Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2017/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             03                                         2022/ДШМ/40

 

 

..........д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

            Прокурор Х.Оюунцэцэг,

            Яллагдагч ..........,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШТ/33 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч ..........д холбогдох 2234001250147 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Монгол улсын иргэн

 

Шүүгдэгч .......... нь согтуугаар 2022 оны 2 дугаар сарын 02-ны орой Төв аймгийн ..........тоотод оршин суух Д.Мартын гэрт ..........тай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж, улмаар гэрийн гадна хашаан дотор зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар Л.Дорждагвын хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн 2234001250147 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

Эрүүгийн 2234001250147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар улаан хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг хураагдан ирснийг хэргийн хамт прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 72 дугаартай "Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай" прокурорын тогтоол гарсан ба уг прокурорын саналдаа Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч ..........ыг "зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай" саналыг шүүхэд ирүүлжээ.

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д –“Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй." гэж хуульчилсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д "Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана" гэж хуульчилсан байх ба шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд дээрхи хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь прокурор шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хуулийн шаардлагыг,

 

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйл 4-т "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна" гэж хуульчилсан.

 

Шүүхээс хорих ял оногдуулсан хүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг шүүх тогтоож, шийдвэрлэхээр тус тус хуульчилсан байх тул шүүхийн шийдвэрлэх асуудалд прокурор хөндлөнгөөс нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

 

2.Мөн Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно" гэж хорих ял эдлэх дэглэмийг зөвхөн шүүх хэрэглэхээр хуульчилсан байхад прокурор Х.Оюунцэцэг нь шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхэд санал ирүүлсэн нь хуульд байхгүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах  хэсэгт  "Прокурор  хэргийг хялбаршуулсан  журмаар  хянан   шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ" гэж хуульчилсан бөгөөд прокурор нь шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналаа шүүдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригт танилцуулж гарын үсэг зуруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, өмгөөлөгчид танилцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн 2234001250147 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж дүгнэжээ.

 

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ:.....Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2022/ШТ/ЗЗ дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д "Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй" гэж хуульчилсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д "шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана" гэж хуульчилсан байх ба шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь прокурор шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хуулийн шаардлагыг, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйл 4-т "гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, эсхүл, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна" гэж хуульчилсан.

 

Шүүхээс хорих ял оногдуулсан хүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг шүүх тогтоож, шийдвэрлэхээр тус тус хуульчилсан байх тул шүүхийн шийдвэрлэх асуудалд прокурор хөндлөнгөөс нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т "шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно" гэж хорих ял эдлэх дэглэмийг зөвхөн шүүх хэрэглэхээр хуульчилсан байхад прокурор Х.Оюунцэцэг нь шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхэд санал ирүүлсэн нь хуульд байхгүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ" гэж хуульчилсан бөгөөд прокурор нь шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналаа шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригт танилцуулж гарын үсэг зуруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, өмгөөлөгчид танилцуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна гэж дүгнэн эрүүгийн 2234001250147 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн ба хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Тухайлбал:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн 2234001250147 дугаартай хэрэгт прокурорын хяналтын шатанд яллагдагч ..........аас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч хянахад яллагдагч ..........ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "... 5 жилээс арван хоёр жил хүртэл хорих ял шийтгэх"-ээр заасан гэмт хэрэг тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцлийг хангасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д "Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй" гэх заалтад хамаарахгүй болно.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 "шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, 4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, 4.3. прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, 4.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, 4.6.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянана гэж хуульчилсан байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг аль хэсгийг хангаагүй талаараа тодорхой тусгаагүй төдийгүй шүүхийн тогтоолд ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал..." зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд прокуророос яллагдагч ..........д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж, яллагдагч ..........д танилцуулахад зөвшөөрсөн байдаг.

 

Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гэж заасныг зөрчсөн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүх хяналтын прокурорын гаргасан "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх" талаарх ялын саналыг шүүхийн шийдвэрлэх асуудалд прокурор хөндлөнгөөс нөлөөлсөн, хуульд байхгүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ" гэж заасны дагуу яллагдагч ..........д холбогдох хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, хорих ялын дэглэмийн талаарх саналаа прокурор гаргасан байна. Түүнчлэн прокуророос ялын саналыг яллагдагч .........., түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нарт танилцуулж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр яллагдагч .......... гарын үсэг зурсан бөгөөд энэ талаар өмгөөлөгч Ө.Ганзориг нь шүүх хуралдааны явцад прокурорын гаргасан ялын саналтай танилцаж, зөвшөөрсөн талаар мэдүүлсэн байхад шүүхийн тогтоолд өмгөөлөгч Ө.Ганзоригт танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэж дурьдсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч .......... нь хүсэлтээсээ татгалзаагүй, энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад "шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй" гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй" гэх хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" гэсний мөн зөрчиж байна.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШТ/ЗЗ дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гаргаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би прокурортой тохироод орж ирсэн. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..........д холбогдох 2234001250147 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

 

Шүүгдэгч ..........ын холбогдсон хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, ..........аас “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” гаргасан хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан ..........ыг “зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай саналыг шүүхэд гаргажээ. /хх-н 114-121/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан.

 

Шүүгдэгч ..........ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн санкц нь таван жилээс арван хоёр хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-т Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ЕШЗ/222 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн1, 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ..........д холбогдох хэргийг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлүүлэхээр томилсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10-т зааснаар шүүгч дангаар удирдан явуулж, мөн зүйлийн 7-д зааснаар хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно гэж заасан тул гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхээр заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байна.

 

Шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх”-ийг прокурор хянахаар заасан. Үүнээс үзэхэд яллагдагчид торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг прокурор хянаж, саналаа шүүхэд гаргахаар байна.  

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын саналд гэмт хэрэг үйлдсэн хүний хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэх тухай тусгахаар хуульчлаагүй байх тул прокурор нь хуульд байхгүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.   

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын санал нь хуульд заасан шаардлагыг хангаж гараагүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

Мөн шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад "шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй" гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй" гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлтэй хэдий ч анхан шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч эрүүгийн хэргийг эсэргүүцлийн хамт ирүүлсэн байх тул хэргийг прокурорт буцаасан шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг хангасан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШТ/33 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ