| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00193/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 197
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох Эрүүгийн 1721001050052 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1994 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмж угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Маршал хотхоны 76г-33 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь бүлэглэж 2017 оны 7 сарын 18-ны өдрийн орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших “Наран” гэх зочид буудлын хашаанд Б. зодож нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 7 сарын 18-ны өдөр найз тоглоод сууж байтал найз гаднаас согтуу орж ирээд цуг гаръя гэсэн. Тэгээд СМУ-гийн нарийн гудмаар ороод явж байтал нэг байрны гадаа 3 хүн сууж байсан. Тэгээд хоорондоо маргаж байхад нь би гийн араас очоод юу болоод байгаа юм бэ гэж хэлээд г салгасан. Тэгээд тэнд байж байхад хохирогчийн аав нь ирээд юу болоод байгаа юм бэ? хүүхэд зодоод байгаа юм уу гэхэд нь би танай хүүхдийг хүмүүс зодоод байна гэж хэлтэл нэг хүүхэд миний ар нуруу руу цохисон. Болсон хэрэгт гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: Намайг хашаагаар ороход шүүгдэгч *******, хоёр ирсэн. Шүүгдэгч ******* нь согтуу байсан. Намайг бос, тамхи байна уу? гэхээр нь би байхгүй гэхэд ******* нь манай найзаас тамхи байна уу? гэж асуугаад байхгүй гэхэд алгадаж зодоон эхэлсэн. Тэгэхэд манай аав ирсэн. Зодохдоо тархи толгой руу өшиглөсөн. Тэгээд манай найз бид хоёр “Наран” буудлын хашаанаас гүйгээд зугтаж гараад модон хашааны хажууд очоод эргээд буцахдаа *******, хоёртой таарч баригдсан. 2 дахь зодоон дээр нь аав ирсэн. Миний толгой өвдөөд байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 7 сарын 18-ны өдөр би гэрийнхээ гадаа сууж байтал хүүхэд гүйж ирээд өвөө танай хүүхдийг 2 хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би очоод та нар хүн зодож алах нуу гэхэд болихгүй байсан. Шүүгдэгч ******* нь салахгүй зууралдаад байхаар нь би зүүн гараас нь барьж аваад 102-т дуудлага өгөхөд зугтаад явсан. Тэрнээс хойш энэ хоёр хүүхдийг хараагүй. Тэгээд тэр хавьд харж байсан хүмүүс болох гэрчүүдээс энэ хоёр хүүхдийг мэдэх үү гэж асуусан. Тэгэхэд гэх хүүхэн аавынх нь дугаарыг олж өгсөн. гэдэг хүүхдийн аавтай нь утсаар ярьсан. гийн аав нь ирээд уулзахад нь би “танай хүүхэд найзтайгаа нилээд манай хүүхдийг зодоод явсан. Тэр хүүхдийг болон аав, ээжийг нь дуудаад ярилцвал би хэл ам гаргахгүй” гэж хэлсэн. Маргааш нь ирээгүй тэгээд намайг очиход хүүгээ аваад хил гараад явсан байсан. Би энэ хүүхдийг заавал хэрэгт хийх гэж хүсээгүй. Талийгаач хүүгийн аав нь хэл амаа олохын оронд бид нарыг хэл амаар доромжилсонд гомдолтой байна. Миний хүү тархины өвчтэй ч гэсэн зодооноос хойш унтаж чадахгүй болсон. Нэгэнт зодуулсан нь үнэн болохоор тархийг нь үзүүлэх мөнгө авах гэсэн юм. Тухайн үед 2 хүүхэд байсан болохоор нь би анх 3300000 төгрөг гэж нэхэмжилж гаргасан. Өөрсдөө ирж уулзаад болох байсан хэргийг шүүх дээр ирэхэд хүргэлээ. Одоо надад 2000000 төгрөг өгөх юм бол өөр гомдол санал байхгүй. Би бас нэг өвчтэй охинтой. Тэр маань бас эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот явах гэж байгаа гэв.
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 7 сарын 18-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах СМУ-ийн 32 дугаар байранд эгчийнд 16 цаг өнгөрч очсон. Гэрт нь ороход , эгч, хүүхэд нь байсан. Тэгээд бид 3 юм яриад “Наран” буудлын үүдний шатан дээр сууж байхад СМУ-гээс зүүн тийшээ гардаг хаалгаар өндөр, нам 2 залуу согтуу явж байснаа намхан бандгар залуу нь гүйж ирээд г цохисон. Тэгээд бандгар намхан залуутай зодолдохоор нь би голоор нь ороод салгасан чинь хамт явж байсан өндөр залуу нь гүйж ирээд намайг чи юу вэ? хоёулаа халз зодолдоё гэсэн. Би тэр үед би болиоч дээ гэсэн чинь намайг намхан бандгар залуу ирээд алгадсан. Би гэмт хэрэгт холбогдсон байгаа учраас зодолдохгүй гээд цаашаа яваад өгсөн. Тэр хоёр залуу г газар унагаагаад хашаа налуулж зодоод байсан. Тэгээд гийн ээж ирээд цагдаа дуудаад өг гэсэн чинь намхан бандгар залуу намайг бүх цагдаа нар мэднэ, цагдаагаа дууд гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 7 сарын 18-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн 32 дугаар байрны гадна , нарын хамт сууж байгаад 00-ийн үнэр үнэртээд байна гээд манай байрны зүүн талын хашаанд байдаг “Наран” буудлын үүдэнд очиж суусан. Тэр үед 18 цаг өнгөрч байсан байх. Бид 3 юм яриад сууж байхад 20 гаран насны өндөр бор, намхан шар 2 залуу бид 3-ын урдуур өнгөрөөд явж байснаа намхан шар залуу нь ирээд , хоёрыг ахтайгаа мэндлэхгүй байна гээд томроод байсан. Намхан шар залуу нь ыг алгадаад, алгадаж дайраад цамцыг нь ураад байсан. Өндөр бор залуу нь , хоёрыг зодоод байхаар нь болиулах гээд байсан. ...Намхан шар залуу нь эхлээд Шинэтулгын нүүр рүү нь гараараа цохисон, мөн алгадсан. нь босоод тэр намхан шар залуутай зууралдахад газарт унагаад тэр хоёр нийлж өшиглөж зодоод байсан. босоод баруун тийш зугтсан, араас нь намхан шар залуу нь гүйж очоод зодоод байх шиг байсан. Мөн баруун тийш хашааны хаалгаар гараад зугтсан. Энэ үед намхан шар залуу, өндөр бор залуу хоёр араас нь очиж газарт унагааж 2 талаас нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 33-35/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 03-ны өдрийн 457 тоот шинжээчийн дүгнэлтэд: “1. биед хамрын доод хэсэгт өнгөц язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-ийн 27/ гэжээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 8 сарын 16-ны өдрийн 35 тоот дүгнэлтэд: “1.******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хоцрогдол өвчтэй байсан. 2.******* нь өөрийн хийж буй үйлдийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан. 3. сэтгэц нь одоо оюуны хөнгөн хоцрогдол өвчтэй байна. 4.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.” /хх-ийн 32-33/ гэжээ.
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь бүлэглэж 2017 оны 7 сарын 18-ны өдрийн орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших “Наран” гэх зочид буудлын хашаанд хохирогч Б. зодож нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-79/, гэрч , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 03-ны өдрийн 457 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 300000 төгрөг өгсөн/, эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид эмчилгээ хийлгэх зардалд 2000000 /хоёр/ сая төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжилсэн 2000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 300 000 төгрөг өгсөн/ тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР