| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03785/И |
| Дугаар | 184/ШШ2024/04448 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/04448
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2024/04448 | Улаанбаатар хот |
ͪ
онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн . , шүүгч Т.Ариунболд, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй сэн шүүх хуралдаанаар,
: ******* дүүргийн 7 дугаар хороо, *******, 02 дугаар гудамжны 353 тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт *******ийн ******* *******-ын нэхэмжлэлтэй,
: ******* ХХК /Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин байх, РД /-д холбогдох,
Ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 5,113,467 төгрөг гаргуулах тухай .
ؿ :
Нэхэмжлэгч Г.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД /,
Иргэдийн төлөөлөгч , ,
Ш Г.Цэнд-Очир нар .
:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 5,113,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Би хариуцагч ******* ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр засварчнаар ажилд орж, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 7 хоногийн чөлөө гуйж зөвшөөрөл авч, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтээ өгч, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захирал Д.Гэрэлбаатартай уулзаж, АНУ руу явах болсон урилгаа үзүүлж, хэлний курст сурахаар болсон тухайгаа хэлж, ажлаас гарах өргөдлөө өгсөн.
Ингээд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж уулзахад н.Ариунтунгалаг гэдэг байцаагч танай байгууллага нийт ажилчдынхаа нийгмийн даатгалын 30 хувийг төлсөн тохиолдолд манай нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийдэг. Гэтэл танай ******* ХХК нь 30 хувийг төлөөгүй учир гэрээ хийх ямар ч боломжгүй, хэрэв гэрээ хийсэн бол та ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой болно гэсэн хариу өгсөн. Ингээд би Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл өгч, 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 24-8 тоот тогтоолоор ******* ХХК-ийн буруутай үйлдлээс болж ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК-аас 4,645,000 төгрөг төлсөн байсан. Гэтэл ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс танай байгууллага нийгмийн даатгалаа хугацаа хоцроосон учир ямар ч гэрээ байгуулах боломжгүй тул та өргөдлөө Нийгмийн даатгалын Ерөнхий газарт өг гэсэн. Үүний дагуу би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өргөдлөө өгсний дагуу 0380 дугаартай тогтоолыг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас гаргасан.
Хариуцагч ******* ХХК нь миний ажлаас гарах өргөдлийн хариуд тушаалаа гаргаагүй, би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК дээр очиж диспичер Н.Эрдэнэдалайгаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг авсан.
******* ХХК-ийн ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй буруутай үйлдлаас болж би ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй учир Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тогтоолыг үндэслэн 5,113,467 төгрөгийн хохирлыг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Г.******* нь ******* ХХК-д 2022 оны 11 дүгээр сард автобусны жолооч болох хүсэлтэй тул сургаж авна уу гэсэн хүсэлт гарган, дагалдан засварчнаар ажилд орсон. Ажилд орсноос хойш 11 сард 17 хоног ажиллаад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүй, тайлбар хэлэлгүй 1 сар 12 хоног ажлаа орхин алга болсон. 2023 оны 01 сард захиралуудтай уулзан архины гүн хордлогод ороод хэвтэж байгаад биеийн байдал сайжирсан тул ажилдаа эргэн орох хүсэлтэй байна, дахин ийм зөрчил гаргахгүй гэж тайлбар хэлэн ажилдаа орсон. Орсон сардаа ч мөн ажлаа цалгардуулан засварчин албан тушаалд 2023 оны 01 сард 13 хоног ажиллаад сураггүй алга болоод 02 дугаар сарын 04, 05-ны өдөр ажил хийгээд 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл дахин алга болсон. 2022 оны 10, 12 сард ажиллаагүй.
Засварчин албан тушаалд ажиллаж байх хугацаанд нь зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулах үүднээс жолооч дагалдуулан сургаж байсан ч 2023 оны 02 дугаар сарын 25-27-нд автобусны жолоочоор ажиллаж байгаад мөн л 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сураггүй алга болсон. Алга болох бүрд нь манай байгууллага араас нь хөөцөлдөж, холбоо барих бүхий л арга хэмжээг авч, Г.*******ыг ажилтай, орлоготой байлгахыг хичээж ирсэн. Алга болоод эргэж ирэх бүртээ архи уусан шалтгаан тоочиж, төрсөн эгч нь мөн адил архинаас нь гаргах гэж хичээж байгаа талаар манай тээвэр зохицуулагч нартай ярилцан ажилд нь эргүүлж аваад ажиллуулж өгөөч гэж гуйдаг байсан.
Манай байгууллагын зүгээс Г.*******д байнга боломж олгон, хүлээцтэй хандан, ирэх бүрт нь ажлын байрыг нь хадгалан үлдээж, ажилд нь эргүүлэн ажиллуулдаг байсан. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл зорчигч тээврийн үйлчилгээнд алдаг оног ажилласаар 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад 9 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа эргэн орох байсан боловч ирэхгүй байсан тул 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Г.*******ын буруутай үйлдлээс болж тээврийн хэрэгслийн моторыг 2 удаа эвдэлсэн. Тухайн моторын засвар, сэлбэг хэрэгсэлд 6,516,808 төгрөг зарцуулсан ч Г.*******т акт, торгууль тавьж байгаагүй, зорчигч тээврийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд байгууллага өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээг хийж Г.*******т ажиллах нөхцөл, ажлын байрыг хангалттай хугацаанд хадгалан, удаа дараа ажлаа таслах, ажлын байранд архидан согтуурах зэрэг зөрчлүүдэд ч арга хэмжээ авалгүй, маш их боломж, уучлалыг үзүүлж байсан.
Ажлын хуваарьт бичүүлчихээд ажлаа таслан алга болох бүрт нь Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн зорчигч тээврийн үйлчилгээг тасалдуулсан торгуульд орон төлбөр төлдөг байсан.
Манай байгууллага 2019 оны сүүл үеэс эхлэн цар тахал гарч, эхлэн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоох, богиносгосон цагаар болон бага гаралтаар үзүүлэх зэргээр үйлчилгээний гаралтаа төлөвлөсөн хэмжээнд үзүүлж чадахгүй, төлөвлөгөөт орлогод хүрэхгүй байсаар санхүүгийн хүндрэлд орж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг хуримтлуулсан ч өөрсдийн санхүүгийн чадамждаа нийцүүлэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй шимтгэлийн өр төлбөр барагдуулах, эргэн төлөлтийн хуваарь гарган төлөлт хийж, ажилчдаа харилцагч банкнаас зээл авах, төрийн байгууллагууд, эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж ирсэн. Г.*******ын ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой Г.*******ын ******* ХХК-д ажиллаж байх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг мөн адил төлж барагдуулан, тэтгэмж авах боломжоор хангасан.
Г.******* 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хаяж явчихаад 11 дүгээр сарын 17-ны өдөр би ажилгүйдлийн тэтгэмж авах гэж нийгмийн даатгал дээр очиход манай байгууллагыг өртэй байна, өрийг төлчих юм бол бодолт хийх боломжтой гэсэн гэхээр нь 11 дүгээр сарын 22-ны өдөр 4,645,000 төгрөгийг төлж, баримтаа ирж ав гэсэн боловч 12 дугаар сарын 08-ны өдөр ирж авсан. Энэ хугацаанд өөрийнхөө 100 хувь хариуцлагагүй үйлдлээс болж олгогдоогүй төлбөрийг манайх хариуцах шаардлагагүй.
Тэрээр 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан, бид уг тушаалыг өгөх үүрэггүй, мөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах, АНУ явах гэж байгаатай холбоотой тодорхойлолтыг манай байгууллагаас авах хүсэлт гаргасны нь дагуу өгсөн.
Тухайн шимтгэлийн өрийг төлсөн баримтыг ирж ав гэж тээвэр зохицуулагчаар хэлүүлсэн боловч Г.******* ирж авалгүй байсаар өөрөө хүсэлтээ оройтуулж, хугацаа алдан гаргасан учир тэтгэмж авах боломжгүй болсон нь манай байгууллагын буруу биш тул Г.*******ын ажилгүйдлийн тэтгэмжийг манай байгууллага төлөх үндэслэлгүй гэжээ.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч , нар: Аль аль тал нь хариуцлагатай баймаар байна. Нэхэмжлэгч тал хичнээн алдаа дутагдалтай байсан ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал гэм буруугүй гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
4.Нотлох баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамжид 96,765 төгрөг төлсөн баримт,
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл,
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/380 дугаартай албан бичиг,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШЗ2024/02662 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
Нэхэмжлэгч Г.*******ын байнга оршин сугаа хаягийн лавлагаа,
Нэхэмжлэгч Г.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа,
Нэхэмжлэгч Г.*******ын Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэл,
Нэхэмжлэгч Г.*******ын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-д гаргасан өргөдөл,
Нэхэмжлэгч Г.*******ын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн нийгмийн даатгалын газарт гаргасан өргөдөл,
Нэхэмжлэгч Г.*******ын 2007-2023 онуудад ажилласан жилийн жагсаалт, ажилгүйдлийн тэтгэмж олгох хуваарь,
Нэхэмжлэгч Г.*******ын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл,
Нэхэмжлэгч Г.*******ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт гаргасан өргөдөл,
Нэхэмжлэгч Г.*******ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,
Нэхэмжлэгч Г.*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
******* ХХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай Г.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал,
Нэхэмжлэгч Г.*******ын Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хэлтэст 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл,
Нэхэмжлэгч Г.*******ын жолоочийн үнэмлэхний хуулбар,
Нэхэмжлэгч Г.*******ын хүү Б.Лувсан-Очирын эмчлүүлэгчийн карт, өвчний түүхийн хуулбарууд,
Энглиш коллеж-ийн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт,
4.2 Хариуцагчаас: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
******* ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 114 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,
******* ХХК-аас 23-030 дугаартай техникийн акт,
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн 014 дугаартай хариу тайлбар гэсэн баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.
4.3 Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч Г.*******ын цалингийн тооцоо,
Нэхэмжлэгч Г.*******ын ******* ХХК-д 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан ээлжийн амралт авах тухай өргөдөл гэсэн баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ؿ , иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, цугларсан бичмэл
:
1. Г.******* нь х ******* ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 5,113,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс нийгмийн даатгалын сангаас авах байсан ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Тухайн шимтгэлийн өрийг төлсөн баримтыг ирж ав гэж тээвэр зохицуулагчаар хэлүүлсэн боловч Г.******* ирж авалгүй байсаар өөрөө хүсэлтээ оройтуулж, хугацаа алдан тэтгэмж авах боломжгүй болсон нь манай байгууллагын буруу биш тул Г.*******ын ажилгүйдлийн тэтгэмжийг манай байгууллага төлөх үндэслэлгүй гэж татгалзжээ.
3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3.1 Зохигч нь ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны цалингаас суутган тооцсон атлаа нийгмийн даатгалын санд төвлөрүүлж төлөөгүйгээс ажилтан нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирлыг ажил олгогч буюу хариуцагч ******* ХХК төлөх эсэх талаар маргаж байна.
3.2 Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь ажлаас халагдахаас өмнөх 24 сарын хугацаанд ажил эрхэлж, үүнээс сүүлийн 11 сар нь хариуцагч ******* ХХК-д тасралтгүй ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт заасан Талууд харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл болзлыг хангасан байх боловч ажил олгогч буюу хариуцагч ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүйгээс нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг олгоогүй үйл баримт тогтоогдож байна.
3.3 Хариуцагч буюу ажил олгогч ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол ажилтан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлоо шаардах эрхтэй юм.
3.4 Ажилтны ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд үүсэх бөгөөд энэхүү нөхцөл, болзлыг хангасан , ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа, хөдөлмөрийн насны иргэнд ажилгүйдлийн тэтгэмж олгохоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-д заажээ.
3.5 Мөн хуулийн 5, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргаж, бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгохоор заажээ.
3.6 Дээрхээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авсан атлаа нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй, өр үүсгэснээс нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үндэслэлээр өөрт учирсан хохирлоо ажил олгогч буюу хариуцагч ******* ХХК-аас гаргуулна гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
3.7 497 497.1, 510 дугаар зүйлийн 510.1- зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь бусдын эрх, амь нас, сэтгэц, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан тохиолдолд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
3.8 Иймд нэхэмжлэгч Г.******* хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөлийг хангасан боловч ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас авч чадаагүй нь ажил олгогч буюу хариуцагч ******* ХХК нь буруутай байх тул учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй.
3.9 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхэд гэм хор учирсан байх буюу үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон байна.
3.10 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч ******* ХХК нь нийгмийн даатгалыг шимтгэлийг ажилтнаас суутгасан атлаа нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй буруутай, хариуцагчийн энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь зөрчигдөж, 5,113,467 төгрөгийн тэтгэмжээ авч чадаагүй байх тул хариуцагч нь уг хохирлыг хариуцах үүрэг болно.
3.11 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д зааснаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж зааснаар ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийн хувийг ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Тэрээр 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан, бид уг тушаалыг өгөх үүрэггүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
3.12 Нэхэмжлэгчид өөрт учирсан хохирлыг 5,113,467 төгрөг гэж тогтоохдоо хэрэгт авагдсан нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Орхон /НД1445/-ын тооцооллыг үндэслэсэн бөгөөд уг тооцоололд хариуцагч маргаагүй болно.
3.13 Иймд хариуцагч ******* ХХК-аас гэм хорын хохирол 5,113,467 төгрөгийг гаргуулан Г.*******т олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн лээ.
4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар нь Аль аль тал нь хариуцлагатай баймаар байна. Нэхэмжлэгч тал хичнээн алдаа дутагдалтай байсан ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасныг шүүх Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д зааснаар шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
5. 7 7.1.1, 56 56.1, 60 60.1 96,765 ийг ж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-аас 96,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгох .
115 115.1, 115.2.1, 116, 118 뿿 :
1. 497 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д ыг баримтлан ******* ХХК-аас гэм хорын хохиролд 5,113,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
2. 7 7.1.1, 57 57.1, 60 60.1- 96,765 ийг ж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 96,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. 120 120.2- , 뺺 㺺ид 14 хэргийн х эрхтэй, мөн 119 119.4, 119.7- сноос 14 14 , 뺺 㺺 뿿 㺺 ы тус тус дурд.
, د .
د Т.АРИУНБОЛД
Д.УРАНЗУЛ