Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 191

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 1721001480062 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1994 оны 9 сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Шинь Шинь ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 3-16 тоотод оршин түр суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/ ******* овогт *******,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн урд талд хохирогч *******ын гар цүнх, машины түлхүүр, сувдан түрийвч, хаан, худалдаа хөгжил, голомт, хас банкнуудын виза карт, номин карт, iphone-6 маркийн гар утас нийт 855000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ******* шүүх хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: 2017 оны 8 сарын 28-ны орой манай ажлынхан хэлтсээрээ уулзаад би 27-р байрны “Люкс” пабд сууж байгаад гарсан. Такси барих гэсэн боловч олдоогүй тэгээд төв зам дагуу Полтехникийн коллежийн тэнд явж байхад нэг хүн гарч ирээд үг зүггүй цүнх рүү дайраад цүнхийг минь булаах гэж оролдсон. Би тухайн үед цүнхнийхээ урд талын халаасанд гар утсаа хийсэн байсан. Утсаар ажлынхантайгаа дөнгөж ярьж дуусаад цүнхэндээ хийж байхад энэ залуу хараад ирсэн байх гэж бодсон. Тэгээд би цүнхээ тавихгүй гэж зуурч чирэгдээд өвдөг, тохой шалбарсан. Энэ залууг дийлэхгүй гэдгээ мэдээд цүнхээ тавьсан. Одоо надад нэхэмжлэх зүйл бол гар утас болон акт авсан 3 өдрийн ажлын цалин, шүдээ эмчлүүлсэн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Шүдний эмчилгээг 300000 төгрөгөөр хийлгүүлсэн. 3 өдрийн ажлын акт авсан ба 3 өдрийн цалин болох 240000 төгрөг, гар утас 400000 төгрөг нийт 940000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч *******гийн ээж болон эхнэр нь надтай утсаар ярьж “төлбөр мөнгийг нь барагдуулна” гэж хэлж байсан. Тэр үед би хохирлыг минь барагдуулвал өөр гомдол санал байхгүй гэдгээ хэлж байсан. Өөртэй нь бол уулзаагүй гэв.

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 сарын 29-ний шөнө 02 цагийн үед би гэртээ унтаж байхад манай 2 дахь хүү болох шөнө гэртээ орж ирсэн. Архи уучихсан, нилээн халамцуу орж ирэхдээ гартаа хул шар өнгийн эмэгтэй хүний цүнх барьсан орж ирсэн. Би орж ирэхэд нь чи юун цүнх аваад ирсэн юм бэ гэж асуухад “энэ цүнхийг зам дээрээс олсон юм аа гээд, нэг болохоор манай найз өгсөн юм” гээд байсан. Тэгээд орныхоо толгой дээр цүнхээ тавиад унтаад өгсөн. Маргааш нь би цүнхийг нь онгойлгоод үзэхэд дотор нь түрийвч байсан түрийвчин дотор нь иргэний үнэмлэх, виза картууд байсан. Бас дотор нь машины жижиг хар удирдлагатай түлхүүр байсан. Өөр жижиг сажиг уруулын будаг зэрэг байсан. ...Өнөөдөр энэ цүнхээ хүнд нь аваачаад өгчихөөч гээд хүүдээ хэлсэн чинь ээжээ та бөхийн өргөөний тэндээс олсон гээд аваачаад өгчих гэж хэлэхээр нь би цүнхэн дотор нь байсан сим картны үүрнээс дугаарыг нь олж аваад би ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 29-ний өдрийн 508 тоот дүгнэлтэд: “1. *******ын биед 1 шүдний эмтрэл, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, хоншоор, эрүү, баруун шуу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 40/ гэжээ.

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Хэрлэн сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6-7/

-Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 15/

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17/

-Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн урд талд хохирогч *******ын гар цүнх, машины түлхүүр, сувдан түрийвч, Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас банкнуудын виза карт, Номин карт, iphone-6 маркийн гар утас нийт 855000 /найман зуун тавин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би ганцаараа зүүн тийшээ замын хойд талаар алхаад Политехникийн коллежийн урд талд явж байхад нэг эмэгтэй хүн явж байхаар нь гар цүнхийг нь булаагаад хойшоо гүйгээд гэр рүүгээ харьсан. Би тухайн үед нилээн согтсон байсан учир хохирогч эмэгтэйг цохиж зодсон болон түлхэж унагасан эсэхээ сайн санахгүй байна. ...Өглөө нь сэрээд харахад шаргал өнгийн гар цүнх, хөх өнгийн түрийвч, автомашины түлхүүр, картууд байсан. I phone 6  маркийн гар утас байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 8 сарын 28-ны орой манай ажлынхан хэлтсээрээ уулзаад би 27-р байрны “Люкс” пабд сууж байгаад гарсан. Такси барих гэсэн боловч олдоогүй тэгээд төв зам дагуу Полтехникийн коллежийн тэнд явж байхад нэг хүн гарч ирээд үг зүггүй цүнх рүү дайраад цүнхийг минь булаах гэж оролдсон. Би тухайн үед цүнхнийхээ урд талын халаасанд гар утсаа хийсэн байсан. Утсаар ажлынхантайгаа дөнгөж ярьж дуусаад цүнхэндээ хийж байхад энэ залуу хараад ирсэн байх гэж бодсон. Тэгээд би цүнхээ тавихгүй гэж зуурч чирэгдээд өвдөг, тохоо шалбарсан. Энэ залууг дийлэхгүй гэдгээ мэдээд цүнхээ тавьсан ...” гэх мэдүүлэг, гэрч ын өгсөн: ..”2017 оны 8 сарын 29-ний шөнө 02 цагийн үед би гэртээ унтаж байхад манай 2 дахь хүү болох шөнө гэртээ орж ирсэн. Архи уучихсан, нилээн халамцуу орж ирэхдээ гартаа хул шар өнгийн эмэгтэй хүний цүнх барьсан орж ирсэн. Би орж ирэхэд нь чи юун цүнх аваад ирсэн юм бэ гэж асуухад “энэ цүнхийг зам дээрээс олсон юм аа гээд, нэг болохоор манай найз өгсөн юм” гээд байсан. Тэгээд орныхоо толгой дээр цүнхээ тавиад унтаад өгсөн. Маргааш нь би цүнхийг нь онгойлгоод үзэхэд дотор нь түрийвч байсан түрийвчин дотор нь иргэний үнэмлэх, виза картууд байсан. Бас дотор нь машины жижиг хар удирдлагатай түлхүүр байсан...” гэх мэдүүлэг, гэрч өгсөн: “...*******   2017 оны 8 сарын 28-ны орой LUX  пабд ирэхдээ I phone 6 маркийн гар утсаа авч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,  гэрч өгсөн: “...*******  I phone 6 маркийн гар утас барьдаг. 2017 оны 8 сарын 28-ны орой LUX  пабд ирэхдээ гар утсаа авч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 29-ний өдрийн 508 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, эд хөрөнгийг нь авсан, улмаар зугтсан зэрэг үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 29-ний өдрийн 508 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь шүүгдэгч *******гээс нийт 940000 төгрөг буюу шүдээ эмчлүүлсний зардал 300000 төгрөг, гар утасны үнэ 400000 төгрөг, 3 хоног акттай байсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин 240000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхэд хохирогч нь шүдээ эмчлүүлсний зардалд 200000 төгрөгийг төлсөн  зарлагын баримт /хх-ийн 60/ байх ба харин 100000 төгрөгийн баримт байхгүй байх тул энэ мөнгийг хохирогчийн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгох, мөн шүүгдэгч нь гар утас байгаагүй гэж байгаа боловч хохирогч тухайн өдөр I phone 6 маркийн гар утастай байсныг хохирогч, гэрч нар гэрчлэн нотолж байх тул шүүгдэгчээс дээрх гар утасны үнэ 400000 төгрөг, шүдээ эмчлүүлсний 200000 төгрөг, нийт 600000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулан хохирогч *******ад олгох нь зүйтэй байна.

Харин хэрэгт хохирогч ******* нь 3 хоног буюу 2017 оны 8 сарын 29-ний өдрөөс 9 сарын 01-ний өдөр хүртэл  акттай байсныг нотолсон эмнэлгийн магадлагаа /хх-ийн 62/ байгаа боловч хохирогч нь нэг өдөрт хэдэн төгрөгийн цалин хөлс авдаг болохыг нотолсон цалингийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын шийтгэл төлсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 240000 төгрөгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөртэй тул бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн эзэмшлээс 50000 төгрөгийн үнэ бүхий БНХАУлсад үйлдвэрлэсэн 21 инчийн 1 /нэг/ ширхэг хуучин зурагтыг  битүүмжилсэн байх бөгөөд энэ битүүмжилсэн хөрөнгөнөөс шүүгдэгчийн хувьд ногдох хэсгийг албадан гаргуулж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Иймд дээрх битүүмжилсэн 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд  нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч ******* овогт *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 , 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөгийг хэрэсэхгүй болгож, хохирогч нь 3 хоногийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин 240000 төгрөгийн талаархи нотлох баримт байхгүй тул энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг түүнд мэдэгдсүгэй.

           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 50000 төгрөгийн үнэ бүхий 21 инчийн зурагтын түүний хувьд ногдох хэсгээс албадан гаргуулан хохирогчид учирсан хохирлын нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс 21 инчийн БНХАУлсад үйлдвэрлэсэн 1 ширхэг хуучин зурагтыг битүүмжилсэн 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг  2017 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР