Миний үйлчлүүлэгч нарын хувьд хулгайн гэмт хэргийнхээ үйлдэлд ямар нэгэн маргаангүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн хохирогчид учирсан хохирол төлбөрөө төлсөн. Харин 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой хохирогч Б.Дыг бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн түүний биед байсан гар утсыг дээрэмдэн авч, хохирогчид 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт болон 2018 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хохирогч А.Аийг бүлэглэн зодож, түүний гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч, түүнд 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн хэргүүдэд яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлсэн. Тухайн цаг хугацаанд буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд 16-18 насны 4 залуу 20 нас хүрсэн залууг дагаад явчихсан, тухайн үед ямар үйлдэлд холбогдоод, түүний ард ямар үр дагавар үүсэх талаар урьдчилан ярилцаж, товлоод явсан зүйл байдаггүй бөгөөд бие биеэ дагаад хөөрөөд явсан үйл явдал болсон байдаг. Энэ нь эдгээр хүүхдүүдийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдэд тусгагдсан байдаг. Тухайн болсон үйл явдлуудын талаар тэр тэгж цохисон, би ингэж цохисон гэж өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж прокурор дүгнээд байдаг. Гэтэл хохирогч нарын хувьд тэр намайг тэгж зодсон гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж мэдүүлсэн зүйл байдаггүй. Хохирогч А.Аийн хувьд “миний нуруун тус газар өшиглөхөд би унасан, намайг унасны дараа миний дээрээс дэвсээд байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл Д.Мгийн хувьд А.Аийг зодсон үйлдэлд оролцоогүй байдаг. Д.М нь “би энэ хүнийг цохиж зодоогүй, энэ хүнээс эд зүйл дээрэмдэн гэж бид нар урьдчилан үгсэж тохиролцоогүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хохирогч Б.Д мэдүүлэгтээ “н.Төрболд намайг их зодоод байсан. Намайг Төрболд зодож байхад Д.М салгах гэж оролдсон” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Н.Пыг хохирогч Б.Дыг зодож, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж яллагдагчаар татсан байдаг. Гэтэл Н.Пыг өөрийг нь зодсон гэж хохирогч Б.Д мэдүүлдэггүй. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс эдгээр хүүхдүүдийг хавтгайруулан бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилж байгааг буруу гэж үзэж байна. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаанууд их байдаг. Тухайн алдаануудыг засахгүйгээр бусдад ял халдаах боломжгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Ц.С-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж, Д.М нар нь бүлэглэн хохирогч А.Аийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн бүлэглэн хүч хэрэглэн гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч, 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд, яллагдагчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд  хэн, хэрхэн, яаж оролцсон оролцоог нарийн шалгаж тогтоох, хэдийгээр шүүгдэгч Н.П, Н.Ц, Н.А нарын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээгүй ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан, түүнчлэн бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар зохицуулсан тул яллагдагчаар дахин мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн  шийдвэр үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.2 дах хэсэгт...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал хүндэрсэн гэж үзэхээр байна.

 

Мөн Архангай аймгийн Прокурорын газар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Жид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр түүнд яллагдагчаар татах тогтоол танилцуулж, ял сонсгон, яллагдагчаар байцаалт авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл Б.Ж нь 2000 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн бөгөөд тухайн үед насанд хүрээгүй өсвөр насны шүүгдэгч гэж үзэхээр байхад мөрдөн байцаалтын явцад түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, ял сонсгон, мэдүүлэг авсан, улмаар прокурор дээрх зөрчлийг засуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Жид тухайн үйлдлийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, ял сонсгосон гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Жоос дахин мэдүүлэг авсан гэх боловч түүнээс хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр мэдүүлэг авсан нь тодорхойгүй, хуудас нь дутуу гарын үсэг зурсан хэсгийг хэрэгт хавсаргасан нь нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах, бэхжүүлэх гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалд заасан ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                    В.Ц