| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00204/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 204
2017 11 22 204
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201711000161 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 02 сарын 13-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Холбоо толгой 41-990 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 9 сарын 18-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж 2011 оны 6 сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 3 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 16-5Б тоот хашаанд байрлах иргэн гэрт хохирогч *******ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн бугалга, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би болсон хэргийг бүдэг, бадаг санаад байна. Би урд өдөр нь 2 хоног тасралтгүй архи уусан байсан. Найзуудаасаа болсон хэргийн талаар асуухад ийм л зүйл хэлж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу бөгөөд бүдэг, бадаг санаж байгаагаар нилээн ноцолдож байснаа байна. Хувцсыг нь тайлах гэж байснаа бол сайн санахгүй байна. Хохирогч мэдүүлгийг худлаа гэж бодохгүй байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа 1000000 төгрөгийг өгнө гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 3 сарын 23-ны өдөр би нөхөртэйгээ муудаад найз гэрт ирсэн байсан. нь хөдөө явсан хойгуур нь би гэрийг нь сахиж үлдсэн. Эхлээд , , ******* гурав ирсэн. Дараа нь , улаан малгайтай залуу хоёр орж ирсэн. Ирээд д архи уух гэхээр нь би болохгүй гэж хэлэхэд бид нар найзындаа ирсэн байна. Энэ миний найзын гэр гээд архиа хувааж уусан. Тэгээд архи нь дуусах үеэр , 2 аваарын дугуйгаа зараад архи олж ирнэ гээд гарсан. бол орж гараад байсан. Тэд нарыг байхад ******* надад хандаж вазелинтай боов амталмаар байна уу гэж асуухаар нь би тоглож байна гэж бодоод “юу балайраад байгаа юм" гэж хэлсэн. Тэгсэн над руу заазуур барьж дайрсан. Тэгэхэд гаднаас орж ирээд болиулсан. Тэгээд овоо гайгүй болсон байснаа над руу дайраад улаан ноосон цамцны захыг урж хөхийг минь гаргаж байгаад хөхний доор хазсан. Ер нь бол надад хүч хэрэглэж унтах гэж үзээд байсан. Би сүүлдээ энэ хүнийг дийлэхгүй гэдгээ мэдээд тайвшруулж юм ярихад ******* за найз нь зүгээр байна гээд намайг тэврэхээр би түүний түлхээд гэрээс зугтаах гэж яваад босгонд нь бүдэрч унасан. Тэр үед ******* араас гарч ирээд намайг үсдэж оруулаад зүүн ор руу шидээд миний өмдийг тайлаад дайрч байх үед гаднаас орж ирээд болиулсан. Энэ үед орж ирээгүй бол би хүчиндүүлэх байсан. Би тухайн үед бол энэ хүнийг дийлэхээргүй байсан. Тэгээд би *******г явахаар нь той хамт гэрийг цоожлоод ийн гэрт очсон. Нэг сая төгрөг нэхэмжилж байна гэв
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”... бид хоёр архиа уугаад сууж байхад удалгүй , , ******* нар гаднаас орж ирсэн, араас нь ирсэн. Тэгээд бид нар хамт архинаас уугаад юм ярьж байхад , хоёр харилаа гээд гараад явсан. Тэгэхэд *******, хоёр хоорондоо маргалдаад орон дээр барьцалдахаар нь салгаад болиулсан, тэгэхэд харилаа гэж хэлээд гараад явсан. Удалгүй бид хоёр гараад гэр рүүгээ харьсан. гэрт *******, хоёр үлдсэн.Түүнээс хойш юу болсонг нь сайн мэдэхгүй. ...*******, хаана нь яаж цохиж зодсоныг нь сайн анзаараагүй. ******* д хандаж би чамайг амталмаар байна, вазелинтай боовны амт амсуулна гэж хэлээд хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...Би хөдөө гэр рүүгээ явахдаа найз ыг очих газар байхгүй гээд байхаар нь гэрийнхээ түлхүүрийг орхиод явсан байсан. Намайг хөдөө гэртээ байхад над руу утсаар залгаад ******* намайг 2017 оны 3 сарын 23-ны өдөр танай гэрт байхад хүчиндэхийг завдаж оролдсон бас цохиж зодсон гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 178 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 35/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 3 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 16-5Б тоот хашаанд байрлах иргэн гэрт хохирогч *******ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн бугалга, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...хохирогч мэдүүлгийг худлаа гэж бодохгүй байна” гэж, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* над руу дайраад би чамайг амталмаар байна, вазелинтай боовны амт амсуулна гээд ...над руу дайрахаар нь гараараа хаахад гаран дээр хазсан тэгээд эргэхэд миний далан дээр нэг удаа хазаад намайг бариад авахад салгах гээд татсан тэгэхэд босч ирээд ******* болиоч гээд татаад болиулсан. ...******* бид хоёр гэрт хоёулаа үлдсэн байхад ******* миний хөхний доод талд 1 удаа хазаад дээрээс дараад хувцасыг минь тайлах гээд намайг үнсээд над руу дайрч байхдаа чамайг алаад ч хамаагүй хүүрийг чинь хүчиндэнэ гэж хэлэхээр нь би *******г болилдоо гуйж байна гэж хэлэхэд тэгвэл намайг тэвэр гэж ******* хэлэхээр нь би айсандаа *******г тэвэрч байгаад босоод гэрээс зугтаагаад гарах гээд үүдэнд бүдэрч унахад ******* миний үснээс зулгааж чирээд нэг удаа нүүр рүү өшиглөөд өргөж гэр рүү оруулаад орон дээр шидээд миний хувцасыг тайлах гээд дайраад байхад гаднаас орж ирээд *******г чи ямар арчаагүй юм бэ? гэж хэлэхэд найз нь согтсон байна уучлаарай гэж хэлээд гэрээс той гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 178 тоот дүгнэлт, гэрч , , Ч. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******тай гэрт хоёулахнаа үлдсэн байхдаа түүнийг үнсэх, хөхнийх нь доод талд хазах, дээрээс дарах, хувцас, өмдийг нь тайлах, үснээс зулгааж чирэх, орон дээр шидэх, нүүр рүү нь цохиж өшиглөх зэргээр хүчингийн гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч гэмт хэрэг төгсөөгүйгээ ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамааран тухайлбал, гэрч гэрт орж ирэн түүнийг салгаж зогсоосноос гэмт хэрэг төгсөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан гэж ерөнхийлөн ирүүлсэн байх ба энэ зүйлийн аль хэсгийг нь журамласан болохоо бичиж ирүүлээгүй нь учир дутагдалтай байна. Иймд шүүгдэгчийн үйлдлийг завдалт гэж үзэж шүүхээс мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон журамлаж хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч , , Ч. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 178 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдыг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй байх тул шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч нь шүүгдэгч *******гээс нийт 1000000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэж хүсэл зоригоо илэрхийлж байх тул дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй байна.
Бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдыг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс нийт 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР