Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 139/ШШ2024/00358

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 139/ШШ2024/00358

Дундговь аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт************** // нь Дундговь аймгийн Мандалговь хотын ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд 1987 оны 06 сарын 02-ны өдрөөс 1987 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл зарлагаар, Дундговь аймгийн Мандалговь хотын 5-р цэцэрлэгт 1988 оны 10 сарын 07-ны өдрөөс 1989 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл аж ахуйн туслах ажилтан, туслах хүмүүжүүлэгчээр, Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 03 сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Баянговь ББХХК-д 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ